(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

Итгэмжлэгдсэн лабораториуд: Стандарт, аргачлалын шинэчлэл, хүний нөөцийн асуудал тулгамдаж байна

2022/11/10 0

Дэлхийн чанарын 7 хоногийн хүрээнд “Чанар-Стандартын хэрэгжилт” уриан дор Үндэсний чанарын чуулганыг зохион байгуулахаар бэлтгэж буй бөгөөд чуулганыг угтан Стандарт, хэмжил зүйн газар, МҮХАҮТ хамтран “Итгэмжлэгдсэн лабораториудын өнөөгийн байдал” урьдчилсан хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт МҮХАҮТ-ын дэргэдэх Итгэмжлэгдсэн лабораториудын зөвлөл, Үндэсний итгэмжлэлийн төв болон төр, хувийн хэвшлийн лабораториудын төлөөлөл оролцож, өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлууд, гарц шийдлийн талаар ярилцав.

Хэлэлцүүлгийг нээж МҮХАҮТ-ын орлогч дарга Б.Намжилсүрэн үг хэлж, СХЗГ-ын Бүтээгдэхүүн, тогтолцооны баталгаажуулалтын газрын дарга В.Ганзориг Үндэсний чанарын чуулган-2022 зохион байгуулахтай холбоотой мэдээллийг, Лаборатори итгэмжлэлийн тогтолцооны талаар Үндэсний итгэмжлэлийн төвийн дарга С.Соронзонболд, Итгэмжлэгдсэн лабораториудын өнөөгийн байдлын талаар Усны газрын Усны хяналт шинжилгээний хэлтсийн ахлах мэргэжилтэн Д.Мөнхзул тус тус танилцуулав.

Мөн хувийн хэвшлийн лабораторийг төлөөлж, “Ногоон титэм аналитикс” ХХК-ийн захирал Б.Алтангэрэл Итгэмжлэгдсэн лабораториудын тулгамдаж буй асуудал, “Barloworld Mongolia” ХХК-ийн лабораторийн менежер Ц.Болормаа Олон улсын туршлагын талаар танилцуулга хийлээ.

Итгэмжлэгдсэн лабораториудын хувьд хүний нөөцийн асуудал нэн түрүүнд тулгамдаж байгааг салбарынхан хэлж байна. Мөн одоо байгаа ажиллах хүчнээ давтан сургах, чадавхжуулах чухал гэв. Тоног төхөөрөмж, урвалж бодисын хүрэлцээ, тэдгээрийн худалдан авалтад гардаг хүндрэлүүдийг шийдвэрлэх, төрийн болон хувийн хэвшлийн лабораториудын уялдаа холбоо, хамтын ажиллагааг сайжруулах, лабораториудын үр дүнг харилцан хүлээн зөвшөөрөхгүй байх тохиолдолд маргааныг хэрхэн таслах, хуучин стандартыг шинэчлэх, нэр томьёоны зөрүүтэй байдлыг арилгах, итгэмжлэлийн байгууллагууд шинжилгээндээ олон улсын арга, аргачлалыг хэрэглэх зэрэг саналууд хэлэлцүүлгийн үеэр гарлаа.

Өнөөдрийн байдлаар манай улсад:

  • Сорилтын лаборатори - 244
  • Шалгалт тохируулгын лаборатори - 18
  • Эмнэлгийн лаборатори - 16
  • Ур чадварын үнэлгээ зохион байгуулагч - 3
  • Хяналтын байгууллага - 38
  • Бүтээгдэхүүн баталгаажуулалтын байгууллага – 25
  • Хүлэмжийн хийн магадалгаа, нотолгоо- 1
  • Тогтолцооны баталгаажуулалтын байгууллага – 5 байна.

Сүүлд нэмэгдсэн мэдээ
ПУСАН ХОТЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ДАРГА КАН МИ ГҮЛ ТЭРГҮҮТЭЙ ТӨЛӨӨЛӨГЧИД МҮХАҮТ-Д ЗОЧИЛЛОО
ПУСАН ХОТЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ДАРГА КАН МИ ГҮЛ ТЭРГҮҮТЭЙ ТӨЛӨӨЛӨГЧИД МҮХАҮТ-Д ЗОЧИЛЛОО
2026/10/22
МЭДЭГДЭЛ
МЭДЭГДЭЛ
2026/10/22
“БИЗНЕСИЙН ТҮНШЛЭЛИЙГ БЭХЖҮҮЛЭХ НЬ” СЕМИНАРЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“БИЗНЕСИЙН ТҮНШЛЭЛИЙГ БЭХЖҮҮЛЭХ НЬ” СЕМИНАРЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2026/10/20
ЗӨВШӨӨРЛИЙН МЭДЭЭЛЭЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НЭГДСЭН ТӨВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА “ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН ЗӨВШӨӨРЛИЙН ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТ, ХЭРЭГЖИЛТ БА БИЗНЕСИЙН ОРЧИН” 7 ХОНОГИЙН АРГА ХЭМЖЭЭГЭЭР ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

ДЭЛХИЙН МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫН ХӨГЖЛИЙН БАГА ХУРАЛД ОРОЛЦЛОО
ДЭЛХИЙН МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫН ХӨГЖЛИЙН БАГА ХУРАЛД ОРОЛЦЛОО
2026/10/19
МОНГОЛТРАНС - ӨСӨЛТӨД ХӨТӨЛСӨН 35 ЖИЛ
МОНГОЛТРАНС - ӨСӨЛТӨД ХӨТӨЛСӨН 35 ЖИЛ
2026/10/19
ШИНЭ ГИШҮҮДДЭЭ ГЭРЧИЛГЭЭ ГАРДУУЛАВ
ШИНЭ ГИШҮҮДДЭЭ ГЭРЧИЛГЭЭ ГАРДУУЛАВ
2026/10/16
ИМПОРТЫН МЭДЭГДЭЛ ОЛГОХ БАРАА, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЖАГСААЛТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
ИМПОРТЫН МЭДЭГДЭЛ ОЛГОХ БАРАА, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЖАГСААЛТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
2026/10/16
“HOME PRO 2026” ТӨВ АЗИЙН ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
“HOME PRO 2026” ТӨВ АЗИЙН ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
2026/10/15
“BUSINESS OUTLOOK 2027” АРГА ХЭМЖЭЭГЭЭР ИРЭХ ОНЫ БИЗНЕСИЙН ОРЧИН, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТӨЛӨВИЙГ ХЭЛЭЛЦЛЭЭ
“BUSINESS OUTLOOK 2027” АРГА ХЭМЖЭЭГЭЭР ИРЭХ ОНЫ БИЗНЕСИЙН ОРЧИН, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТӨЛӨВИЙГ ХЭЛЭЛЦЛЭЭ
2026/10/14
МҮХАҮТ “MIU” ДЭЭД СУРГУУЛИЙН БАГШ, ОЮУТНУУДАД ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ТАНИЛЦУУЛЛАА
МҮХАҮТ “MIU” ДЭЭД СУРГУУЛИЙН БАГШ, ОЮУТНУУДАД ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ТАНИЛЦУУЛЛАА
2026/10/14
ISO/IEC 17025 СТАНДАРТЫН АРГЫН БАТАЛГААЖУУЛАЛТ, НОТЛОГООНЫ ПРАКТИК СУРГАЛТ БОЛЛОО
ISO/IEC 17025 СТАНДАРТЫН АРГЫН БАТАЛГААЖУУЛАЛТ, НОТЛОГООНЫ ПРАКТИК СУРГАЛТ БОЛЛОО
2026/10/13
МОНГОЛ–СИНГАПУРЫН БИЗНЕС ФОРУМ СИНГАПУР УЛСАД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
МОНГОЛ–СИНГАПУРЫН БИЗНЕС ФОРУМ СИНГАПУР УЛСАД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026/10/13
“KYRGYZSTAN EXPO-2026” үзэсгэлэн”
“KYRGYZSTAN EXPO-2026” үзэсгэлэн” "EXPO EURASIA KYRGIZSTAN -2026” үйлдвэрлэлийн үзэсгэлэнд оролцохыг урьж байна.
2026/10/12
“Тэрбум мод” үндэсний мод тарих аян
“Тэрбум мод” үндэсний мод тарих аян
2026/10/12
Сайн Трансфер ХХК нь Монгол Улсаас БНХАУ болон Хонг Конг руу юанийн гүйлгээ хийх үйлчилгээг найдвартай үзүүлж байна
Сайн Трансфер ХХК нь Монгол Улсаас БНХАУ болон Хонг Конг руу юанийн гүйлгээ хийх үйлчилгээг найдвартай үзүүлж байна
2026/10/09
МҮХАҮТ-ЫН ӨМНӨГОВЬ, ДУНДГОВЬ АЙМГУУДЫН САЛБАР ТАНХИМЫН БҮХ ГИШҮҮДИЙН ЭЭЛЖИТ  ХУРАЛ БОЛНО
МҮХАҮТ-ЫН ӨМНӨГОВЬ, ДУНДГОВЬ АЙМГУУДЫН САЛБАР ТАНХИМЫН БҮХ ГИШҮҮДИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛ БОЛНО
2026/10/09
"ХОЙД БҮСИЙН БИЗНЕС, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЧУУЛГАН - 2026" АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026/10/08
Монголын бизнес төлөөлөгчид Сингапурын Meinhardt Group-ийн удирдлагуудтай уулзлаа
Монголын бизнес төлөөлөгчид Сингапурын Meinhardt Group-ийн удирдлагуудтай уулзлаа
2026/10/07
МОНГОЛЫН КОМПАНИУД ХҮНИЙ ЭРХИЙН ЭРСДЭЛИЙГ ҮНЭЛЭХ ПРАКТИК ХЭРЭГЛЭГДЭХҮҮНТЭЙ БОЛЛОО
МОНГОЛЫН КОМПАНИУД ХҮНИЙ ЭРХИЙН ЭРСДЭЛИЙГ ҮНЭЛЭХ ПРАКТИК ХЭРЭГЛЭГДЭХҮҮНТЭЙ БОЛЛОО
2026/10/06