(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

МҮХАҮТ "Эрдэнэс Монгол" ХХК-ийн нээлттэй сонгон шалгаруулалтын ярилцлагын шалгалтыг зохион байгуулж эхэллээ

2023/01/30 0

“Эрдэнэс Монгол” ХХК-д ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалт зарласан 71 ажлын байрны 88 орон тоонд давхардаагүй тоогоор 1215 иргэн сорилын шалгалт өгснөөс өндөр оноо авсан 434 иргэн ярилцлагын шалгалтад оролцож байна.

Нээлттэй сонгон шалгаруулалтын ярилцлагын шалгалтыг зохион байгуулах дэд ажлын хэсгийг МҮХАҮТ ахлан, 2023 оны 1 дүгээр сарын 30-наас 2 дугаар сарын 2-ны өдрүүдэд өөрийн байрандаа зохион байгуулж байна.

Ярилцлагыг тухайн салбарын мэргэшсэн, олон нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн эрдэмтэн, судлаачдаас бүрдсэн 3 гишүүнтэй 10 баг зэрэг авч буй бөгөөд Төрийн албаны зөвлөлийн жишиг тест болон олон улсын стандартад нийцсэн аргачлалаар шалгаруулах юм.

Ярилцлагын үйл явцад хөндлөнгийн шинжээчид хяналт тавин ажиллаж байна. Ярилцлага нь "Эрдэнэс Монгол" ХХК-ийн нөөц бүрдүүлэх нээлттэй ажлын байранд сонгон шалгаруулах сүүлийн шат. Сорилын болон ярилцлагын шатны шалгалтын нийлбэр дүнгээр хамгийн өндөр оноо авсан нэр дэвшигчдийг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх удирдлага сонгогдсон албан тушаалд томилно.

"Эрдэнэс Монгол” ХХК-ийн нээлттэй сонгон шалгаруулалтаас эхлэн цаашид төрийн өмчит компаниудад нээлттэй сонгон шалгаруулалтаар ажилд ордог шинэ жишиг бий болж байна.

Сүүлд нэмэгдсэн мэдээ
Lady Entrepreneur 2023 арга хэмжээ
2023/03/20
О.АМАРТҮВШИН: “БУЯН” ЖАГАА БА ШИНЭ ЗӨВШИЛЦӨЛ
2023/03/20
Сэтгүүлчид “Бизнесийн ёс зүй” сургалтад хамрагдлаа
2023/03/20
Харвард Менеж-Ментор хөтөлбөрийн төгсөлт боллоо
2023/03/17
Дэлхийн томчууд нэг дор Лас Вегасын СON EXPO-д
2023/03/14
МҮХАҮТ-ын дэргэдэх Хууль зүйн бодлогын зөвлөлийн ээлжит уулзалт зохион байгуулагдлаа
2023/03/14
МҮХАҮТ-ын 2023 оны 2 дугаар сарын Мэдээллийн товхимолтой танилцана уу
2023/03/14
Кувейт - Монголын бизнес форум амжилттай зохион байгуулагдлаа
2023/03/14
Худалдааны танхимууд Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуульд тавьсан хоригийг УИХ хүлээн авахыг уриалж байна
2023/03/14
“Санхүүжилт татах боломж - Тогтвортой санхүү болон ногоон бонд” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
2023/03/13
"FOODEX-2023"48 дахь удаагийн хүнс, хүнсний бүтээгдэхүүн, технологийн үзэсгэлэнд оролцлоо
2023/03/10
"Катар-Монголын бизнес форум"-ыг зохион байгууллаа
2023/03/09
Бизнес эрхлэгч эмэгтэйчүүддээ “Монконди” чихэр, амттаны үйлдвэртэй танилцуулах арга хэмжээг зохион байгууллаа
2023/03/06
"LADY ENTREPRENEUR-2023" шалгаруулалтад материал авч эхэллээ
2023/03/05
МҮХАҮТ-д "Эх оронч худалдан авалт, үндэсний үйлдвэрлэл-2023" үзэсгэлэн зохион байгуулагдаж байна
2023/03/03
Компанийн нийгмийн хариуцлага ба тогтвортой хөгжлийн зөвлөлийн гишүүдийн уулзалт болов
2023/03/03
“Бизнесийн ёс зүй, сайн засаглал, зөв менежментийн тогтолцоо” дугуй ширээний уулзалт, ярилцлага боллоо
2023/03/01
“Хариуцлагатай бизнес, шударга байдлын аргачлал хэвшүүлэх” сургалт зохион байгуулагдлаа
2023/02/20
Мэндчилгээ
2023/02/20
Олон улс, улсын чанартай авто зам дагуу аялал жуулчлалын цогцолбор байгуулах 10 байршлыг шинээр зарлана
2023/02/17