(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

"Монгол-Энэтхэгийн худалдаа, технологи, аялал жуулчлалын хамтын ажиллагааг өргөжүүлэх нь" бизнес хэлэлцүүлэг боллоо

2022/03/25 0

Монгол Улс дахь Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Элчин сайдын яам India in Mongolia (Embassy of India, Ulaanbaatar), Монголын Үндэсний  Худалдаа, Аж Үйлдвэрийн Танхим хамтран "Монгол-Энэтхэгийн худалдаа, технологи, аялал жуулчлалын хамтын ажиллагааг өргөжүүлэх нь” бизнес хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт БНЭУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд М.П.Сингх, БНЭУ-ын ЭСЯ-ны Тамгын газрын дарга Санжийв Кумар, Монгол Улсаас БНЭУ-д суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд асан Ж.Ганболд, МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин, Ерөнхий нарийн бичгийн дарга С.Баясгалан, Энэтхэг Монголын бизнесийн зөвлөл, Энэтхэгээс бараа импортлогч аж ахуйн нэгжүүдийн болон сонирхсон бизнес эрхлэгч, аж ахуйн нэгжийн төлөөлөл 100 гаруй оролцогч оролцов. 

МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин хоёр улс худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, газрын тос, ялангуяа мэдээллийн технологи, эмийн үйлдвэрлэл болон аялал жуулчлал зэрэг салбарт хамтын ажиллагааны ихээхэн нөөц бололцоо байгааг нээлтийн үеэр хэлсэн үгэндээ тодотгосон. Мөн  Монгол Улс Энэтхэгээс төрөл бүрийн эм, эмийн түүхий эд, шүлхийн вакцин зэргийг авдаг. Харин сүүлийн жилүүдэд Энэтхэг улс манай улсаас уул уурхайн бүтээгдэхүүн, тэр дундаа, коксжих нүүрс, хайлуур жонш, зэсийн баяжмал, төмрийн хүдэр зэрэг ашигт малтмал, ноос ноолуур импортоор авах сонирхолоо илэрхийлж байгаа гэлээ.

Монгол Улсаас 2021 онд БНЭУ руу мал амьтны самнасан үс, хялгас 1600 кг буюу 170 мянга орчим ам.доллар, үхэр, адууны боловсруулсан шир 60 гаруй мянган ам.доллар, механик дамжлагатай, дамжлагагүй гар багаж, суурь машинд зориулсан сольдог багаж 40 мянга гаруй ам.долларын үнийн дүнтэй бүтээгдэхүүнүүдийг тус тус экспортолсон байна. 

БНЭУ-аас Монгол Улс руу 22.4 тонн 15.6 сая орчим ам.долларын эм, 11.3 сая ам.долларын үнийн дүнтэй элчин чихэр, телефон, цахилгаан шуудан холбооны болон утсан холбооны аппарат, дамжуулгын бул, холхивч гэх мэт техник тоног төхөөрөмж, төмрийн хайлш болон ачааны автомашин зэрэг бүтээгдэхүүнийг импортолжээ. 

БНЭУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд М.П.Сингх хэлсэн үгэндээ Монгол Улс бол далайд гарцгүй улс биш дэлхийд холбогдсон улс хэмээн онцлоод Энэтхэг- Монголын "шинэ" эдийн засгийн харилцаа бидний өмнө байна гэлээ. 

Мөн тэрээр Энэтхэг бол томоохон эдийн засагтай, худалдан авах чадвар өндөртэй улс учраас худалдаа, эдийн засгийн харилцааг хөгжүүлэх бүрэн боломжтой. Хоёр орны стратеги түншлэлийн хамтын ажиллагааны тулгын чулууны нэг нь газрын тос боловсруулах үйлдвэр бөгөөд Энэтхэгийн 1 тэрбум 300 сая долларын хөнгөлөлттэй зээлээр санхүүжиж  буй үйлдвэр баригдсанаар Монгол Улсын эрчим хүчний бие даасан, хараат бус байдал бий болгох чухал ач холбогдолтойг тэмдэглэв. 

Түүнчлэн Хүннү айр компанитай хамтран энэ зунаас шууд нислэг үйлдэхээр төлөвлөж байна. Ингэснээр нийтлэг өв болох Буддын шашин, боловсрол, мэдээллийн технологи зэрэг олон чиглэлүүдээр шууд харилцаатай болох боломжтой. Монголд мэдээллийн технологийн чиглэлээр 20 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээр Мэдээллийн технологийн сургалтыг төвийг ШУТИС-ийн харъяа байгуулахаар барилгын ажлыг эхлүүлээд байгаа бөгөөд энэ төв нь 16 чиглэлээр мэргэжилтэн бэлтгэх аж. Монголын 1000 англи хэлний багшийг Монгол болон Энэтхэгт сургах төслүүдийг хэрэгжүүлж эхэлсэн. Ирэх тав дугаар сард соёлын чиглэрээр Болливуудын алдартнууд Монголд ирж, хоёр киноны зураг авалт хийхээр төлөвлөж байна зэрэг хамтын ажиллагааны талаарх дэлгэрэнгүй мэдээлэл хийлээ. 

Бизнес хэлэлцүүлгийн үеэр 

  • Энэтхэг-Монголын уул уурхайн бус салбарууд дахь хамтын ажиллагаа 
  • Гадаадын компаниудад зориулсан бизнесийн орчин ба дүрэм журам
  • Энэтхэг-Монголын уламжлалт эмийн худалдаа”
  • Энэтхэг амтлагчийн эрүүл мэндэд үзүүлэх ашиг тус" сэдвүүдээр илтгэл хэлэлцүүлсэн. 

Мөн эрүүл мэнд, аялал жуулчлал, боловсролын салбарын хамтын ажиллагааны боломжийн талаар хэлэлцүүлэг өрнүүлж, хоёр талын бизнес эрхлэгчид болон бусад төлөөлөгчдийн саналыг сонслоо. 

"Монгол-Энэтхэгийн худалдаа, технологи, аялал жуулчлалын хамтын ажиллагааг өргөжүүлэх нь” бизнес хэлэлцүүлэг хоёр орны стратегийн түншлэлийг бэхжүүлж, худалдаа, эдийн засаг, уул уурхай, хүнд үйлдвэр, хөдөө аж ахуй, боловсрол, мэдээллийн технологийн салбарын өнөөгийн байдал болон цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал ач холбогдолтой уулзалт боллоо гэж оролцогчид дүгнэв.

Сүүлд нэмэгдсэн мэдээ
ПУСАН ХОТЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ДАРГА КАН МИ ГҮЛ ТЭРГҮҮТЭЙ ТӨЛӨӨЛӨГЧИД МҮХАҮТ-Д ЗОЧИЛЛОО
ПУСАН ХОТЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ДАРГА КАН МИ ГҮЛ ТЭРГҮҮТЭЙ ТӨЛӨӨЛӨГЧИД МҮХАҮТ-Д ЗОЧИЛЛОО
2026/10/22
МЭДЭГДЭЛ
МЭДЭГДЭЛ
2026/10/22
“БИЗНЕСИЙН ТҮНШЛЭЛИЙГ БЭХЖҮҮЛЭХ НЬ” СЕМИНАРЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“БИЗНЕСИЙН ТҮНШЛЭЛИЙГ БЭХЖҮҮЛЭХ НЬ” СЕМИНАРЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2026/10/20
ЗӨВШӨӨРЛИЙН МЭДЭЭЛЭЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НЭГДСЭН ТӨВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА “ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН ЗӨВШӨӨРЛИЙН ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТ, ХЭРЭГЖИЛТ БА БИЗНЕСИЙН ОРЧИН” 7 ХОНОГИЙН АРГА ХЭМЖЭЭГЭЭР ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

ДЭЛХИЙН МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫН ХӨГЖЛИЙН БАГА ХУРАЛД ОРОЛЦЛОО
ДЭЛХИЙН МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫН ХӨГЖЛИЙН БАГА ХУРАЛД ОРОЛЦЛОО
2026/10/19
МОНГОЛТРАНС - ӨСӨЛТӨД ХӨТӨЛСӨН 35 ЖИЛ
МОНГОЛТРАНС - ӨСӨЛТӨД ХӨТӨЛСӨН 35 ЖИЛ
2026/10/19
ШИНЭ ГИШҮҮДДЭЭ ГЭРЧИЛГЭЭ ГАРДУУЛАВ
ШИНЭ ГИШҮҮДДЭЭ ГЭРЧИЛГЭЭ ГАРДУУЛАВ
2026/10/16
ИМПОРТЫН МЭДЭГДЭЛ ОЛГОХ БАРАА, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЖАГСААЛТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
ИМПОРТЫН МЭДЭГДЭЛ ОЛГОХ БАРАА, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЖАГСААЛТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
2026/10/16
“HOME PRO 2026” ТӨВ АЗИЙН ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
“HOME PRO 2026” ТӨВ АЗИЙН ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
2026/10/15
“BUSINESS OUTLOOK 2027” АРГА ХЭМЖЭЭГЭЭР ИРЭХ ОНЫ БИЗНЕСИЙН ОРЧИН, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТӨЛӨВИЙГ ХЭЛЭЛЦЛЭЭ
“BUSINESS OUTLOOK 2027” АРГА ХЭМЖЭЭГЭЭР ИРЭХ ОНЫ БИЗНЕСИЙН ОРЧИН, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТӨЛӨВИЙГ ХЭЛЭЛЦЛЭЭ
2026/10/14
МҮХАҮТ “MIU” ДЭЭД СУРГУУЛИЙН БАГШ, ОЮУТНУУДАД ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ТАНИЛЦУУЛЛАА
МҮХАҮТ “MIU” ДЭЭД СУРГУУЛИЙН БАГШ, ОЮУТНУУДАД ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ТАНИЛЦУУЛЛАА
2026/10/14
ISO/IEC 17025 СТАНДАРТЫН АРГЫН БАТАЛГААЖУУЛАЛТ, НОТЛОГООНЫ ПРАКТИК СУРГАЛТ БОЛЛОО
ISO/IEC 17025 СТАНДАРТЫН АРГЫН БАТАЛГААЖУУЛАЛТ, НОТЛОГООНЫ ПРАКТИК СУРГАЛТ БОЛЛОО
2026/10/13
МОНГОЛ–СИНГАПУРЫН БИЗНЕС ФОРУМ СИНГАПУР УЛСАД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
МОНГОЛ–СИНГАПУРЫН БИЗНЕС ФОРУМ СИНГАПУР УЛСАД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026/10/13
“KYRGYZSTAN EXPO-2026” үзэсгэлэн”
“KYRGYZSTAN EXPO-2026” үзэсгэлэн” "EXPO EURASIA KYRGIZSTAN -2026” үйлдвэрлэлийн үзэсгэлэнд оролцохыг урьж байна.
2026/10/12
“Тэрбум мод” үндэсний мод тарих аян
“Тэрбум мод” үндэсний мод тарих аян
2026/10/12
Сайн Трансфер ХХК нь Монгол Улсаас БНХАУ болон Хонг Конг руу юанийн гүйлгээ хийх үйлчилгээг найдвартай үзүүлж байна
Сайн Трансфер ХХК нь Монгол Улсаас БНХАУ болон Хонг Конг руу юанийн гүйлгээ хийх үйлчилгээг найдвартай үзүүлж байна
2026/10/09
МҮХАҮТ-ЫН ӨМНӨГОВЬ, ДУНДГОВЬ АЙМГУУДЫН САЛБАР ТАНХИМЫН БҮХ ГИШҮҮДИЙН ЭЭЛЖИТ  ХУРАЛ БОЛНО
МҮХАҮТ-ЫН ӨМНӨГОВЬ, ДУНДГОВЬ АЙМГУУДЫН САЛБАР ТАНХИМЫН БҮХ ГИШҮҮДИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛ БОЛНО
2026/10/09
"ХОЙД БҮСИЙН БИЗНЕС, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЧУУЛГАН - 2026" АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026/10/08
Монголын бизнес төлөөлөгчид Сингапурын Meinhardt Group-ийн удирдлагуудтай уулзлаа
Монголын бизнес төлөөлөгчид Сингапурын Meinhardt Group-ийн удирдлагуудтай уулзлаа
2026/10/07
МОНГОЛЫН КОМПАНИУД ХҮНИЙ ЭРХИЙН ЭРСДЭЛИЙГ ҮНЭЛЭХ ПРАКТИК ХЭРЭГЛЭГДЭХҮҮНТЭЙ БОЛЛОО
МОНГОЛЫН КОМПАНИУД ХҮНИЙ ЭРХИЙН ЭРСДЭЛИЙГ ҮНЭЛЭХ ПРАКТИК ХЭРЭГЛЭГДЭХҮҮНТЭЙ БОЛЛОО
2026/10/06