(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

“ЧАНАР-СТАНДАРТЫН ХЭРЭГЖИЛТ” СЭДЭВТ ИЛТГЭЛИЙН УРАЛДААНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА

2022/10/24 0

Уралдааны зорилго:

Дэлхийн чанарын өдрийг жил бүрийн 11 дүгээр сард тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэ өдрийг НҮБ-ын дэмжлэгээр Европын чанарын байгууллага, Японы инженер эрдэмтдийн холбоо, Америкийн чанарын хяналтын нийгэмлэг, Латин Америкийн орнуудын чанарын байгууллага хамтран санаачилж 1989 оноос эхлэн дэлхий нийтээр тэмдэглэдэг уламжлалтай болсоор өдийг хүрлээ. Бүтээгдэхүүн, үйлчилгээний чанарыг нэмэгдүүлэх, энэ чиглэлээр үйл ажиллагааг идэвхжүүлэх, чанарын асуудалд бүх нийтийн анхаарлыг хандуулахад  “Дэлхийн чанарын өдөр”-ийн зорилго оршдог билээ.

Монгол улсын хувьд 2015 оноос эхлэн энэхүү өдрийг албан ёсоор тэмдэглэж байгаа бөгөөд Монгол улсын Шадар сайдын ивээл дор “Үндэсний чанарын чуулган” зохион байгуулж, Шилдэг байгууллага, Шилдэг бүтээгдэхүүн, Шилдэг үйлчилгээ номинацийн дагуу “ҮНДЭСНИЙ ЧАНАРЫН ШАГНАЛ” гардуулдаг уламжлалтай болсон. Энэхүү арга хэмжээг Стандарт, Хэмжил Зүйн Газар, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимтай хамтран зохион байгуулдаг.

Энэ жил тус арга хэмжээг 2022 оны 11 дүгээр сарын 4 дэх 7 хоногт “ЧАНАР-СТАНДАРТЫН ХЭРЭГЖИЛТ” уриан зохион байгуулахаар төлөвлөж байгаа бөгөөд  судлаачид, төрийн байгууллагын ажилтнууд, бизнес эрхлэгчдийн дунд дээрх сэдвийн хүрээнд илтгэлийн уралдаан зарлаж байна.

Шалгарсан зөвхөн нэг илтгэлийг Үндэсний чанарын чуулганд оролцуулж, олон нийтийн хүртээл болгоход уралдааны зорилго оршино.

Бизнесийн салбар бүрд стандартын шаардлага хангуулах, хэрэгжүүлэх төрийн болон хувийн хэвшил, үйлдвэр эрхлэгчид, үйлчилгээний байгууллагууд, экспортлогч, импортлогчдын өмнө тулгамдаж байгаа өнөөгийн нөхцөл байдал, шийдвэрлэх асуудлыг олж, судалж шинжлэн үр дүнг хэлэлцэж, холбогдох дүрэм, журам, бодлого, зохицуулалтыг боловсронгуй болгох санал, зөвлөмжийг боловсруулахад уралдаанд шалгарсан илтгэлийг ашиглах юм.

Зохион байгуулагч:

  • Стандарт, Хэмжил Зүйн Газар
  • Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим

Оролцогчдын хамрах хүрээ:

  • Судлаачид
  • Бизнес эрхлэгчид, аж ахуйн нэгжийн ажилтнууд
  • Төрийн болон төрийн бус байгууллагын ажилтан, албан хаагч

Тавигдах шаардлага:

  • Монгол хэлээр бичигдсэн байх;
  • Microsoft word программ дээр Arial фонтоор үсгийн 11 хэмжээтэй, мөр хоорондын зай single, А4 форматаар 8 хүртэл хуудастай;
  • Оролцогчийн мэдээлэл: Овог нэр, мэргэжил, эрдмийн зэрэг, цол, ажилладаг байгууллага,  цахим хаяг бичих (багаар оролцох бол гишүүд тус бүрээр);
  • Хураангуй, түлхүүр үг, оршил, үндсэн хэсэг, үр дүн, дүгнэлт санал, ашигласан эх сурвалж гэсэн ерөнхий бүтэцтэй, эшлэл зүүлтийг ашигласан байх;
  • Ирүүлсэн материалыг буцаан олгохгүй;
  • Шалгарсан нэг илтгэлийг Үндэсний чанарын чуулганд 10-15 слайдаар 15 минутад багтаан танилцуулна.

Шалгаруулалтыг ажлын хэсэг явуулж, шалгарсан илтгэлийг эргэж мэдээлнэ.

Шагналын сан: 500,000 төгрөг

Илтгэлийн материал авах хугацаа: 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 17.00 цаг хүртэл

Материал хүлээн авах хаяг:

Стандарт, Хэмжил Зүйн Газар, Баянзүрх дүүрэг, 4-р хороо СХЗГ-ын төв байр-124 тоот
Утас: 99707384
Цахим хаяг: undram@masm.gov.mn   

МҮХАҮТ-ын Гишүүнчлэлийн газар – 305 тоот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Махатма Гандийн гудамж, МҮХАҮТ-ын байр
Утас: 99024934
Цахим хаяг: event@mongolchamber.mn   

Сүүлд нэмэгдсэн мэдээ
ПУСАН ХОТЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ДАРГА КАН МИ ГҮЛ ТЭРГҮҮТЭЙ ТӨЛӨӨЛӨГЧИД МҮХАҮТ-Д ЗОЧИЛЛОО
ПУСАН ХОТЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ДАРГА КАН МИ ГҮЛ ТЭРГҮҮТЭЙ ТӨЛӨӨЛӨГЧИД МҮХАҮТ-Д ЗОЧИЛЛОО
2026/10/22
МЭДЭГДЭЛ
МЭДЭГДЭЛ
2026/10/22
“БИЗНЕСИЙН ТҮНШЛЭЛИЙГ БЭХЖҮҮЛЭХ НЬ” СЕМИНАРЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“БИЗНЕСИЙН ТҮНШЛЭЛИЙГ БЭХЖҮҮЛЭХ НЬ” СЕМИНАРЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2026/10/20
ЗӨВШӨӨРЛИЙН МЭДЭЭЛЭЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НЭГДСЭН ТӨВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА “ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН ЗӨВШӨӨРЛИЙН ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТ, ХЭРЭГЖИЛТ БА БИЗНЕСИЙН ОРЧИН” 7 ХОНОГИЙН АРГА ХЭМЖЭЭГЭЭР ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

ДЭЛХИЙН МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫН ХӨГЖЛИЙН БАГА ХУРАЛД ОРОЛЦЛОО
ДЭЛХИЙН МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫН ХӨГЖЛИЙН БАГА ХУРАЛД ОРОЛЦЛОО
2026/10/19
МОНГОЛТРАНС - ӨСӨЛТӨД ХӨТӨЛСӨН 35 ЖИЛ
МОНГОЛТРАНС - ӨСӨЛТӨД ХӨТӨЛСӨН 35 ЖИЛ
2026/10/19
ШИНЭ ГИШҮҮДДЭЭ ГЭРЧИЛГЭЭ ГАРДУУЛАВ
ШИНЭ ГИШҮҮДДЭЭ ГЭРЧИЛГЭЭ ГАРДУУЛАВ
2026/10/16
ИМПОРТЫН МЭДЭГДЭЛ ОЛГОХ БАРАА, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЖАГСААЛТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
ИМПОРТЫН МЭДЭГДЭЛ ОЛГОХ БАРАА, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЖАГСААЛТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
2026/10/16
“HOME PRO 2026” ТӨВ АЗИЙН ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
“HOME PRO 2026” ТӨВ АЗИЙН ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
2026/10/15
“BUSINESS OUTLOOK 2027” АРГА ХЭМЖЭЭГЭЭР ИРЭХ ОНЫ БИЗНЕСИЙН ОРЧИН, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТӨЛӨВИЙГ ХЭЛЭЛЦЛЭЭ
“BUSINESS OUTLOOK 2027” АРГА ХЭМЖЭЭГЭЭР ИРЭХ ОНЫ БИЗНЕСИЙН ОРЧИН, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТӨЛӨВИЙГ ХЭЛЭЛЦЛЭЭ
2026/10/14
МҮХАҮТ “MIU” ДЭЭД СУРГУУЛИЙН БАГШ, ОЮУТНУУДАД ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ТАНИЛЦУУЛЛАА
МҮХАҮТ “MIU” ДЭЭД СУРГУУЛИЙН БАГШ, ОЮУТНУУДАД ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ТАНИЛЦУУЛЛАА
2026/10/14
ISO/IEC 17025 СТАНДАРТЫН АРГЫН БАТАЛГААЖУУЛАЛТ, НОТЛОГООНЫ ПРАКТИК СУРГАЛТ БОЛЛОО
ISO/IEC 17025 СТАНДАРТЫН АРГЫН БАТАЛГААЖУУЛАЛТ, НОТЛОГООНЫ ПРАКТИК СУРГАЛТ БОЛЛОО
2026/10/13
МОНГОЛ–СИНГАПУРЫН БИЗНЕС ФОРУМ СИНГАПУР УЛСАД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
МОНГОЛ–СИНГАПУРЫН БИЗНЕС ФОРУМ СИНГАПУР УЛСАД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026/10/13
“KYRGYZSTAN EXPO-2026” үзэсгэлэн”
“KYRGYZSTAN EXPO-2026” үзэсгэлэн” "EXPO EURASIA KYRGIZSTAN -2026” үйлдвэрлэлийн үзэсгэлэнд оролцохыг урьж байна.
2026/10/12
“Тэрбум мод” үндэсний мод тарих аян
“Тэрбум мод” үндэсний мод тарих аян
2026/10/12
Сайн Трансфер ХХК нь Монгол Улсаас БНХАУ болон Хонг Конг руу юанийн гүйлгээ хийх үйлчилгээг найдвартай үзүүлж байна
Сайн Трансфер ХХК нь Монгол Улсаас БНХАУ болон Хонг Конг руу юанийн гүйлгээ хийх үйлчилгээг найдвартай үзүүлж байна
2026/10/09
МҮХАҮТ-ЫН ӨМНӨГОВЬ, ДУНДГОВЬ АЙМГУУДЫН САЛБАР ТАНХИМЫН БҮХ ГИШҮҮДИЙН ЭЭЛЖИТ  ХУРАЛ БОЛНО
МҮХАҮТ-ЫН ӨМНӨГОВЬ, ДУНДГОВЬ АЙМГУУДЫН САЛБАР ТАНХИМЫН БҮХ ГИШҮҮДИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛ БОЛНО
2026/10/09
"ХОЙД БҮСИЙН БИЗНЕС, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЧУУЛГАН - 2026" АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026/10/08
Монголын бизнес төлөөлөгчид Сингапурын Meinhardt Group-ийн удирдлагуудтай уулзлаа
Монголын бизнес төлөөлөгчид Сингапурын Meinhardt Group-ийн удирдлагуудтай уулзлаа
2026/10/07
МОНГОЛЫН КОМПАНИУД ХҮНИЙ ЭРХИЙН ЭРСДЭЛИЙГ ҮНЭЛЭХ ПРАКТИК ХЭРЭГЛЭГДЭХҮҮНТЭЙ БОЛЛОО
МОНГОЛЫН КОМПАНИУД ХҮНИЙ ЭРХИЙН ЭРСДЭЛИЙГ ҮНЭЛЭХ ПРАКТИК ХЭРЭГЛЭГДЭХҮҮНТЭЙ БОЛЛОО
2026/10/06