(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

“Зүүн бүсийн брэнд бүтээгдэхүүн, экспортын чиг хандлага” сэдэвт бүсийн чуулган болж байна

2022/09/28 0

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Тус аймагт Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгийн үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ  эрхлэгч, төр, хувийн хэвшлийн төлөөллүүд чуулж байна. Цар тахлын дараах анхны зүүн бүсийн чуулганыг Сүхбаатар аймгийн ХАҮТ-ын санаачлагаар аймгийн ЗДТГ-тай хамтран Зүүн бүсийн брэнд бүтээгдэхүүн, экспортын чиг хандлага сэдвийн хүрээнд зохион байгуулж байна.

Орон нутаг бүр өөрийн гэсэн брэнд бүтээгдэхүүнтэй. Үүнийгээ илүү боловсронгуй болгох, цаг үе, техник технологийн хөгжилтэй уялдуулах шаардлага гарч ирж байгаа. Гэвч цаашид дан ганц нэг аймаг гэхгүй бүсийн хэмжээнд брэнд бүтээгдэхүүнийг бий болгож, кластер хэлбэрээр хөгжүүлэх хэрэгцээ шаардлага бий болсон. Брэнд бий болгох нь бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх эцсийн зорилготой. Харин үүнийг орон нутгийн хөгжлийн бодлоготой уялдуулан боловсруулах нь хамгийн үр дүнтэй. Энэ тал дээр МҮХАҮТ-аас зөвлөн туслах үйлчилгээг үзүүлж хамтран ажилладаг байна. Тийм ч учраас чуулганд МҮХАҮТ-ын удирдлагын төлөөллүүд иржээ.

МҮХАҮТ-ын гишүүнчлэлийн газрын дарга Ц.Магнайбаатар хэлэхдээ, бид уул уурхайн бус экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр ажлуудыг хэрэгжүүлж байгаа. Зүүн бүс нутгийн хувьд мал аж ахуйн гаралтай түүхий эд, байгалийн ховор ургамал зэргийг бүтээгдэхүүн болгож гаргах нь чухал ач холбогдолтой гэж харж байгаа.  Мөн аялал жуулчлалын бүтээгдэхүүн үйлчилгээг нэвтрүүлэх, БНХАУ-тай хиллэдэг давуу талаа ашиглан бүтээгдэхүүн хөгжүүлэлтээ хийх нь илүү үр дүнтэй. Ер нь манай орон нутгийн иргэд, үйлдвэрлэгчдийг нэг үеээ бодвол юм хийдэг, бараа бүтээгдэхүүний чанар, төрөл зүйл нь нэмэгдсэн, үйлдвэрлэгчид өөрсдөө хөгжиж судалгаан дээр үндэслэн бараа бүтээгдэхүүнээ үйлдвэрлэдэг болсон гэх гадны экспертүүдийн эерэг хандлага байдаг. Тиймээс бидэнд, орон нутгийнханд маш олон боломж байгаа гэв.

Зүүн бүс нутгийн хувьд экспортын кластер нь ХАА, боловсруулах үйлдвэрийн чиглэлээр хөгжих боломжтой. Үүн дундаа мах махан бүтээгдэхүүн, зөгийн бал, цөцгийн тос зэрэг бүтээгдэхүүнийг брэнд чиглэлд хөгжүүлэх боломж, давуу тал байна гэж тодорхойлжээ. Энэ хүрээнд Сүхбаатар аймгийн ХАҮТ-аас нэг жилийн хугацаанд хоёр төрлийн бүтээгдэхүүний батентжуулалтыг хийж, экспортод гаргах тал дээр голлож ажиллана гэдгийг салбарын танхимын дарга Б.Мөнхбат онцоллоо. Ямар бүтээгдэхүүн байх гэдгийг энэ хугацаанд холбогдох хүмүүс дүгнэлт, судалгааг хийх аж.

Бүсийн чуулганд 100 гаруй төлөөлөгч хамрагдаж буй бөгөөд тэдэнд зориулж бүтээгдэхүүн хөгжүүлэлт, батент барааны тэмдэглэгээ цаашлаад хамтын ажиллагааны сайн жишээнүүдийн талаар холбогдох хүмүүс мэдээлэл өгч, харилцан санал солилцож байна.  

Эх сурвалж: montsame.mn

Сүүлд нэмэгдсэн мэдээ
ПУСАН ХОТЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ДАРГА КАН МИ ГҮЛ ТЭРГҮҮТЭЙ ТӨЛӨӨЛӨГЧИД МҮХАҮТ-Д ЗОЧИЛЛОО
ПУСАН ХОТЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ДАРГА КАН МИ ГҮЛ ТЭРГҮҮТЭЙ ТӨЛӨӨЛӨГЧИД МҮХАҮТ-Д ЗОЧИЛЛОО
2026/10/22
МЭДЭГДЭЛ
МЭДЭГДЭЛ
2026/10/22
“БИЗНЕСИЙН ТҮНШЛЭЛИЙГ БЭХЖҮҮЛЭХ НЬ” СЕМИНАРЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“БИЗНЕСИЙН ТҮНШЛЭЛИЙГ БЭХЖҮҮЛЭХ НЬ” СЕМИНАРЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2026/10/20
ЗӨВШӨӨРЛИЙН МЭДЭЭЛЭЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НЭГДСЭН ТӨВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА “ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН ЗӨВШӨӨРЛИЙН ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТ, ХЭРЭГЖИЛТ БА БИЗНЕСИЙН ОРЧИН” 7 ХОНОГИЙН АРГА ХЭМЖЭЭГЭЭР ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

ДЭЛХИЙН МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫН ХӨГЖЛИЙН БАГА ХУРАЛД ОРОЛЦЛОО
ДЭЛХИЙН МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫН ХӨГЖЛИЙН БАГА ХУРАЛД ОРОЛЦЛОО
2026/10/19
МОНГОЛТРАНС - ӨСӨЛТӨД ХӨТӨЛСӨН 35 ЖИЛ
МОНГОЛТРАНС - ӨСӨЛТӨД ХӨТӨЛСӨН 35 ЖИЛ
2026/10/19
ШИНЭ ГИШҮҮДДЭЭ ГЭРЧИЛГЭЭ ГАРДУУЛАВ
ШИНЭ ГИШҮҮДДЭЭ ГЭРЧИЛГЭЭ ГАРДУУЛАВ
2026/10/16
ИМПОРТЫН МЭДЭГДЭЛ ОЛГОХ БАРАА, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЖАГСААЛТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
ИМПОРТЫН МЭДЭГДЭЛ ОЛГОХ БАРАА, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЖАГСААЛТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
2026/10/16
“HOME PRO 2026” ТӨВ АЗИЙН ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
“HOME PRO 2026” ТӨВ АЗИЙН ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
2026/10/15
“BUSINESS OUTLOOK 2027” АРГА ХЭМЖЭЭГЭЭР ИРЭХ ОНЫ БИЗНЕСИЙН ОРЧИН, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТӨЛӨВИЙГ ХЭЛЭЛЦЛЭЭ
“BUSINESS OUTLOOK 2027” АРГА ХЭМЖЭЭГЭЭР ИРЭХ ОНЫ БИЗНЕСИЙН ОРЧИН, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТӨЛӨВИЙГ ХЭЛЭЛЦЛЭЭ
2026/10/14
МҮХАҮТ “MIU” ДЭЭД СУРГУУЛИЙН БАГШ, ОЮУТНУУДАД ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ТАНИЛЦУУЛЛАА
МҮХАҮТ “MIU” ДЭЭД СУРГУУЛИЙН БАГШ, ОЮУТНУУДАД ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ТАНИЛЦУУЛЛАА
2026/10/14
ISO/IEC 17025 СТАНДАРТЫН АРГЫН БАТАЛГААЖУУЛАЛТ, НОТЛОГООНЫ ПРАКТИК СУРГАЛТ БОЛЛОО
ISO/IEC 17025 СТАНДАРТЫН АРГЫН БАТАЛГААЖУУЛАЛТ, НОТЛОГООНЫ ПРАКТИК СУРГАЛТ БОЛЛОО
2026/10/13
МОНГОЛ–СИНГАПУРЫН БИЗНЕС ФОРУМ СИНГАПУР УЛСАД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
МОНГОЛ–СИНГАПУРЫН БИЗНЕС ФОРУМ СИНГАПУР УЛСАД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026/10/13
“KYRGYZSTAN EXPO-2026” үзэсгэлэн”
“KYRGYZSTAN EXPO-2026” үзэсгэлэн” "EXPO EURASIA KYRGIZSTAN -2026” үйлдвэрлэлийн үзэсгэлэнд оролцохыг урьж байна.
2026/10/12
“Тэрбум мод” үндэсний мод тарих аян
“Тэрбум мод” үндэсний мод тарих аян
2026/10/12
Сайн Трансфер ХХК нь Монгол Улсаас БНХАУ болон Хонг Конг руу юанийн гүйлгээ хийх үйлчилгээг найдвартай үзүүлж байна
Сайн Трансфер ХХК нь Монгол Улсаас БНХАУ болон Хонг Конг руу юанийн гүйлгээ хийх үйлчилгээг найдвартай үзүүлж байна
2026/10/09
МҮХАҮТ-ЫН ӨМНӨГОВЬ, ДУНДГОВЬ АЙМГУУДЫН САЛБАР ТАНХИМЫН БҮХ ГИШҮҮДИЙН ЭЭЛЖИТ  ХУРАЛ БОЛНО
МҮХАҮТ-ЫН ӨМНӨГОВЬ, ДУНДГОВЬ АЙМГУУДЫН САЛБАР ТАНХИМЫН БҮХ ГИШҮҮДИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛ БОЛНО
2026/10/09
"ХОЙД БҮСИЙН БИЗНЕС, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЧУУЛГАН - 2026" АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026/10/08
Монголын бизнес төлөөлөгчид Сингапурын Meinhardt Group-ийн удирдлагуудтай уулзлаа
Монголын бизнес төлөөлөгчид Сингапурын Meinhardt Group-ийн удирдлагуудтай уулзлаа
2026/10/07
МОНГОЛЫН КОМПАНИУД ХҮНИЙ ЭРХИЙН ЭРСДЭЛИЙГ ҮНЭЛЭХ ПРАКТИК ХЭРЭГЛЭГДЭХҮҮНТЭЙ БОЛЛОО
МОНГОЛЫН КОМПАНИУД ХҮНИЙ ЭРХИЙН ЭРСДЭЛИЙГ ҮНЭЛЭХ ПРАКТИК ХЭРЭГЛЭГДЭХҮҮНТЭЙ БОЛЛОО
2026/10/06