(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

Сайд Н.Цэрэнбат: Аялал жуулчлалын салбарын стандартыг шинэчилнэ

2019/10/16 0

МҮХАҮТ-аас зохион байгуулдаг “Бизнес өглөөний цай” уулзалтад Байгаль орчны сайд Н.Цэрэнбат оролцон аялал жуулчлалын чиглэлээр бизнес эрхэлдэг ААН, хувь хүмүүст салбарын өнөөгийн байдал, цаашид хийгдэх ажлуудын талаар мэдээлэл хийж, сонирхсон асуултад нь хариуллаа.

Жил бүрийн 9 дүгээр сарын 27-нд тохиодог Дэлхийн аялал жуулчлалын өдрийг тохиолдуулан хийсэн уг уулзалтад тур оператор, жуулчны бааз, зочлох үйлчилгээний бизнес эрхэлдэг 80 гаруй компанийн төлөөлөл 100 орчим хүн оролцлоо.

Н.Цэрэнбат сайд хэлэхдээ, Аялал жуулчлалын салбар нь 2020 он гэхэд 2,5 их наяд буюу 1 тэрбум ам.долларын орлоготой, эдийн засгийн тэргүүлэх салбарын нэг болно. Гэхдээ бидэнд шийдвэрлэх асуудал маш их байна. Эдгээр нь дан ганц төрийн хийх ажил биш, Та бид хамтраад салбараа сайжруулах хэрэгтэй байна гэв.

Мөн аялал жуулчлалын стандартыг шинэчилж тогтоох, салбарын хуульд өөрчлөлт оруулах, жуулчдад баталгаагүй, хувиараа тээврийн болон хоолны үйлчилгээ үзүүлдэг хүмүүсийг журамлах, тусгай зөвшөөрөлтэй газрын зөвшөөрлийг цэгцлэх зэрэг хийгдэж байгаа ажлуудаа тоо баримттай танилцууллаа. Тухайлбал, хувийн хэвшлийн авиа компаниудыг хөгжүүлэхэд 100 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгө оруулалт хийхээр болсон, аялал жуулчлалын бүс нутагт томоохон бүтээн байгуулалт хийсэн компаниудын зах зээлийг хамгаалж, 50 км дотор ижил төстэй үйл ажиллагаа явуулах компанид зөвшөөрөл олгохгүй гэх мэт зарчмын шийдлүүдээс мэдээллээ.

Уулзалтад оролцогчид Тэрэлж, Хөвсгөл зэрэг байгалийн үзэсгэлэнт тогтоцтой аялал жуулчлалын бүс нутагт нутгийн иргэд олноороо зөвшөөрөлгүй, баталгаагүй үйлчилгээ үзүүлж, жинхэнэ татвар төлж буй жуулчны баазуудын үйл ажиллагаанд саад болж буй талаар нэлээд гомдолтой байлаа. Мөн гадаадаас ирж буй жуулчдыг заавал тур оператороор дамжуулж авдаг болгох, өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд зохих дэмжлэг хэрэгтэй байгаа зэрэг хүсэлтүүдийг уламжилж байлаа.

МҮХАҮТ-ын зүгээс Дубай ЭКСПО 2020 арга хэмжээнд шаардлагатай хөрөнгийн тодорхой эх үүсвэрийг БОАЖЯ-аас гаргаж дэмжлэг үзүүлэх, олон улсын стандартад нийцсэн, цогц шийдэл бүхий иж бүрэн үзэсгэлэнгийн танхимыг байгуулахад газрын асуудлыг шийдвэрлэх, МҮХАҮТ-аас боловсруулсан “Төв зам дагуух боловсон үйлчилгээний цэг” төслийг хэрэгжүүлэхэд дэмжих, аялал жуулчлалын салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд гол үр нөлөө үзүүлэх Агаарын тээврийн либералчлах хууль эрх зүй, бодлогын баримт бичгийг санаачлан шийдвэрлүүлэх зэрэг тодорхой саналуудыг БОАЖЯ-нд тавилаа.

Бизнес эрхлэгчдийн асуултуудыг хариулттай нь бид удахгүй нийтлэх болно.


Сүүлд нэмэгдсэн мэдээ
Гарал үүслийн дүрмийн дэлгэрэнгүй
Гарал үүслийн дүрмийн дэлгэрэнгүй
2026/07/20
Квоттой болон бууруулсан тарифтай барааны жагсаалт
Квоттой болон бууруулсан тарифтай барааны жагсаалт
2026/07/20
ЕАЭЗХ, түүний гишүүн орнуудаас Монгол улс руу хөнгөлттэй тарифаар импортлох 367 барааны жагсаалт
ЕАЭЗХ, түүний гишүүн орнуудаас Монгол улс руу хөнгөлттэй тарифаар импортлох 367 барааны жагсаалт
2026/07/20
Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо (ЕАЭЗХ), түүний гишүүн орнууд хоорондын худалдааны түр хэлэлцээр 2026 оны 07 дугаар сарын 22-ны өдрөөс албан ёсоор хэрэгжиж эхлэнэ
Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо (ЕАЭЗХ), түүний гишүүн орнууд хоорондын худалдааны түр хэлэлцээр 2026 оны 07 дугаар сарын 22-ны өдрөөс албан ёсоор хэрэгжиж эхлэнэ
2026/07/20
ШЕЛТЕК МОНГОЛИА ХХК
ШЕЛТЕК МОНГОЛИА ХХК
2026/07/06
МҮХАҮТ, ШАНХАЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ БАЙГУУЛЛАГЫН ХУДАЛДАА ЭДИЙН ЗАСГИЙН СУРГУУЛИЙН МОНГОЛ ДАХЬ ТӨЛӨӨЛӨГЧИЙН БАЙГУУЛЛАГАТАЙ ХАМТЫН АЖИЛЛААГАА ЭХЛҮҮЛНЭ
МҮХАҮТ, ШАНХАЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ БАЙГУУЛЛАГЫН ХУДАЛДАА ЭДИЙН ЗАСГИЙН СУРГУУЛИЙН МОНГОЛ ДАХЬ ТӨЛӨӨЛӨГЧИЙН БАЙГУУЛЛАГАТАЙ ХАМТЫН АЖИЛЛААГАА ЭХЛҮҮЛНЭ
2026/07/06
МҮХАҮТ ШИНЭЭР ЭЛССЭН ГИШҮҮДДЭЭ ГИШҮҮНЧЛЭЛИЙН ГЭРЧИЛГЭЭ ГАРДУУЛЖ, БИЗНЕСИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ШИНЭ БОЛОМЖУУДЫГ НЭЭЛЭЭ
МҮХАҮТ ШИНЭЭР ЭЛССЭН ГИШҮҮДДЭЭ ГИШҮҮНЧЛЭЛИЙН ГЭРЧИЛГЭЭ ГАРДУУЛЖ, БИЗНЕСИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ШИНЭ БОЛОМЖУУДЫГ НЭЭЛЭЭ
2026/07/03
АЖ ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН ИРЭЭДҮЙГ ТОДОРХОЙЛОХ “ITP FORUM-2026” ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
АЖ ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН ИРЭЭДҮЙГ ТОДОРХОЙЛОХ “ITP FORUM-2026” ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026/07/03
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧИД ЕВРОПТ ГАРАХ ШИНЭ ГАРЦ НЭЭГДЛЭЭ
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧИД ЕВРОПТ ГАРАХ ШИНЭ ГАРЦ НЭЭГДЛЭЭ
2026/07/02
ГААЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙГ БОЛОВСРУУЛАХ АЖЛЫН ХЭСГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ АЛБАН ЁСООР ЭХЛҮҮЛЛЭЭ
ГААЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙГ БОЛОВСРУУЛАХ АЖЛЫН ХЭСГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ АЛБАН ЁСООР ЭХЛҮҮЛЛЭЭ
2026/07/02
ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ТҮНШЛЭЛИЙГ ШИНЭ ШАТАНД ГАРГАХ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛҮҮДИЙГ ТОДОРХОЙЛЛОО
ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ТҮНШЛЭЛИЙГ ШИНЭ ШАТАНД ГАРГАХ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛҮҮДИЙГ ТОДОРХОЙЛЛОО
2026/07/02
МҮХАҮТ болон Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон улсын судалгааны төв хамтын ажиллагааны санамж бичигт үзэглэв
МҮХАҮТ болон Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон улсын судалгааны төв хамтын ажиллагааны санамж бичигт үзэглэв
2026/07/01
МҮХАҮТ ИНДОНЕЗИЙН ХУДАЛДАА, АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМТАЙ ХАМТЫН АЖИЛЛАНА
МҮХАҮТ ИНДОНЕЗИЙН ХУДАЛДАА, АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМТАЙ ХАМТЫН АЖИЛЛАНА
2026/07/01
МҮХАҮТ ОЛОН УЛСЫН ГАРАЛ ҮҮСЛИЙН ГЭРЧИЛГЭЭНИЙ ИТГЭМЖЛЭГДСЭН СҮЛЖЭЭНД НЭГДЛЭЭ
МҮХАҮТ ОЛОН УЛСЫН ГАРАЛ ҮҮСЛИЙН ГЭРЧИЛГЭЭНИЙ ИТГЭМЖЛЭГДСЭН СҮЛЖЭЭНД НЭГДЛЭЭ
2026/06/30