(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

Тогтвортой Сарлагийн Арьс (Sustainable Yak Leather) төслийн оролцогч талуудад сургалт зохион байгуулж байна

2022/11/14 0

Сарлаг маллах шилдэг арга ухаан, өвчин тархах эрсдлүүд, тэдгээрээс урьдчилан сэргийлэх арга, арьс өвчих/халимлах арга техник, сарлагийн ширийг хадгалах тухай сургалт

“Монгол Улсын ургамлын аргаар идээлүүлсэн сарлагийн арьс шир ба арьсан бүтээгдэхүүний кластерийн био-арьс болон био-арьсан бүтээгдэхүүн үйлдвэрлэх чадавхийг бэхжүүлэх нь” буюу Тогтвортой Сарлагийн Арьс (Sustainable Yak Leather) төсөл нь SWITCH-Asia хөтөлбөрийн хүрээнд Европын Холбооны санхүүжилтээр хэрэгжиж байгаа төсөл юм. Монголын Арьс Ширний Үйлдвэрлэлийн Холбоо нь Тогтвортой Сарлагийн Арьстөслийн оролцогч талуудтай хамтран 5 өдрийн сургалтыг малчид, мал эмнэлгийн мэргэжилтнүүд, мал нядалгааны цехийн ажилчид, түүнчлэн сарлагийнширний үйлдвэрлэл, нийлүүлэлтийн сүлжээнд оролцдогхудалдаачид, наймаа эрхлэгч нарт зориулж зохион байгуулж байна. Гурван чиглэлийн сургалтыг Архангай, Баянхонгор, Хөвсгөл, Өвөрхангай зэрэг Монгол Улсын нийт сарлагын 81 хувийг эзэлдэг төслийн зорилтот дөрвөн аймаг тус бүрт зохион байгуулагдана.

1. 5 өдрийн сургалтын хөтөлбөрийг малчдын бүлэг, мал эмнэлгийн төлөөллөөс бүрдэх 25 хүртэл тооны хүнийг хамруулан зохион байгуулж сургалтын үеэр мал амьд байх хугацаанд, мөн түүнийг нядлах үед анхаарч үзвэл зохих гол гол асуудлуудыг онцолно. Үүнд:

  • Сайн хүнс, тэжээл;
  • Малын эрүүл мэндийг хамгаалах;
  • Мал хамгаалал;
  • Арьс үсний ноцтой буюу илэрхий өвчин эмгэг (түүнтэй холбоотой согог)-ээс зайлсхийх (эсхүл тэдгээрийг багасгах) зорилготой мал эмнэлгийн үйлчилгээ ашиглах

Энэ сургалтаар эрүүл ахуй шаардлага хангахуйц орчинд нядалгаа эрхлэгчдийн эрүүл, аюулгүй байдлыг хангаж мал хамгааллын зарчмыг баримталж хүмүүнлэг нядалгаа хийж танилцуулна. 

Сургалтын тов: 

  • (2022 оны 11 сарын 14-18), (Аймгийн ХХААГазрын хурлын танхим), Архангай аймаг, Цэцэрлэг хот
  • (2022 оны 11 сарын 21-25), (Аймгийн ХХААГазрын хурлын танхим), Хөвсгөл аймаг, Мөрөн хот
  • (2022 оны 11 сарын 28 наас 12 сарын 02), (Аймгийн ХХААГазрын хурлын танхим), Баянхонгор аймаг, Баянхонгор хот
  • (2022 оны 12 сарын 05-09), (Аймгийн ХХААГазрын хурлын танхим), Өвөрхангай аймаг, Арвайхээр хот

2. Таван өдрийн сургалтыг нядалгааны газрын 25 хүртэл тооны ажилтанд зориулан арьс өвчих ба халимлах арга техникийн талаар зохион байгуулна.

Сургалтын сэдвүүд:

  • Нядалгааны өмнөх үзлэг, мал хамгаалал, ХАБЭА ба зөвшөөрөгдсөн байгууламжид нядлах талаар
  • Арьс өвчих, халимлах ба өөлөх арга техник; зориулалтын тоног төхөөрөмжтэй
  • Хадгалалт, хөргөх, хөлдөөх, давслах ба хатаах 

Сургалтын тов: 

  • (2022 оны 11 сарын 14-18), (шинээр байгуулагдсан мах боловсруулах үйлдвэрт, аймгийн ХХААГ-ын урд талд), Архангай аймаг, Цэцэрлэг хот
  • (2022 оны 11 сарын 21-25), (Мах март, мал нядалгаа, мах боловсруулах газарт), Хөвсгөл аймаг, Мөрөн хот
  • (2022 оны 11 сарын 28 наас 12 сарын 02), (Баяншувуут ХХК үйлдвэрт), Баянхонгор аймаг, Баянхонгор хот
  • (2022 оны 12 сарын 05-09), (Түмний буян далай ХХК-ийн мах боловсруулах үйлдвэрт), Өвөрхангай аймаг, Арвайхээр хот

3. 5 өдрийн сургалтын хөтөлбөрийг сарлагын ширний үйлдвэрлэл ба нийлүүлэлтэд оролцдог 25 хүртэл тооны худалдаачид, наймаа эрхлэгч нарт зориулж арьс ширний хадгалалтын асуудлыг онцлон зохион байгуулна.

Сургалтын сэдвүүд:

  • Шинэ болон хадгалсан арьс ширний онцлог шинжүүд;
  • Савхи  үйлдвэрлэлд ашиглах арьс ширтэй холбоотой байгаль орчны асуудлууд;
  • Арьс ширний мөшгөх тогтолцоо ба малын бүртгэл, мэдээллийн систем (БМС);
  • Арьс ширийг ангилах, ялгах, хадгалах ба тээвэрлэх асуудлууд 

Сургалтын тов:

  • (2022 оны 11 сарын 14-18), (Аймгийн ХХААГазар, уулзалтын өрөө 101), Архангай аймаг, Цэцэрлэг хот
  • (2022 оны 11 сарын 21-25), (Аймгийн ХХААГазар, уулзалтын өрөө 103), Хөвсгөл аймаг, Мөрөн хот
  • (2022 оны 11 сарын 28 наас 12 сарын 02), (Аймгийн ХХААГазар, уулзалтын өрөө 101), Баянхонгор аймаг, Баянхонгор хот
  • (2022 оны 12 сарын 05-09), (Аймгийн ХХААГазар, уулзалтын өрөө 508), Өвөрхангай аймаг, Арвайхээр хот

Бүх сургалтын туршид мал нядалгаатай холбоотойүндэсний хууль тогтоомжийн шаардлагууд, арьс ширний үйлдвэрлэл, арьс ширийг ангилах/ялгах стандартуудыг танилцуулна. 

Цаашид шаардлагатай өөрчлөлт, үйл ажиллагааг хэрэгжүүлэх ажлыг дэмжих зорилгоор сургалтын дараа төслийн ашиг хүртэгчдэд техникийн зөвлөгөөг бэлтгэж хүргүүлнэ. 

Хавсралтаар сургалт тус бүрийн урилга, хөтөлбөрийг хүлээн авна уу. 

Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл Б.Ууганбаяртай mongolianyakleather@gmail.com цахим хаягаар эсвэл 90808085 дугаараар холбогдоно уу. 

SWITCH-Asia хөтөлбөрийн талаархи нэмэлт мэдээллэл авах бол энэхүү веб хуудсанд зочилно уу.

Сүүлд нэмэгдсэн мэдээ
ПУСАН ХОТЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ДАРГА КАН МИ ГҮЛ ТЭРГҮҮТЭЙ ТӨЛӨӨЛӨГЧИД МҮХАҮТ-Д ЗОЧИЛЛОО
ПУСАН ХОТЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ДАРГА КАН МИ ГҮЛ ТЭРГҮҮТЭЙ ТӨЛӨӨЛӨГЧИД МҮХАҮТ-Д ЗОЧИЛЛОО
2026/10/22
МЭДЭГДЭЛ
МЭДЭГДЭЛ
2026/10/22
“БИЗНЕСИЙН ТҮНШЛЭЛИЙГ БЭХЖҮҮЛЭХ НЬ” СЕМИНАРЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“БИЗНЕСИЙН ТҮНШЛЭЛИЙГ БЭХЖҮҮЛЭХ НЬ” СЕМИНАРЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2026/10/20
ЗӨВШӨӨРЛИЙН МЭДЭЭЛЭЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НЭГДСЭН ТӨВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА “ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН ЗӨВШӨӨРЛИЙН ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТ, ХЭРЭГЖИЛТ БА БИЗНЕСИЙН ОРЧИН” 7 ХОНОГИЙН АРГА ХЭМЖЭЭГЭЭР ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

ДЭЛХИЙН МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫН ХӨГЖЛИЙН БАГА ХУРАЛД ОРОЛЦЛОО
ДЭЛХИЙН МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫН ХӨГЖЛИЙН БАГА ХУРАЛД ОРОЛЦЛОО
2026/10/19
МОНГОЛТРАНС - ӨСӨЛТӨД ХӨТӨЛСӨН 35 ЖИЛ
МОНГОЛТРАНС - ӨСӨЛТӨД ХӨТӨЛСӨН 35 ЖИЛ
2026/10/19
ШИНЭ ГИШҮҮДДЭЭ ГЭРЧИЛГЭЭ ГАРДУУЛАВ
ШИНЭ ГИШҮҮДДЭЭ ГЭРЧИЛГЭЭ ГАРДУУЛАВ
2026/10/16
ИМПОРТЫН МЭДЭГДЭЛ ОЛГОХ БАРАА, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЖАГСААЛТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
ИМПОРТЫН МЭДЭГДЭЛ ОЛГОХ БАРАА, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЖАГСААЛТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
2026/10/16
“HOME PRO 2026” ТӨВ АЗИЙН ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
“HOME PRO 2026” ТӨВ АЗИЙН ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
2026/10/15
“BUSINESS OUTLOOK 2027” АРГА ХЭМЖЭЭГЭЭР ИРЭХ ОНЫ БИЗНЕСИЙН ОРЧИН, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТӨЛӨВИЙГ ХЭЛЭЛЦЛЭЭ
“BUSINESS OUTLOOK 2027” АРГА ХЭМЖЭЭГЭЭР ИРЭХ ОНЫ БИЗНЕСИЙН ОРЧИН, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТӨЛӨВИЙГ ХЭЛЭЛЦЛЭЭ
2026/10/14
МҮХАҮТ “MIU” ДЭЭД СУРГУУЛИЙН БАГШ, ОЮУТНУУДАД ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ТАНИЛЦУУЛЛАА
МҮХАҮТ “MIU” ДЭЭД СУРГУУЛИЙН БАГШ, ОЮУТНУУДАД ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ТАНИЛЦУУЛЛАА
2026/10/14
ISO/IEC 17025 СТАНДАРТЫН АРГЫН БАТАЛГААЖУУЛАЛТ, НОТЛОГООНЫ ПРАКТИК СУРГАЛТ БОЛЛОО
ISO/IEC 17025 СТАНДАРТЫН АРГЫН БАТАЛГААЖУУЛАЛТ, НОТЛОГООНЫ ПРАКТИК СУРГАЛТ БОЛЛОО
2026/10/13
МОНГОЛ–СИНГАПУРЫН БИЗНЕС ФОРУМ СИНГАПУР УЛСАД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
МОНГОЛ–СИНГАПУРЫН БИЗНЕС ФОРУМ СИНГАПУР УЛСАД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026/10/13
“KYRGYZSTAN EXPO-2026” үзэсгэлэн”
“KYRGYZSTAN EXPO-2026” үзэсгэлэн” "EXPO EURASIA KYRGIZSTAN -2026” үйлдвэрлэлийн үзэсгэлэнд оролцохыг урьж байна.
2026/10/12
“Тэрбум мод” үндэсний мод тарих аян
“Тэрбум мод” үндэсний мод тарих аян
2026/10/12
Сайн Трансфер ХХК нь Монгол Улсаас БНХАУ болон Хонг Конг руу юанийн гүйлгээ хийх үйлчилгээг найдвартай үзүүлж байна
Сайн Трансфер ХХК нь Монгол Улсаас БНХАУ болон Хонг Конг руу юанийн гүйлгээ хийх үйлчилгээг найдвартай үзүүлж байна
2026/10/09
МҮХАҮТ-ЫН ӨМНӨГОВЬ, ДУНДГОВЬ АЙМГУУДЫН САЛБАР ТАНХИМЫН БҮХ ГИШҮҮДИЙН ЭЭЛЖИТ  ХУРАЛ БОЛНО
МҮХАҮТ-ЫН ӨМНӨГОВЬ, ДУНДГОВЬ АЙМГУУДЫН САЛБАР ТАНХИМЫН БҮХ ГИШҮҮДИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛ БОЛНО
2026/10/09
"ХОЙД БҮСИЙН БИЗНЕС, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЧУУЛГАН - 2026" АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026/10/08
Монголын бизнес төлөөлөгчид Сингапурын Meinhardt Group-ийн удирдлагуудтай уулзлаа
Монголын бизнес төлөөлөгчид Сингапурын Meinhardt Group-ийн удирдлагуудтай уулзлаа
2026/10/07
МОНГОЛЫН КОМПАНИУД ХҮНИЙ ЭРХИЙН ЭРСДЭЛИЙГ ҮНЭЛЭХ ПРАКТИК ХЭРЭГЛЭГДЭХҮҮНТЭЙ БОЛЛОО
МОНГОЛЫН КОМПАНИУД ХҮНИЙ ЭРХИЙН ЭРСДЭЛИЙГ ҮНЭЛЭХ ПРАКТИК ХЭРЭГЛЭГДЭХҮҮНТЭЙ БОЛЛОО
2026/10/06