(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

БНХАУ-ын Гаалийн баталгаат бүсийн экспорт импортын хэмжээ 2021 оны эхний хагас жил өссөн үзүүлэлттэй байна

2021/07/05 0

Оны эхний таван сарын байдлаар БНХАУ-ын гаалын баталгаат бүсийн импорт, экспортын хэмжээ өмнөх оны мөн үеэс 31.6% -иар өссөн үзүүлэлттэй байна.

Шинхуа агентлагийн 06 дугаар сарын 24-ны /Бээжингийн цагаар/ өдрийн мэдээлснээр, Гаалийн Ерөнхий Газрын 23-ны өдрийн гаргасан статистикаас харахад, улсын хэмжээнд оны эхний таван сард БНХАУ-ын гаалийн баталгаат бүсийн импорт экспортын хэмжээ 2.08 их наяд юаньд хүрсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 31.6 хувиар өссөн байна. Түүнчлэн импорт, экспортын нийт өсөлтийн хурдаас 3.4 нэгжээр илүү байв.

Статистикаас харахад, экпорт нэг их наяд 106 тэрбум 730 сая юаньд хүрсэн буюу өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 36.4 хувиар өссөн бол импорт 976 тэрбум 370 саяд хүрч 26.6 хувиар өссөн байна.

Гаалийн баталгаат бүс зэрэг гаалийн тусгай хяналтын бүсүүд нь Төрийн зөвлөлийн батласан, татварын тусгай бодлого болон импорт, экспортын бодлогыг хэрэгжүүлэх зэрэг улсын холбогдох дүрэм журмын дагуу гаалийн байгууллагын хяналтад байдаг эдийн засгийн бүс юм. Өнөөг хүртэл улсын хэмжээнд 164 гаалийн тусгай хяналтын бүсүүд дэх гаалийн баталгаат бүсийн тоо 151 буюу 92.1%-ийг эзэлж байна.

Гаалийн ерөнхий газрын Чөлөөт худалдааны бүс, тусгай бүсийг хөгжүүлэх газрын дарга Чэнь Жэн Чунг нь танилцуулахдаа: Гаалийн ерөнхий газар нь Төрийн зөвлөлийн “Гаалийн баталгаат бүсийг өндөр түвшинд нээлттэй байлгах, чанарын өндөр түвшинд хөгжүүлэх тал дээр дэмжлэг үзүүлэх санал” шаардлагын дагуу гаалийн тусгай хяналтын бүсийг зорилтот түвшинд хүргэхийн тулд нэгдсэн оновчлолыг дэмжих, үйл ажиллагааны завсрын болон дараах хяналтын тогтолцоог сайжруулах, гаалийн баталгаат бүсийг байгуулах ажлыг хялбарчлах, шалгалт болон хүлээн авах үйл явцыг нэгтгэх зэрэг ажлуудыг тасралтгүй хийж хэрэгжүүлж буй талаар дурдсан.

Өнгөрсөн оноос эхлэн Гаалийн ерөнхий газар бусад холбогдох газруудтай хамтран гаалийн баталгаат бүсэд энгийн НӨАТ төлөгчийн эрх бүртгүүлэх цэгийг нэмэгдүүлэхээр туршин ажиллах, тус бүсэд байгаа боловсруулах, үйлдвэрлэх аж ахуйн нэгжүүдийг үйлдвэрлэлийн илүүдэл хүчин чадлаа ашиглан Хятадаас гадна захиалгат боловсруулалт хийх боломжийг олгох, зах зээлийг бүрэн эрчимжүүлэх үүднээс дотоодын болон олон улсын зах зээл, нөөцийг илүү уялдуулан зохицуулахад аж ахуйн нэгжүүдийг дэмжих тал дээр ажиллаж байна. Үүний зэрэгцээ Гаалийн ерөнхий газар нь гаалийн баталгаат бүсийн хяналтын загварт оновчлол хийх, “Хоёр үе шаттай мэдүүлэх”, “Хоёр үе шаттай нэвтрүүлэх”, “Хоёр үе шаттай оновчлол” зэрэг гол шинэчлэлийг тухайн бүсэд хэрэгжүүлэхэд тэргүүлэх ач холбогдол өгөх, гаалийн баталгаат бүс дэх аж ахуй нэгжүүд дансаа бүртгүүлж, татварын төлбөрөө “Секунд”-ын дотор хийж, хөнгөвчлөх түвшинг улам сайжруулах тал дээр тасралтгүй ажиллаж байна.

Мөн тус мэдээнд мэдээлснээр, Гаалийн ерөнхий газар нь дараагийн шатанд холбогдох газруудтай хамтран цаашид гаалийн баталгаат бүсийн бодлогын чиг үүргийг өргөжүүлэх, гаалийн баталгаат бүс дэх боловсруулах, үйлдвэрлэх, баталгаат агуулах, ложистикийн түгээлт зэрэг уламжлалт бизнесийг хөгжүүлэх, туршилт судалгаа, хяналт шалгалт, засвар үйлчилгээ зэрэг бизнесийн шинэ форматуудыг нэн тэргүүнд дэмжих мөн гаалийн баталгаат бүс нь бараа бүтээгдэхүүний худалдааг гол болгон бараа бүтээгдэхүүний худалдаа болон үйлчилгээний худалдааг цогцоор нь хөгжүүлэхийн тулд алхам алхамаар дэмжин ажиллах юм.

Эх сурвалж: ChinaDaily


Арга Хэмжээ
Сүүлд нэмэгдсэн мэдээ
ЭРЧИМ ХҮЧНИЙ ШУДАРГА ШИЛЖИЛТ БОЛОН ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ЗОРИЛГОТОЙ ГУРВАН ТАЛТ БОДЛОГЫН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ УЛААНБААТАР ХОТНОО БОЛЛОО
ЭРЧИМ ХҮЧНИЙ ШУДАРГА ШИЛЖИЛТ БОЛОН ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ЗОРИЛГОТОЙ ГУРВАН ТАЛТ БОДЛОГЫН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ УЛААНБААТАР ХОТНОО БОЛЛОО
2026/08/21
МҮХАҮТ БОЛОН ФУКУЯМАГИЙН ХУДАЛДАА, АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
МҮХАҮТ БОЛОН ФУКУЯМАГИЙН ХУДАЛДАА, АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
2026/08/21
МҮХАҮТ БОЛОН ОХУ-ЫН ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛЭХЭЭР ТОХИРОЛЦЛОО
МҮХАҮТ БОЛОН ОХУ-ЫН ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛЭХЭЭР ТОХИРОЛЦЛОО
2026/08/20
МОНГОЛ БРЭНДҮҮД ЭРЭЭН ХОТЫН ОЛОН УЛСЫН ҮЗЭСГЭЛЭНД ЭХ ОРНОО ТӨЛӨӨЛӨН ОРОЛЦОЖ БАЙНА
МОНГОЛ БРЭНДҮҮД ЭРЭЭН ХОТЫН ОЛОН УЛСЫН ҮЗЭСГЭЛЭНД ЭХ ОРНОО ТӨЛӨӨЛӨН ОРОЛЦОЖ БАЙНА
2026/08/20
ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН МАНЛАЙЛАЛ - ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭХ ШИНЭ ХӨДӨЛГҮҮР
ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН МАНЛАЙЛАЛ - ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭХ ШИНЭ ХӨДӨЛГҮҮР
2026/08/20
МҮХАҮТ-ЫН УДИРДЛАГУУД UNCCD COP17-ИЙН “НОГООН БҮС”-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛОН ДОТООДЫН ААН-ҮҮДИЙН ҮЗЭСГЭЛЭНТЭЙ ТАНИЛЦЛАА
МҮХАҮТ-ЫН УДИРДЛАГУУД UNCCD COP17-ИЙН “НОГООН БҮС”-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛОН ДОТООДЫН ААН-ҮҮДИЙН ҮЗЭСГЭЛЭНТЭЙ ТАНИЛЦЛАА
2026/08/18
MNG GmbH нь Германд төвтэй логистикийн компани
MNG GmbH нь Германд төвтэй логистикийн компани
2026/08/14
АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
2026/08/12
Монгол-Польшийн бизнес уулзалт амжилттай зохион байгуулагдлаа
Монгол-Польшийн бизнес уулзалт амжилттай зохион байгуулагдлаа
2026/08/08
НҮҮРСНИЙ БҮС НУТГИЙН
НҮҮРСНИЙ БҮС НУТГИЙН "ШУДАРГА ШИЛЖИЛТ" ХИЙХ СТРАТЕГИЙН ОЛОН УЛСЫН СУРГАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ОРОЛЦЛОО
2026/08/05
УИХ-ААС ИРҮҮЛСЭН ХАРИУ
УИХ-ААС ИРҮҮЛСЭН ХАРИУ
2026/08/05
ЯПОНЫ КАНАГАВА МУЖИЙН САГАМИХАРА ХОТЫН  ХУДАЛДАА АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМЫН ТӨЛӨӨЛӨГЧИД  МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ХУДАЛДАА АЖ ҮЙЛДВЭРИЙН  ТАНХИМД ЗОЧЛОВ
ЯПОНЫ КАНАГАВА МУЖИЙН САГАМИХАРА ХОТЫН ХУДАЛДАА АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМЫН ТӨЛӨӨЛӨГЧИД МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ХУДАЛДАА АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМД ЗОЧЛОВ
2026/08/04
МҮХАҮТ болон БНХАУ-ын Өвөр Монголын Зөвлөл хамтран
МҮХАҮТ болон БНХАУ-ын Өвөр Монголын Зөвлөл хамтран "Монгол Улс, БНХАУ-ын бүс нутгийн эдийн засаг, хамтын ажиллагааны уулзалт"-ыг зохион байгууллаа
2026/07/30
ХАМТРАН АЖИЛЛАХ САНАЛ
ХАМТРАН АЖИЛЛАХ САНАЛ
2026/07/29
Гарал үүслийн дүрмийн дэлгэрэнгүй
Гарал үүслийн дүрмийн дэлгэрэнгүй
2026/07/20
Квоттой болон бууруулсан тарифтай барааны жагсаалт
Квоттой болон бууруулсан тарифтай барааны жагсаалт
2026/07/20
ЕАЭЗХ, түүний гишүүн орнуудаас Монгол улс руу хөнгөлттэй тарифаар импортлох 367 барааны жагсаалт
ЕАЭЗХ, түүний гишүүн орнуудаас Монгол улс руу хөнгөлттэй тарифаар импортлох 367 барааны жагсаалт
2026/07/20
Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо (ЕАЭЗХ), түүний гишүүн орнууд хоорондын худалдааны түр хэлэлцээр 2026 оны 07 дугаар сарын 22-ны өдрөөс албан ёсоор хэрэгжиж эхлэнэ
Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо (ЕАЭЗХ), түүний гишүүн орнууд хоорондын худалдааны түр хэлэлцээр 2026 оны 07 дугаар сарын 22-ны өдрөөс албан ёсоор хэрэгжиж эхлэнэ
2026/07/20
ШЕЛТЕК МОНГОЛИА ХХК
ШЕЛТЕК МОНГОЛИА ХХК
2026/07/06