(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

“Монголын Худалдааны Төв” Хөх Хотын гаалийн чөлөөт бүсэд байгуулагдана

2022/10/03 0

МҮХАҮТ-ын дарга Т.Дүүрэн, Монгол Улсаас Хөх хотод суугаа Ерөнхий консулын газрын дэд консул тэргүүтэй төлөөлөл ӨМӨЗО-ны Олон Улсын Худалдааг дэмжих хороо (CCPIT)-ны төлөөлөгчидтэй уулзалт хийв. Энэ үеэр хамтарсан ажлын хэсэг байгуулж, Хөх хот дахь “Монголын худалдааны төв”-ийн ТЭЗҮ-ийг 2023 оны нэгдүгээр сарын эхээр хийж дуусгахаар тохиролцлоо.

ӨМӨЗО-ны Засгийн газар, Монгол Улсын ХХААХҮЯ хооронд Хөх хотод “Монголын худалдааны төв” байгуулах санамж бичгийг 2016 онд Монгол-Хятадын анхны экспо зохион байгуулах үеэр байгуулсан. Гэсэн хэдий ч төслийн хэрэгжилт удаашралтай байсан нь 2019 оны III экспогийн үед сэргэж, өнгөрсөн хугацаанд Өвөрмонголын талаас 2-3 байршлын талбайг санал болгон хэлэлцсэний үр дүнд шинээр байгуулагдсан Хөх хотын Гаалийн бүсэд байгуулахаар тогтоод байна. Тус төвийг ӨМӨЗО-ны Олон Улсын Худалдааг дэмжих хороо (CCPIT) дэмжиж ажиллахаа илэрхийлэв.

“Монголын худалдааны төв” нь нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэл болон албан ёсны ил тод худалдааг дэмжих зорилготой. Өвөрмонголын зах зээлд худалдаалж буй бараа, бүтээгдэхүүн ихэвчлэн ганзагын хэлбэрээр буюу ихэнхдээ импортын бүртгэлгүй, татвар төлөхгүй замаар худалдаалагддаг тул тогтворгүй бизнес модельтой байдаг.

Монголын худалдааны төв байгуулагдах талбай нь гаалийн баталгаат бүс бөгөөд цахим худалдааны платформтой тул бараа агуулахаас цахимаар худалдаалагдсаны дараа татвар төлөх боломжтой. Мөн бараануудыг биет байдлаар сурталчлан үзүүлэх хотын төв дэх талбайг Өвөрмонголын талаас түрээсийн төлбөргүй гаргаж өгөх болсон байна.

Уул уурхайн бус экспортыг дэмжих тусгай санхүүжилт бий болгохоор МҮХАҮТ, Хөгжлийн банктай Санамж бичиг байгуулсан. Монголын худалдааны төв нь МҮХАҮТ-ын оролцоотой байгуулагдаж буй гадаад дахь хоёр дахь төв. Европын холбооны дэмжлэгтэйгээр Монгол Улсын Гадаад харилцааны яамтай хамтран хэрэгжүүлсэн Монголын худалдааг дэмжих ТРАМ төслийн хүрээнд бизнесийн орчин, экспортын бараа бүтээгдэхүүнийг Европын Холбооны хэрэглэгчид, бизнес эрхлэгчдэд сурталчлах Монголын Мэдээлэл, худалдааг дэмжих төвийг 2021 онд ХБНГУ-ын Берлин хотод нээсэн. 2023 онд ОХУ-ын Буриад Улс болон АНУ-д мөн төстэй төвийг нээхээр төлөвлөж байгаа бөгөөд ингэснээр нийт 4 төвөөр худалдаалах экспортын санхүүжилтийн эх үүсвэрийг Монголбанк, Хөгжлийн банк болон Засгийн газартай хамтран шийдвэрлэхээр ажиллаж байна.

Сүүлд нэмэгдсэн мэдээ
ПУСАН ХОТЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ДАРГА КАН МИ ГҮЛ ТЭРГҮҮТЭЙ ТӨЛӨӨЛӨГЧИД МҮХАҮТ-Д ЗОЧИЛЛОО
ПУСАН ХОТЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ДАРГА КАН МИ ГҮЛ ТЭРГҮҮТЭЙ ТӨЛӨӨЛӨГЧИД МҮХАҮТ-Д ЗОЧИЛЛОО
2026/10/22
МЭДЭГДЭЛ
МЭДЭГДЭЛ
2026/10/22
“БИЗНЕСИЙН ТҮНШЛЭЛИЙГ БЭХЖҮҮЛЭХ НЬ” СЕМИНАРЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“БИЗНЕСИЙН ТҮНШЛЭЛИЙГ БЭХЖҮҮЛЭХ НЬ” СЕМИНАРЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2026/10/20
ЗӨВШӨӨРЛИЙН МЭДЭЭЛЭЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НЭГДСЭН ТӨВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА “ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН ЗӨВШӨӨРЛИЙН ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТ, ХЭРЭГЖИЛТ БА БИЗНЕСИЙН ОРЧИН” 7 ХОНОГИЙН АРГА ХЭМЖЭЭГЭЭР ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

ДЭЛХИЙН МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫН ХӨГЖЛИЙН БАГА ХУРАЛД ОРОЛЦЛОО
ДЭЛХИЙН МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫН ХӨГЖЛИЙН БАГА ХУРАЛД ОРОЛЦЛОО
2026/10/19
МОНГОЛТРАНС - ӨСӨЛТӨД ХӨТӨЛСӨН 35 ЖИЛ
МОНГОЛТРАНС - ӨСӨЛТӨД ХӨТӨЛСӨН 35 ЖИЛ
2026/10/19
ШИНЭ ГИШҮҮДДЭЭ ГЭРЧИЛГЭЭ ГАРДУУЛАВ
ШИНЭ ГИШҮҮДДЭЭ ГЭРЧИЛГЭЭ ГАРДУУЛАВ
2026/10/16
ИМПОРТЫН МЭДЭГДЭЛ ОЛГОХ БАРАА, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЖАГСААЛТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
ИМПОРТЫН МЭДЭГДЭЛ ОЛГОХ БАРАА, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЖАГСААЛТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
2026/10/16
“HOME PRO 2026” ТӨВ АЗИЙН ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
“HOME PRO 2026” ТӨВ АЗИЙН ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
2026/10/15
“BUSINESS OUTLOOK 2027” АРГА ХЭМЖЭЭГЭЭР ИРЭХ ОНЫ БИЗНЕСИЙН ОРЧИН, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТӨЛӨВИЙГ ХЭЛЭЛЦЛЭЭ
“BUSINESS OUTLOOK 2027” АРГА ХЭМЖЭЭГЭЭР ИРЭХ ОНЫ БИЗНЕСИЙН ОРЧИН, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТӨЛӨВИЙГ ХЭЛЭЛЦЛЭЭ
2026/10/14
МҮХАҮТ “MIU” ДЭЭД СУРГУУЛИЙН БАГШ, ОЮУТНУУДАД ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ТАНИЛЦУУЛЛАА
МҮХАҮТ “MIU” ДЭЭД СУРГУУЛИЙН БАГШ, ОЮУТНУУДАД ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ТАНИЛЦУУЛЛАА
2026/10/14
ISO/IEC 17025 СТАНДАРТЫН АРГЫН БАТАЛГААЖУУЛАЛТ, НОТЛОГООНЫ ПРАКТИК СУРГАЛТ БОЛЛОО
ISO/IEC 17025 СТАНДАРТЫН АРГЫН БАТАЛГААЖУУЛАЛТ, НОТЛОГООНЫ ПРАКТИК СУРГАЛТ БОЛЛОО
2026/10/13
МОНГОЛ–СИНГАПУРЫН БИЗНЕС ФОРУМ СИНГАПУР УЛСАД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
МОНГОЛ–СИНГАПУРЫН БИЗНЕС ФОРУМ СИНГАПУР УЛСАД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026/10/13
“KYRGYZSTAN EXPO-2026” үзэсгэлэн”
“KYRGYZSTAN EXPO-2026” үзэсгэлэн” "EXPO EURASIA KYRGIZSTAN -2026” үйлдвэрлэлийн үзэсгэлэнд оролцохыг урьж байна.
2026/10/12
“Тэрбум мод” үндэсний мод тарих аян
“Тэрбум мод” үндэсний мод тарих аян
2026/10/12
Сайн Трансфер ХХК нь Монгол Улсаас БНХАУ болон Хонг Конг руу юанийн гүйлгээ хийх үйлчилгээг найдвартай үзүүлж байна
Сайн Трансфер ХХК нь Монгол Улсаас БНХАУ болон Хонг Конг руу юанийн гүйлгээ хийх үйлчилгээг найдвартай үзүүлж байна
2026/10/09
МҮХАҮТ-ЫН ӨМНӨГОВЬ, ДУНДГОВЬ АЙМГУУДЫН САЛБАР ТАНХИМЫН БҮХ ГИШҮҮДИЙН ЭЭЛЖИТ  ХУРАЛ БОЛНО
МҮХАҮТ-ЫН ӨМНӨГОВЬ, ДУНДГОВЬ АЙМГУУДЫН САЛБАР ТАНХИМЫН БҮХ ГИШҮҮДИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛ БОЛНО
2026/10/09
"ХОЙД БҮСИЙН БИЗНЕС, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЧУУЛГАН - 2026" АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026/10/08
Монголын бизнес төлөөлөгчид Сингапурын Meinhardt Group-ийн удирдлагуудтай уулзлаа
Монголын бизнес төлөөлөгчид Сингапурын Meinhardt Group-ийн удирдлагуудтай уулзлаа
2026/10/07
МОНГОЛЫН КОМПАНИУД ХҮНИЙ ЭРХИЙН ЭРСДЭЛИЙГ ҮНЭЛЭХ ПРАКТИК ХЭРЭГЛЭГДЭХҮҮНТЭЙ БОЛЛОО
МОНГОЛЫН КОМПАНИУД ХҮНИЙ ЭРХИЙН ЭРСДЭЛИЙГ ҮНЭЛЭХ ПРАКТИК ХЭРЭГЛЭГДЭХҮҮНТЭЙ БОЛЛОО
2026/10/06