(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

ОХУ-аас Монгол Улсад суугаа худалдааны төлөөлөгч М.В.Васильева: Алс дорнод болон Монгол Улсын хоорондох бараа эргэлтийг 12 дахин нэмэгдүүлэх зорилт дэвшүүлсэн

2021/12/16 0

Монгол Улс, Оросын Холбооны Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ой энэ онд тохиож буйтай холбоотойгоор МҮХАҮТ-аас холбогдох байгууллагуудтай хамтран олон арга хэмжээг шат дараатай зохион байгуулсан. Үүний нэг нь “Буриад-Монгол: Худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааны хэтийн төлөв” цахим хурал байв. Уг хурлын үеэр ОХУ-аас Монгол Улсад суугаа Худалдааны төлөөлөгч М.В.Васильева-ийн тавьсан илтгэлээс дараах онцлох ишлэлүүдийг хүргэж байна.

Монголын тал Эрхүү муж, Бүгд Найрамдах Тува Улс, Байгаль нуур, Алтайн хязгаар нутаг ба Бүгд Найрамдах Алтай Улс, хоорондоо багагүй зайтай Хабаровск, Красноярскийн нутаг дэвсгэрийн хооронд идэвхтэй яриа хэлэлцээ өрнүүлж байна.

Зүүн хойд Азийн дэд бүсийн олон талт хамтын ажиллагаанд нөлөөлж буй хоёр талын болон олон талт хөрөнгө оруулалтын үйл явцыг загварчлах өргөн платформыг Буриад улсад бий болгож байна.

Оросын Алс Дорнод ба Монгол Улсын хоорондох бараа эргэлтийг 42 сая ам доллараас 500 сая ам доллар болгож 12 дахин нэмэгдүүлэх зорилт дэвшүүлсэн.

Юрий Петрович Трутневийн Монголд хийсэн айлчлалын хэлэлцээрийн үр дүнд сонирхсон яамдууд Алс Дорнодын Холбооны тойргийн Монголтой хамтарсан шинэ төслүүдийг хэрэгжүүлэх боломжийн талаар нарийвчилсан дүн шинжилгээ хийж, Алс Дорнодоос Монгол руу болон эсрэг чиглэлд экспортлох боломжтой олон төрлийн барааг нэгтгэх болно хэмээн тохиролцсон.

Алс Дорнодын Холбооны тойрогтой хийх худалдааны өсөлтийн томоохон боломж нь хөрөнгө оруулалт, үйлдвэрлэл, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, мод боловсруулах үйлдвэр, шингэрүүлсэн хий, био нөөц, эм зэрэг бүтээгдэхүүний нийлүүлэлтийг Монголд нэмэгдүүлэх, түүнчлэн үйлдвэр, барилгын томоохон аж ахуйн нэгжүүдийг Орос-Монгол-Хятадын эдийн засгийн коридорын төслийн хэрэгжилтэд холбож өгөх явдал юм.

Хорио цээрийн хязгаарлалтыг удахгүй цуцалсны дараа аялал жуулчлалын үйлчилгээний боломж асар их нэмэгдэнэ. Боловсролын үйлчилгээ, боловсон хүчнийг мэргэшүүлэх, давтан сургах үйлчилгээ үзүүлэх, ялангуяа Монгол Улсын мал эмнэлгийн албаны ажилчдыг сургах зэрэг чухал ач холбогдолтой.

Орос-Монгол-Хятадын эдийн засгийн коридорыг хөгжүүлэх хүрээнд ОХУ-тай хиллэдэг Алтанбулаг, БНХАУ-тай хиллэлдэг Замын Үүд чөлөөт бүсийн хөгжлийн хөтөлбөрүүдийг нэгэн зэрэг дэмжиж ажиллах нь чухал ач холбогдолтой.

Улаан-Үдээс Тяньжин хүртэлх АН-3 болон Зүүн төмөр замын коридорын дагуух авто тээврийг сайжруулах төслийг шинэчилж байна.

Сүүлд нэмэгдсэн мэдээ
ПУСАН ХОТЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ДАРГА КАН МИ ГҮЛ ТЭРГҮҮТЭЙ ТӨЛӨӨЛӨГЧИД МҮХАҮТ-Д ЗОЧИЛЛОО
ПУСАН ХОТЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ДАРГА КАН МИ ГҮЛ ТЭРГҮҮТЭЙ ТӨЛӨӨЛӨГЧИД МҮХАҮТ-Д ЗОЧИЛЛОО
2026/10/22
МЭДЭГДЭЛ
МЭДЭГДЭЛ
2026/10/22
“БИЗНЕСИЙН ТҮНШЛЭЛИЙГ БЭХЖҮҮЛЭХ НЬ” СЕМИНАРЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“БИЗНЕСИЙН ТҮНШЛЭЛИЙГ БЭХЖҮҮЛЭХ НЬ” СЕМИНАРЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2026/10/20
ЗӨВШӨӨРЛИЙН МЭДЭЭЛЭЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НЭГДСЭН ТӨВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА “ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН ЗӨВШӨӨРЛИЙН ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТ, ХЭРЭГЖИЛТ БА БИЗНЕСИЙН ОРЧИН” 7 ХОНОГИЙН АРГА ХЭМЖЭЭГЭЭР ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

ДЭЛХИЙН МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫН ХӨГЖЛИЙН БАГА ХУРАЛД ОРОЛЦЛОО
ДЭЛХИЙН МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫН ХӨГЖЛИЙН БАГА ХУРАЛД ОРОЛЦЛОО
2026/10/19
МОНГОЛТРАНС - ӨСӨЛТӨД ХӨТӨЛСӨН 35 ЖИЛ
МОНГОЛТРАНС - ӨСӨЛТӨД ХӨТӨЛСӨН 35 ЖИЛ
2026/10/19
ШИНЭ ГИШҮҮДДЭЭ ГЭРЧИЛГЭЭ ГАРДУУЛАВ
ШИНЭ ГИШҮҮДДЭЭ ГЭРЧИЛГЭЭ ГАРДУУЛАВ
2026/10/16
ИМПОРТЫН МЭДЭГДЭЛ ОЛГОХ БАРАА, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЖАГСААЛТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
ИМПОРТЫН МЭДЭГДЭЛ ОЛГОХ БАРАА, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЖАГСААЛТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
2026/10/16
“HOME PRO 2026” ТӨВ АЗИЙН ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
“HOME PRO 2026” ТӨВ АЗИЙН ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
2026/10/15
“BUSINESS OUTLOOK 2027” АРГА ХЭМЖЭЭГЭЭР ИРЭХ ОНЫ БИЗНЕСИЙН ОРЧИН, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТӨЛӨВИЙГ ХЭЛЭЛЦЛЭЭ
“BUSINESS OUTLOOK 2027” АРГА ХЭМЖЭЭГЭЭР ИРЭХ ОНЫ БИЗНЕСИЙН ОРЧИН, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТӨЛӨВИЙГ ХЭЛЭЛЦЛЭЭ
2026/10/14
МҮХАҮТ “MIU” ДЭЭД СУРГУУЛИЙН БАГШ, ОЮУТНУУДАД ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ТАНИЛЦУУЛЛАА
МҮХАҮТ “MIU” ДЭЭД СУРГУУЛИЙН БАГШ, ОЮУТНУУДАД ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ТАНИЛЦУУЛЛАА
2026/10/14
ISO/IEC 17025 СТАНДАРТЫН АРГЫН БАТАЛГААЖУУЛАЛТ, НОТЛОГООНЫ ПРАКТИК СУРГАЛТ БОЛЛОО
ISO/IEC 17025 СТАНДАРТЫН АРГЫН БАТАЛГААЖУУЛАЛТ, НОТЛОГООНЫ ПРАКТИК СУРГАЛТ БОЛЛОО
2026/10/13
МОНГОЛ–СИНГАПУРЫН БИЗНЕС ФОРУМ СИНГАПУР УЛСАД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
МОНГОЛ–СИНГАПУРЫН БИЗНЕС ФОРУМ СИНГАПУР УЛСАД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026/10/13
“KYRGYZSTAN EXPO-2026” үзэсгэлэн”
“KYRGYZSTAN EXPO-2026” үзэсгэлэн” "EXPO EURASIA KYRGIZSTAN -2026” үйлдвэрлэлийн үзэсгэлэнд оролцохыг урьж байна.
2026/10/12
“Тэрбум мод” үндэсний мод тарих аян
“Тэрбум мод” үндэсний мод тарих аян
2026/10/12
Сайн Трансфер ХХК нь Монгол Улсаас БНХАУ болон Хонг Конг руу юанийн гүйлгээ хийх үйлчилгээг найдвартай үзүүлж байна
Сайн Трансфер ХХК нь Монгол Улсаас БНХАУ болон Хонг Конг руу юанийн гүйлгээ хийх үйлчилгээг найдвартай үзүүлж байна
2026/10/09
МҮХАҮТ-ЫН ӨМНӨГОВЬ, ДУНДГОВЬ АЙМГУУДЫН САЛБАР ТАНХИМЫН БҮХ ГИШҮҮДИЙН ЭЭЛЖИТ  ХУРАЛ БОЛНО
МҮХАҮТ-ЫН ӨМНӨГОВЬ, ДУНДГОВЬ АЙМГУУДЫН САЛБАР ТАНХИМЫН БҮХ ГИШҮҮДИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛ БОЛНО
2026/10/09
"ХОЙД БҮСИЙН БИЗНЕС, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЧУУЛГАН - 2026" АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026/10/08
Монголын бизнес төлөөлөгчид Сингапурын Meinhardt Group-ийн удирдлагуудтай уулзлаа
Монголын бизнес төлөөлөгчид Сингапурын Meinhardt Group-ийн удирдлагуудтай уулзлаа
2026/10/07
МОНГОЛЫН КОМПАНИУД ХҮНИЙ ЭРХИЙН ЭРСДЭЛИЙГ ҮНЭЛЭХ ПРАКТИК ХЭРЭГЛЭГДЭХҮҮНТЭЙ БОЛЛОО
МОНГОЛЫН КОМПАНИУД ХҮНИЙ ЭРХИЙН ЭРСДЭЛИЙГ ҮНЭЛЭХ ПРАКТИК ХЭРЭГЛЭГДЭХҮҮНТЭЙ БОЛЛОО
2026/10/06