(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

Монгол-Камбожийн бизнес эрхлэгчдийн уулзалт анх удаагаа боллоо

2022/09/16 0

Монгол-Камбожийн бизнесийн эрхлэгчдийн хамтарсан уулзалт анх удаагаа боллоо. Тус арга хэмжээг МҮХАҮТ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Баясгалан, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн хөтөлбөрийн захирал Др.Штефан Ханселманн нар нээж, үг хэллээ. Хоёр улсын эдийн засгийн харилцааг тэлэх, худалдааг нэмэгдүүлэх, бизнес эрхлэгчид харилцан түншлэх, танилцах энэхүү уулзалтад Монгол Улсаас 20 гаруй, Камбож улсаас 14 аж ахуйн нэгж оролцож, өөрсдийн бараа,бүтээгдэхүүн, үйл ажиллагаагаа танилцуулав. Тухайлбал, жимс жимсгэнэ, мах, махан бүтээгдэхүүн, хүнс, аялал жуулчлал, арьс, ширэн бүтээгдэхүүн эрхлэх аж ахуйн нэгжийн төлөөллүүд оролцсон юм.

МҮХАҮТ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Баясгалан Монгол-Камбожийн бизнес эрхлэгчдийн уулзалтыг нээж хэлсэн үгэндээ, Цар тахлын нөлөөтэйгээр уламжлалт худалдаа, бизнесийн гадаад харилцаа, хамтын ажиллагаанд ихээхэн өөрчлөлт гарч байгааг дурдаад, манай улсын хувьд хүнсний хэрэгцээнийхээ дийлэнх хэсгийг өмнөд хөршөөс хангаж ирсэн бол цар тахал, тээврийн хүндрэл, хил гаалийн нөхцөл байдлаас болж аж ахуйн нэгжүүд гуравдагч зах зээлийг эрэлхийлж эхэлснийг энэ үеэр хэллээ. Нэн ялангуяа, хүнсний бүтээгдэхүүн, жимс жимсгэнэ, хөдөө аж ахуйн бараа бүтээгдэхүүн, цагаан будаа гэх мэтчилэн Зүүн өмнөд Азийн шинэ зах зээлээс импортын бараа бүтээгдэхүүнийг оруулж ирэх хандлага сүүлийн саруудад нэлээд нэмэгдэж буйг тэмдэглэсэн юм. Энэ удаагийн уулзалт нь оролцогч талуудад харилцан үр ашигтай бизнесийн боломжуудыг нээхээс гадна бизнесийн арга туршлагаа хуваалцах, хүнсний үйлдвэрлэлд дэвшилтэт техник технологийг нэвтрүүлэх, хамтарсан үйлдвэр байгуулах, энэ чиглэлд хөрөнгө оруулалт татах, уул уурхайн бус экспортыг нэмэгдүүлэхэд бодитой түлхэц болно гэв. Монгол Улс өөрийн гэсэн онцлог, давуу талыг шингээсэн хөдөө аж ахуйн гаралтай бараа бүтээгдэхүүн, арьс шир, ноос ноолуур, мах, махан бүтээгдэхүүн гээд Зүүн өмнөд Азийн зах зээлд өрсөлдөх чадвартай бараа, бүтээгдэхүүн цөөнгүй байгааг МҮХАҮТ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Баясгалан онцлоод бизнес эрхлэгчид хоорондоо мэдээлэл солилцох нь чухал, үр дүнтэй хэмээн уулзалтад амжилт хүслээ.

Монгол-Камбожийн бизнес эрхлэгчдийн уулзалтыг хамтарч зохион байгуулсан Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн хөтөлбөрийн захирал Др.Штефан Ханселманн Камбожийн бүтээгдэхүүн хөрш зэргэлдээ Вьетнамд чанартай гэдгээрээ ихээхэн алдартай. Тэр тусмаа хатаасан жимс жимсгэний хувьд Зүүн Өмнөд Азийн зах зээлд өрсөлдөхүйц. Энэхүү уулзалт, түншлэл нь Монголын зах зээлд нэвтрэх боломжийг олгох, бизнес эрхлэгчдийг холбоход гүүр болно гэдгийг онцоллоо.

Сүүлд нэмэгдсэн мэдээ
ПУСАН ХОТЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ДАРГА КАН МИ ГҮЛ ТЭРГҮҮТЭЙ ТӨЛӨӨЛӨГЧИД МҮХАҮТ-Д ЗОЧИЛЛОО
ПУСАН ХОТЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ДАРГА КАН МИ ГҮЛ ТЭРГҮҮТЭЙ ТӨЛӨӨЛӨГЧИД МҮХАҮТ-Д ЗОЧИЛЛОО
2026/10/22
МЭДЭГДЭЛ
МЭДЭГДЭЛ
2026/10/22
“БИЗНЕСИЙН ТҮНШЛЭЛИЙГ БЭХЖҮҮЛЭХ НЬ” СЕМИНАРЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“БИЗНЕСИЙН ТҮНШЛЭЛИЙГ БЭХЖҮҮЛЭХ НЬ” СЕМИНАРЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2026/10/20
ЗӨВШӨӨРЛИЙН МЭДЭЭЛЭЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НЭГДСЭН ТӨВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА “ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН ЗӨВШӨӨРЛИЙН ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТ, ХЭРЭГЖИЛТ БА БИЗНЕСИЙН ОРЧИН” 7 ХОНОГИЙН АРГА ХЭМЖЭЭГЭЭР ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

ДЭЛХИЙН МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫН ХӨГЖЛИЙН БАГА ХУРАЛД ОРОЛЦЛОО
ДЭЛХИЙН МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫН ХӨГЖЛИЙН БАГА ХУРАЛД ОРОЛЦЛОО
2026/10/19
МОНГОЛТРАНС - ӨСӨЛТӨД ХӨТӨЛСӨН 35 ЖИЛ
МОНГОЛТРАНС - ӨСӨЛТӨД ХӨТӨЛСӨН 35 ЖИЛ
2026/10/19
ШИНЭ ГИШҮҮДДЭЭ ГЭРЧИЛГЭЭ ГАРДУУЛАВ
ШИНЭ ГИШҮҮДДЭЭ ГЭРЧИЛГЭЭ ГАРДУУЛАВ
2026/10/16
ИМПОРТЫН МЭДЭГДЭЛ ОЛГОХ БАРАА, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЖАГСААЛТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
ИМПОРТЫН МЭДЭГДЭЛ ОЛГОХ БАРАА, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЖАГСААЛТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
2026/10/16
“HOME PRO 2026” ТӨВ АЗИЙН ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
“HOME PRO 2026” ТӨВ АЗИЙН ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
2026/10/15
“BUSINESS OUTLOOK 2027” АРГА ХЭМЖЭЭГЭЭР ИРЭХ ОНЫ БИЗНЕСИЙН ОРЧИН, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТӨЛӨВИЙГ ХЭЛЭЛЦЛЭЭ
“BUSINESS OUTLOOK 2027” АРГА ХЭМЖЭЭГЭЭР ИРЭХ ОНЫ БИЗНЕСИЙН ОРЧИН, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТӨЛӨВИЙГ ХЭЛЭЛЦЛЭЭ
2026/10/14
МҮХАҮТ “MIU” ДЭЭД СУРГУУЛИЙН БАГШ, ОЮУТНУУДАД ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ТАНИЛЦУУЛЛАА
МҮХАҮТ “MIU” ДЭЭД СУРГУУЛИЙН БАГШ, ОЮУТНУУДАД ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ТАНИЛЦУУЛЛАА
2026/10/14
ISO/IEC 17025 СТАНДАРТЫН АРГЫН БАТАЛГААЖУУЛАЛТ, НОТЛОГООНЫ ПРАКТИК СУРГАЛТ БОЛЛОО
ISO/IEC 17025 СТАНДАРТЫН АРГЫН БАТАЛГААЖУУЛАЛТ, НОТЛОГООНЫ ПРАКТИК СУРГАЛТ БОЛЛОО
2026/10/13
МОНГОЛ–СИНГАПУРЫН БИЗНЕС ФОРУМ СИНГАПУР УЛСАД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
МОНГОЛ–СИНГАПУРЫН БИЗНЕС ФОРУМ СИНГАПУР УЛСАД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026/10/13
“KYRGYZSTAN EXPO-2026” үзэсгэлэн”
“KYRGYZSTAN EXPO-2026” үзэсгэлэн” "EXPO EURASIA KYRGIZSTAN -2026” үйлдвэрлэлийн үзэсгэлэнд оролцохыг урьж байна.
2026/10/12
“Тэрбум мод” үндэсний мод тарих аян
“Тэрбум мод” үндэсний мод тарих аян
2026/10/12
Сайн Трансфер ХХК нь Монгол Улсаас БНХАУ болон Хонг Конг руу юанийн гүйлгээ хийх үйлчилгээг найдвартай үзүүлж байна
Сайн Трансфер ХХК нь Монгол Улсаас БНХАУ болон Хонг Конг руу юанийн гүйлгээ хийх үйлчилгээг найдвартай үзүүлж байна
2026/10/09
МҮХАҮТ-ЫН ӨМНӨГОВЬ, ДУНДГОВЬ АЙМГУУДЫН САЛБАР ТАНХИМЫН БҮХ ГИШҮҮДИЙН ЭЭЛЖИТ  ХУРАЛ БОЛНО
МҮХАҮТ-ЫН ӨМНӨГОВЬ, ДУНДГОВЬ АЙМГУУДЫН САЛБАР ТАНХИМЫН БҮХ ГИШҮҮДИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛ БОЛНО
2026/10/09
"ХОЙД БҮСИЙН БИЗНЕС, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЧУУЛГАН - 2026" АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026/10/08
Монголын бизнес төлөөлөгчид Сингапурын Meinhardt Group-ийн удирдлагуудтай уулзлаа
Монголын бизнес төлөөлөгчид Сингапурын Meinhardt Group-ийн удирдлагуудтай уулзлаа
2026/10/07
МОНГОЛЫН КОМПАНИУД ХҮНИЙ ЭРХИЙН ЭРСДЭЛИЙГ ҮНЭЛЭХ ПРАКТИК ХЭРЭГЛЭГДЭХҮҮНТЭЙ БОЛЛОО
МОНГОЛЫН КОМПАНИУД ХҮНИЙ ЭРХИЙН ЭРСДЭЛИЙГ ҮНЭЛЭХ ПРАКТИК ХЭРЭГЛЭГДЭХҮҮНТЭЙ БОЛЛОО
2026/10/06