(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

"CEO RADAR"-т 300 манлайлагч нэгдлээ

2022/09/27 0

Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын дэргэдэх Бизнес Академиас санаачлан зохион байгуулсан “CEO RADAR” арга хэмжээ амжилттай болж, 100 гаруй компанийн 300 орчим удирдах түвшний ажилтан оролцлоо.

Гүйцэтгэх болон дундаас дээш түвшний удирдлагууд арга туршлагаасаа хуваалцаж, “BIG QUESTION & BIG IDEA” хэлэлцүүлгийн үеэр цар тахлын дараах шинэ хэвийн байдалд бизнесээ сэргээхэд тулгамдаж буй асуудлууд, гарц шийдлээ хамтдаа тодорхойллоо.

Тус арга хэмжээнд МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О. Амартүвшин “ЦАР ТАХЛЫН ДАРААХ ЭДИЙН ЗАСАГ, БИЗНЕСИЙН ОРЧНЫ НӨХЦӨЛ БАЙДАЛ" судалгааны үр дүнг танилцууллаа.

Судалгааны үр дүнд эдийн засгийн сэргэлтийг дэмжих чиглэлээр:

  • Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх
  • Зардлыг бууруулах
  • Инновацийг дэмжих
  • Мэргэжлийн, чадварлаг ажиллах хүчнийг бүрдүүлэх шаардлагатайг онцлов.

Мөн энэ үеэр "HARVARD MANAGEMENTOR" Intro сургалтыг

  • "НЕТВОРКИНГ"
  • "ИННОВАЦ БА БҮТЭЭЛЧ БАЙДАЛ"
  • "ТАЛЕНТ МЕНЕЖМЕНТ" сэдвүүдийн хүрээнд зохион байгуулж, оролцогчдын дунд дээрх сэдвийн хүрээнд шууд асуулт хариулт явуулж, судалгааны үр дүнг танилцуулав.

“BIG QUESTION & BIG IDEA” хэлэлцүүлэг панелист гүйцэтгэх захирлууд болон оролцогчдын дунд өрнөж дараах нийтлэг тулгамдаж буй асуудал, шийдлийг тодорхойллоо.

BIG QUESTION:

  • Хурдан шилжилтэд хэрхэн хариу үйлдэл үзүүлэх вэ?
  • Богино хугацааны бэрхшээлд хэрхэн урт хугацааны үнэт зүйлсээ алдахгүй байх вэ?
  • Цар тахал төгрөгийн ханшийн уналт, ашигт ажиллагааны бууралт
  • Тээвэр ложистик, төрийн бүтээмж, хүний нөөцийн хомсдол, бодлогын тогтворгүй байдал
  • Цар тахлын үеэр ажилтныхаа тоог цөөлөөгүй, нэмэгдүүлсэн компаниудад хүний нөөцөө чадавхжуулахад дэмжлэг үзүүлэх
  • Банкны бизнесийн зээлийн асуудал
  • Оюуны өмчийг үнэлдэггүй байдал
  • Цахимаар ажиллах боломжгүй салбарын хувьд объектийн үнэ цэнийг хадгалах
  • Удирдлагууд өөрийгөө удирдахад суралцах, сэтгэл зүйн асуудал, манлайлалтай байх
  • Дэлхийн брэндтэй өрсөлдөж байгаа учраас хэрэглэгчийн сонирхлыг татах чадвар сул байна
  • Брэндийн ялгарах шинж чанар дутмаг бол компани дампуурах цаг хугацааны асуудал

BIG IDEA:

  • Компанийн зүгээс хийж болох хамгийн том ажил бол дижитал шилжилт, соёлын бүтээлч үйлдвэрлэл
  • Уул уурхайгаас хэт хамаарч буй экспортыг солонгоруулах, гаднын зах зээлээс валютын орлого олох чиглэлээр анхаарч ажиллах нь чухал
  • Өрсөлдөх чадварыг сайжруулахын тулд нэгтгэх, ажилтнуудын төлөвлөгөө, компанийн алсын харааг нэгтгэх
  • Ажил хийж буй дадлыг өөрчлөх, өөрчлөлтийг дэмжих нь нэн чухал
  • Төр ажлын байрыг бүтээхгүй, хувийн хэвшил ажлын байрыг бий болгож, төр хувийн хэвшлийг дэмжих зарчмаар ажиллах
  • Зөв тогтолцоог тогтвортой байлгаж, ажил хийх сонирхолтой хүмүүсийг урамшуулах
  • Монголын үнэт зүйлийн үнэлэмжийг бий болгох
  • Гадаадаас технологийн шийдлүүдийн худалдан авалт хийхгүйгээр дотоод компаниудтай хамтрахыг уриалах
  • Технологийн асуудлыг мэргэжлийн байгууллагад даатгах зэрэг саналуудыг хэллээ.

“CEO RADAR” арга хэмжээнд хүрэлцэн ирсэн нийт залуу удирдагчид, панелист, модератор, илтгэгчид болон хамтран ажилласан бүх хүмүүстээ талархал илэрхийлье.


Арга Хэмжээ
Сүүлд нэмэгдсэн мэдээ
ЭРЧИМ ХҮЧНИЙ ШУДАРГА ШИЛЖИЛТ БОЛОН ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ЗОРИЛГОТОЙ ГУРВАН ТАЛТ БОДЛОГЫН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ УЛААНБААТАР ХОТНОО БОЛЛОО
ЭРЧИМ ХҮЧНИЙ ШУДАРГА ШИЛЖИЛТ БОЛОН ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ЗОРИЛГОТОЙ ГУРВАН ТАЛТ БОДЛОГЫН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ УЛААНБААТАР ХОТНОО БОЛЛОО
2026/08/21
МҮХАҮТ БОЛОН ФУКУЯМАГИЙН ХУДАЛДАА, АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
МҮХАҮТ БОЛОН ФУКУЯМАГИЙН ХУДАЛДАА, АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
2026/08/21
МҮХАҮТ БОЛОН ОХУ-ЫН ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛЭХЭЭР ТОХИРОЛЦЛОО
МҮХАҮТ БОЛОН ОХУ-ЫН ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛЭХЭЭР ТОХИРОЛЦЛОО
2026/08/20
МОНГОЛ БРЭНДҮҮД ЭРЭЭН ХОТЫН ОЛОН УЛСЫН ҮЗЭСГЭЛЭНД ЭХ ОРНОО ТӨЛӨӨЛӨН ОРОЛЦОЖ БАЙНА
МОНГОЛ БРЭНДҮҮД ЭРЭЭН ХОТЫН ОЛОН УЛСЫН ҮЗЭСГЭЛЭНД ЭХ ОРНОО ТӨЛӨӨЛӨН ОРОЛЦОЖ БАЙНА
2026/08/20
ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН МАНЛАЙЛАЛ - ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭХ ШИНЭ ХӨДӨЛГҮҮР
ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН МАНЛАЙЛАЛ - ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭХ ШИНЭ ХӨДӨЛГҮҮР
2026/08/20
МҮХАҮТ-ЫН УДИРДЛАГУУД UNCCD COP17-ИЙН “НОГООН БҮС”-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛОН ДОТООДЫН ААН-ҮҮДИЙН ҮЗЭСГЭЛЭНТЭЙ ТАНИЛЦЛАА
МҮХАҮТ-ЫН УДИРДЛАГУУД UNCCD COP17-ИЙН “НОГООН БҮС”-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛОН ДОТООДЫН ААН-ҮҮДИЙН ҮЗЭСГЭЛЭНТЭЙ ТАНИЛЦЛАА
2026/08/18
MNG GmbH нь Германд төвтэй логистикийн компани
MNG GmbH нь Германд төвтэй логистикийн компани
2026/08/14
АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
2026/08/12
Монгол-Польшийн бизнес уулзалт амжилттай зохион байгуулагдлаа
Монгол-Польшийн бизнес уулзалт амжилттай зохион байгуулагдлаа
2026/08/08
НҮҮРСНИЙ БҮС НУТГИЙН
НҮҮРСНИЙ БҮС НУТГИЙН "ШУДАРГА ШИЛЖИЛТ" ХИЙХ СТРАТЕГИЙН ОЛОН УЛСЫН СУРГАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ОРОЛЦЛОО
2026/08/05
УИХ-ААС ИРҮҮЛСЭН ХАРИУ
УИХ-ААС ИРҮҮЛСЭН ХАРИУ
2026/08/05
ЯПОНЫ КАНАГАВА МУЖИЙН САГАМИХАРА ХОТЫН  ХУДАЛДАА АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМЫН ТӨЛӨӨЛӨГЧИД  МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ХУДАЛДАА АЖ ҮЙЛДВЭРИЙН  ТАНХИМД ЗОЧЛОВ
ЯПОНЫ КАНАГАВА МУЖИЙН САГАМИХАРА ХОТЫН ХУДАЛДАА АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМЫН ТӨЛӨӨЛӨГЧИД МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ХУДАЛДАА АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМД ЗОЧЛОВ
2026/08/04
МҮХАҮТ болон БНХАУ-ын Өвөр Монголын Зөвлөл хамтран
МҮХАҮТ болон БНХАУ-ын Өвөр Монголын Зөвлөл хамтран "Монгол Улс, БНХАУ-ын бүс нутгийн эдийн засаг, хамтын ажиллагааны уулзалт"-ыг зохион байгууллаа
2026/07/30
ХАМТРАН АЖИЛЛАХ САНАЛ
ХАМТРАН АЖИЛЛАХ САНАЛ
2026/07/29
Гарал үүслийн дүрмийн дэлгэрэнгүй
Гарал үүслийн дүрмийн дэлгэрэнгүй
2026/07/20
Квоттой болон бууруулсан тарифтай барааны жагсаалт
Квоттой болон бууруулсан тарифтай барааны жагсаалт
2026/07/20
ЕАЭЗХ, түүний гишүүн орнуудаас Монгол улс руу хөнгөлттэй тарифаар импортлох 367 барааны жагсаалт
ЕАЭЗХ, түүний гишүүн орнуудаас Монгол улс руу хөнгөлттэй тарифаар импортлох 367 барааны жагсаалт
2026/07/20
Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо (ЕАЭЗХ), түүний гишүүн орнууд хоорондын худалдааны түр хэлэлцээр 2026 оны 07 дугаар сарын 22-ны өдрөөс албан ёсоор хэрэгжиж эхлэнэ
Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо (ЕАЭЗХ), түүний гишүүн орнууд хоорондын худалдааны түр хэлэлцээр 2026 оны 07 дугаар сарын 22-ны өдрөөс албан ёсоор хэрэгжиж эхлэнэ
2026/07/20
ШЕЛТЕК МОНГОЛИА ХХК
ШЕЛТЕК МОНГОЛИА ХХК
2026/07/06