(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

“ЭДИЙН ЗАСГИЙН ИХ СЭРГЭЛТ” САНААЧИЛГА хэлэлцүүлэг зохион байгууллаа

2021/05/12 1

МҮХАҮТ-аас “Ковидын дараах эдийн засгийн Их сэргэлт" санаачилгын талаар хэлэлцүүлэг өрнүүллээ. Хэлэлцүүлэгт МҮХАҮТ-ын Удирдах зөвлөлийн гишүүд, Мэргэжлийн холбоодын төлөөлөл болон Танхимын дэргэдэх зөвлөлийн дарга нар оролцов.

Тус хэлэлцүүлгийн эхэнд МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин “Ковидын дараах эдийн засгийн Их сэргэлт” санаачилгын талаар оролцогчдод танилцууллаа. Эдийн засгийг тэлэхийн тулд экспорт, гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх шаардлагатай. Эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтыг хариуцсан яамыг байгуулах, Мэргэжлийн холбоодод суурилсан төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагааг зөв хөгжүүлэх, Татвар, Нийгмийн даатгал, Зөрчлийн өр төлбөрөөс чөлөөлж дэмжлэг үзүүлэх замаар эдийн засгийн тохируулга хийх, НӨАТ-ын хувь хэмжээг бууруулах, ковидын улмаас үүссэн эдийн засгийн хямралын дараах гарааны тэгш боломжийг олгох, Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүдийн засаглал, удирдлагын тогтолцоонд шинэчлэл хийх, хувьчлах болон зөвшөөрлийн тоог цөөлөх, зөвшөөрөл олгох үйл явцыг хялбаршуулах, ил тод болгох зэргээр саад болж байгаа олон асуудлуудад цэг тавих хэрэгтэй байгааг онцоллоо.

МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин мэдээлэл хийсний дараа хэлэлцүүлэгт оролцогчид саналаа илэрхийллээ.

“Урбанек” ХХК-ийн захирал Б.Лхагважав: 2020 оны 4 дүгээр сард тухайн үед Ерөнхий сайдаар ажиллаж байсан У.Хүрэлсүх бүх алданги торгуулийг хүчингүй болгоно гэж мэдэгдсэн. Гэтэл одоог хүртэл Зөрчлийн хууль, Татварын ерөнхий хууль, ААНОАТ-ын хуулиудад ямар ч өөрчлөлт хийгээгүй байгааг Засгийн газарт сануулах хэрэгтэй байна.

“Туушин” ХХК-ийн ерөнхий захирал Н.Зоригт: Төр хувийн хэвшилтэйгээ хамтарч ажиллах хэрэгтэй. Хамгийн уналттай байгаа салбаруудаа НӨАТ-ын өр, үл хөдлөх хөрөнгийн татвараас чөлөөлмөөр байна. Манай улсад НӨАТ-ын хувь, хэмжээ бусад орнуудтай харьцуулахад маш өндөр байгаа учраас ААН-үүдын татварын тайлан ч маш их алдагдалтай гарч байна гэв.

“Монголын сав баглаа боодол үйлдвэрлэгчдийн нэгдсэн холбоо”-ны тэргүүн Б.Болдбаатар: Түүхий эдийн татан авалт хугацааны хувьд 3 дахин удаан боллоо. Тээвэрлэлт хүнд байгаагаас шалтгаалаад, эргэлтийнхээ хөрөнгийг 3 дахин нэмж байж энэ хүнд үеийг давахаас өөр аргагүйд хүрлээ. Эрээн, Замын-Үүд хилийн боомтын асуудлыг манай Засгийн газар дангаараа шийдэх боломжгүй учраас БНХАУ-тай зөвшилцөж, нэгдсэн шийдэлд хүрэх хэрэгтэй байна.

“Макс групп” ХХК-ийн ерөнхийлөгч Д.Ганбаатар: Засгийн газрын хэрэгжүүлэх 100+ төслийг хэрэгжүүлэхэд МҮХАҮТ бодлогын түвшинд оролцох хэрэгтэй байна. 10, 20 компани нэгдэж нэг томоохон төсөл арга хэмжээг хариуцаад хэрэгжүүлэх бүрэн боломжтой. Засгийн газраас биднийг бодитой санал өг гэсэн учраас бид нэгдээд, ажил хэрэг болгоцгооё. Төрийн байгууллагын төлөөлөлтэй ойрын хугацаанд энэ асуудлаар уулзалт хийх, цаашид ажлын хэсэг гаргаж ажиллах саналтай байна.

“Монголын арьс шир үйлдвэрлэлийн холбоо”-ны гүйцэтгэх захирал Т.Баярсайхан: Төрөөс тухайн салбарынхны оролцоогүйгээр шийдвэр гаргадгаа болимоор байна. Тухайлбал, Арьс ширний салбарын төлөөллийг оролцуулж, санал аваагүй ч Дарханы аж үйлдвэрийн парк, арьс ширний цогцолборын талаар шийдвэр гарсан тухай мэдээлэл цацагдаад байна.

“Наран трейд” ХХК-ийн ерөнхий захирал Д.Удвал: Үйл ажиллагаа явуулах гэхээр хөрөнгө оруулалтаас шалтгаалаад зогсонги байдалд орсон ч газрын албан татвар ногдуулаад байгаа асуудлыг цааш нь уламжилж, Газрын татвараас чөлөөлөх асуудлыг дэвшүүлж өгөхийг хүсье.

“Хасу Мегаватт” ХХК-ийн ерөнхий захирал Ж.Түмэн-Аюуш: МСҮТ-ийн сургалтууд маш их тасалдсан. Хувийн хэвшлийнхэн энэ асуудалд анхаарч, Боловсролын яамыг хүлээж суухгүйгээр ажил, арга хэмжээ зохион байгуулах нь зүйтэй.

“Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо”-ны ерөнхийлөгч Ч.Даваабаяр: УИХ-ын гишүүд жил бүр тойрогтоо ажиллах төсөв батлуулж, барилга байшин барьдаг. Энэ нь нийт дүнгээрээ маш том төсөв болдог. Энэ жилийн хувьд тойрогтоо ажиллах төсвийн хөрөнгөөр барилга байшин бариулах бус жижиг, дунд үйлдвэрлэгч нартаа дэмжлэг үзүүлэх байдлаар зарцуулбал ажлын байр нэмэгдүүлж, олон хүмүүст бодит дэмжлэг болно.


Арга Хэмжээ
Сүүлд нэмэгдсэн мэдээ
ЭРЧИМ ХҮЧНИЙ ШУДАРГА ШИЛЖИЛТ БОЛОН ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ЗОРИЛГОТОЙ ГУРВАН ТАЛТ БОДЛОГЫН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ УЛААНБААТАР ХОТНОО БОЛЛОО
ЭРЧИМ ХҮЧНИЙ ШУДАРГА ШИЛЖИЛТ БОЛОН ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ЗОРИЛГОТОЙ ГУРВАН ТАЛТ БОДЛОГЫН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ УЛААНБААТАР ХОТНОО БОЛЛОО
2026/08/21
МҮХАҮТ БОЛОН ФУКУЯМАГИЙН ХУДАЛДАА, АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
МҮХАҮТ БОЛОН ФУКУЯМАГИЙН ХУДАЛДАА, АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
2026/08/21
МҮХАҮТ БОЛОН ОХУ-ЫН ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛЭХЭЭР ТОХИРОЛЦЛОО
МҮХАҮТ БОЛОН ОХУ-ЫН ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛЭХЭЭР ТОХИРОЛЦЛОО
2026/08/20
МОНГОЛ БРЭНДҮҮД ЭРЭЭН ХОТЫН ОЛОН УЛСЫН ҮЗЭСГЭЛЭНД ЭХ ОРНОО ТӨЛӨӨЛӨН ОРОЛЦОЖ БАЙНА
МОНГОЛ БРЭНДҮҮД ЭРЭЭН ХОТЫН ОЛОН УЛСЫН ҮЗЭСГЭЛЭНД ЭХ ОРНОО ТӨЛӨӨЛӨН ОРОЛЦОЖ БАЙНА
2026/08/20
ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН МАНЛАЙЛАЛ - ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭХ ШИНЭ ХӨДӨЛГҮҮР
ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН МАНЛАЙЛАЛ - ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭХ ШИНЭ ХӨДӨЛГҮҮР
2026/08/20
МҮХАҮТ-ЫН УДИРДЛАГУУД UNCCD COP17-ИЙН “НОГООН БҮС”-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛОН ДОТООДЫН ААН-ҮҮДИЙН ҮЗЭСГЭЛЭНТЭЙ ТАНИЛЦЛАА
МҮХАҮТ-ЫН УДИРДЛАГУУД UNCCD COP17-ИЙН “НОГООН БҮС”-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛОН ДОТООДЫН ААН-ҮҮДИЙН ҮЗЭСГЭЛЭНТЭЙ ТАНИЛЦЛАА
2026/08/18
MNG GmbH нь Германд төвтэй логистикийн компани
MNG GmbH нь Германд төвтэй логистикийн компани
2026/08/14
АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
2026/08/12
Монгол-Польшийн бизнес уулзалт амжилттай зохион байгуулагдлаа
Монгол-Польшийн бизнес уулзалт амжилттай зохион байгуулагдлаа
2026/08/08
НҮҮРСНИЙ БҮС НУТГИЙН
НҮҮРСНИЙ БҮС НУТГИЙН "ШУДАРГА ШИЛЖИЛТ" ХИЙХ СТРАТЕГИЙН ОЛОН УЛСЫН СУРГАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ОРОЛЦЛОО
2026/08/05
УИХ-ААС ИРҮҮЛСЭН ХАРИУ
УИХ-ААС ИРҮҮЛСЭН ХАРИУ
2026/08/05
ЯПОНЫ КАНАГАВА МУЖИЙН САГАМИХАРА ХОТЫН  ХУДАЛДАА АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМЫН ТӨЛӨӨЛӨГЧИД  МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ХУДАЛДАА АЖ ҮЙЛДВЭРИЙН  ТАНХИМД ЗОЧЛОВ
ЯПОНЫ КАНАГАВА МУЖИЙН САГАМИХАРА ХОТЫН ХУДАЛДАА АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМЫН ТӨЛӨӨЛӨГЧИД МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ХУДАЛДАА АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМД ЗОЧЛОВ
2026/08/04
МҮХАҮТ болон БНХАУ-ын Өвөр Монголын Зөвлөл хамтран
МҮХАҮТ болон БНХАУ-ын Өвөр Монголын Зөвлөл хамтран "Монгол Улс, БНХАУ-ын бүс нутгийн эдийн засаг, хамтын ажиллагааны уулзалт"-ыг зохион байгууллаа
2026/07/30
ХАМТРАН АЖИЛЛАХ САНАЛ
ХАМТРАН АЖИЛЛАХ САНАЛ
2026/07/29
Гарал үүслийн дүрмийн дэлгэрэнгүй
Гарал үүслийн дүрмийн дэлгэрэнгүй
2026/07/20
Квоттой болон бууруулсан тарифтай барааны жагсаалт
Квоттой болон бууруулсан тарифтай барааны жагсаалт
2026/07/20
ЕАЭЗХ, түүний гишүүн орнуудаас Монгол улс руу хөнгөлттэй тарифаар импортлох 367 барааны жагсаалт
ЕАЭЗХ, түүний гишүүн орнуудаас Монгол улс руу хөнгөлттэй тарифаар импортлох 367 барааны жагсаалт
2026/07/20
Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо (ЕАЭЗХ), түүний гишүүн орнууд хоорондын худалдааны түр хэлэлцээр 2026 оны 07 дугаар сарын 22-ны өдрөөс албан ёсоор хэрэгжиж эхлэнэ
Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо (ЕАЭЗХ), түүний гишүүн орнууд хоорондын худалдааны түр хэлэлцээр 2026 оны 07 дугаар сарын 22-ны өдрөөс албан ёсоор хэрэгжиж эхлэнэ
2026/07/20
ШЕЛТЕК МОНГОЛИА ХХК
ШЕЛТЕК МОНГОЛИА ХХК
2026/07/06