(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

Монгол улсын худалдааны салбарын 100 жилийн ойн баярын хурал боллоо

2021/12/27 0

 

1921 онд Ардын харилцан туслалцах хоршоог үүсгэн байгуулснаас хойш орчин цагийн худалдааны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ой тохиож байна. Ойн хүрээнд жилийн турш олон арга хэмжээ зохион байгуулсан бөгөөд өнөөдөр баярын хурлаа хийж, худалдаа, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын зарим ажилтнуудад төрийн дээд одон, медаль гардуулав.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн З.Мэндсайхан баярын хурлыг нээж хэлсэн үгэндээ 2021 оны эхний хагас жилийн байдлаар энэ салбарт 165.6 мянган хүн ажиллаж, үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжийн 40 хувийг, ДНБ-ий 15.4 хувийг бүрдүүлж байна гээд цаашид олон улсын нийтлэг хөгжлийн чиг хандлага, хувьсан өөрчлөгдөж буй эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн тус салбарын шинэ бодлогыг тодорхойлох хэрэгцээ шаардлага байгааг онцлон тэмдэглэв.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх О.Буяннэмэх манай улс 2021 оны эхний 11 сарын байдлаар дэлхийн 156 оронтой худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 15 тэрбум ам.долларт хүрч, үүнээс экспорт 8.8 тэрбум, импорт 6.2 тэрбум ам.долларт хүрээд байна. Гадаад худалдааны тэнцэл 2021 оны эхний 11 сарын байдлаар 2.6 тэрбум ам.долларын ашигтай гарсныг тэмдэглээд дотоод худалдааг хөгжлийн шинэ шатанд гаргах, үндэсний эдийн засгаа хамгаалах, бие даасан хуулийн зохицуулалтыг бий болгох, гадаад худалдааг тэлэх, гол түнш орнуудтай худалдааны нэн таатай нөхцөлийг бий болгох, экспортлогч орон болох, төр-хувийн хэвшлийн түншлэлийг идэвхжүүлэх зэрэг идэвхтэй хөгжлийн эхлэлийг тавих шаардлагатай байна гэж хэллээ.

Ерөнхий сайдын зөвлөх Д.Дашням “Худалдааны салбарын нэгэн зууны ой нь Монгол Улсын Засгийн газраас эдийн засгийг эрчимжүүлэх “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг дэвшүүлсэн цаг үетэй давхцаж байна. Шинэ сэргэлтийн бодлого амжилттай хэрэгжсэнээр гадаад, дотоод худалдааг хөнгөвчлөх, худалдааны салбар хурдацтай хөгжих нэн таатай нөхцөл бүрдэнэ гэдэгт итгэлтэй байна” гэв.

Худалдааны салбарын суурь хуулийг боловсруулах ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Д.Өнөрболор ахалж байгаа бөгөөд өнөөдрийн арга хэмжээнд оролцох үеэрээ худалдааг дэмжих бие даасан хууль батлагдсанаар худалдаа эрхлэгчдийн эрх үүрэг, үйл ажиллагааны суурь нэгдсэн шаардлагууд анх удаа хуулиар зохицуулагдаж, төрийн хүнд суртал багасахаас гадна үндэсний аж үйлдвэрийн хөгжүүлэх, худалдаа эрхлэхэд төрөөс үзүүлэх дэмжлэгийн эрх зүйн хүрээ тодорхой болж, дотоодын зах зээл хамгаалагдах болно гэж үзэж байна хэмээв.

МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин Монгол Улсын ТОП 100 аж ахуйн нэгжийн 28 нь худалдааны салбарын компани байгаа нь энэ салбар өргөн цар хүрээтэй, нийгэм, эдийн засгийн суурь болсон салбар гэдгийг илтгэж байна. МҮХАҮТ худалдааны салбарын 100 жилийн 61 жилийн түүхтэй нь салшгүй холбоотой гээд 2020 онд Монгол Улс АРТА-Ази, номхон далайн худалдааны хэлэлцээрт нэгдсэнээр монголын бараа бүтээгдэхүүн ази, номхон далайн орнуудад хөнгөлөлттэй үнээр борлогдох өргөн боломж нээгдсэн, ЕХ-ны улсад чиглэсэн Монголын худалдаа мэдээллийн төв болон цахим дэлгүүрийг Берлинд нээснээр энэхүү зах зээлд нэгдсэн экспортын бодлого хэрэгжүүлэх боломжоор хангагдсаныг хэлсэн үгэндээ онцоллоо.

Баярын хурлын арга хэмжээний үеэр Худалдаа, үйлчилгээний салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан нэр бүхий хүмүүсийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар шагнав.

ХУДАЛДААНЫ ГАВЬЯАТ АЖИЛТАН ЦОЛООР:

  1. Дамба Галсандорж- Монголын экспортлогчдын холбооны ерөнхийлөгч
  2. Өвгөө Хандаа - Улсын их дэлгүүрийн худалдааны ахмад ажилтан
  3. Дамдин Лхагважав - Цэцэнхангай ХХК-ийн захирал
  4. Цэнд Халтар - Улсын их дэлгүүрийн худалдааны ахмад ажилтан
  5. Товуусүрэн Бадамдорж - Худалдааны салбарын ахмад ажилтан
  6. Сосор Мөнхбат - Хулан Уул ХХК

АЖ ҮЙЛДВЭРИЙН ГАВЪЯАТ АЖИЛТАН ЦОЛООР:

  1. Гомбожав Лхамсүрэн - Монголын хүнсчдийн холбооны ахмадын зөвлөлийн дарга
  2. Чойжил Нямжав - Сайхан импекс ХХК-ийн захирал
  3. Зундуй Энэбиш - Скай катеринг ХХК-ийн дэд захирал
  4. Шагдар Сувдаа - Хөвсгөл их тайга ХХК-ийн дэд захирал
  5. Намрал Лхагважав - Монголын хүнсчдийн холбооны зөвлөх, ахмадын зөвлөлийн гишүүн
  6. Дамчий Тэрбиш- Хатансүйх импэкс ХХК-ийн эрүүл ахуйч зөвлөх
  7. Раднаа Должинсүрэн - Сүү ХК-ийн ахмад ажилтан
  8. Чулуунхүү Сарантуяа - Улаанбаатар хивс ХК-ийн нэхэх машины оператор

ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНГООР:

  1. Готов Маналжав- Худалдааны ахмад ажилтан
  2. Гармаа Наранцэцэг- Худалдааны ахмад ажилтан
  3. Далай Галсан- Худалдааны ахмад ажилтан
  4. Очирцоо Мижиддорж- Худалдааны ахмад ажилтан

АЛТАН ГАДАС ОДОНГООР:

  1. Хуандай Рамазан- Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын ахмад ажилтан
  2. Шархүү Намсрай- Худалдааны ахмад ажилтан
  3. Цэдэв Байгалмаа- Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын ахмад ажилтан
  4. Нямдаа Отгонсайхан- Худалдаа Үйлдвэрлэлийн Их Сургуулийн Худалдаа, маркетингийн тэнхимийн эрхлэгч
  5. Ганболд Мөнхбаясгалан-Худалдаа Үйлдвэрлэлийн Их cургуулийн дэд захирал
  6. Санжжав Эрдэнэчимэг Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын ахмад ажилтан
  7. Уртнасан Түмэнжаргал - Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын ахмад ажилтан

ХӨДӨЛМӨРИЙН ХҮНДЭТ МЕДАЛИАР:

  1. Мянгаджав Уламбаяр -“Улаанбаатар гурил” ХХК-ийн ахлах савлагч
  2. Гармаажав Энхжаргал -“Жүр үр” ХХК-ийн үйлдвэрийн менежер
  3. Тогмид Хангинах - “Очир дагинас” ХХК-ийн ерөнхий захирал нар шагнуулав.

Арга Хэмжээ
Сүүлд нэмэгдсэн мэдээ
ЭРЧИМ ХҮЧНИЙ ШУДАРГА ШИЛЖИЛТ БОЛОН ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ЗОРИЛГОТОЙ ГУРВАН ТАЛТ БОДЛОГЫН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ УЛААНБААТАР ХОТНОО БОЛЛОО
ЭРЧИМ ХҮЧНИЙ ШУДАРГА ШИЛЖИЛТ БОЛОН ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ЗОРИЛГОТОЙ ГУРВАН ТАЛТ БОДЛОГЫН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ УЛААНБААТАР ХОТНОО БОЛЛОО
2026/08/21
МҮХАҮТ БОЛОН ФУКУЯМАГИЙН ХУДАЛДАА, АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
МҮХАҮТ БОЛОН ФУКУЯМАГИЙН ХУДАЛДАА, АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
2026/08/21
МҮХАҮТ БОЛОН ОХУ-ЫН ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛЭХЭЭР ТОХИРОЛЦЛОО
МҮХАҮТ БОЛОН ОХУ-ЫН ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛЭХЭЭР ТОХИРОЛЦЛОО
2026/08/20
МОНГОЛ БРЭНДҮҮД ЭРЭЭН ХОТЫН ОЛОН УЛСЫН ҮЗЭСГЭЛЭНД ЭХ ОРНОО ТӨЛӨӨЛӨН ОРОЛЦОЖ БАЙНА
МОНГОЛ БРЭНДҮҮД ЭРЭЭН ХОТЫН ОЛОН УЛСЫН ҮЗЭСГЭЛЭНД ЭХ ОРНОО ТӨЛӨӨЛӨН ОРОЛЦОЖ БАЙНА
2026/08/20
ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН МАНЛАЙЛАЛ - ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭХ ШИНЭ ХӨДӨЛГҮҮР
ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН МАНЛАЙЛАЛ - ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭХ ШИНЭ ХӨДӨЛГҮҮР
2026/08/20
МҮХАҮТ-ЫН УДИРДЛАГУУД UNCCD COP17-ИЙН “НОГООН БҮС”-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛОН ДОТООДЫН ААН-ҮҮДИЙН ҮЗЭСГЭЛЭНТЭЙ ТАНИЛЦЛАА
МҮХАҮТ-ЫН УДИРДЛАГУУД UNCCD COP17-ИЙН “НОГООН БҮС”-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛОН ДОТООДЫН ААН-ҮҮДИЙН ҮЗЭСГЭЛЭНТЭЙ ТАНИЛЦЛАА
2026/08/18
MNG GmbH нь Германд төвтэй логистикийн компани
MNG GmbH нь Германд төвтэй логистикийн компани
2026/08/14
АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
2026/08/12
Монгол-Польшийн бизнес уулзалт амжилттай зохион байгуулагдлаа
Монгол-Польшийн бизнес уулзалт амжилттай зохион байгуулагдлаа
2026/08/08
НҮҮРСНИЙ БҮС НУТГИЙН
НҮҮРСНИЙ БҮС НУТГИЙН "ШУДАРГА ШИЛЖИЛТ" ХИЙХ СТРАТЕГИЙН ОЛОН УЛСЫН СУРГАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ОРОЛЦЛОО
2026/08/05
УИХ-ААС ИРҮҮЛСЭН ХАРИУ
УИХ-ААС ИРҮҮЛСЭН ХАРИУ
2026/08/05
ЯПОНЫ КАНАГАВА МУЖИЙН САГАМИХАРА ХОТЫН  ХУДАЛДАА АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМЫН ТӨЛӨӨЛӨГЧИД  МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ХУДАЛДАА АЖ ҮЙЛДВЭРИЙН  ТАНХИМД ЗОЧЛОВ
ЯПОНЫ КАНАГАВА МУЖИЙН САГАМИХАРА ХОТЫН ХУДАЛДАА АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМЫН ТӨЛӨӨЛӨГЧИД МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ХУДАЛДАА АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМД ЗОЧЛОВ
2026/08/04
МҮХАҮТ болон БНХАУ-ын Өвөр Монголын Зөвлөл хамтран
МҮХАҮТ болон БНХАУ-ын Өвөр Монголын Зөвлөл хамтран "Монгол Улс, БНХАУ-ын бүс нутгийн эдийн засаг, хамтын ажиллагааны уулзалт"-ыг зохион байгууллаа
2026/07/30
ХАМТРАН АЖИЛЛАХ САНАЛ
ХАМТРАН АЖИЛЛАХ САНАЛ
2026/07/29
Гарал үүслийн дүрмийн дэлгэрэнгүй
Гарал үүслийн дүрмийн дэлгэрэнгүй
2026/07/20
Квоттой болон бууруулсан тарифтай барааны жагсаалт
Квоттой болон бууруулсан тарифтай барааны жагсаалт
2026/07/20
ЕАЭЗХ, түүний гишүүн орнуудаас Монгол улс руу хөнгөлттэй тарифаар импортлох 367 барааны жагсаалт
ЕАЭЗХ, түүний гишүүн орнуудаас Монгол улс руу хөнгөлттэй тарифаар импортлох 367 барааны жагсаалт
2026/07/20
Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо (ЕАЭЗХ), түүний гишүүн орнууд хоорондын худалдааны түр хэлэлцээр 2026 оны 07 дугаар сарын 22-ны өдрөөс албан ёсоор хэрэгжиж эхлэнэ
Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо (ЕАЭЗХ), түүний гишүүн орнууд хоорондын худалдааны түр хэлэлцээр 2026 оны 07 дугаар сарын 22-ны өдрөөс албан ёсоор хэрэгжиж эхлэнэ
2026/07/20
ШЕЛТЕК МОНГОЛИА ХХК
ШЕЛТЕК МОНГОЛИА ХХК
2026/07/06