(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

Ирэх онд Финландын талтай хамтран худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх арга хэмжээг зохион байгуулна

2022/10/18 0

Финланд Улсын Гадаад хэргийн яамны Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа хариуцсан Төрийн нарийн бичгийн дарга Нина Васкүнлати, Монгол Улсаас Шведийн Хаант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Жанабазар нарыг МҮХАҮТ-ын Орлогч дарга Б.Намжилсүрэн хүлээн авч уулзлаа.

Финланд Улсын Гадаад хэргийн яамны Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа хариуцсан Төрийн нарийн бичгийн дарга Нина Васкүнлати “Эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Финландын Засгийн газар хоорондын комиссын XIV хуралдаан”-д оролцохоор Монгол Улсад хүрэлцэн ирснээ тэмдэглээд уг хуралдаанаар хоёр орны найрсаг харилцааг бэхжүүлэх, цар тахлын дараах эдийн засгийн харилцааг сэргээх, ялангуяа, худалдаа, хөрөнгө оруулалт, аялал жуулчлал, соёл, боловсрол, мэдээллийн технологи зэрэг салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар ярилцаж, уулзалтын дүнгээр хамтарсан протокол байгуулсан гэлээ. Ирэх онд хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой тохионо. Энэ хүрээнд хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, бизнес эрхлэгчдийг холбох арга хэмжээг МҮХАҮТ-тай хамтарч зохион байгуулах хүсэлтэй байна гэв.

МҮХАҮТ-ын Орлогч дарга Б.Намжилсүрэн МҮХАҮТ нь бизнес эрхлэгчдийг дэмжих, уул уурхайн бус экспортыг нэмэгдүүлэх чиглэлд ажилладаг талаар танилцуулаад, хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх, бизнесийн түншлэлийг өргөжүүлэх арга хэмжээг зохион байгуулахад бүхий л талаар дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахаа илэрхийлэв.

Мөн уулзалтад Монголын ноос, ноолуурын холбооны менежер Ц.Туяа оролцож, ноолуурын салбарын талаар танилцуулга хийлээ.

Монгол, Финланд хоёр улсын худалдааны эргэлт 2020 оны байдлаар 23.2 сая ам.долларт хүрснээс экспорт 25 мянган ам.доллар, импорт 23.1 сая ам.доллар байна.

Уулзалтаар талууд хоёр орны бизнес эрхлэгчдийг холбох чиглэлд цаашид хамтран ажиллахаар тохиролцов.


Арга Хэмжээ
Сүүлд нэмэгдсэн мэдээ
ЭРЧИМ ХҮЧНИЙ ШУДАРГА ШИЛЖИЛТ БОЛОН ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ЗОРИЛГОТОЙ ГУРВАН ТАЛТ БОДЛОГЫН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ УЛААНБААТАР ХОТНОО БОЛЛОО
ЭРЧИМ ХҮЧНИЙ ШУДАРГА ШИЛЖИЛТ БОЛОН ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ЗОРИЛГОТОЙ ГУРВАН ТАЛТ БОДЛОГЫН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ УЛААНБААТАР ХОТНОО БОЛЛОО
2026/08/21
МҮХАҮТ БОЛОН ФУКУЯМАГИЙН ХУДАЛДАА, АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
МҮХАҮТ БОЛОН ФУКУЯМАГИЙН ХУДАЛДАА, АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
2026/08/21
МҮХАҮТ БОЛОН ОХУ-ЫН ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛЭХЭЭР ТОХИРОЛЦЛОО
МҮХАҮТ БОЛОН ОХУ-ЫН ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛЭХЭЭР ТОХИРОЛЦЛОО
2026/08/20
МОНГОЛ БРЭНДҮҮД ЭРЭЭН ХОТЫН ОЛОН УЛСЫН ҮЗЭСГЭЛЭНД ЭХ ОРНОО ТӨЛӨӨЛӨН ОРОЛЦОЖ БАЙНА
МОНГОЛ БРЭНДҮҮД ЭРЭЭН ХОТЫН ОЛОН УЛСЫН ҮЗЭСГЭЛЭНД ЭХ ОРНОО ТӨЛӨӨЛӨН ОРОЛЦОЖ БАЙНА
2026/08/20
ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН МАНЛАЙЛАЛ - ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭХ ШИНЭ ХӨДӨЛГҮҮР
ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН МАНЛАЙЛАЛ - ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭХ ШИНЭ ХӨДӨЛГҮҮР
2026/08/20
МҮХАҮТ-ЫН УДИРДЛАГУУД UNCCD COP17-ИЙН “НОГООН БҮС”-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛОН ДОТООДЫН ААН-ҮҮДИЙН ҮЗЭСГЭЛЭНТЭЙ ТАНИЛЦЛАА
МҮХАҮТ-ЫН УДИРДЛАГУУД UNCCD COP17-ИЙН “НОГООН БҮС”-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛОН ДОТООДЫН ААН-ҮҮДИЙН ҮЗЭСГЭЛЭНТЭЙ ТАНИЛЦЛАА
2026/08/18
MNG GmbH нь Германд төвтэй логистикийн компани
MNG GmbH нь Германд төвтэй логистикийн компани
2026/08/14
АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
2026/08/12
Монгол-Польшийн бизнес уулзалт амжилттай зохион байгуулагдлаа
Монгол-Польшийн бизнес уулзалт амжилттай зохион байгуулагдлаа
2026/08/08
НҮҮРСНИЙ БҮС НУТГИЙН
НҮҮРСНИЙ БҮС НУТГИЙН "ШУДАРГА ШИЛЖИЛТ" ХИЙХ СТРАТЕГИЙН ОЛОН УЛСЫН СУРГАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ОРОЛЦЛОО
2026/08/05
УИХ-ААС ИРҮҮЛСЭН ХАРИУ
УИХ-ААС ИРҮҮЛСЭН ХАРИУ
2026/08/05
ЯПОНЫ КАНАГАВА МУЖИЙН САГАМИХАРА ХОТЫН  ХУДАЛДАА АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМЫН ТӨЛӨӨЛӨГЧИД  МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ХУДАЛДАА АЖ ҮЙЛДВЭРИЙН  ТАНХИМД ЗОЧЛОВ
ЯПОНЫ КАНАГАВА МУЖИЙН САГАМИХАРА ХОТЫН ХУДАЛДАА АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМЫН ТӨЛӨӨЛӨГЧИД МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ХУДАЛДАА АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМД ЗОЧЛОВ
2026/08/04
МҮХАҮТ болон БНХАУ-ын Өвөр Монголын Зөвлөл хамтран
МҮХАҮТ болон БНХАУ-ын Өвөр Монголын Зөвлөл хамтран "Монгол Улс, БНХАУ-ын бүс нутгийн эдийн засаг, хамтын ажиллагааны уулзалт"-ыг зохион байгууллаа
2026/07/30
ХАМТРАН АЖИЛЛАХ САНАЛ
ХАМТРАН АЖИЛЛАХ САНАЛ
2026/07/29
Гарал үүслийн дүрмийн дэлгэрэнгүй
Гарал үүслийн дүрмийн дэлгэрэнгүй
2026/07/20
Квоттой болон бууруулсан тарифтай барааны жагсаалт
Квоттой болон бууруулсан тарифтай барааны жагсаалт
2026/07/20
ЕАЭЗХ, түүний гишүүн орнуудаас Монгол улс руу хөнгөлттэй тарифаар импортлох 367 барааны жагсаалт
ЕАЭЗХ, түүний гишүүн орнуудаас Монгол улс руу хөнгөлттэй тарифаар импортлох 367 барааны жагсаалт
2026/07/20
Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо (ЕАЭЗХ), түүний гишүүн орнууд хоорондын худалдааны түр хэлэлцээр 2026 оны 07 дугаар сарын 22-ны өдрөөс албан ёсоор хэрэгжиж эхлэнэ
Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо (ЕАЭЗХ), түүний гишүүн орнууд хоорондын худалдааны түр хэлэлцээр 2026 оны 07 дугаар сарын 22-ны өдрөөс албан ёсоор хэрэгжиж эхлэнэ
2026/07/20
ШЕЛТЕК МОНГОЛИА ХХК
ШЕЛТЕК МОНГОЛИА ХХК
2026/07/06