(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

О.Амартүвшин: Хамтдаа тулгарч буй асуудлаа ярилцаж, шийдэлд хүрэх нь өнөө илүү оновчтой

2022/09/28 0

МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин Монгол Улсын Хөгжлийн банк, Монголын бизнесийн зөвлөл хамтран зохион байгуулсан "Монгол Улсын Хөгжлийн банкинд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх гарц-Компанийн засаглал" сэдэвт хэлэлцүүлэгт оролцож, байр сууриа илэрхийллээ. Тус хэлэлцүүлэгт Монголбанк, Сангийн яамны төлөөлөл мөн оролцов.

Хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд улс орны эдийн засгийн өсөлтийг дэмжих, экспортыг нэмэгдүүлж, импортыг орлох, ажлын байр шинээр бий болгох, нэмүү өртөг шингээх, валютын орлого авчрах томоохон төслүүдийг хэрэгжүүлэхээр зорьж буй. Үүнд Хөгжлийн банкны урт хугацаатай, бага хүүтэй санхүүжилт нэн чухал үүрэгтэй билээ. Гэвч зээлийн хүртээмж харилцан адилгүй байна.

Сүүлийн гурван жилийн нөхцөл байдлыг харвал том эрсдэл дээр бизнесийнхэн тулж ирээд байна. Араас нь Орос, Украины асуудал залгалаа. Валютын ханш болон Засгийн газрын шийдвэртэй холбоотой эрсдэлийг дан ганц аж ахуйн нэгжид үүрүүлэхгүйгээр эрсдэлийг бууруулах, шийдлээ хоорондоо ширээ тойроод ярилцах ёстой. Одоо харьцангуй цөөн ААН-дээр валютын ханшийн нөлөө асуудал үүсгээд байгаа. Энэ төслүүд өөрөө улс оронд хэрэгтэй учраас Монголбанк, Хөгжлийн банк эргэн авч үзэж болно. Дахин хэлцэл хийгээд дахин санхүүжүүлэх боломжтой. Хувийн хэвшлийг бодитойгоор дэмжих ёстой. Тэгэхээр Засгийн газар ч гэсэн тал талаасаа гарц хайхаас биш бие биенээ буруутгаад барьж хориод үгүйсгэх нь шийдэл биш гэдгийг МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин хэлсэн үгэндээ онцолсон юм.

Мөн дотооддоо нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, гадагш гарах валютын урсгалыг тодорхой хэмжээнд хааж буй үйлдвэрлэгчдээ дэмжих, шийдлээ хамтран тодорхойлох нь чухал гэдгийг тодотгоод Хөгжлийн банкнаас авсан зээлийг зориулалтаар нь ашиглаж, төсөл хөтөлбөрөө хэрэгжүүлж буй аж ахуйн нэгжүүдэд цар тахал, хил гаалийн нөхцөл байдал, ханшийн өсөлт зэргээс шалтгаалан урьдчилан тооцоолоогүй эрсдэлүүд төслийг хэрэгжүүлэх явцад тулгарч байна. Тиймээс нэмэлт санхүүжилт олгох, ам.долларын зээл авсан, төгрөгийн орлоготой аж ахуйн нэгжүүдэд валютын ханшийн өсөлтөөс учирсан алдагдлыг тусгайлан авч үзэх зэрэг дэмжлэг шаардлагатай байна гэв.

МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин "Хөгжлийн зээл гэдэг үнийн дүн томтой, мөн төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хийгддэг, урт хугацаа шаарддаг, хөрөнгө оруулалтын дүн өндөр төслүүд байдаг. Ийм төслийг арилжааны банк дангаараа санхүүжүүлж чадахгүй, тухайн ААН шийдэж чадахгүй. Хөрөнгө оруулалтын орчин хүнд байгаа үед гаднын хөрөнгө оруулагчийг оруулж ирнэ гэдэг амаргүй. Тэгэхээр хүссэн хүсээгүй Засгийн газар Хөгжлийн Банкаар дамжуулж шийдэл гаргана" гэлээ.


Арга Хэмжээ
Сүүлд нэмэгдсэн мэдээ
ЭРЧИМ ХҮЧНИЙ ШУДАРГА ШИЛЖИЛТ БОЛОН ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ЗОРИЛГОТОЙ ГУРВАН ТАЛТ БОДЛОГЫН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ УЛААНБААТАР ХОТНОО БОЛЛОО
ЭРЧИМ ХҮЧНИЙ ШУДАРГА ШИЛЖИЛТ БОЛОН ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ЗОРИЛГОТОЙ ГУРВАН ТАЛТ БОДЛОГЫН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ УЛААНБААТАР ХОТНОО БОЛЛОО
2026/08/21
МҮХАҮТ БОЛОН ФУКУЯМАГИЙН ХУДАЛДАА, АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
МҮХАҮТ БОЛОН ФУКУЯМАГИЙН ХУДАЛДАА, АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
2026/08/21
МҮХАҮТ БОЛОН ОХУ-ЫН ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛЭХЭЭР ТОХИРОЛЦЛОО
МҮХАҮТ БОЛОН ОХУ-ЫН ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛЭХЭЭР ТОХИРОЛЦЛОО
2026/08/20
МОНГОЛ БРЭНДҮҮД ЭРЭЭН ХОТЫН ОЛОН УЛСЫН ҮЗЭСГЭЛЭНД ЭХ ОРНОО ТӨЛӨӨЛӨН ОРОЛЦОЖ БАЙНА
МОНГОЛ БРЭНДҮҮД ЭРЭЭН ХОТЫН ОЛОН УЛСЫН ҮЗЭСГЭЛЭНД ЭХ ОРНОО ТӨЛӨӨЛӨН ОРОЛЦОЖ БАЙНА
2026/08/20
ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН МАНЛАЙЛАЛ - ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭХ ШИНЭ ХӨДӨЛГҮҮР
ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН МАНЛАЙЛАЛ - ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭХ ШИНЭ ХӨДӨЛГҮҮР
2026/08/20
МҮХАҮТ-ЫН УДИРДЛАГУУД UNCCD COP17-ИЙН “НОГООН БҮС”-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛОН ДОТООДЫН ААН-ҮҮДИЙН ҮЗЭСГЭЛЭНТЭЙ ТАНИЛЦЛАА
МҮХАҮТ-ЫН УДИРДЛАГУУД UNCCD COP17-ИЙН “НОГООН БҮС”-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛОН ДОТООДЫН ААН-ҮҮДИЙН ҮЗЭСГЭЛЭНТЭЙ ТАНИЛЦЛАА
2026/08/18
MNG GmbH нь Германд төвтэй логистикийн компани
MNG GmbH нь Германд төвтэй логистикийн компани
2026/08/14
АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
2026/08/12
Монгол-Польшийн бизнес уулзалт амжилттай зохион байгуулагдлаа
Монгол-Польшийн бизнес уулзалт амжилттай зохион байгуулагдлаа
2026/08/08
НҮҮРСНИЙ БҮС НУТГИЙН
НҮҮРСНИЙ БҮС НУТГИЙН "ШУДАРГА ШИЛЖИЛТ" ХИЙХ СТРАТЕГИЙН ОЛОН УЛСЫН СУРГАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ОРОЛЦЛОО
2026/08/05
УИХ-ААС ИРҮҮЛСЭН ХАРИУ
УИХ-ААС ИРҮҮЛСЭН ХАРИУ
2026/08/05
ЯПОНЫ КАНАГАВА МУЖИЙН САГАМИХАРА ХОТЫН  ХУДАЛДАА АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМЫН ТӨЛӨӨЛӨГЧИД  МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ХУДАЛДАА АЖ ҮЙЛДВЭРИЙН  ТАНХИМД ЗОЧЛОВ
ЯПОНЫ КАНАГАВА МУЖИЙН САГАМИХАРА ХОТЫН ХУДАЛДАА АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМЫН ТӨЛӨӨЛӨГЧИД МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ХУДАЛДАА АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМД ЗОЧЛОВ
2026/08/04
МҮХАҮТ болон БНХАУ-ын Өвөр Монголын Зөвлөл хамтран
МҮХАҮТ болон БНХАУ-ын Өвөр Монголын Зөвлөл хамтран "Монгол Улс, БНХАУ-ын бүс нутгийн эдийн засаг, хамтын ажиллагааны уулзалт"-ыг зохион байгууллаа
2026/07/30
ХАМТРАН АЖИЛЛАХ САНАЛ
ХАМТРАН АЖИЛЛАХ САНАЛ
2026/07/29
Гарал үүслийн дүрмийн дэлгэрэнгүй
Гарал үүслийн дүрмийн дэлгэрэнгүй
2026/07/20
Квоттой болон бууруулсан тарифтай барааны жагсаалт
Квоттой болон бууруулсан тарифтай барааны жагсаалт
2026/07/20
ЕАЭЗХ, түүний гишүүн орнуудаас Монгол улс руу хөнгөлттэй тарифаар импортлох 367 барааны жагсаалт
ЕАЭЗХ, түүний гишүүн орнуудаас Монгол улс руу хөнгөлттэй тарифаар импортлох 367 барааны жагсаалт
2026/07/20
Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо (ЕАЭЗХ), түүний гишүүн орнууд хоорондын худалдааны түр хэлэлцээр 2026 оны 07 дугаар сарын 22-ны өдрөөс албан ёсоор хэрэгжиж эхлэнэ
Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо (ЕАЭЗХ), түүний гишүүн орнууд хоорондын худалдааны түр хэлэлцээр 2026 оны 07 дугаар сарын 22-ны өдрөөс албан ёсоор хэрэгжиж эхлэнэ
2026/07/20
ШЕЛТЕК МОНГОЛИА ХХК
ШЕЛТЕК МОНГОЛИА ХХК
2026/07/06