(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

Хөрөнгө оруулалтын эрх зүйн орчны тулгамдаж буй асуудал, шинэчлэх шаардлагын талаар хэлэлцлээ

2022/03/04 0

Хууль зүй, дотоод хэргийн яам, МҮХАҮТ хамтран "Хөрөнгө оруулалтын эрх зүйн орчны тулгамдаж буй асуудал, шинэчлэх шаардлага" хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоо, МҮХАҮТ-ын дарга Т.Дүүрэн, ЭЗХЯ, УБЕГ, ГИХГ-ын албаны хүмүүс болон ААН-үүд, бизнесийн холбоодын төлөөлөл оролцлоо.

Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоо Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчлэлийн талаар танилцуулав. ХЗДХЯ-нд тус хуулийн ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна. Гадаадын хөрөнгө оруулагчид Монгол Улсад бизнес эрхлэх, дотоодын аж ахуйн нэгжүүдтэй хамтрах, шударгаар, харилцан ашигтай хамтран ажиллахад хууль эрх зүйн орчин ойлгомжтой тодорхой байх нь чухал гэдгийг тодотгоод Хөрөнгө оруулалтын бодлогоо зөв тодорхойлж, урт хугацаанд тогтвортой хэрэгжүүлэх шаардлагатай байгааг онцлов.

ААН-үүд, бизнесийн холбоодын зүгээс одоо хүчин төгөлдөр хэрэгжиж буй хуулийн зарим зохицуулалтууд холбогдох бусад хуулиудтай харилцан уялдаа байхгүйгээс хэрэгжээгүй ирснийг анхаарч, холбогдох хуулиудын уялдаа холбоог сайжруулж, хэрэгжилтийг хангах шаардлагатайг хэлж байлаа.

Мөн хөрөнгө оруулалтын хууль эрх зүйн орчныг бүрдүүлэхэд дан ганц Гадаадын  хөрөнгө оруулалтын хуулиар бус холбоотой хуулиудыг том зургаар харах, уул уурхайн бус салбарт хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, ялангуяа мэдээллийн технологи, тээвэр ложистик, эрчим хүч зэрэг салбарт хөрөнгө оруулалтыг дэмжих, цаашлаад Гадаадын хөрөнгө оруулалтын нэгдсэн бодлогыг баталж, хууль болон журмуудаа бодлоготойгоо уялдуулах хэрэгтэй гэв.

Ажиллах хүчний квотын асуудал, виз, оршин суух зөвшөөрөл авахад чирэгдэл багатай байх,  хөрөнгө оруулагчдад зориулсан гадаад сурталчилгааг идэвхжүүлэх, гадаадын хөрөнгө оруулалттай ААН бүртгүүлэх процессыг хялбаршуулах зэрэг саналуудыг хэлж, цаашид дээрх асуудлуудад анхаарахыг хүслээ.

Цаашид хөрөнгө оруулалттай холбоотой тодорхой сэдвүүдээр хэлэлцүүлгүүдийг зохион байгуулахаар тогтлоо.

Засгийн газраас Гадаадын хөрөнгө оруулалтын агентлаг байгуулахаар шийдвэрлэсэн бөгөөд бодлого, төлөвлөлт, хөрөнгө оруулагчдыг бүтээн байгуулалт болон бусад салбаруудтай холбох, хөрөнгө оруулагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, хөрөнгө оруулалтын орчныг тогтворжуулах, хөрөнгө оруулагчдад төлөвлөлт хийхэд дэмжлэг, үйлчилгээ үзүүлэх аж.

Хуулийн төсөлтэй холбоотой саналаа policy@mongolchamber.mn цахим шууданд ирүүлэх боломжтой.


Арга Хэмжээ
Сүүлд нэмэгдсэн мэдээ
ЭРЧИМ ХҮЧНИЙ ШУДАРГА ШИЛЖИЛТ БОЛОН ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ЗОРИЛГОТОЙ ГУРВАН ТАЛТ БОДЛОГЫН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ УЛААНБААТАР ХОТНОО БОЛЛОО
ЭРЧИМ ХҮЧНИЙ ШУДАРГА ШИЛЖИЛТ БОЛОН ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ЗОРИЛГОТОЙ ГУРВАН ТАЛТ БОДЛОГЫН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ УЛААНБААТАР ХОТНОО БОЛЛОО
2026/08/21
МҮХАҮТ БОЛОН ФУКУЯМАГИЙН ХУДАЛДАА, АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
МҮХАҮТ БОЛОН ФУКУЯМАГИЙН ХУДАЛДАА, АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
2026/08/21
МҮХАҮТ БОЛОН ОХУ-ЫН ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛЭХЭЭР ТОХИРОЛЦЛОО
МҮХАҮТ БОЛОН ОХУ-ЫН ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛЭХЭЭР ТОХИРОЛЦЛОО
2026/08/20
МОНГОЛ БРЭНДҮҮД ЭРЭЭН ХОТЫН ОЛОН УЛСЫН ҮЗЭСГЭЛЭНД ЭХ ОРНОО ТӨЛӨӨЛӨН ОРОЛЦОЖ БАЙНА
МОНГОЛ БРЭНДҮҮД ЭРЭЭН ХОТЫН ОЛОН УЛСЫН ҮЗЭСГЭЛЭНД ЭХ ОРНОО ТӨЛӨӨЛӨН ОРОЛЦОЖ БАЙНА
2026/08/20
ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН МАНЛАЙЛАЛ - ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭХ ШИНЭ ХӨДӨЛГҮҮР
ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН МАНЛАЙЛАЛ - ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭХ ШИНЭ ХӨДӨЛГҮҮР
2026/08/20
МҮХАҮТ-ЫН УДИРДЛАГУУД UNCCD COP17-ИЙН “НОГООН БҮС”-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛОН ДОТООДЫН ААН-ҮҮДИЙН ҮЗЭСГЭЛЭНТЭЙ ТАНИЛЦЛАА
МҮХАҮТ-ЫН УДИРДЛАГУУД UNCCD COP17-ИЙН “НОГООН БҮС”-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛОН ДОТООДЫН ААН-ҮҮДИЙН ҮЗЭСГЭЛЭНТЭЙ ТАНИЛЦЛАА
2026/08/18
MNG GmbH нь Германд төвтэй логистикийн компани
MNG GmbH нь Германд төвтэй логистикийн компани
2026/08/14
АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
2026/08/12
Монгол-Польшийн бизнес уулзалт амжилттай зохион байгуулагдлаа
Монгол-Польшийн бизнес уулзалт амжилттай зохион байгуулагдлаа
2026/08/08
НҮҮРСНИЙ БҮС НУТГИЙН
НҮҮРСНИЙ БҮС НУТГИЙН "ШУДАРГА ШИЛЖИЛТ" ХИЙХ СТРАТЕГИЙН ОЛОН УЛСЫН СУРГАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ОРОЛЦЛОО
2026/08/05
УИХ-ААС ИРҮҮЛСЭН ХАРИУ
УИХ-ААС ИРҮҮЛСЭН ХАРИУ
2026/08/05
ЯПОНЫ КАНАГАВА МУЖИЙН САГАМИХАРА ХОТЫН  ХУДАЛДАА АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМЫН ТӨЛӨӨЛӨГЧИД  МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ХУДАЛДАА АЖ ҮЙЛДВЭРИЙН  ТАНХИМД ЗОЧЛОВ
ЯПОНЫ КАНАГАВА МУЖИЙН САГАМИХАРА ХОТЫН ХУДАЛДАА АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМЫН ТӨЛӨӨЛӨГЧИД МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ХУДАЛДАА АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМД ЗОЧЛОВ
2026/08/04
МҮХАҮТ болон БНХАУ-ын Өвөр Монголын Зөвлөл хамтран
МҮХАҮТ болон БНХАУ-ын Өвөр Монголын Зөвлөл хамтран "Монгол Улс, БНХАУ-ын бүс нутгийн эдийн засаг, хамтын ажиллагааны уулзалт"-ыг зохион байгууллаа
2026/07/30
ХАМТРАН АЖИЛЛАХ САНАЛ
ХАМТРАН АЖИЛЛАХ САНАЛ
2026/07/29
Гарал үүслийн дүрмийн дэлгэрэнгүй
Гарал үүслийн дүрмийн дэлгэрэнгүй
2026/07/20
Квоттой болон бууруулсан тарифтай барааны жагсаалт
Квоттой болон бууруулсан тарифтай барааны жагсаалт
2026/07/20
ЕАЭЗХ, түүний гишүүн орнуудаас Монгол улс руу хөнгөлттэй тарифаар импортлох 367 барааны жагсаалт
ЕАЭЗХ, түүний гишүүн орнуудаас Монгол улс руу хөнгөлттэй тарифаар импортлох 367 барааны жагсаалт
2026/07/20
Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо (ЕАЭЗХ), түүний гишүүн орнууд хоорондын худалдааны түр хэлэлцээр 2026 оны 07 дугаар сарын 22-ны өдрөөс албан ёсоор хэрэгжиж эхлэнэ
Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо (ЕАЭЗХ), түүний гишүүн орнууд хоорондын худалдааны түр хэлэлцээр 2026 оны 07 дугаар сарын 22-ны өдрөөс албан ёсоор хэрэгжиж эхлэнэ
2026/07/20
ШЕЛТЕК МОНГОЛИА ХХК
ШЕЛТЕК МОНГОЛИА ХХК
2026/07/06