(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

МҮХАҮТ-ын дэргэдэх Хуулийн бодлогын зөвлөлийн хурал болж, шинэ дарга томилогдлоо

2022/09/09 0

Хуулийн бодлогын зөвлөл хуралдаж, цаашдын үйл ажиллагааны чиглэл, бүтэц зохион байгуулалтын шинэчлэлийн талаар  санал солилцлоо. МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин хурлыг нээж хэлсэн үгэндээ өнгөрсөн хугацаанд хуулийн бодлогын зөвлөлөөс Зөвшөөрлийн тухай хууль, Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулга зэрэг томоохон хуулийн төслүүд дээр үр дүнтэй ажилласан бөгөөд бусад хуулийн төслийн хэлэлцүүлгүүдэд идэвхтэй оролцож санал зөвлөмж өгч ажиллаж ирснийг тэмдэглээд цаашид хууль дүрэм, журмыг амьдралд нийцүүлэн боловсруулж батлуулахад бизнес эрхлэгчдийн саналыг тусгах, оролцоог хангах, уялдаа холбоог сайжруулах, бодлогын өмгөөллийн чиглэлээр улам илүү ажиллах шаардлагатай байгааг онцлов.  МҮХАҮТ-ын дэргэдэх зөвлөлүүдийн ажиллах зарчим, Хуулийн бодлогын зөвлөлийн үйл ажиллагааны талаар мэдээллийг МҮХАҮТ-ын Бодлого, стратегийн газрын дарга Ж.Оюунчимэг танилцууллаа. 

Зөвлөлийн энэ удаагийн хурлаар МҮХАҮТ-ын дэргэдэх Хуулийн бодлогын зөвлөлийн даргаар Ө.Жамбалсүрэнг санал нэгтэйгээр сонголоо. Ө.Жамбалсүрэн нь 2017 оноос “Скайтел” группийн “Скайтел” группийн Хууль, эрх зүйн албаны захирлаар ажиллаж байгаа бөгөөд Хуулийн бодлогын зөвлөлд 2018 оноос гишүүнээр идэвхтэй ажиллаж ирсэн юм. Тэрээр цаашид Хуулийн бодлогын зөвлөлийн үйл ажиллагааг тогтмолжуулах, зөвлөлийн гишүүдээс гаргасан шинэ санаачилгуудыг дэмжиж, уялдаа холбоотой ажиллахаа илэрхийллээ. 

Өнгөрсөн хугацаанд зөвлөлийн даргын үүргийг гүйцэтгэж ирсэн, МУИС-ийн Хууль Зүйн Сургуулийн хувийн эрх зүйн тэнхимийн дэд профессор, доктор Т.Мэндсайханы зүгээс өнгөрсөн хугацаанд хийсэн гол ажлуудыг товч мэдээлж, зөвлөлийн үйл ажиллагааг идэвхжүүлэх талаар үнэтэй саналуудыг хэлж оролцлоо. 

Зөвлөлийн гишүүд аж ахуйн нэгжүүдээс үйл ажиллагаагаа хэвийн явуулахад хууль эрх зүйн орчны хувьд ямар саад бэрхшээл тулгарч байгаа талаар санал асуулга явуулж аль салбарт ямар өөрчлөлт хийх шаардлагатай байгааг тогтоох, хууль журмын төсөлд санал өгөхдөө асуудлыг уг үндсээр нь судалж тодорхойлох, судалгаанд үндэслэн үйл ажиллагаа явуулах болон холбоод сургалт судалгааны байгууллагуудтай хамтын ажиллагааг хөгжүүлэх зэрэг саналуудыг гаргалаа. 

Хууль эрх зүйн орчныг сайжруулахад бизнесийн байгууллагууд идэвхтэй хамтран ажиллах, харилцан санал бодлоо солилцох, үйл ажиллагаагаа үр дүнд хүргэх зорилгоор томоохон аж ахуйн нэгжийн хууль эрх зүйн удирдах ажилтнууд, туршлагатай хуульчид Зөвлөлд гишүүнээр шинээр орж ажиллах боллоо.

Сүүлд нэмэгдсэн мэдээ
ПУСАН ХОТЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ДАРГА КАН МИ ГҮЛ ТЭРГҮҮТЭЙ ТӨЛӨӨЛӨГЧИД МҮХАҮТ-Д ЗОЧИЛЛОО
ПУСАН ХОТЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ДАРГА КАН МИ ГҮЛ ТЭРГҮҮТЭЙ ТӨЛӨӨЛӨГЧИД МҮХАҮТ-Д ЗОЧИЛЛОО
2026/10/22
МЭДЭГДЭЛ
МЭДЭГДЭЛ
2026/10/22
“БИЗНЕСИЙН ТҮНШЛЭЛИЙГ БЭХЖҮҮЛЭХ НЬ” СЕМИНАРЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“БИЗНЕСИЙН ТҮНШЛЭЛИЙГ БЭХЖҮҮЛЭХ НЬ” СЕМИНАРЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2026/10/20
ЗӨВШӨӨРЛИЙН МЭДЭЭЛЭЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НЭГДСЭН ТӨВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА “ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН ЗӨВШӨӨРЛИЙН ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТ, ХЭРЭГЖИЛТ БА БИЗНЕСИЙН ОРЧИН” 7 ХОНОГИЙН АРГА ХЭМЖЭЭГЭЭР ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

ДЭЛХИЙН МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫН ХӨГЖЛИЙН БАГА ХУРАЛД ОРОЛЦЛОО
ДЭЛХИЙН МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫН ХӨГЖЛИЙН БАГА ХУРАЛД ОРОЛЦЛОО
2026/10/19
МОНГОЛТРАНС - ӨСӨЛТӨД ХӨТӨЛСӨН 35 ЖИЛ
МОНГОЛТРАНС - ӨСӨЛТӨД ХӨТӨЛСӨН 35 ЖИЛ
2026/10/19
ШИНЭ ГИШҮҮДДЭЭ ГЭРЧИЛГЭЭ ГАРДУУЛАВ
ШИНЭ ГИШҮҮДДЭЭ ГЭРЧИЛГЭЭ ГАРДУУЛАВ
2026/10/16
ИМПОРТЫН МЭДЭГДЭЛ ОЛГОХ БАРАА, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЖАГСААЛТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
ИМПОРТЫН МЭДЭГДЭЛ ОЛГОХ БАРАА, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЖАГСААЛТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
2026/10/16
“HOME PRO 2026” ТӨВ АЗИЙН ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
“HOME PRO 2026” ТӨВ АЗИЙН ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
2026/10/15
“BUSINESS OUTLOOK 2027” АРГА ХЭМЖЭЭГЭЭР ИРЭХ ОНЫ БИЗНЕСИЙН ОРЧИН, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТӨЛӨВИЙГ ХЭЛЭЛЦЛЭЭ
“BUSINESS OUTLOOK 2027” АРГА ХЭМЖЭЭГЭЭР ИРЭХ ОНЫ БИЗНЕСИЙН ОРЧИН, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТӨЛӨВИЙГ ХЭЛЭЛЦЛЭЭ
2026/10/14
МҮХАҮТ “MIU” ДЭЭД СУРГУУЛИЙН БАГШ, ОЮУТНУУДАД ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ТАНИЛЦУУЛЛАА
МҮХАҮТ “MIU” ДЭЭД СУРГУУЛИЙН БАГШ, ОЮУТНУУДАД ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ТАНИЛЦУУЛЛАА
2026/10/14
ISO/IEC 17025 СТАНДАРТЫН АРГЫН БАТАЛГААЖУУЛАЛТ, НОТЛОГООНЫ ПРАКТИК СУРГАЛТ БОЛЛОО
ISO/IEC 17025 СТАНДАРТЫН АРГЫН БАТАЛГААЖУУЛАЛТ, НОТЛОГООНЫ ПРАКТИК СУРГАЛТ БОЛЛОО
2026/10/13
МОНГОЛ–СИНГАПУРЫН БИЗНЕС ФОРУМ СИНГАПУР УЛСАД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
МОНГОЛ–СИНГАПУРЫН БИЗНЕС ФОРУМ СИНГАПУР УЛСАД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026/10/13
“KYRGYZSTAN EXPO-2026” үзэсгэлэн”
“KYRGYZSTAN EXPO-2026” үзэсгэлэн” "EXPO EURASIA KYRGIZSTAN -2026” үйлдвэрлэлийн үзэсгэлэнд оролцохыг урьж байна.
2026/10/12
“Тэрбум мод” үндэсний мод тарих аян
“Тэрбум мод” үндэсний мод тарих аян
2026/10/12
Сайн Трансфер ХХК нь Монгол Улсаас БНХАУ болон Хонг Конг руу юанийн гүйлгээ хийх үйлчилгээг найдвартай үзүүлж байна
Сайн Трансфер ХХК нь Монгол Улсаас БНХАУ болон Хонг Конг руу юанийн гүйлгээ хийх үйлчилгээг найдвартай үзүүлж байна
2026/10/09
МҮХАҮТ-ЫН ӨМНӨГОВЬ, ДУНДГОВЬ АЙМГУУДЫН САЛБАР ТАНХИМЫН БҮХ ГИШҮҮДИЙН ЭЭЛЖИТ  ХУРАЛ БОЛНО
МҮХАҮТ-ЫН ӨМНӨГОВЬ, ДУНДГОВЬ АЙМГУУДЫН САЛБАР ТАНХИМЫН БҮХ ГИШҮҮДИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛ БОЛНО
2026/10/09
"ХОЙД БҮСИЙН БИЗНЕС, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЧУУЛГАН - 2026" АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026/10/08
Монголын бизнес төлөөлөгчид Сингапурын Meinhardt Group-ийн удирдлагуудтай уулзлаа
Монголын бизнес төлөөлөгчид Сингапурын Meinhardt Group-ийн удирдлагуудтай уулзлаа
2026/10/07
МОНГОЛЫН КОМПАНИУД ХҮНИЙ ЭРХИЙН ЭРСДЭЛИЙГ ҮНЭЛЭХ ПРАКТИК ХЭРЭГЛЭГДЭХҮҮНТЭЙ БОЛЛОО
МОНГОЛЫН КОМПАНИУД ХҮНИЙ ЭРХИЙН ЭРСДЭЛИЙГ ҮНЭЛЭХ ПРАКТИК ХЭРЭГЛЭГДЭХҮҮНТЭЙ БОЛЛОО
2026/10/06