(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

БНСУ-ын Гванжу, Ханам хотын ХАҮТ-тай хөрөнгө оруулалт, бизнесийн хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр хамтран ажиллана

2022/10/06 0

МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин, УИХ-ын гишүүн, Монгол-БНСУ-ын Парламентын бүлгийн дарга Д.Өнөрболор нар БНСУ-ын Гванжу, Ханам хотын ХАҮТ-ын Ерөнхийлөгч Ким Пүн-Ху, дэд ерөнхийлөгч Хан Ён-Сан, И Гён-Ин, И Хи-Гён, Су Жин-Вон болон бизнесийн төлөөлөлтэй уулзлаа.

БНСУ бол Монгол Улсын худалдаа, эдийн засгийн гол түнш орнуудын нэг. МҮХАҮТ нь уул уурхайн бус экспортыг дэмжих бодлого баримталж ирсэн. Экспортыг нэмэгдүүлэхэд олон улсын стандарт, нөхцөлийг хангахуйц бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих хэрэгцээ, шаардлага чухлаар тавигдаж буй.

БНСУ нь хөнгөн болон хүнд үйлдвэрлэлийн дэвшилтэт технологийн хөгжлөөрөө Ази тив, дэлхийд дээгүүр орж байгаа. Тиймээс Монголын хөдөө аж ахуйн түүхий эд, Солонгосын өндөр технологид тулгуурласан нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хамтарсан үйлдвэрүүд бий болоход МҮХАҮТ бүх талаар дэмжиж ажиллана гэж МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин уулзалтын эхэнд тэмдэглэв.

БНСУ-ын Гванжу, Ханам хотын ХАҮТ-ын Ерөнхийлөгч Ким Пүн-Ху хэлсэн үгэндээ “БНСУ-ын Үндэсний ХАҮТ нь 130 гаруй жилийн түүхтэй, эгнээндээ 100 мянга гаруй ААН-ийг нэгтгэсэн, улс орон даяар 73 салбартай, худалдаа, аж үйлдвэр эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалдаг хамгийн том албан ёсны төрийн бус байгууллага. БНСУ-ын Гванжу, Ханам хотын ХАҮТ нь 10 мянган гаруй гишүүний бүртгэлтэй бөгөөд албан ёсны гишүүнчлэлтэй 1800 ААН-тэй, бизнес эрхлэгчдийн нийтлэг эрх ашгийг хамгаалах үйл ажиллагаа явуулж байна гэв.

Мөн бизнесийн үйл ажиллагаа эрхлэх хууль эрх зүйн орчныг таатай болгох, гишүүн байгууллагуудынхаа гадаад хамтын ажиллагааг сайжруулахад гол үйл ажиллагаагаа чиглүүлж байгааг тодотгоод Монгол Улсын олон улсын худалдаанд оролцох бүтээгдэхүүний тоог нэмэгдүүлэхэд БНСУ-тай идэвхтэй хамтын ажиллагааг өрнүүлнэ гэдэгт найдаж байна гэж хэллээ.

УИХ-ын гишүүн, Монгол-БНСУ-ын Парламентын бүлгийн дарга Д.Өнөрболор “Хоёр орны бизнесийн төлөөллийн байгууллагууд уулзаж, ажил хэрэгч, хамтын ажиллагааг эхлүүлж байгаа нь Монгол-Солонгосын эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, хөрөнгө оруулалт, бизнесийн таатай орчныг бий болгох, “ноу-хау”-гаа солилцож боломжийг бий болгохоос гадна Танхимуудын хооронд Хамтын ажиллагааны санамж бичиг байгуулж байгаа нь үндэсний үйлдвэрлэл, экспортыг дэмжих, гадаад зах зээлийг тэлэх замаар хоёр орны эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангахад хувь нэмрээ оруулах эхлэлийг тавьж байна” гээд цаашдын хамтын ажиллагаанд амжилт хүсэв.

МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин, БНСУ-ын Гванжу, Ханам хотын ХАҮТ-ын Ерөнхийлөгч ноён Ким Пүн-Ху нар Хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. Санамж бичгийн хүрээнд хоёр Танхимын гишүүн ААН-үүдийн болон худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, бизнес эрхлэгчдийг дэмжих чиглэлээр хамтран ажиллах юм.

Мөн уулзалтын үеэр тус улсын ААН-үүд Монгол Улсад хөрөнгө оруулах, үйлдвэрээ байгуулах талаар сонирхлоо илэрхийлэв.

Сүүлд нэмэгдсэн мэдээ
ПУСАН ХОТЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ДАРГА КАН МИ ГҮЛ ТЭРГҮҮТЭЙ ТӨЛӨӨЛӨГЧИД МҮХАҮТ-Д ЗОЧИЛЛОО
ПУСАН ХОТЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ДАРГА КАН МИ ГҮЛ ТЭРГҮҮТЭЙ ТӨЛӨӨЛӨГЧИД МҮХАҮТ-Д ЗОЧИЛЛОО
2026/10/22
МЭДЭГДЭЛ
МЭДЭГДЭЛ
2026/10/22
“БИЗНЕСИЙН ТҮНШЛЭЛИЙГ БЭХЖҮҮЛЭХ НЬ” СЕМИНАРЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“БИЗНЕСИЙН ТҮНШЛЭЛИЙГ БЭХЖҮҮЛЭХ НЬ” СЕМИНАРЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2026/10/20
ЗӨВШӨӨРЛИЙН МЭДЭЭЛЭЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НЭГДСЭН ТӨВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА “ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН ЗӨВШӨӨРЛИЙН ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТ, ХЭРЭГЖИЛТ БА БИЗНЕСИЙН ОРЧИН” 7 ХОНОГИЙН АРГА ХЭМЖЭЭГЭЭР ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

ДЭЛХИЙН МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫН ХӨГЖЛИЙН БАГА ХУРАЛД ОРОЛЦЛОО
ДЭЛХИЙН МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫН ХӨГЖЛИЙН БАГА ХУРАЛД ОРОЛЦЛОО
2026/10/19
МОНГОЛТРАНС - ӨСӨЛТӨД ХӨТӨЛСӨН 35 ЖИЛ
МОНГОЛТРАНС - ӨСӨЛТӨД ХӨТӨЛСӨН 35 ЖИЛ
2026/10/19
ШИНЭ ГИШҮҮДДЭЭ ГЭРЧИЛГЭЭ ГАРДУУЛАВ
ШИНЭ ГИШҮҮДДЭЭ ГЭРЧИЛГЭЭ ГАРДУУЛАВ
2026/10/16
ИМПОРТЫН МЭДЭГДЭЛ ОЛГОХ БАРАА, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЖАГСААЛТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
ИМПОРТЫН МЭДЭГДЭЛ ОЛГОХ БАРАА, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЖАГСААЛТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
2026/10/16
“HOME PRO 2026” ТӨВ АЗИЙН ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
“HOME PRO 2026” ТӨВ АЗИЙН ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
2026/10/15
“BUSINESS OUTLOOK 2027” АРГА ХЭМЖЭЭГЭЭР ИРЭХ ОНЫ БИЗНЕСИЙН ОРЧИН, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТӨЛӨВИЙГ ХЭЛЭЛЦЛЭЭ
“BUSINESS OUTLOOK 2027” АРГА ХЭМЖЭЭГЭЭР ИРЭХ ОНЫ БИЗНЕСИЙН ОРЧИН, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТӨЛӨВИЙГ ХЭЛЭЛЦЛЭЭ
2026/10/14
МҮХАҮТ “MIU” ДЭЭД СУРГУУЛИЙН БАГШ, ОЮУТНУУДАД ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ТАНИЛЦУУЛЛАА
МҮХАҮТ “MIU” ДЭЭД СУРГУУЛИЙН БАГШ, ОЮУТНУУДАД ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ТАНИЛЦУУЛЛАА
2026/10/14
ISO/IEC 17025 СТАНДАРТЫН АРГЫН БАТАЛГААЖУУЛАЛТ, НОТЛОГООНЫ ПРАКТИК СУРГАЛТ БОЛЛОО
ISO/IEC 17025 СТАНДАРТЫН АРГЫН БАТАЛГААЖУУЛАЛТ, НОТЛОГООНЫ ПРАКТИК СУРГАЛТ БОЛЛОО
2026/10/13
МОНГОЛ–СИНГАПУРЫН БИЗНЕС ФОРУМ СИНГАПУР УЛСАД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
МОНГОЛ–СИНГАПУРЫН БИЗНЕС ФОРУМ СИНГАПУР УЛСАД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026/10/13
“KYRGYZSTAN EXPO-2026” үзэсгэлэн”
“KYRGYZSTAN EXPO-2026” үзэсгэлэн” "EXPO EURASIA KYRGIZSTAN -2026” үйлдвэрлэлийн үзэсгэлэнд оролцохыг урьж байна.
2026/10/12
“Тэрбум мод” үндэсний мод тарих аян
“Тэрбум мод” үндэсний мод тарих аян
2026/10/12
Сайн Трансфер ХХК нь Монгол Улсаас БНХАУ болон Хонг Конг руу юанийн гүйлгээ хийх үйлчилгээг найдвартай үзүүлж байна
Сайн Трансфер ХХК нь Монгол Улсаас БНХАУ болон Хонг Конг руу юанийн гүйлгээ хийх үйлчилгээг найдвартай үзүүлж байна
2026/10/09
МҮХАҮТ-ЫН ӨМНӨГОВЬ, ДУНДГОВЬ АЙМГУУДЫН САЛБАР ТАНХИМЫН БҮХ ГИШҮҮДИЙН ЭЭЛЖИТ  ХУРАЛ БОЛНО
МҮХАҮТ-ЫН ӨМНӨГОВЬ, ДУНДГОВЬ АЙМГУУДЫН САЛБАР ТАНХИМЫН БҮХ ГИШҮҮДИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛ БОЛНО
2026/10/09
"ХОЙД БҮСИЙН БИЗНЕС, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЧУУЛГАН - 2026" АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026/10/08
Монголын бизнес төлөөлөгчид Сингапурын Meinhardt Group-ийн удирдлагуудтай уулзлаа
Монголын бизнес төлөөлөгчид Сингапурын Meinhardt Group-ийн удирдлагуудтай уулзлаа
2026/10/07
МОНГОЛЫН КОМПАНИУД ХҮНИЙ ЭРХИЙН ЭРСДЭЛИЙГ ҮНЭЛЭХ ПРАКТИК ХЭРЭГЛЭГДЭХҮҮНТЭЙ БОЛЛОО
МОНГОЛЫН КОМПАНИУД ХҮНИЙ ЭРХИЙН ЭРСДЭЛИЙГ ҮНЭЛЭХ ПРАКТИК ХЭРЭГЛЭГДЭХҮҮНТЭЙ БОЛЛОО
2026/10/06