(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

Зөгийн балны экспортын кластер байгуулах ажлын хэсгийн уулзалт боллоо

2021/06/03 0

MONMAP - Монгол Улсын Хөдөө аж ахуйн салбарын нэмүү өртгийн сүлжээний мастер төлөвлөгөө боловсруулах төслийн хүрээнд зөгийн балны экспортын кластер байгуулах ажлын хэсгийн уулзалт боллоо.

Зөгийн балны үйлдвэрлэлд зохистой дадлыг хялбаршуулан нэвтрүүлэх заавар боловсруулах, зөгийн балны кластер байгуулах чиг үүрэг бүхий ажлын хэсэг ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын 2021 оны 05-р сарын 14-ны өдрийн тушаалаар байгуулагдаж ажлын хэсгийн анхны уулзалт өнөөдөр зохион байгуулагдлаа.

Уулзалтаар зөгийн аж ахуйн салбарт тулгамдаж буй асуудал, хүндрэл бэрхшээл, зөгийн балны үйлдвэрлэлд зохистой дадлыг хялбаршуулан нэвтрүүлэх зааврыг боловсруулах хэрэгцээ шаардлага, кластерын алсын хараа, зорилго, нэр ямар байх талаар танилцуулж, ажлын хэсгийн гишүүдийн хариуцах ажлын хуваарь, чиг үүргийг хэлэлцэж баталлаа.

Ажлын хэсэгт ХХААХҮЯ, МҮХАҮТ, МХЕГ, СХЗГ, мэргэжлийн холбоод, аж ахуйн нэгжийн төлөөлөл, салбарын экспертүүд оролцож байна.

Ажлын хэсэг нь зөгийн балны үйлдвэрлэлд зохистой дадлыг хялбаршуулан нэвтрүүлэх зааврын төслийг боловсруулах болон зөгийн балны экспортын кластер байгуулах гэсэн 2 чиглэлээр ажиллах юм.

Төслийн үр дүнд Монгол Улсад уул уурхайн бус бүтээгдэхүүний экспортын тоо нэгээр нэмэгдэх юм.