(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын дэргэдэх Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих зөвлөлийн анхдугаар хурал боллоо

2022/10/13 0

Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын дэргэд Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих зөвлөлийг байгуулж, үйл ажиллагаагаа эхлүүллээ. Тус зөвлөл нь соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх, салбарын тогтвортой хөгжлийг дэмжих чиглэлээр ажиллах юм. 

Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих зөвлөлийн анхдугаар хурал өчигдөр /2022.10.12/ боллоо. Тус хуралдаанд Монголын соёлын салбарын байгууллагуудын удирдлага, төлөөллүүд оролцож цаашдын үйл ажиллагааны чиглэлээ тодорхойлж, тулгамдаж буй асуудал болоод шийдвэр гаргалгааг хэлэлцлээ. 

Зөвлөлийн үйл ажиллагааны чиглэлийг эдийн засгийн эргэлтийг дэмжих, хүний нөөцийг бэлдэж чадавхжуулах, оюуны өмчийг хамгаалах гэсэн үндсэн гурван хүрээнд явуулахаар төлөвлөж буйг Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих зөвлөлийн дарга Э.Чинзориг хэлж байлаа. 

Загвар зохион бүтээгч Ариунаа Сүри: Соёлын бүтээлийг гадаадад гаргах экспортын үйл ажиллагааг гардан хийх баг, төлөвлөгөө их чухал юм шиг санагддаг. Уран бүтээлчид үүнийг дангаараа бие дааж хийхээр алдаж, бүтэлгүйтдэг асуудал бий. Ямар ч гоё зүйл хийгээд гадагш нь танилцуулж, борлуулъя гэхээр ямар ч дэмжлэг байдаггүй. Тэгэхээр үүнийг бид зөвлөлийн үйл ажиллагааны бодлогодоо тусгаж цаашид анхаарах хэрэгтэй. Бид дотооддоо 2 сая хүний 200 мянган хүнд зориулж бүтээгдэхүүн гаргаад эдийн засгийн эргэлтэд оруулах боломжгүй. Тиймээс монгол бүтээлүүдээ гадагш нь гаргаж, борлуулах нь чухал болоод байна. 

Соёлын бүтээл үйлдвэрлэгчдэд тулгамдаж буй асуудлыг хэлэлцэж зарим боломжит шийдлийн талаар санал солилцлоо. Тухайлбал, тус салбар дахь суурь судалгаа, олон улсын соёлын бүтээлээ хэрхэн дэмждэг ноу-хоу туршлагыг судлах,  эрх зүйн орчин тэр дундаа оюуны өмчийн асуудлыг шийдвэрлэх, яамны үйл ажиллагаатай уялдуулж бодлого боловсруулж, нөлөөлөх болон соёлын бүтээл төрөх, сурталчлах, борлуулах, гаднын зах зээлд гаргаж эдийн засгийн эргэлтэд оруулах үйл ажиллагааг хооронд нь уялдаатай болгож, цаашлаад үүнийг хариуцсан нэгж шаардлагатай байгааг онцоллоо. 

Мөн цаашлаад хөрөнгө оруулалтыг гаднын орнуудаас гэхээсээ илүүтэй дотоодоосоо татах нь чухал болон ирээдүйтэй буюу амжилттай хэрэгжихүйц контент, бүтээлээ нэн түрүүнд дэмжих шалгууртай болох шаардлагатай байгааг дурдаж байлаа. 
 
Сүүлд нэмэгдсэн мэдээ
ПУСАН ХОТЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ДАРГА КАН МИ ГҮЛ ТЭРГҮҮТЭЙ ТӨЛӨӨЛӨГЧИД МҮХАҮТ-Д ЗОЧИЛЛОО
ПУСАН ХОТЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ДАРГА КАН МИ ГҮЛ ТЭРГҮҮТЭЙ ТӨЛӨӨЛӨГЧИД МҮХАҮТ-Д ЗОЧИЛЛОО
2026/10/22
МЭДЭГДЭЛ
МЭДЭГДЭЛ
2026/10/22
“БИЗНЕСИЙН ТҮНШЛЭЛИЙГ БЭХЖҮҮЛЭХ НЬ” СЕМИНАРЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“БИЗНЕСИЙН ТҮНШЛЭЛИЙГ БЭХЖҮҮЛЭХ НЬ” СЕМИНАРЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2026/10/20
ЗӨВШӨӨРЛИЙН МЭДЭЭЛЭЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НЭГДСЭН ТӨВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА “ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН ЗӨВШӨӨРЛИЙН ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТ, ХЭРЭГЖИЛТ БА БИЗНЕСИЙН ОРЧИН” 7 ХОНОГИЙН АРГА ХЭМЖЭЭГЭЭР ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

ДЭЛХИЙН МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫН ХӨГЖЛИЙН БАГА ХУРАЛД ОРОЛЦЛОО
ДЭЛХИЙН МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫН ХӨГЖЛИЙН БАГА ХУРАЛД ОРОЛЦЛОО
2026/10/19
МОНГОЛТРАНС - ӨСӨЛТӨД ХӨТӨЛСӨН 35 ЖИЛ
МОНГОЛТРАНС - ӨСӨЛТӨД ХӨТӨЛСӨН 35 ЖИЛ
2026/10/19
ШИНЭ ГИШҮҮДДЭЭ ГЭРЧИЛГЭЭ ГАРДУУЛАВ
ШИНЭ ГИШҮҮДДЭЭ ГЭРЧИЛГЭЭ ГАРДУУЛАВ
2026/10/16
ИМПОРТЫН МЭДЭГДЭЛ ОЛГОХ БАРАА, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЖАГСААЛТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
ИМПОРТЫН МЭДЭГДЭЛ ОЛГОХ БАРАА, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЖАГСААЛТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
2026/10/16
“HOME PRO 2026” ТӨВ АЗИЙН ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
“HOME PRO 2026” ТӨВ АЗИЙН ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
2026/10/15
“BUSINESS OUTLOOK 2027” АРГА ХЭМЖЭЭГЭЭР ИРЭХ ОНЫ БИЗНЕСИЙН ОРЧИН, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТӨЛӨВИЙГ ХЭЛЭЛЦЛЭЭ
“BUSINESS OUTLOOK 2027” АРГА ХЭМЖЭЭГЭЭР ИРЭХ ОНЫ БИЗНЕСИЙН ОРЧИН, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТӨЛӨВИЙГ ХЭЛЭЛЦЛЭЭ
2026/10/14
МҮХАҮТ “MIU” ДЭЭД СУРГУУЛИЙН БАГШ, ОЮУТНУУДАД ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ТАНИЛЦУУЛЛАА
МҮХАҮТ “MIU” ДЭЭД СУРГУУЛИЙН БАГШ, ОЮУТНУУДАД ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ТАНИЛЦУУЛЛАА
2026/10/14
ISO/IEC 17025 СТАНДАРТЫН АРГЫН БАТАЛГААЖУУЛАЛТ, НОТЛОГООНЫ ПРАКТИК СУРГАЛТ БОЛЛОО
ISO/IEC 17025 СТАНДАРТЫН АРГЫН БАТАЛГААЖУУЛАЛТ, НОТЛОГООНЫ ПРАКТИК СУРГАЛТ БОЛЛОО
2026/10/13
МОНГОЛ–СИНГАПУРЫН БИЗНЕС ФОРУМ СИНГАПУР УЛСАД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
МОНГОЛ–СИНГАПУРЫН БИЗНЕС ФОРУМ СИНГАПУР УЛСАД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026/10/13
“KYRGYZSTAN EXPO-2026” үзэсгэлэн”
“KYRGYZSTAN EXPO-2026” үзэсгэлэн” "EXPO EURASIA KYRGIZSTAN -2026” үйлдвэрлэлийн үзэсгэлэнд оролцохыг урьж байна.
2026/10/12
“Тэрбум мод” үндэсний мод тарих аян
“Тэрбум мод” үндэсний мод тарих аян
2026/10/12
Сайн Трансфер ХХК нь Монгол Улсаас БНХАУ болон Хонг Конг руу юанийн гүйлгээ хийх үйлчилгээг найдвартай үзүүлж байна
Сайн Трансфер ХХК нь Монгол Улсаас БНХАУ болон Хонг Конг руу юанийн гүйлгээ хийх үйлчилгээг найдвартай үзүүлж байна
2026/10/09
МҮХАҮТ-ЫН ӨМНӨГОВЬ, ДУНДГОВЬ АЙМГУУДЫН САЛБАР ТАНХИМЫН БҮХ ГИШҮҮДИЙН ЭЭЛЖИТ  ХУРАЛ БОЛНО
МҮХАҮТ-ЫН ӨМНӨГОВЬ, ДУНДГОВЬ АЙМГУУДЫН САЛБАР ТАНХИМЫН БҮХ ГИШҮҮДИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛ БОЛНО
2026/10/09
"ХОЙД БҮСИЙН БИЗНЕС, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЧУУЛГАН - 2026" АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026/10/08
Монголын бизнес төлөөлөгчид Сингапурын Meinhardt Group-ийн удирдлагуудтай уулзлаа
Монголын бизнес төлөөлөгчид Сингапурын Meinhardt Group-ийн удирдлагуудтай уулзлаа
2026/10/07
МОНГОЛЫН КОМПАНИУД ХҮНИЙ ЭРХИЙН ЭРСДЭЛИЙГ ҮНЭЛЭХ ПРАКТИК ХЭРЭГЛЭГДЭХҮҮНТЭЙ БОЛЛОО
МОНГОЛЫН КОМПАНИУД ХҮНИЙ ЭРХИЙН ЭРСДЭЛИЙГ ҮНЭЛЭХ ПРАКТИК ХЭРЭГЛЭГДЭХҮҮНТЭЙ БОЛЛОО
2026/10/06