(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

"Энтрепренер аян"-ы хүрээнд "Эрдэнэт үйлдвэр"-ийн үйл ажиллагаатай аж ахуйн нэгжүүд танилцлаа

2022/12/05 0

Монгол Улсын ТОП аж ахуйн нэгж болон МҮХАҮТ-ын Шилдэг аж ахуйн нэгж болох 20 гаруй компанийн төлөөлөл 2021 оны Шилдэг аж ахуйн нэгж, Монгол Улсын Баатар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-тэй танилцах аялалд оролцлоо. Аялал “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын түүхэн замнал, онцгой үйл явдлыг илэрхийлэх 400 гаруй биет үзмэр хосолсон цуглуулга, сан хөмрөгтэй, зургаан танхим бүхий музейн үйл ажиллагаатай танилцахаас эхэлсэн юм. Монголын анхны цахим музейн төслийг 2020 онд эхлүүлж, 2021 онд ашиглалтад оруулсан байна. Уул уурхайн салбарын талаар ард иргэдэд үнэн зөв мэдээлэл олгох, Монголын уул уурхайн салбар түүний дотор “Эрдэнэт үйлдвэр”-ийн түүхэн хөгжлийг таниулах, сурталчлах зорилгоор тус музейг байгуулжээ. Өнөө жил Монгол Улсад орчин цагийн уул уурхайн салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ой тохиож буй.

ХХ зууны манлай бүтээн байгуулалт болох “Эрдэнэт үйлдвэр” 1978 оны 12 дугаар сарын 14-нд анхны баяжмалаа гаргаснаар түүхийн хуудас эргэж, уул уурхай дагасан, иж бүрэн дэд бүтэц бүхий Эрдэнэт хотыг цогцоор нь бүтээн босгосон. Энэ нь уул уурхайн томоохон төслийн сонгодог загвар, жишээ юм. Хөтөлбөрийн дагуу Орхон аймаг болон төвийн бүсийн ард иргэдэд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлж буй оношилгоо, эмчилгээний “Эрдэнэт медикал” эмнэлгийн үйл ажиллагаатай танилцсан юм. Тус эмнэлгийн үйл ажиллагаа эрхэлсэн орлогч Л.Туул аялалд оролцогч аж ахуйн нэгжийн удирдлагуудад эмнэлгийн зохион байгуулалт, тоног төхөөрөмж, үйлчилгээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.

“Эрдэнэт үйлдвэр”-ийн уурхайчид 2020 онд 32.5 сая тонн хүдэр боловсруулж, улс, орон нутгийн төсөвт 1 их наяд төгрөгийн төсөв төвлөрүүлсэн бол 2021 онд энэхүү амжилтаа ахиулж, 32.6 сая тонн хүдэр боловсруулж, 1.2 их наяд төгрөгийг төвлөрүүлсэн билээ. Тус үйлдвэрийн Ерөнхий инженер Т.Батмөнх аяллын оролцогчдын хүлээн авч, “Улаанбаатар хотоос зорин ирж Улсын баатар үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцаж байгаа Монгол Улсын ТОП аж ахуйн нэгж болон МҮХАҮТ-ын Шилдэг аж ахуйн нэгжийн төлөөлөл болсон та бүхэнд талархал илэрхийлье” хэмээн онцлоод “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын үйл ажиллагаа, үйлдвэрийн технологийн шинэчлэл, хөрөнгө оруулалт, худалдан авалт, хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөр, уурхайн ирээдүйн хөгжлийн талаар мэдээлэл өгч, асуулт хариулт өрнүүлсэн юм. “Эрдэнэт үйлдвэр” нь батлагдсан нөөцийн хүрээнд өнөөдрийн хүчин чадлаар цаашид 60-70 жил ажиллах боломжтой болсон төдийгүй нийгмийн хариуцлагын хүрээнд цөөнгүй төслийг амжилттай удирдан хэрэгжүүлж байна. Тухайлбал, 2500 хүний суудалтай Соёл, спортын “Эрдэнэт” цогцолбор, ажилтнуудаа орон сууцжуулах хөтөлбөрийн хүрээнд “Уурхайчин 1,2,3” орон сууцны төслийг эхлүүлж, эхний ээлжийн 391 айлын орон сууцыг өнгөрсөн онд ашиглалтад оруулжээ.

“Энтрепренерийн аян"-ы хүрээнд зохион байгуулсан энэ удаагийн аялал “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын үйлдвэрлэлийн үндсэн цехүүд болон ил уурхайтай танилцах хөтөлбөрөөр цааш үргэлжилсэн юм. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдсэн “Эрдэнэт үйлдвэр” 2031 он хүртэл 100 сая мод тарих үүрэг, амлалт авсан. Үүний хүрээнд Монгол Улсын анхны бүрэн автомат үйл ажиллагаатай ойн генетик нөөцийн “Эрдэнэт” төвийг энэ онд нээсэн юм. Энэхүү төвийн үйл ажиллагаатай Монгол Улсын ТОП аж ахуйн нэгж болон МҮХАҮТ-ын Шилдэг аж ахуйн нэгж 20 гаруй компанийн төлөөлөл танилцсан юм. МҮХАҮТ-ын Орлогч дарга Б.Намжилсүрэн "Монгол Улсын экспортын орлогын чухал эх үүсвэр, төсвийн орлогыг жил тутам бүрдүүлж ирэхэд онцгой үүрэг гүйцэтгэж буй "Эрдэнэт үйлдвэр"-тэй танилцах энэхүү аялалд манай шилдэг аж ахуйн нэгжүүд ихээхэн ач холбогдол өгч, өргөн бүрэлдэхүүнтэй оролцлоо. Үйлдвэрийн түүхэн замнал, хөгжил, үйлдвэрлэл, түүний онцлог, нийгмийн шинж чанартай төслүүд, уурхай дагасан хотын аж байдалтай мөн давхар танилцлаа. Харилцаа, хамтын ажиллагаагаа бэхжүүлэх, өргөтгөхөд энэхүү аялал чухал ач холбогдолтой байлаа” гэв. Аяллын төгсгөлд бизнесийн хамтын ажиллагаагаа улам гүнзгийрүүлэх, шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулах, түншлэх B2B уулзалтыг МҮХАҮТ, “Эрдэнэт үйлдвэр”-тэй хамтран зохион байгуулсан юм.

Арга Хэмжээ
01
01 сар
КОМПАНИЙН ЗАСАГЛАЛЫН ГЭРЧИЛГЭЭ ОЛГОХ СУРГАЛТ-2026
01
01 сар
ISO/IEC17025 ЛАБОРАТОРИЙН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦОО
01
01 сар
СТРАТЕГИ ТӨЛӨВЛӨГӨӨ БОЛОВСРУУЛАХ АРГА ЗҮЙ
18
03 сар
"ISO/IEC17025 ЛАБОРАТОРИЙН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦОО" Ахисан шатны сургалт
16
04 сар
ISO/IEC 17025:2017 АРГЫН БАТАЛГАА & НОТОЛГОО
20
05 сар
ISO/IEC 17025:2017 ЧАНАРЫН ХЯНАЛТ БА ЧАНАРЫН БАТАЛГААЖУУЛАЛТ
29
06 сар
ELSA AI - Англи хэлний сургалт
22
09 сар
Монгол-Сингапур бизнес форум
13
10 сар
“ҮНДЭСНИЙ ЧАНАРЫН ШАГНАЛ-2026” ШАЛГАРУУЛАЛТЫН МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВЧ ЭХЭЛЛЭЭ
17
10 сар
Гадаад худалдааны менежерийн сургалт 2026
17
10 сар
ГАДААД ХУДАЛДААНЫ МЕНЕЖЕР-2026
21
10 сар
TEX+ VISION KOREA
04
11 сар
“BAZAAR BERLIN 2026” Олон Улсын Үзэсгэлэн
04
11 сар
Food Week Korea 2026 - Хүнсний салбарын олон улсын үзэсгэлэн
05
11 сар
Чанарын менежерийг чадавхжуулах сургалт
23
11 сар
Канад улсад зохион байгуулагдах Canadian Western Agribition Хөдөө аж ахуйн салбарын үзэсгэлэн
10
12 сар
“ТАЙПЭЙН ОЛОН УЛСЫН БАРИЛГЫН МАТЕРИАЛЫН ҮЗЭСГЭЛЭН-2026” ҮЗЭСГЭЛЭН БОЛНО
Сүүлд нэмэгдсэн мэдээ
ПУСАН ХОТЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ДАРГА КАН МИ ГҮЛ ТЭРГҮҮТЭЙ ТӨЛӨӨЛӨГЧИД МҮХАҮТ-Д ЗОЧИЛЛОО
ПУСАН ХОТЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ДАРГА КАН МИ ГҮЛ ТЭРГҮҮТЭЙ ТӨЛӨӨЛӨГЧИД МҮХАҮТ-Д ЗОЧИЛЛОО
2026/10/22
МЭДЭГДЭЛ
МЭДЭГДЭЛ
2026/10/22
“БИЗНЕСИЙН ТҮНШЛЭЛИЙГ БЭХЖҮҮЛЭХ НЬ” СЕМИНАРЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“БИЗНЕСИЙН ТҮНШЛЭЛИЙГ БЭХЖҮҮЛЭХ НЬ” СЕМИНАРЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2026/10/20
ЗӨВШӨӨРЛИЙН МЭДЭЭЛЭЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НЭГДСЭН ТӨВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА “ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН ЗӨВШӨӨРЛИЙН ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТ, ХЭРЭГЖИЛТ БА БИЗНЕСИЙН ОРЧИН” 7 ХОНОГИЙН АРГА ХЭМЖЭЭГЭЭР ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

ДЭЛХИЙН МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫН ХӨГЖЛИЙН БАГА ХУРАЛД ОРОЛЦЛОО
ДЭЛХИЙН МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫН ХӨГЖЛИЙН БАГА ХУРАЛД ОРОЛЦЛОО
2026/10/19
МОНГОЛТРАНС - ӨСӨЛТӨД ХӨТӨЛСӨН 35 ЖИЛ
МОНГОЛТРАНС - ӨСӨЛТӨД ХӨТӨЛСӨН 35 ЖИЛ
2026/10/19
ШИНЭ ГИШҮҮДДЭЭ ГЭРЧИЛГЭЭ ГАРДУУЛАВ
ШИНЭ ГИШҮҮДДЭЭ ГЭРЧИЛГЭЭ ГАРДУУЛАВ
2026/10/16
ИМПОРТЫН МЭДЭГДЭЛ ОЛГОХ БАРАА, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЖАГСААЛТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
ИМПОРТЫН МЭДЭГДЭЛ ОЛГОХ БАРАА, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЖАГСААЛТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
2026/10/16
“HOME PRO 2026” ТӨВ АЗИЙН ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
“HOME PRO 2026” ТӨВ АЗИЙН ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
2026/10/15
“BUSINESS OUTLOOK 2027” АРГА ХЭМЖЭЭГЭЭР ИРЭХ ОНЫ БИЗНЕСИЙН ОРЧИН, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТӨЛӨВИЙГ ХЭЛЭЛЦЛЭЭ
“BUSINESS OUTLOOK 2027” АРГА ХЭМЖЭЭГЭЭР ИРЭХ ОНЫ БИЗНЕСИЙН ОРЧИН, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТӨЛӨВИЙГ ХЭЛЭЛЦЛЭЭ
2026/10/14
МҮХАҮТ “MIU” ДЭЭД СУРГУУЛИЙН БАГШ, ОЮУТНУУДАД ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ТАНИЛЦУУЛЛАА
МҮХАҮТ “MIU” ДЭЭД СУРГУУЛИЙН БАГШ, ОЮУТНУУДАД ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ТАНИЛЦУУЛЛАА
2026/10/14
ISO/IEC 17025 СТАНДАРТЫН АРГЫН БАТАЛГААЖУУЛАЛТ, НОТЛОГООНЫ ПРАКТИК СУРГАЛТ БОЛЛОО
ISO/IEC 17025 СТАНДАРТЫН АРГЫН БАТАЛГААЖУУЛАЛТ, НОТЛОГООНЫ ПРАКТИК СУРГАЛТ БОЛЛОО
2026/10/13
МОНГОЛ–СИНГАПУРЫН БИЗНЕС ФОРУМ СИНГАПУР УЛСАД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
МОНГОЛ–СИНГАПУРЫН БИЗНЕС ФОРУМ СИНГАПУР УЛСАД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026/10/13
“KYRGYZSTAN EXPO-2026” үзэсгэлэн”
“KYRGYZSTAN EXPO-2026” үзэсгэлэн” "EXPO EURASIA KYRGIZSTAN -2026” үйлдвэрлэлийн үзэсгэлэнд оролцохыг урьж байна.
2026/10/12
“Тэрбум мод” үндэсний мод тарих аян
“Тэрбум мод” үндэсний мод тарих аян
2026/10/12
Сайн Трансфер ХХК нь Монгол Улсаас БНХАУ болон Хонг Конг руу юанийн гүйлгээ хийх үйлчилгээг найдвартай үзүүлж байна
Сайн Трансфер ХХК нь Монгол Улсаас БНХАУ болон Хонг Конг руу юанийн гүйлгээ хийх үйлчилгээг найдвартай үзүүлж байна
2026/10/09
МҮХАҮТ-ЫН ӨМНӨГОВЬ, ДУНДГОВЬ АЙМГУУДЫН САЛБАР ТАНХИМЫН БҮХ ГИШҮҮДИЙН ЭЭЛЖИТ  ХУРАЛ БОЛНО
МҮХАҮТ-ЫН ӨМНӨГОВЬ, ДУНДГОВЬ АЙМГУУДЫН САЛБАР ТАНХИМЫН БҮХ ГИШҮҮДИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛ БОЛНО
2026/10/09
"ХОЙД БҮСИЙН БИЗНЕС, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЧУУЛГАН - 2026" АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026/10/08
Монголын бизнес төлөөлөгчид Сингапурын Meinhardt Group-ийн удирдлагуудтай уулзлаа
Монголын бизнес төлөөлөгчид Сингапурын Meinhardt Group-ийн удирдлагуудтай уулзлаа
2026/10/07
МОНГОЛЫН КОМПАНИУД ХҮНИЙ ЭРХИЙН ЭРСДЭЛИЙГ ҮНЭЛЭХ ПРАКТИК ХЭРЭГЛЭГДЭХҮҮНТЭЙ БОЛЛОО
МОНГОЛЫН КОМПАНИУД ХҮНИЙ ЭРХИЙН ЭРСДЭЛИЙГ ҮНЭЛЭХ ПРАКТИК ХЭРЭГЛЭГДЭХҮҮНТЭЙ БОЛЛОО
2026/10/06