(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

Худалдааны бодлогын зөвлөлтэй цахим уулзалт хийлээ

2022/01/05 0

Худалдаа, үйлчилгээний салбарт төрийн хяналт, шалгалтыг бууруулахтай холбоотойгоор шинэчлэх, сайжруулах шаардлагатай хууль, дүрэм, журам, стандартуудын талаар ярилцаж, санал боловсруулан Засгийн газар хүргүүлэх цахим уулзалтад МҮХАҮТ-ын дэргэдэх Худалдааны бодлогын зөвлөл болон худалдааны салбарын компаниудын төлөөлөл оролцов.

Манай улсад жижиглэн худалдааг зохицуулсан хууль байхгүй. Энэ төрлийн үйлчилгээг MNS 5021-1:2019 Стандарт (Жижиглэн худалдааны газар, түүний үйлчилгээ. Ерөнхий шаардлага)-аар зохицуулж ирсэн. Уг стандартын дагуу жижиглэн худалдааны газрын хүчин чадлыг худалдааны талбайн хэмжээнээс хамаарч 8 төрлөөр ангилж байгаа нь Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй зарим дэлгүүрийн хувьд зөрчилдөж байгаа юм. Тиймээс өсөн нэмэгдэх эрэлт хэрэгцээ, нийгмийн шаардлагатай нийцүүлэн стандартаа зарим талаар шинэчлэх шаардлагатай байгааг худалдааны салбарынхан хэлж байна.

Мөн оролцогчдын зүгээс Тохирлын гэрчилгээ, Лабораторийн итгэмжлэлийн гэрчилгээ авахаар материалаа бүрдүүлж өгөөд, баталгаажуулалтын зөвлөл болон үнэлгээний ажлын хэсгийн хурлыг хэдэн сараар хүлээх тохиолдол гардаг байна. Импортолж буй бараа, бүтээгдэхүүнд шошгын хэлний шаардлага тавьдаг бөгөөд импортоор оруулж ирсний дараа бус заавал хилийн цаана шошгоо наах шаардлага тавьж байгаа нь хүндрэлтэй байна гэлээ.

Худалдаа, үйлчилгээний салбарын хувьд хэрэглэгчдээс ирсэн гомдлыг шуурхай шийдвэрлэх, хэрэглэгчийг хохиролгүй болгох дотоод зохицуулалтыг бий болгож эхэлсэн. Хэрэглэгч тухайн байгууллагаас гадна ШӨХТГ-т гомдлоо мэдэгддэг, хохирлоо барагдуулж, гомдолгүй гэсэн ч холбогдох төрийн байгууллагад гаргасан гомдол харагддаггүй байна. Түүнчлэн нийт ажилтнуудаа жилд нэг удаа эрүүл мэндийн үзлэгт хамруулахдаа зөвхөн улсын эмнэлэгт хандах шаардлагыг өөрчилж, хувийн хэвшлийн эмнэлэгт ч үзлэг хийлгэх боломжтой болгох зэрэг саналуудыг хэллээ.

МҮХАҮТ-аас худалдаа, үйлчилгээний салбарынхны дээрх болон бусад бичгээр ирүүлсэн саналуудыг нэгтгэн Засгийн газарт хүргүүлэх юм.

Сүүлд нэмэгдсэн мэдээ
ПУСАН ХОТЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ДАРГА КАН МИ ГҮЛ ТЭРГҮҮТЭЙ ТӨЛӨӨЛӨГЧИД МҮХАҮТ-Д ЗОЧИЛЛОО
ПУСАН ХОТЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ДАРГА КАН МИ ГҮЛ ТЭРГҮҮТЭЙ ТӨЛӨӨЛӨГЧИД МҮХАҮТ-Д ЗОЧИЛЛОО
2026/10/22
МЭДЭГДЭЛ
МЭДЭГДЭЛ
2026/10/22
“БИЗНЕСИЙН ТҮНШЛЭЛИЙГ БЭХЖҮҮЛЭХ НЬ” СЕМИНАРЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“БИЗНЕСИЙН ТҮНШЛЭЛИЙГ БЭХЖҮҮЛЭХ НЬ” СЕМИНАРЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2026/10/20
ЗӨВШӨӨРЛИЙН МЭДЭЭЛЭЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НЭГДСЭН ТӨВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА “ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН ЗӨВШӨӨРЛИЙН ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТ, ХЭРЭГЖИЛТ БА БИЗНЕСИЙН ОРЧИН” 7 ХОНОГИЙН АРГА ХЭМЖЭЭГЭЭР ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

ДЭЛХИЙН МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫН ХӨГЖЛИЙН БАГА ХУРАЛД ОРОЛЦЛОО
ДЭЛХИЙН МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫН ХӨГЖЛИЙН БАГА ХУРАЛД ОРОЛЦЛОО
2026/10/19
МОНГОЛТРАНС - ӨСӨЛТӨД ХӨТӨЛСӨН 35 ЖИЛ
МОНГОЛТРАНС - ӨСӨЛТӨД ХӨТӨЛСӨН 35 ЖИЛ
2026/10/19
ШИНЭ ГИШҮҮДДЭЭ ГЭРЧИЛГЭЭ ГАРДУУЛАВ
ШИНЭ ГИШҮҮДДЭЭ ГЭРЧИЛГЭЭ ГАРДУУЛАВ
2026/10/16
ИМПОРТЫН МЭДЭГДЭЛ ОЛГОХ БАРАА, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЖАГСААЛТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
ИМПОРТЫН МЭДЭГДЭЛ ОЛГОХ БАРАА, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЖАГСААЛТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
2026/10/16
“HOME PRO 2026” ТӨВ АЗИЙН ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
“HOME PRO 2026” ТӨВ АЗИЙН ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
2026/10/15
“BUSINESS OUTLOOK 2027” АРГА ХЭМЖЭЭГЭЭР ИРЭХ ОНЫ БИЗНЕСИЙН ОРЧИН, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТӨЛӨВИЙГ ХЭЛЭЛЦЛЭЭ
“BUSINESS OUTLOOK 2027” АРГА ХЭМЖЭЭГЭЭР ИРЭХ ОНЫ БИЗНЕСИЙН ОРЧИН, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТӨЛӨВИЙГ ХЭЛЭЛЦЛЭЭ
2026/10/14
МҮХАҮТ “MIU” ДЭЭД СУРГУУЛИЙН БАГШ, ОЮУТНУУДАД ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ТАНИЛЦУУЛЛАА
МҮХАҮТ “MIU” ДЭЭД СУРГУУЛИЙН БАГШ, ОЮУТНУУДАД ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ТАНИЛЦУУЛЛАА
2026/10/14
ISO/IEC 17025 СТАНДАРТЫН АРГЫН БАТАЛГААЖУУЛАЛТ, НОТЛОГООНЫ ПРАКТИК СУРГАЛТ БОЛЛОО
ISO/IEC 17025 СТАНДАРТЫН АРГЫН БАТАЛГААЖУУЛАЛТ, НОТЛОГООНЫ ПРАКТИК СУРГАЛТ БОЛЛОО
2026/10/13
МОНГОЛ–СИНГАПУРЫН БИЗНЕС ФОРУМ СИНГАПУР УЛСАД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
МОНГОЛ–СИНГАПУРЫН БИЗНЕС ФОРУМ СИНГАПУР УЛСАД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026/10/13
“KYRGYZSTAN EXPO-2026” үзэсгэлэн”
“KYRGYZSTAN EXPO-2026” үзэсгэлэн” "EXPO EURASIA KYRGIZSTAN -2026” үйлдвэрлэлийн үзэсгэлэнд оролцохыг урьж байна.
2026/10/12
“Тэрбум мод” үндэсний мод тарих аян
“Тэрбум мод” үндэсний мод тарих аян
2026/10/12
Сайн Трансфер ХХК нь Монгол Улсаас БНХАУ болон Хонг Конг руу юанийн гүйлгээ хийх үйлчилгээг найдвартай үзүүлж байна
Сайн Трансфер ХХК нь Монгол Улсаас БНХАУ болон Хонг Конг руу юанийн гүйлгээ хийх үйлчилгээг найдвартай үзүүлж байна
2026/10/09
МҮХАҮТ-ЫН ӨМНӨГОВЬ, ДУНДГОВЬ АЙМГУУДЫН САЛБАР ТАНХИМЫН БҮХ ГИШҮҮДИЙН ЭЭЛЖИТ  ХУРАЛ БОЛНО
МҮХАҮТ-ЫН ӨМНӨГОВЬ, ДУНДГОВЬ АЙМГУУДЫН САЛБАР ТАНХИМЫН БҮХ ГИШҮҮДИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛ БОЛНО
2026/10/09
"ХОЙД БҮСИЙН БИЗНЕС, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЧУУЛГАН - 2026" АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026/10/08
Монголын бизнес төлөөлөгчид Сингапурын Meinhardt Group-ийн удирдлагуудтай уулзлаа
Монголын бизнес төлөөлөгчид Сингапурын Meinhardt Group-ийн удирдлагуудтай уулзлаа
2026/10/07
МОНГОЛЫН КОМПАНИУД ХҮНИЙ ЭРХИЙН ЭРСДЭЛИЙГ ҮНЭЛЭХ ПРАКТИК ХЭРЭГЛЭГДЭХҮҮНТЭЙ БОЛЛОО
МОНГОЛЫН КОМПАНИУД ХҮНИЙ ЭРХИЙН ЭРСДЭЛИЙГ ҮНЭЛЭХ ПРАКТИК ХЭРЭГЛЭГДЭХҮҮНТЭЙ БОЛЛОО
2026/10/06