Бизнесийн эрх зүйн орчинг боловсронгуй болгох чиглэлээр хамтран ажиллана
2023/02/03 0

Хууль зүй, дотоод хэргийн яам, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн танхим хооронд хамтын ажиллагааг өргөжүүлэх, бизнес эрхлэх хууль, эрх зүйн таатай орчинг бий болгоход төр, хувийн хэвшлийн түншлэлийн тогтолцоог хөгжүүлэх зорилгоор Санамж бичиг байгуулж, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин нар гарын үсэг зурлаа.
Хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд дараах чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцлоо. Тухайлбал,
- Засгийн газраас санаачлах эдийн засаг, бизнесийн эрх зүйн орчинг боловсронгуй болгохтой холбоотой хууль тогтоомжийн үзэл баримтлал болон хуулийн төсөл боловсруулах үе шатанд аж ахуй эрхлэгчдийн саналыг авах,
- Бизнесийн холбогдолтой хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээний актын хэрэгжилтэд хяналт шинжилгээ, үнэлгээ хийхдээ бизнес эрхлэгчдийн саналыг тогтмол авах, бизнес эрхлэгчдээс бизнесийн эрх зүйн орчинтой холбоотойгоор Танхимд ирүүлсэн санал, хүсэлтийг судлан шийдвэрлүүлэхэд хамтран ажиллах,
- Бизнесийн эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлээр судалгаа, шинжилгээ хийж гүйцэтгэх, холбогдох байгууллагуудад танилцуулах
- Хөрөнгө оруулалт, бизнесийн холбогдолтой хууль тогтоомжийг бизнес эрхлэгч, олон нийтэд хүргэх, таниулах, сурталчлах ажлыг зохион байгуулахад тус тус хамтран ажиллах юм.
Түүнчлэн, хамтын ажиллагааны хүрээнд МҮХАҮТ-ын дэргэдэх Хууль зүйн бодлогын зөвлөлийн гишүүд бизнес эрхлэх орчинг сайжруулахтай холбоотой Хууль зүй, дотоод хэргийн яамнаас боловсруулж буй хуулийн төслүүдийн ажлын хэсгийн бүрэлдэхүүнд ажиллахаар тохиролцов.
Шинээр элссэн гишүүн байгууллагууд
Арга Хэмжээ
01
01 сар
КОМПАНИЙН ЗАСАГЛАЛЫН ГЭРЧИЛГЭЭ ОЛГОХ СУРГАЛТ-2026
01
01 сар
ISO/IEC17025 ЛАБОРАТОРИЙН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦОО
01
01 сар
СТРАТЕГИ ТӨЛӨВЛӨГӨӨ БОЛОВСРУУЛАХ АРГА ЗҮЙ
18
03 сар
"ISO/IEC17025 ЛАБОРАТОРИЙН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦОО" Ахисан шатны сургалт
16
04 сар
ISO/IEC 17025:2017 АРГЫН БАТАЛГАА & НОТОЛГОО
20
05 сар
ISO/IEC 17025:2017 ЧАНАРЫН ХЯНАЛТ БА ЧАНАРЫН БАТАЛГААЖУУЛАЛТ
29
06 сар
ELSA AI - Англи хэлний сургалт
22
09 сар
Монгол-Сингапур бизнес форум
13
10 сар
“ҮНДЭСНИЙ ЧАНАРЫН ШАГНАЛ-2026” ШАЛГАРУУЛАЛТЫН МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВЧ ЭХЭЛЛЭЭ
17
10 сар
Гадаад худалдааны менежерийн сургалт 2026
17
10 сар
ГАДААД ХУДАЛДААНЫ МЕНЕЖЕР-2026
21
10 сар
TEX+ VISION KOREA
04
11 сар
“BAZAAR BERLIN 2026” Олон Улсын Үзэсгэлэн
04
11 сар
Food Week Korea 2026 - Хүнсний салбарын олон улсын үзэсгэлэн
05
11 сар
Чанарын менежерийг чадавхжуулах сургалт
23
11 сар
Канад улсад зохион байгуулагдах Canadian Western Agribition Хөдөө аж ахуйн салбарын үзэсгэлэн
10
12 сар
“ТАЙПЭЙН ОЛОН УЛСЫН БАРИЛГЫН МАТЕРИАЛЫН ҮЗЭСГЭЛЭН-2026” ҮЗЭСГЭЛЭН БОЛНО
Сүүлд нэмэгдсэн мэдээ