(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

Бизнес эрхлэгчдэд ажлын байраа тэлэх боломжийг олгож, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих шаардлагатай байна

2022/09/27 0

Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооноос /2022.09.26/ зохион байгуулсан “Халамжаас-Хөдөлмөрт” хэлэлцүүлэгт МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин оролцлоо. Хэт хэтэрсэн халамжийг цэгцэлж, зорилтот бүлэгт чиглүүлэх бодлогыг МҮХАҮТ-аас дэмжиж байгаа бөгөөд цаашид дараах чиглэлд онцгой анхаарах шаардлагатай гэж үзэж байна.

  • Ажил эрхлэлтийн идэвхийг буурахад гол нөлөөлж байгаа хавтгайруулсан халамжийн бодлогыг хумьж, хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд чиглэсэн бодлого гаргаж, хэрэгжүүлэх,
  • Ажлын байрыг хамгаалахад чиглэсэн бүхий л арга хэмжээг авч хэрэгжүүлэх,
  • Мэргэжлийн ажиллах хүчний ур чадварыг дээшлүүлэх, мэргэшүүлэх талаар аж ахуйн нэгжүүдийг дэмжин урамшуулах

Хөдөлмөрийн зах зээлийн идэвх суларч, ажилгүйдлийн түвшин өссөнөөр ажилгүйдлийн тэтгэмжийн зардал өсч байна. 2022 оны 8 дугаар сард 2644 хүнд 5.8 тэрбум төгрөгийн ажилгүйдлийн тэтгэмжийг олгож, тэтгэмж авсан хүний тоо өмнөх оны мөн үеэс 16 хувиар өсөж, ажилгүйдлийн тэтгэмжийн мөнгөн дүн 58.7 хувь нэмэгджээ.

МҮХАҮТ-аас 9 дүгээр сард 1073 бизнес эрхлэгч, аж ахуйн нэгжээс авсан судалгаагаар Цар тахлын өмнөх үетэй харьцуулахад аж ахуйн нэгжүүд, бизнес эрхлэгчдийн 49 хувь нь ажилтны тоогоо цөөлсөн бол 43 хувь нь өөрчлөлт оруулаагүй, 8 хувь нь ажилтны тоог нэмсэн байна. Түүнчлэн шаардагдах мэргэжлийн ажиллагсад байгаа эсэхийг тодруулахад 58 хувь нь хангалттай байхгүй, 36 хувь нь хангалттай байна гэж үзжээ. Мэргэжлийн ажиллах хүч бизнесийн аль салбарт илүү дутагдаж байгааг салбараар нарийвчлан авч үзвэл гадаад худалдаа, аялал жуулчлал, хүнсний боловсруулах үйлдвэрлэл, тээврийн салбарт мэргэжлийн ажиллах хүч илүү ихээр дутагдаж байна.

Цаашид ажлын байрыг нэмэгдүүлж, шаардагдах мэргэжлийн ажиллах хүчийг олж ажиллуулахад төрөөс бизнест:

  • Мэргэжлийн ажиллах хүчээ хадгалж буй ажил олгогчид дэмжлэг үзүүлэх,
  • Мэргэжлийн ажиллах хүчээ сургаж мэргэшүүлэхэд дэмжлэг үзүүлэх,
  • Төрөөс нэгдсэн үр дүнтэй арга хэмжээ, стратеги төлөвлөгөө батлах зэрэг дэмжлэг шаардлагатай байгааг тодорхойлжээ.

Цар тахлын үед иргэд, аж ахуй нэгжүүдийг дэмжих чиглэлээр “Хүүхдийн мөнгө хөтөлбөр”-ийн хүрээнд олгож буй мөнгөн тэтгэмжийн хэмжээг 100’000 төгрөг болгон нэмэгдүүлсэн, орлогын албан татвар, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийг чөлөөлсөн, шимтгэлийн хувь хэмжээг 2 нэгж хувиар бууруулсан, хөл хорионы үеэр иргэн бүрд 300’000 төгрөгийн тэтгэмж олгосон, айл өрхийг цахилгааны төлбөрөөс чөлөөлсөн, Ковид-19 цар тахлын халдвараас сэргийлэх вакцины 2 тунд хамрагдсан иргэдэд 50’000 төгрөгийн мөнгөн урамшуулал олгосон зэрэг төсвийн шинжтэй арга хэмжээг идэвхтэй хэрэгжүүлсэн нь 2020 онд төсвийн орлогыг бууруулах, 2021 онд төсвийн зардлыг өсгөх нөлөө үзүүлжээ.

Сүүлд нэмэгдсэн мэдээ
ПУСАН ХОТЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ДАРГА КАН МИ ГҮЛ ТЭРГҮҮТЭЙ ТӨЛӨӨЛӨГЧИД МҮХАҮТ-Д ЗОЧИЛЛОО
ПУСАН ХОТЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ДАРГА КАН МИ ГҮЛ ТЭРГҮҮТЭЙ ТӨЛӨӨЛӨГЧИД МҮХАҮТ-Д ЗОЧИЛЛОО
2026/10/22
МЭДЭГДЭЛ
МЭДЭГДЭЛ
2026/10/22
“БИЗНЕСИЙН ТҮНШЛЭЛИЙГ БЭХЖҮҮЛЭХ НЬ” СЕМИНАРЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“БИЗНЕСИЙН ТҮНШЛЭЛИЙГ БЭХЖҮҮЛЭХ НЬ” СЕМИНАРЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2026/10/20
ЗӨВШӨӨРЛИЙН МЭДЭЭЛЭЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НЭГДСЭН ТӨВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА “ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН ЗӨВШӨӨРЛИЙН ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТ, ХЭРЭГЖИЛТ БА БИЗНЕСИЙН ОРЧИН” 7 ХОНОГИЙН АРГА ХЭМЖЭЭГЭЭР ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

ДЭЛХИЙН МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫН ХӨГЖЛИЙН БАГА ХУРАЛД ОРОЛЦЛОО
ДЭЛХИЙН МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫН ХӨГЖЛИЙН БАГА ХУРАЛД ОРОЛЦЛОО
2026/10/19
МОНГОЛТРАНС - ӨСӨЛТӨД ХӨТӨЛСӨН 35 ЖИЛ
МОНГОЛТРАНС - ӨСӨЛТӨД ХӨТӨЛСӨН 35 ЖИЛ
2026/10/19
ШИНЭ ГИШҮҮДДЭЭ ГЭРЧИЛГЭЭ ГАРДУУЛАВ
ШИНЭ ГИШҮҮДДЭЭ ГЭРЧИЛГЭЭ ГАРДУУЛАВ
2026/10/16
ИМПОРТЫН МЭДЭГДЭЛ ОЛГОХ БАРАА, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЖАГСААЛТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
ИМПОРТЫН МЭДЭГДЭЛ ОЛГОХ БАРАА, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЖАГСААЛТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
2026/10/16
“HOME PRO 2026” ТӨВ АЗИЙН ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
“HOME PRO 2026” ТӨВ АЗИЙН ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
2026/10/15
“BUSINESS OUTLOOK 2027” АРГА ХЭМЖЭЭГЭЭР ИРЭХ ОНЫ БИЗНЕСИЙН ОРЧИН, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТӨЛӨВИЙГ ХЭЛЭЛЦЛЭЭ
“BUSINESS OUTLOOK 2027” АРГА ХЭМЖЭЭГЭЭР ИРЭХ ОНЫ БИЗНЕСИЙН ОРЧИН, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТӨЛӨВИЙГ ХЭЛЭЛЦЛЭЭ
2026/10/14
МҮХАҮТ “MIU” ДЭЭД СУРГУУЛИЙН БАГШ, ОЮУТНУУДАД ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ТАНИЛЦУУЛЛАА
МҮХАҮТ “MIU” ДЭЭД СУРГУУЛИЙН БАГШ, ОЮУТНУУДАД ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ТАНИЛЦУУЛЛАА
2026/10/14
ISO/IEC 17025 СТАНДАРТЫН АРГЫН БАТАЛГААЖУУЛАЛТ, НОТЛОГООНЫ ПРАКТИК СУРГАЛТ БОЛЛОО
ISO/IEC 17025 СТАНДАРТЫН АРГЫН БАТАЛГААЖУУЛАЛТ, НОТЛОГООНЫ ПРАКТИК СУРГАЛТ БОЛЛОО
2026/10/13
МОНГОЛ–СИНГАПУРЫН БИЗНЕС ФОРУМ СИНГАПУР УЛСАД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
МОНГОЛ–СИНГАПУРЫН БИЗНЕС ФОРУМ СИНГАПУР УЛСАД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026/10/13
“KYRGYZSTAN EXPO-2026” үзэсгэлэн”
“KYRGYZSTAN EXPO-2026” үзэсгэлэн” "EXPO EURASIA KYRGIZSTAN -2026” үйлдвэрлэлийн үзэсгэлэнд оролцохыг урьж байна.
2026/10/12
“Тэрбум мод” үндэсний мод тарих аян
“Тэрбум мод” үндэсний мод тарих аян
2026/10/12
Сайн Трансфер ХХК нь Монгол Улсаас БНХАУ болон Хонг Конг руу юанийн гүйлгээ хийх үйлчилгээг найдвартай үзүүлж байна
Сайн Трансфер ХХК нь Монгол Улсаас БНХАУ болон Хонг Конг руу юанийн гүйлгээ хийх үйлчилгээг найдвартай үзүүлж байна
2026/10/09
МҮХАҮТ-ЫН ӨМНӨГОВЬ, ДУНДГОВЬ АЙМГУУДЫН САЛБАР ТАНХИМЫН БҮХ ГИШҮҮДИЙН ЭЭЛЖИТ  ХУРАЛ БОЛНО
МҮХАҮТ-ЫН ӨМНӨГОВЬ, ДУНДГОВЬ АЙМГУУДЫН САЛБАР ТАНХИМЫН БҮХ ГИШҮҮДИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛ БОЛНО
2026/10/09
"ХОЙД БҮСИЙН БИЗНЕС, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЧУУЛГАН - 2026" АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026/10/08
Монголын бизнес төлөөлөгчид Сингапурын Meinhardt Group-ийн удирдлагуудтай уулзлаа
Монголын бизнес төлөөлөгчид Сингапурын Meinhardt Group-ийн удирдлагуудтай уулзлаа
2026/10/07
МОНГОЛЫН КОМПАНИУД ХҮНИЙ ЭРХИЙН ЭРСДЭЛИЙГ ҮНЭЛЭХ ПРАКТИК ХЭРЭГЛЭГДЭХҮҮНТЭЙ БОЛЛОО
МОНГОЛЫН КОМПАНИУД ХҮНИЙ ЭРХИЙН ЭРСДЭЛИЙГ ҮНЭЛЭХ ПРАКТИК ХЭРЭГЛЭГДЭХҮҮНТЭЙ БОЛЛОО
2026/10/06