(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

МЭДЭГДЭЛ

2022/09/13 0

МҮХАҮТ нь хуш модны самар экспортлогчдоос зүй бус төлбөр төлөхийг шаардсан хэмээн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр гүтгэх боллоо. МҮХАҮТ нь хуш модны самар экспортлогчдоос аливаа зүй бус төлбөр төлөхийг шаардаагүй, уг мэдээлэл нь үндэслэлгүй, худал мэдээлэл болохыг хариуцлагатайгаар мэдэгдэж байна.

МҮХАҮТ нь уул уурхайн бус экспортыг нэмэгдүүлэх, үр ашгийг нь сайжруулах, нэмүү өртгийн сүлжээг хөгжүүлэх зорилтыг 2020-2024 оны үйл ажиллагааны үндсэн стратегиа болгон ажиллаж байна. Монгол Улсад хөрөнгө оруулалт, худалдааны чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж байгаа гадаадын зарим аж ахуй нэгж болон иргэд бараа бүтээгдэхүүний экспортын үйл ажиллагааг завсрын борлуулагч (ченж)-ийн санхүүжилтээр, хууль зөрчиж зохион байгуулах явдал сүүлийн жилүүдэд бий болоод байна.

Тэдгээр аж ахуй нэгж болон иргэдийн худалдаалж байгаа бүтээгдэхүүний гарал үүсэл тодорхойгүй, орлого ил тод бус, үнэн зөв бүртгэлгүй байгаа нь, татвараас зайлсхийж далд эдийн засгийг бий болгох, Монгол Улсын хууль тогтоомж, стандартад нийцэхгүй бүтээгдэхүүнийг экспортод гаргах замаар улс орны нэр хүндийг унгаах, цаашлаад мөнгө угаах гэмт хэрэгт чиглэсэн ноцтой үр дагавруудыг бий болгож байна. Дээрх сөрөг үр дагавруудын эсрэг хуш модны самрын салбарт бизнес эрхэлж буй 30 гаруй аж ахуйн нэгжийн төлөөлөл 2021 оны ургацын жилээс эхлэн санхүүгийн мэдээллээ ил тод, үнэн зөв бүртгэн тайлагнаж, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах хүрээнд ойн санг сэргээх, цаашилбал нөхөн сэргээлтэд тогтвортой санхүүжилтийн тогтолцоог бий болгоход хамтран ажиллахаа илэрхийлсэн.

Харамсалтай нь тэдгээр аж ахуй нэгжээс цөөн тооны аж ахуй нэгж дээрх шаардлагыг хангаж, бусад нь хангаагүй хэвээр байгаа юм. Бид гагцхүү шударга өрсөлдөөний нөхцөлийг хангах зарчмаар ойн дагалт баялгийг зөв зохистой ашиглах, хилийн цаана зохиомлоор бий болгож буй нэмүү өртгийг дотооддоо үлдээх, ой модтой зүй зохистой харьцаж байгаль орчинд хохирол учруулахгүй байх, хушин ойг нөхөн сэргээх, олон улсын худалдааны жишигт нийцсэн хэлбэрээр тогтвортой экспортыг хөгжүүлэх замаар салбарыг хөгжүүлэх нөхцөлийг бүрдүүлэх, гааль татварын бүртгэлийг сайжруулахад хувь нэмрээ оруулах үүднээс хуш модны самрын экспорт эрхлэгч аж ахуй нэгжүүдээс гэрээний үнийн дүнг үнэн зөвөөр тайлагнахыг уриалах, зүй ёсны шаардлага тавих байр суурьтай ажиллаж байна. Иймд хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан МҮХАҮТ-ын нэр хүндэд зохион байгуулалттайгаар халдаж, үндэслэлгүй, худал, буруу ташаа мэдээлэл тарааж байгаа явдалтай хатуу тэмцэж, хууль хяналтын байгууллагад хандах болно.

Сүүлд нэмэгдсэн мэдээ
ПУСАН ХОТЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ДАРГА КАН МИ ГҮЛ ТЭРГҮҮТЭЙ ТӨЛӨӨЛӨГЧИД МҮХАҮТ-Д ЗОЧИЛЛОО
ПУСАН ХОТЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ДАРГА КАН МИ ГҮЛ ТЭРГҮҮТЭЙ ТӨЛӨӨЛӨГЧИД МҮХАҮТ-Д ЗОЧИЛЛОО
2026/10/22
МЭДЭГДЭЛ
МЭДЭГДЭЛ
2026/10/22
“БИЗНЕСИЙН ТҮНШЛЭЛИЙГ БЭХЖҮҮЛЭХ НЬ” СЕМИНАРЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“БИЗНЕСИЙН ТҮНШЛЭЛИЙГ БЭХЖҮҮЛЭХ НЬ” СЕМИНАРЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2026/10/20
ЗӨВШӨӨРЛИЙН МЭДЭЭЛЭЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НЭГДСЭН ТӨВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА “ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН ЗӨВШӨӨРЛИЙН ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТ, ХЭРЭГЖИЛТ БА БИЗНЕСИЙН ОРЧИН” 7 ХОНОГИЙН АРГА ХЭМЖЭЭГЭЭР ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

ДЭЛХИЙН МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫН ХӨГЖЛИЙН БАГА ХУРАЛД ОРОЛЦЛОО
ДЭЛХИЙН МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫН ХӨГЖЛИЙН БАГА ХУРАЛД ОРОЛЦЛОО
2026/10/19
МОНГОЛТРАНС - ӨСӨЛТӨД ХӨТӨЛСӨН 35 ЖИЛ
МОНГОЛТРАНС - ӨСӨЛТӨД ХӨТӨЛСӨН 35 ЖИЛ
2026/10/19
ШИНЭ ГИШҮҮДДЭЭ ГЭРЧИЛГЭЭ ГАРДУУЛАВ
ШИНЭ ГИШҮҮДДЭЭ ГЭРЧИЛГЭЭ ГАРДУУЛАВ
2026/10/16
ИМПОРТЫН МЭДЭГДЭЛ ОЛГОХ БАРАА, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЖАГСААЛТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
ИМПОРТЫН МЭДЭГДЭЛ ОЛГОХ БАРАА, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЖАГСААЛТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
2026/10/16
“HOME PRO 2026” ТӨВ АЗИЙН ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
“HOME PRO 2026” ТӨВ АЗИЙН ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
2026/10/15
“BUSINESS OUTLOOK 2027” АРГА ХЭМЖЭЭГЭЭР ИРЭХ ОНЫ БИЗНЕСИЙН ОРЧИН, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТӨЛӨВИЙГ ХЭЛЭЛЦЛЭЭ
“BUSINESS OUTLOOK 2027” АРГА ХЭМЖЭЭГЭЭР ИРЭХ ОНЫ БИЗНЕСИЙН ОРЧИН, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТӨЛӨВИЙГ ХЭЛЭЛЦЛЭЭ
2026/10/14
МҮХАҮТ “MIU” ДЭЭД СУРГУУЛИЙН БАГШ, ОЮУТНУУДАД ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ТАНИЛЦУУЛЛАА
МҮХАҮТ “MIU” ДЭЭД СУРГУУЛИЙН БАГШ, ОЮУТНУУДАД ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ТАНИЛЦУУЛЛАА
2026/10/14
ISO/IEC 17025 СТАНДАРТЫН АРГЫН БАТАЛГААЖУУЛАЛТ, НОТЛОГООНЫ ПРАКТИК СУРГАЛТ БОЛЛОО
ISO/IEC 17025 СТАНДАРТЫН АРГЫН БАТАЛГААЖУУЛАЛТ, НОТЛОГООНЫ ПРАКТИК СУРГАЛТ БОЛЛОО
2026/10/13
МОНГОЛ–СИНГАПУРЫН БИЗНЕС ФОРУМ СИНГАПУР УЛСАД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
МОНГОЛ–СИНГАПУРЫН БИЗНЕС ФОРУМ СИНГАПУР УЛСАД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026/10/13
“KYRGYZSTAN EXPO-2026” үзэсгэлэн”
“KYRGYZSTAN EXPO-2026” үзэсгэлэн” "EXPO EURASIA KYRGIZSTAN -2026” үйлдвэрлэлийн үзэсгэлэнд оролцохыг урьж байна.
2026/10/12
“Тэрбум мод” үндэсний мод тарих аян
“Тэрбум мод” үндэсний мод тарих аян
2026/10/12
Сайн Трансфер ХХК нь Монгол Улсаас БНХАУ болон Хонг Конг руу юанийн гүйлгээ хийх үйлчилгээг найдвартай үзүүлж байна
Сайн Трансфер ХХК нь Монгол Улсаас БНХАУ болон Хонг Конг руу юанийн гүйлгээ хийх үйлчилгээг найдвартай үзүүлж байна
2026/10/09
МҮХАҮТ-ЫН ӨМНӨГОВЬ, ДУНДГОВЬ АЙМГУУДЫН САЛБАР ТАНХИМЫН БҮХ ГИШҮҮДИЙН ЭЭЛЖИТ  ХУРАЛ БОЛНО
МҮХАҮТ-ЫН ӨМНӨГОВЬ, ДУНДГОВЬ АЙМГУУДЫН САЛБАР ТАНХИМЫН БҮХ ГИШҮҮДИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛ БОЛНО
2026/10/09
"ХОЙД БҮСИЙН БИЗНЕС, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЧУУЛГАН - 2026" АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026/10/08
Монголын бизнес төлөөлөгчид Сингапурын Meinhardt Group-ийн удирдлагуудтай уулзлаа
Монголын бизнес төлөөлөгчид Сингапурын Meinhardt Group-ийн удирдлагуудтай уулзлаа
2026/10/07
МОНГОЛЫН КОМПАНИУД ХҮНИЙ ЭРХИЙН ЭРСДЭЛИЙГ ҮНЭЛЭХ ПРАКТИК ХЭРЭГЛЭГДЭХҮҮНТЭЙ БОЛЛОО
МОНГОЛЫН КОМПАНИУД ХҮНИЙ ЭРХИЙН ЭРСДЭЛИЙГ ҮНЭЛЭХ ПРАКТИК ХЭРЭГЛЭГДЭХҮҮНТЭЙ БОЛЛОО
2026/10/06