Хөдөлмөрийн тухай хуулийн цогц сургалтыг зохион байгууллаа
МҮХАҮТ-ын дэргэдэх Бизнес Академи, өмгөөллийн “Юзисан партнерс” ХХН хамтран Хөдөлмөрийн тухай хуулийн цогц сургалтыг 2 дугаар сарын 9-ний өдөр зохион байгуулав.
“Грант сутай” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Оюунтуяа:
Танхимаас цаг үеийн хэрэгцээ шаардлагад нийцсэн сургалтыг зохион байгуулж байгаад баяртай байна. Хөдөлмөрийн тухай хуулийн цогц сургалтын агуулга, ач холбогдол өндөр байлаа. Мөн цаашид үйл ажиллагаандаа ашиглахаар, анхаарах асуудлын талаар санал дүгнэлт бүхий гарын авлагыг сэтгэл гарган бэлтгэж өгсөнд талархаж байна.
“Номин холдинг” ХХК-ийн Хүний нөөц, бодлогын газрын захирал Д.Отгонням:
Хөдөлмөрийн тухай хуулийг 2022 оны эхнээс мөрдөж эхэлсэнтэй холбогдуулан манай “Номин холдинг” ХХК нь үйл ажиллагаагаа Хөдөлмөрийн тухай хуульд нийцүүлэн ажиллаж байна. Танхимаас Хөдөлмөрийн тухай хуулийн цогц сургалтад хамрагдаж хуулийг нэг мөр ойлгон хэрэглэх талаар тодорхой ойлголтыг авсандаа таатай байна.