(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

Ноолуурын салбарын санхүүжилтиийн асуудлаар цахим уулзалт хийлээ

2021/04/15 0

МҮХАҮТ-аас ноолуурын салбарын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтийн асуудлаар төр-хувийн хэвшлийн цахим уулзалтыг зохион байгууллаа. Уулзалтад Сангийн яам, ХХААХҮЯ, Монголбанк, Монгол Улсын Хөгжлийн банк, МҮХАҮТ-ын дэргэдэх Ноос, ноолуурын зөвлөлийн гишүүд, гол арилжааны банкуудын төлөөлөл нийт 80 гаруй оролцогчид оролцож зээлийн санхүүжилтийг нэн яаралтай тодорхой болгох асуудлаар санал солилцов.

2021 онд ноолуурын салбарыг дэмжих зориулалттай зээлийн нөхцөл, аж ахуйн нэгжүүдэд тавигдах шаардлагыг тодорхой болгож, зээлийг цаг алдалгүй олгох нь маш чухал байгааг уулзалтын эхэнд МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин онцоллоо. Ноолуурын бэлтгэл үе эхэлсэн байхад санхүүжилтийн асуудал одоог хүртэл шийдэгдээгүй, хугацаа алдаж байгаа нь тус салбарынхны гол тулгамдсан асуудал болоод байна.

Сангийн яамны Санхүүгийн бодлогын газрын дарга Н.Мандуул “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөөнд "Хөдөө аж ахуйг дэмжих" 500 тэрбум төгрөгийн зээлийн хөтөлбөр багтсан. Үүнээс хаврын ноолуур бэлтгэлийн ажилд зориулж 200 тэрбум төгрөгийн зээлийг гурван хувийн хүүтэй олгохоор шийдвэрлэсэн. Энэ зээлийг арилжааны банкуудаар дамжуулан олгоно гэв.

Ноолуур бэлтгэх аж ахуйн нэгж, ноолуурын үйлдвэрүүдэд хөнгөлөлттэй зээлийг олгохдоо самнахаас дээш гүн боловсруулалт хийдэг аж ахуйн нэгжүүдэд олгохоор шийдвэрлэсэн, одоо гэрээний загвар дээрээ ажиллаж байна гэж ХХААХҮЯ-ны Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга М.Дондогдорж мэдээллээ.

Цахим уулзалтын үеэр ажлын байрыг дэмжих зээлийн хэрэгжилтийн талаар Монголбанкны Банкны бүтцийн өөрчлөлт, бодлогын газрын захирал Н.Ариунбат танилцууллаа. Энэ оны 3 дугаар сарын 10-наас 4 дүгээр сарын 14-ний өдрийн байдлаар 7645 зээлдэгчид 543.4 тэрбум төгрөгийн зээлийг олгосон байна. Түүнчлэн уулзалтад оролцсон арилжааны банкны төлөөллүүд өнгөрсөн онд ноолуурын салбарт олгогдсон зээлийн шалгуурт самнахаас дээш үйлдвэрлэл явуулдаг аж ахуйн нэгжүүдэд олгох заалт байгаагүйгээс салбарын үйлдвэрлэгч бус хүмүүс зээлд хамрагдсан нь зарим талаар эргээд зээлийн хугацаа хэтрэлт үүсгэж байгааг хэлж байлаа.

Цаашид ноолуур бэлтгэлийн ажилд зориулсан зээлийн нөхцөл, эргэн төлөлтийг сайжруулахын тулд зээлийн шалгуураа зорилтот бүлэгтээ чиглүүлэх, үйлдвэрлэл явуулж буй аж ахуйн нэгжүүдийн эргэлтийн хөрөнгөд зориулан гаргах, хугацааг нь нэг жилээр бус 2-3 жил болгох тухай талууд ярилцав. Жил бүрийн хаврын ноолуур бэлтгэлийн үетэй давхцаад санхүүжилтийн асуудал яригддаг. Үүнийг эртнээс ярилцаж, нэг нэг жилээр бус дунд хугацаанд бодлогоо тогтвортой байлгаж, санхүүжилтийг тодорхой болгох шаардлагатай байгааг МҮХАҮТ-ын дэргэдэх Ноос, ноолуурын зөвлөлийн дарга Б.Ариунаа онцолж байлаа. Мөн гурвалсан гэрээ байгуулах гэсээр хугацаа алддаг учраас бодлогын яамтайгаа стратегийн гэрээ байгуулж, бизнесийн тогтвортой хөгжлийг хангах зэрэг саналуудыг аж ахуйн нэгжийн төлөөллүүд энэ үеэр тавилаа.

Уулзалтын дүнд зээлийн гэрээний загварыг яаралтай баталж, санхүүжилтийг ойрын хугацаанд шийдвэрлэх талаар нэгдсэн ойлголтод хүрлээ. Цаашид санхүүжилтийн бодлогыг тогтвортой байлгах үүднээс зээлийн асуудлыг хаврын ноолуур бэлтгэлийн үед тавих бус өмнөх хугацаанд шийдвэрлэн, ноолуур бэлтгэлийн үеэр зээл олголт эхлэх шаардлагатай байгаатай талууд санал нэгдэв.

Сүүлд нэмэгдсэн мэдээ
ПУСАН ХОТЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ДАРГА КАН МИ ГҮЛ ТЭРГҮҮТЭЙ ТӨЛӨӨЛӨГЧИД МҮХАҮТ-Д ЗОЧИЛЛОО
ПУСАН ХОТЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ДАРГА КАН МИ ГҮЛ ТЭРГҮҮТЭЙ ТӨЛӨӨЛӨГЧИД МҮХАҮТ-Д ЗОЧИЛЛОО
2026/10/22
МЭДЭГДЭЛ
МЭДЭГДЭЛ
2026/10/22
“БИЗНЕСИЙН ТҮНШЛЭЛИЙГ БЭХЖҮҮЛЭХ НЬ” СЕМИНАРЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“БИЗНЕСИЙН ТҮНШЛЭЛИЙГ БЭХЖҮҮЛЭХ НЬ” СЕМИНАРЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2026/10/20
ЗӨВШӨӨРЛИЙН МЭДЭЭЛЭЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НЭГДСЭН ТӨВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА “ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН ЗӨВШӨӨРЛИЙН ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТ, ХЭРЭГЖИЛТ БА БИЗНЕСИЙН ОРЧИН” 7 ХОНОГИЙН АРГА ХЭМЖЭЭГЭЭР ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

ДЭЛХИЙН МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫН ХӨГЖЛИЙН БАГА ХУРАЛД ОРОЛЦЛОО
ДЭЛХИЙН МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫН ХӨГЖЛИЙН БАГА ХУРАЛД ОРОЛЦЛОО
2026/10/19
МОНГОЛТРАНС - ӨСӨЛТӨД ХӨТӨЛСӨН 35 ЖИЛ
МОНГОЛТРАНС - ӨСӨЛТӨД ХӨТӨЛСӨН 35 ЖИЛ
2026/10/19
ШИНЭ ГИШҮҮДДЭЭ ГЭРЧИЛГЭЭ ГАРДУУЛАВ
ШИНЭ ГИШҮҮДДЭЭ ГЭРЧИЛГЭЭ ГАРДУУЛАВ
2026/10/16
ИМПОРТЫН МЭДЭГДЭЛ ОЛГОХ БАРАА, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЖАГСААЛТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
ИМПОРТЫН МЭДЭГДЭЛ ОЛГОХ БАРАА, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЖАГСААЛТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
2026/10/16
“HOME PRO 2026” ТӨВ АЗИЙН ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
“HOME PRO 2026” ТӨВ АЗИЙН ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
2026/10/15
“BUSINESS OUTLOOK 2027” АРГА ХЭМЖЭЭГЭЭР ИРЭХ ОНЫ БИЗНЕСИЙН ОРЧИН, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТӨЛӨВИЙГ ХЭЛЭЛЦЛЭЭ
“BUSINESS OUTLOOK 2027” АРГА ХЭМЖЭЭГЭЭР ИРЭХ ОНЫ БИЗНЕСИЙН ОРЧИН, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТӨЛӨВИЙГ ХЭЛЭЛЦЛЭЭ
2026/10/14
МҮХАҮТ “MIU” ДЭЭД СУРГУУЛИЙН БАГШ, ОЮУТНУУДАД ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ТАНИЛЦУУЛЛАА
МҮХАҮТ “MIU” ДЭЭД СУРГУУЛИЙН БАГШ, ОЮУТНУУДАД ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ТАНИЛЦУУЛЛАА
2026/10/14
ISO/IEC 17025 СТАНДАРТЫН АРГЫН БАТАЛГААЖУУЛАЛТ, НОТЛОГООНЫ ПРАКТИК СУРГАЛТ БОЛЛОО
ISO/IEC 17025 СТАНДАРТЫН АРГЫН БАТАЛГААЖУУЛАЛТ, НОТЛОГООНЫ ПРАКТИК СУРГАЛТ БОЛЛОО
2026/10/13
МОНГОЛ–СИНГАПУРЫН БИЗНЕС ФОРУМ СИНГАПУР УЛСАД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
МОНГОЛ–СИНГАПУРЫН БИЗНЕС ФОРУМ СИНГАПУР УЛСАД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026/10/13
“KYRGYZSTAN EXPO-2026” үзэсгэлэн”
“KYRGYZSTAN EXPO-2026” үзэсгэлэн” "EXPO EURASIA KYRGIZSTAN -2026” үйлдвэрлэлийн үзэсгэлэнд оролцохыг урьж байна.
2026/10/12
“Тэрбум мод” үндэсний мод тарих аян
“Тэрбум мод” үндэсний мод тарих аян
2026/10/12
Сайн Трансфер ХХК нь Монгол Улсаас БНХАУ болон Хонг Конг руу юанийн гүйлгээ хийх үйлчилгээг найдвартай үзүүлж байна
Сайн Трансфер ХХК нь Монгол Улсаас БНХАУ болон Хонг Конг руу юанийн гүйлгээ хийх үйлчилгээг найдвартай үзүүлж байна
2026/10/09
МҮХАҮТ-ЫН ӨМНӨГОВЬ, ДУНДГОВЬ АЙМГУУДЫН САЛБАР ТАНХИМЫН БҮХ ГИШҮҮДИЙН ЭЭЛЖИТ  ХУРАЛ БОЛНО
МҮХАҮТ-ЫН ӨМНӨГОВЬ, ДУНДГОВЬ АЙМГУУДЫН САЛБАР ТАНХИМЫН БҮХ ГИШҮҮДИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛ БОЛНО
2026/10/09
"ХОЙД БҮСИЙН БИЗНЕС, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЧУУЛГАН - 2026" АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026/10/08
Монголын бизнес төлөөлөгчид Сингапурын Meinhardt Group-ийн удирдлагуудтай уулзлаа
Монголын бизнес төлөөлөгчид Сингапурын Meinhardt Group-ийн удирдлагуудтай уулзлаа
2026/10/07
МОНГОЛЫН КОМПАНИУД ХҮНИЙ ЭРХИЙН ЭРСДЭЛИЙГ ҮНЭЛЭХ ПРАКТИК ХЭРЭГЛЭГДЭХҮҮНТЭЙ БОЛЛОО
МОНГОЛЫН КОМПАНИУД ХҮНИЙ ЭРХИЙН ЭРСДЭЛИЙГ ҮНЭЛЭХ ПРАКТИК ХЭРЭГЛЭГДЭХҮҮНТЭЙ БОЛЛОО
2026/10/06