(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

Канад Улсын Парламентын Сенатын танхимын дарга эрхэмсэг ноён Жорж Ж.Фюри болон сенатын гишүүд “Бизнес Эрхлэгч Эмэгтэйчүүдийн Төв”-д зочиллоо

2022/11/14 0

2022 оны 10 сарын 14 өдөр

Канад Улсын Парламентын Сенатын тaнхимын дарга эрхэмсэг ноён Жорж Ж.Фюри тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсад хийсэн айлчлалынхаа хүрээнд Азийн сангийн “Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн төв” (БЭЭТ)-өөр зочиллоо. Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим (МҮХАҮТ)-ын дэргэд нээгдэж буй БЭЭТ-ийн уг салбар нь Канадын Гадаад хэргийн яамны санхүүжилтээр Азийн сан хэрэгжүүлж буй “Эмэгтэйчүүдийн эдийн засгийн чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийн хүрээнд Бизнес Инкубатор хөтөлбөрийн төгсөгч нарт урт хугацааны дэмжлэг үзүүлэх зорилготой.

Уулзалтыг Канад Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд хатагтай Катерин Ивкоф, Азийн сангийн суурин төлөөлөгч Марк Кэйниг болон МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин нар тэргүүлэн явуулав. Мөн БЭЭТ-ийн Бизнес Инкубатор хөтөлбөрийн төгсөгчдийн төлөөллөөс эсгий үйлдвэрлэлийн "JaSu" брэндийн үүсгэн байгуулагч Д.Жаргалсүрэн, "Ногоодой" ногооны шүүс үйлдвэрлэлийг үүсгэн байгуулагч Б.Туяа нар өөрсдийн санаагаа ажил болгон хэрэгжүүлэн олон улс болоод дотоодын гарааны бизнесийг дэмжих төсөл, хөтөлбөрүүдэд амжилттай оролцсон түүх, дэлхийн стандартуудыг бичил бизнестээ хэрхэн хэрэгжүүлж буй тухайгаа хуваалцлаа.

Азийн сангийн суурин төлөөлөгч Марк Кэйниг нээлтийн үгэндээ “Канадын Гадаад хэргийн яамны санхүүжилттэй хэрэгжиж буй Эмэгтэйчүүдийн эдийн засгийн чадавхыг бэхжүүлэх төсөл нь Монгол улсын эдийн засагт эмэгтэйчүүдийн оролцоог БЭЭТ-ийн гар утасны аппликейшн болоод Улаанбаатар, Өвөрхангай аймаг дах салбаруудаар дамжуулан нэмэгдүүлэхийг нэг зорилгоо болгон ажиллаж байна. 2016 оноос өнөөдрийг хүртэл БЭЭТ-өөр дамжуулан нийт 8,000 гаруй харилцагчид, 71 Инкубатор хөтөлбөрийн төгсөгчид, 14,000 эмэгтэйчүүд манай сургалт үйлчилгээнд хамрагдаад байна. МҮХАҮТ-д нээгдэж буй энэхүү төвөөр цаашид бизнес инкубаторт бойжсон бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн бизнесийн урт хугацааны тогтвортой байдлыг хангаж, МҮХАҮТ-аар дамжуулан экспорт болоод бүтээгдэхүүний зах зээлээ тэлэх замуудыг анхаарах боломжтой” хэмээлээ.

МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин Азийн сан МҮХАҮТ нар эмэгтэйчүүдийн бизнес эрхлэлтийг дэмжихэд онцгойлон анхаарч хамтран ажиллаж, Улаанбаатар хот, 21 аймгийн 800 гаруй бизнес эрхлэгч эмэгтэй оролцсон чуулганыг энэ оны 8 дугаар сард Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор анх удаа зохион байгуулсныг онцолж, Монгол Улсад бүртгэлтэй 147 мянга гаруй аж ахуй нэгжээс 37 хувь буюу 54 мянга нь, Топ-100 аж ахуйн нэгжийн 24 нь, Жижиг дунд үйлдвэрийн хувьд 68 хувь нь тус тус эмэгтэй удирдлагатай байгаа тухай дурдлаа.

Канад Улсын Парламентын Сенатын танхимын дарга Жорж Ж.Фюри Канад Улсын Засгийн газрын санхүүжилтээр хэрэгжиж буй төсөл хөтөлбөр тодорхой үр дүнд хүрч, эдийн засгийг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулж буйд баяртай байгаагаа илэрхийлээд эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих үйл ажиллагааны туршлагыг сайшаан хоёр орны эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагааг идэвхжүүлэн хөгжүүлэх талаар Канад Улсын Парламентын Сенатын тaнхимын гишүүд саналаа илэрхийлсэн юм.

Сүүлд нэмэгдсэн мэдээ
ПУСАН ХОТЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ДАРГА КАН МИ ГҮЛ ТЭРГҮҮТЭЙ ТӨЛӨӨЛӨГЧИД МҮХАҮТ-Д ЗОЧИЛЛОО
ПУСАН ХОТЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ДАРГА КАН МИ ГҮЛ ТЭРГҮҮТЭЙ ТӨЛӨӨЛӨГЧИД МҮХАҮТ-Д ЗОЧИЛЛОО
2026/10/22
МЭДЭГДЭЛ
МЭДЭГДЭЛ
2026/10/22
“БИЗНЕСИЙН ТҮНШЛЭЛИЙГ БЭХЖҮҮЛЭХ НЬ” СЕМИНАРЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“БИЗНЕСИЙН ТҮНШЛЭЛИЙГ БЭХЖҮҮЛЭХ НЬ” СЕМИНАРЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2026/10/20
ЗӨВШӨӨРЛИЙН МЭДЭЭЛЭЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НЭГДСЭН ТӨВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА “ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН ЗӨВШӨӨРЛИЙН ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТ, ХЭРЭГЖИЛТ БА БИЗНЕСИЙН ОРЧИН” 7 ХОНОГИЙН АРГА ХЭМЖЭЭГЭЭР ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

ДЭЛХИЙН МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫН ХӨГЖЛИЙН БАГА ХУРАЛД ОРОЛЦЛОО
ДЭЛХИЙН МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫН ХӨГЖЛИЙН БАГА ХУРАЛД ОРОЛЦЛОО
2026/10/19
МОНГОЛТРАНС - ӨСӨЛТӨД ХӨТӨЛСӨН 35 ЖИЛ
МОНГОЛТРАНС - ӨСӨЛТӨД ХӨТӨЛСӨН 35 ЖИЛ
2026/10/19
ШИНЭ ГИШҮҮДДЭЭ ГЭРЧИЛГЭЭ ГАРДУУЛАВ
ШИНЭ ГИШҮҮДДЭЭ ГЭРЧИЛГЭЭ ГАРДУУЛАВ
2026/10/16
ИМПОРТЫН МЭДЭГДЭЛ ОЛГОХ БАРАА, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЖАГСААЛТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
ИМПОРТЫН МЭДЭГДЭЛ ОЛГОХ БАРАА, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЖАГСААЛТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
2026/10/16
“HOME PRO 2026” ТӨВ АЗИЙН ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
“HOME PRO 2026” ТӨВ АЗИЙН ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
2026/10/15
“BUSINESS OUTLOOK 2027” АРГА ХЭМЖЭЭГЭЭР ИРЭХ ОНЫ БИЗНЕСИЙН ОРЧИН, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТӨЛӨВИЙГ ХЭЛЭЛЦЛЭЭ
“BUSINESS OUTLOOK 2027” АРГА ХЭМЖЭЭГЭЭР ИРЭХ ОНЫ БИЗНЕСИЙН ОРЧИН, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТӨЛӨВИЙГ ХЭЛЭЛЦЛЭЭ
2026/10/14
МҮХАҮТ “MIU” ДЭЭД СУРГУУЛИЙН БАГШ, ОЮУТНУУДАД ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ТАНИЛЦУУЛЛАА
МҮХАҮТ “MIU” ДЭЭД СУРГУУЛИЙН БАГШ, ОЮУТНУУДАД ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ТАНИЛЦУУЛЛАА
2026/10/14
ISO/IEC 17025 СТАНДАРТЫН АРГЫН БАТАЛГААЖУУЛАЛТ, НОТЛОГООНЫ ПРАКТИК СУРГАЛТ БОЛЛОО
ISO/IEC 17025 СТАНДАРТЫН АРГЫН БАТАЛГААЖУУЛАЛТ, НОТЛОГООНЫ ПРАКТИК СУРГАЛТ БОЛЛОО
2026/10/13
МОНГОЛ–СИНГАПУРЫН БИЗНЕС ФОРУМ СИНГАПУР УЛСАД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
МОНГОЛ–СИНГАПУРЫН БИЗНЕС ФОРУМ СИНГАПУР УЛСАД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026/10/13
“KYRGYZSTAN EXPO-2026” үзэсгэлэн”
“KYRGYZSTAN EXPO-2026” үзэсгэлэн” "EXPO EURASIA KYRGIZSTAN -2026” үйлдвэрлэлийн үзэсгэлэнд оролцохыг урьж байна.
2026/10/12
“Тэрбум мод” үндэсний мод тарих аян
“Тэрбум мод” үндэсний мод тарих аян
2026/10/12
Сайн Трансфер ХХК нь Монгол Улсаас БНХАУ болон Хонг Конг руу юанийн гүйлгээ хийх үйлчилгээг найдвартай үзүүлж байна
Сайн Трансфер ХХК нь Монгол Улсаас БНХАУ болон Хонг Конг руу юанийн гүйлгээ хийх үйлчилгээг найдвартай үзүүлж байна
2026/10/09
МҮХАҮТ-ЫН ӨМНӨГОВЬ, ДУНДГОВЬ АЙМГУУДЫН САЛБАР ТАНХИМЫН БҮХ ГИШҮҮДИЙН ЭЭЛЖИТ  ХУРАЛ БОЛНО
МҮХАҮТ-ЫН ӨМНӨГОВЬ, ДУНДГОВЬ АЙМГУУДЫН САЛБАР ТАНХИМЫН БҮХ ГИШҮҮДИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛ БОЛНО
2026/10/09
"ХОЙД БҮСИЙН БИЗНЕС, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЧУУЛГАН - 2026" АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026/10/08
Монголын бизнес төлөөлөгчид Сингапурын Meinhardt Group-ийн удирдлагуудтай уулзлаа
Монголын бизнес төлөөлөгчид Сингапурын Meinhardt Group-ийн удирдлагуудтай уулзлаа
2026/10/07
МОНГОЛЫН КОМПАНИУД ХҮНИЙ ЭРХИЙН ЭРСДЭЛИЙГ ҮНЭЛЭХ ПРАКТИК ХЭРЭГЛЭГДЭХҮҮНТЭЙ БОЛЛОО
МОНГОЛЫН КОМПАНИУД ХҮНИЙ ЭРХИЙН ЭРСДЭЛИЙГ ҮНЭЛЭХ ПРАКТИК ХЭРЭГЛЭГДЭХҮҮНТЭЙ БОЛЛОО
2026/10/06