(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

Булган аймгийн нийгэм, эдийн засаг, шилжилт хөдөлгөөний системийн динамикийн загварыг танилцууллаа

2022/12/02 0

НҮБ-ын Шилжилт хөдөлгөөний байгууллага, МҮХАҮТ, Булган аймгийн Засаг даргын Тамгын газар хамтран Булган аймгийн нийгэм, эдийн засаг, шилжилт хөдөлгөөний системийн динамик загварыг боловсруулснаа Булган аймгийн ИТХ-ын VIII дахь удаагийн сонгуулийн ээлжит XII хуралдаанд танилцуулав.

МҮХАҮТ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Баясгалан танилцуулгын эхэнд “Систем динамикийн загварыг олон улсын түвшинд 1960-аад оноос хойш хэрэглэж ирсэн бөгөөд хөгжлийн асуудлуудаа тодорхойлоход ашиглаж ирсэн математик загварчлал. Богино хугацаанд Булган аймгийн хөгжлийг түргэтгэх, нөөцөө зөв удирдах, эдийн засгийн хөгжлийн төслүүдээ эрэмбэлэхэд уг загварчлал чиглэсэн. Хөгжлийн төслүүд тухайн аймгийн нөөцөд тулгуурладаг бол загварчлалыг боловсруулахдаа Орхон аймгаас шалтгаалан хэрхэн хөгжих боломж байна, Хөвсгөл аймаг руу чиглэсэн аялал жуулчлалын гол авто зам дагуух урсгалаас ямар үр ашиг хүртэх боломжтой вэ зэрэг бусад хүчин зүйлсийг авч үзэж, харилцан ашигтай загварчлахыг зорьсон” хэмээн тэмдэглэв.

Мөн Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-д хот хөдөөгийн хөгжлийн сэргэлт буюу Улаанбаатар хотын асуудлуудыг шийдвэрлэхэд хөдөөгийн хөгжлийг цогцлуулснаар төвлөрлийг сааруулах бодлогыг хэрэгжүүлж байгаа. Булган аймгийн нийгэм, эдийн засаг, байгаль орчны үндсэн үзүүлэлтүүдийг өнөөгийн нөхцөл болон 2040 онд хүрэх хэтийн төсөөлөл, 30 сектор, 3000 хувьсагчаар динамик загварчлалыг боловсрууллаа. Эдгээр салбарын өгөгдлийг нэг загварчлалд оруулахаар нэг салбарт гарч буй өөрчлөлт бусад салбарт хэрхэн нөлөөлөхийг бодитоор харж болох боломж бүрдэж байна. Цаашид энэхүү систем динамик загварчлалын дагуу Булган аймагт хөрөнгө оруулалт татах чиглэлээр хамтран ажиллана” гэлээ.

"Валью Юнайтэд Партнерс" ХХК-ийн судалгааны мэргэжилтэн Б.Пүрэвжаргал: Булган аймгийн нийгэм, эдийн засаг, шилжилт хөдөлгөөний системийн динамик загварыг боловсруулах симуляцийн үр дүнд

- Аялал жуулчлалын цогцолбор

- Авто зам

- 8500 тонн багтаамжтай механикжсан, хөргүүртэй агуулах

- Нарийн ногооны өвлийн хүлэмж

- Мах болон дайвар бүтээгдэхүүний үйлдвэрлэл

- Ноос, ноолуур угаах үйлдвэрлэл

- Арьс шир боловсруулах анхан шатны үйлдвэрлэл

- Хог дахин боловсруулах үйлдвэр

- Сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн төслүүдийг хэрэгжүүлбэл нийгэм, эдийн засагт үзүүлэх нөлөө өндөр байгааг танилцуулав.

Эдгээр төслүүд хэрэгжвэл нийт цэвэр шилжилт 153,2 хувиар нэмэгдэж, шилжилт хөдөлгөөн эерэг боломж бүрдэнэ гэж тооцоолжээ. Түүнчлэн цаашид аялал жуулчлалыг хөгжүүлэх, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний гарцыг нэмэгдүүлэхэд анхаарах шаардлагатайг онцлов.

ИТХ-ын төлөөлөгчдийн зүгээс Булган аймгийн нийгэм, эдийн засаг, шилжилт хөдөлгөөний системийн динамик загварын үр дүнтэй холбоотой асуулт асууж, хариулт авав. Математик загварчлал учраас шинжлэх ухааны үндэслэлтэй үр дүн хэмээн харж байна гээд цаашид аймгийн нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх бодлого, чиглэлтэй хэрхэн уялдуулах нь чухал асуудал гэлээ.


Арга Хэмжээ
Сүүлд нэмэгдсэн мэдээ
ЭРЧИМ ХҮЧНИЙ ШУДАРГА ШИЛЖИЛТ БОЛОН ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ЗОРИЛГОТОЙ ГУРВАН ТАЛТ БОДЛОГЫН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ УЛААНБААТАР ХОТНОО БОЛЛОО
ЭРЧИМ ХҮЧНИЙ ШУДАРГА ШИЛЖИЛТ БОЛОН ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ЗОРИЛГОТОЙ ГУРВАН ТАЛТ БОДЛОГЫН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ УЛААНБААТАР ХОТНОО БОЛЛОО
2026/08/21
МҮХАҮТ БОЛОН ФУКУЯМАГИЙН ХУДАЛДАА, АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
МҮХАҮТ БОЛОН ФУКУЯМАГИЙН ХУДАЛДАА, АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
2026/08/21
МҮХАҮТ БОЛОН ОХУ-ЫН ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛЭХЭЭР ТОХИРОЛЦЛОО
МҮХАҮТ БОЛОН ОХУ-ЫН ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛЭХЭЭР ТОХИРОЛЦЛОО
2026/08/20
МОНГОЛ БРЭНДҮҮД ЭРЭЭН ХОТЫН ОЛОН УЛСЫН ҮЗЭСГЭЛЭНД ЭХ ОРНОО ТӨЛӨӨЛӨН ОРОЛЦОЖ БАЙНА
МОНГОЛ БРЭНДҮҮД ЭРЭЭН ХОТЫН ОЛОН УЛСЫН ҮЗЭСГЭЛЭНД ЭХ ОРНОО ТӨЛӨӨЛӨН ОРОЛЦОЖ БАЙНА
2026/08/20
ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН МАНЛАЙЛАЛ - ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭХ ШИНЭ ХӨДӨЛГҮҮР
ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН МАНЛАЙЛАЛ - ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭХ ШИНЭ ХӨДӨЛГҮҮР
2026/08/20
МҮХАҮТ-ЫН УДИРДЛАГУУД UNCCD COP17-ИЙН “НОГООН БҮС”-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛОН ДОТООДЫН ААН-ҮҮДИЙН ҮЗЭСГЭЛЭНТЭЙ ТАНИЛЦЛАА
МҮХАҮТ-ЫН УДИРДЛАГУУД UNCCD COP17-ИЙН “НОГООН БҮС”-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛОН ДОТООДЫН ААН-ҮҮДИЙН ҮЗЭСГЭЛЭНТЭЙ ТАНИЛЦЛАА
2026/08/18
MNG GmbH нь Германд төвтэй логистикийн компани
MNG GmbH нь Германд төвтэй логистикийн компани
2026/08/14
АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
2026/08/12
Монгол-Польшийн бизнес уулзалт амжилттай зохион байгуулагдлаа
Монгол-Польшийн бизнес уулзалт амжилттай зохион байгуулагдлаа
2026/08/08
НҮҮРСНИЙ БҮС НУТГИЙН
НҮҮРСНИЙ БҮС НУТГИЙН "ШУДАРГА ШИЛЖИЛТ" ХИЙХ СТРАТЕГИЙН ОЛОН УЛСЫН СУРГАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ОРОЛЦЛОО
2026/08/05
УИХ-ААС ИРҮҮЛСЭН ХАРИУ
УИХ-ААС ИРҮҮЛСЭН ХАРИУ
2026/08/05
ЯПОНЫ КАНАГАВА МУЖИЙН САГАМИХАРА ХОТЫН  ХУДАЛДАА АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМЫН ТӨЛӨӨЛӨГЧИД  МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ХУДАЛДАА АЖ ҮЙЛДВЭРИЙН  ТАНХИМД ЗОЧЛОВ
ЯПОНЫ КАНАГАВА МУЖИЙН САГАМИХАРА ХОТЫН ХУДАЛДАА АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМЫН ТӨЛӨӨЛӨГЧИД МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ХУДАЛДАА АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМД ЗОЧЛОВ
2026/08/04
МҮХАҮТ болон БНХАУ-ын Өвөр Монголын Зөвлөл хамтран
МҮХАҮТ болон БНХАУ-ын Өвөр Монголын Зөвлөл хамтран "Монгол Улс, БНХАУ-ын бүс нутгийн эдийн засаг, хамтын ажиллагааны уулзалт"-ыг зохион байгууллаа
2026/07/30
ХАМТРАН АЖИЛЛАХ САНАЛ
ХАМТРАН АЖИЛЛАХ САНАЛ
2026/07/29
Гарал үүслийн дүрмийн дэлгэрэнгүй
Гарал үүслийн дүрмийн дэлгэрэнгүй
2026/07/20
Квоттой болон бууруулсан тарифтай барааны жагсаалт
Квоттой болон бууруулсан тарифтай барааны жагсаалт
2026/07/20
ЕАЭЗХ, түүний гишүүн орнуудаас Монгол улс руу хөнгөлттэй тарифаар импортлох 367 барааны жагсаалт
ЕАЭЗХ, түүний гишүүн орнуудаас Монгол улс руу хөнгөлттэй тарифаар импортлох 367 барааны жагсаалт
2026/07/20
Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо (ЕАЭЗХ), түүний гишүүн орнууд хоорондын худалдааны түр хэлэлцээр 2026 оны 07 дугаар сарын 22-ны өдрөөс албан ёсоор хэрэгжиж эхлэнэ
Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо (ЕАЭЗХ), түүний гишүүн орнууд хоорондын худалдааны түр хэлэлцээр 2026 оны 07 дугаар сарын 22-ны өдрөөс албан ёсоор хэрэгжиж эхлэнэ
2026/07/20
ШЕЛТЕК МОНГОЛИА ХХК
ШЕЛТЕК МОНГОЛИА ХХК
2026/07/06