(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

Бизнесийн ёс зүйн төвийн үйл ажиллагааны II шатыг эхлүүллээ

2022/09/16 0

“Бизнесийн ёс зүй, шударга байдлыг бэхжүүлэх” төслийн хоёрдугаар шатны нээлтийн арга хэмжээ болж, үйл ажиллагааг эхлүүлэх гэрээнд хэрэгжүүлэгч талууд гарын үсэг зурлаа. Төслийн нэг жилийн тайлант уулзалт 2022 оны 5 дугаар сарын 13-ны өдөр болж, уулзалтаар төслийн хэрэгжүүлэгч талууд Бизнесийн ёс зүйн төвийн нэг жилийн үйл ажиллагааг амжилттай хэрэгжсэн гэж дүгнэн төслийг цаашид үргэлжлүүлэхээр тохиролцсон билээ.

Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим, “Транспэрэнси Интернэшнл Монгол” ТББ болон “Рио Тинто Монгол” ХХК нь 2021-2022 онд “Бизнесийн Ёс Зүй, Шударга Байдлыг Бэхжүүлэх” төслийг хэрэгжүүлж, төслийн үр дүнд Монгол Улсад анхны Бизнесийн Ёс Зүйн төвийг МҮХАҮТ-ын дэргэд байгуулж нийт 60 мянган гаруй оролцогчид бизнесийн ёс зүйн талаарх мэдээллийг түгээж, 100 гаруй бизнесийн байгууллагыг “Хариуцлагатай бизнес, шударга байдлын аргачлал хэвшүүлэх” 6 модуль сургалт, Татварын ёсзүй, Ёсзүйтэй манлайлал, Комплаенс, Бизнесийн ёс зүйн анхдугаар чуулган зэрэг арга хэмжээнд хамруулан, ”Ёс зүй-Тогтвортой бизнес” аян зэрэг нөлөөллийн ажлуудыг хийж гүйцэтгэлээ.

Төслийг Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим, “Транспэрэнси Интернэшнл Монгол” ТББ болон “Рио Тинто Монгол” ХХК нь хамтран хэрэгжүүлж байгаа бөгөөд бизнесийн орчин дахь авлигын тархалтыг зогсоох, “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийн хүрээнд хэрэгжих төсөл, хөтөлбөрүүдэд дэмжлэг үзүүлэх замаар, урт хугацаанд бизнесийн ёс зүй, шударга байдлыг бэхжүүлэхээр хамтран ажиллаж байна. Төслийн хоёрдугаар шатны нээлтийн үеэр МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин, Транспэрэнси Интернэшнл Монгол ТББ-ын гүйцэтгэх захирал Э.Мөнхжаргал, Рио Тинто Группийн Монгол дахь үйл ажиллагаа хариуцсан захирал Х.Амаржаргал нар үг хэллээ.

МҮХҮАТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин “Бизнесийн ёс зүйн төв нь бизнесийн байгууллагуудад ёс зүйн дүрэм боловсруулах, хянах, туслалцаа үзүүлэх, засаглалын тогтолцоог бий болгоход дэмжлэг үзүүлэх, бизнесийн ёс зүй, шударга байдлын сургалтууд зохион байгуулж, ААН-ийг энэ чиглэлд мэдээ, мэдээллээр хангах, ёсзүйн хэм хэмжээнд хүртэл чадавхжуулах, тэдэнд зөвлөх үйлчилгээг амжилттай үзүүлсэн” гэдгийг тэмдэглээд цаашид тус төвийн үйл ажиллагааг улам бэхжүүлж, стратегийн бодлогын хүрээнд ажиллуулах, олон улсын жишиг болсон ёсзүйн төвүүдтэй хамтран ажиллаж Монгол Улсын нөхцөлд тулгуурласан үйлчилгээг нэмж олон улсын стандартад нийцсэн ёс зүйн төв болгохоор зорьж байгааг хэлсэн үгэндээ онцолсон юм.

Рио Тинто Группийн Монгол дахь үйл ажиллагаа хариуцсан захирал Х.Амаржаргал “Урт хугацаанд тогтвортой, бодит үнэ цэн бий болгон ажиллахын үндсэн суурь нь бизнесийн ёс зүй. Рио Тинто групп 150 жилийн түүхтэй, 35 улсад үйл ажиллагаа явуулдаг. Энэхүү туршлагаа хуваалцаж, урт хугацааны тасралтгүй өсөлтийн суурь болсон бизнесийн ёс зүйг бэхжүүлэх ажлыг хоёр дахь жилдээ дараалан дэмжиж, хамтын ажиллагаагаа үргэлжлүүлж байгаадаа баяртай байна” гээд “Төслийн 2-р үе шат нь Монголын хувийн хэвшилд ил тод байдал, бизнесийн ёс зүй, компанийн засаглалаар тэргүүлэх компаниудыг магадлан итгэмжлэх үндэсний тогтолцоог бэхжүүлэхэд чиглэж байгаа. Цаашид Рио Тинто компани энэ хүрээнд тогтмол дэмжлэг үзүүлэн ажиллана” гэлээ.

Транспэрэнси Интернэшнл Монгол ТББ-ын гүйцэтгэх захирал Э.Мөнхжаргал Монгол Улсын Засгийн газраас баталсан Шинэ сэргэлтийн бодлогод тусгасан шинэ бүтээн байгуулалтын төслүүдийг авлигаас ангид зөв зохион байгуулалттай хэрэгжүүлэхэд “Бизнесийн ёс зүйн төв” чухал үүрэгтэй оролцож, улмаар бизнесийн ёс зүйн ойлголтыг бэлгэдэл төдий бус практик хэмжээнд болон өдөр тутмын үйл ажиллагаанд мөрдлөг болгохын төлөө ажиллана гэдэгт итгэлтэй байна гэв.

Сүүлд нэмэгдсэн мэдээ
ПУСАН ХОТЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ДАРГА КАН МИ ГҮЛ ТЭРГҮҮТЭЙ ТӨЛӨӨЛӨГЧИД МҮХАҮТ-Д ЗОЧИЛЛОО
ПУСАН ХОТЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ДАРГА КАН МИ ГҮЛ ТЭРГҮҮТЭЙ ТӨЛӨӨЛӨГЧИД МҮХАҮТ-Д ЗОЧИЛЛОО
2026/10/22
МЭДЭГДЭЛ
МЭДЭГДЭЛ
2026/10/22
“БИЗНЕСИЙН ТҮНШЛЭЛИЙГ БЭХЖҮҮЛЭХ НЬ” СЕМИНАРЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“БИЗНЕСИЙН ТҮНШЛЭЛИЙГ БЭХЖҮҮЛЭХ НЬ” СЕМИНАРЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2026/10/20
ЗӨВШӨӨРЛИЙН МЭДЭЭЛЭЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НЭГДСЭН ТӨВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА “ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН ЗӨВШӨӨРЛИЙН ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТ, ХЭРЭГЖИЛТ БА БИЗНЕСИЙН ОРЧИН” 7 ХОНОГИЙН АРГА ХЭМЖЭЭГЭЭР ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

ДЭЛХИЙН МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫН ХӨГЖЛИЙН БАГА ХУРАЛД ОРОЛЦЛОО
ДЭЛХИЙН МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫН ХӨГЖЛИЙН БАГА ХУРАЛД ОРОЛЦЛОО
2026/10/19
МОНГОЛТРАНС - ӨСӨЛТӨД ХӨТӨЛСӨН 35 ЖИЛ
МОНГОЛТРАНС - ӨСӨЛТӨД ХӨТӨЛСӨН 35 ЖИЛ
2026/10/19
ШИНЭ ГИШҮҮДДЭЭ ГЭРЧИЛГЭЭ ГАРДУУЛАВ
ШИНЭ ГИШҮҮДДЭЭ ГЭРЧИЛГЭЭ ГАРДУУЛАВ
2026/10/16
ИМПОРТЫН МЭДЭГДЭЛ ОЛГОХ БАРАА, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЖАГСААЛТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
ИМПОРТЫН МЭДЭГДЭЛ ОЛГОХ БАРАА, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЖАГСААЛТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
2026/10/16
“HOME PRO 2026” ТӨВ АЗИЙН ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
“HOME PRO 2026” ТӨВ АЗИЙН ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
2026/10/15
“BUSINESS OUTLOOK 2027” АРГА ХЭМЖЭЭГЭЭР ИРЭХ ОНЫ БИЗНЕСИЙН ОРЧИН, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТӨЛӨВИЙГ ХЭЛЭЛЦЛЭЭ
“BUSINESS OUTLOOK 2027” АРГА ХЭМЖЭЭГЭЭР ИРЭХ ОНЫ БИЗНЕСИЙН ОРЧИН, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТӨЛӨВИЙГ ХЭЛЭЛЦЛЭЭ
2026/10/14
МҮХАҮТ “MIU” ДЭЭД СУРГУУЛИЙН БАГШ, ОЮУТНУУДАД ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ТАНИЛЦУУЛЛАА
МҮХАҮТ “MIU” ДЭЭД СУРГУУЛИЙН БАГШ, ОЮУТНУУДАД ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ТАНИЛЦУУЛЛАА
2026/10/14
ISO/IEC 17025 СТАНДАРТЫН АРГЫН БАТАЛГААЖУУЛАЛТ, НОТЛОГООНЫ ПРАКТИК СУРГАЛТ БОЛЛОО
ISO/IEC 17025 СТАНДАРТЫН АРГЫН БАТАЛГААЖУУЛАЛТ, НОТЛОГООНЫ ПРАКТИК СУРГАЛТ БОЛЛОО
2026/10/13
МОНГОЛ–СИНГАПУРЫН БИЗНЕС ФОРУМ СИНГАПУР УЛСАД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
МОНГОЛ–СИНГАПУРЫН БИЗНЕС ФОРУМ СИНГАПУР УЛСАД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026/10/13
“KYRGYZSTAN EXPO-2026” үзэсгэлэн”
“KYRGYZSTAN EXPO-2026” үзэсгэлэн” "EXPO EURASIA KYRGIZSTAN -2026” үйлдвэрлэлийн үзэсгэлэнд оролцохыг урьж байна.
2026/10/12
“Тэрбум мод” үндэсний мод тарих аян
“Тэрбум мод” үндэсний мод тарих аян
2026/10/12
Сайн Трансфер ХХК нь Монгол Улсаас БНХАУ болон Хонг Конг руу юанийн гүйлгээ хийх үйлчилгээг найдвартай үзүүлж байна
Сайн Трансфер ХХК нь Монгол Улсаас БНХАУ болон Хонг Конг руу юанийн гүйлгээ хийх үйлчилгээг найдвартай үзүүлж байна
2026/10/09
МҮХАҮТ-ЫН ӨМНӨГОВЬ, ДУНДГОВЬ АЙМГУУДЫН САЛБАР ТАНХИМЫН БҮХ ГИШҮҮДИЙН ЭЭЛЖИТ  ХУРАЛ БОЛНО
МҮХАҮТ-ЫН ӨМНӨГОВЬ, ДУНДГОВЬ АЙМГУУДЫН САЛБАР ТАНХИМЫН БҮХ ГИШҮҮДИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛ БОЛНО
2026/10/09
"ХОЙД БҮСИЙН БИЗНЕС, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЧУУЛГАН - 2026" АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026/10/08
Монголын бизнес төлөөлөгчид Сингапурын Meinhardt Group-ийн удирдлагуудтай уулзлаа
Монголын бизнес төлөөлөгчид Сингапурын Meinhardt Group-ийн удирдлагуудтай уулзлаа
2026/10/07
МОНГОЛЫН КОМПАНИУД ХҮНИЙ ЭРХИЙН ЭРСДЭЛИЙГ ҮНЭЛЭХ ПРАКТИК ХЭРЭГЛЭГДЭХҮҮНТЭЙ БОЛЛОО
МОНГОЛЫН КОМПАНИУД ХҮНИЙ ЭРХИЙН ЭРСДЭЛИЙГ ҮНЭЛЭХ ПРАКТИК ХЭРЭГЛЭГДЭХҮҮНТЭЙ БОЛЛОО
2026/10/06