(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

Замын-Үүд- Эрээний боомтын ачаа эргэлтийг хэвийн горимд шилжүүлэх асуудлаар цахим хурал боллоо

2021/04/12 2

Замын-Үүд-Эрээний боомтын үйл ажиллагаа доголдож, бараа бүтээгдэхүүний ачаа эргэлт саатсан. Үүнтэй холбоотойгоор Зам, тээврийн хөгжлийн яам, Авто тээврийн үндэсний газар, МҮХАҮТ хамтран боомтын нөхцөл байдлыг сайжруулах, аж ахуйн нэгжүүдэд тулгарч буй нийтлэг бэрхшээлийг хамтран шийдэх, харилцан мэдээлэл солилцох цахим уулзалтыг өнөөдөр зохион байгууллаа. Энэхүү уулзалтад 80 гаруй аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцож, өөрсдийн өмнө тулгамдаж буй ачаа бараа татан авалттай холбоотой асуудлаа хөндлөө. 

Эрээн хот руу орох, гарах авто тээврийн хөдөлгөөнийг БНХАУ-ын талаас түр хугацаагаар хязгаарлаж, гаалийн хашааны зохион байгуулалт болон цар тахлын халдвар хамгааллыг онцгой анхаарах шаардлагатай болсон тул Замын-Үүд чөлөөт бүсэд нийт 800 гаруй тээврийн хэрэгслийн урт дараалал үүсээд буй.

Авто тээврийн үндэсний төвийн Замын-Үүд салбарын дарга А.Хатансайханы хэлснээр эхний ээлжинд 650 орчим тээврийн хэрэгслийг тодорхой үе шаттай нэвтрүүлэхээр боллоо. Одоогоор өдөрт ачаатай 25, ачаагүй 25 автомашин хилээр гарч байна.

Замын-Үүд сумын Засаг дарга Б.Анхбаяр боомтыг ногоон бүс болгож, үйл ажиллагааг хэвийн явуулахын тулд халдвар хамгааллын асуудлыг нарийн чанд баримтлах ёстойг аж ахуйн нэгжүүдэд сануулаад тус боомт руу орж ирж байгаа жолооч нарыг сумын суурьшлын бүсээс 20 орчим км зайтай тусгаарлах байрны бэлтгэл ажлыг үндсэндээ хангаж дууссан гэв.

Аж ахуйн нэгжүүдийн хувьд орон нутагт байгаа тээврийн хэрэгсэлтэй гэрээ байгуулж ажиллах, тээвэр зуучлалын байгууллагаар дамжуулан итгэмжлэл хийлгэх, шилжүүлэн ачилт хийх, сэлгэх, гаалийн бүрдүүлэлт хийх зорилгоор эрсдэлтэй бүсээс хүн явуулахгүй байхыг орон нутгийн зүгээс илэрхийллээ.

Ачаа тээврийн жолооч нарыг тусгаарлах нэг өрөөнд 4 жолооч байрлах бөгөөд аж ахуйн нэгжүүд өөрсдийн 2 ба түүнээс доошгүй жолоочийг сэлгэж байрлуулах зохицуулалт хийх нь үр дүнтэй гэлээ. Жолооч нар түр байрлах тусгаарлах 26 өрөө бэлдсэн бөгөөд нэг хүний хоногийн төлбөр 15-20 мянган төгрөг байхаар шийдвэрлэжээ. Хэрэв дахин коронавирусийн тохиолдол гарвал Хятадын тал хилээ хаахаа мэдэгдэж буй. Тиймээс халдвар хамгааллын дэглэмээ сайтар мөрдөхийг холбогдох албаныхан уриалж байна.

Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн цагаас хойш 14 хоног буюу дархлаажуулалт тогтсон жолоочийг Замын-Үүд сум руу тусгаарлалтад оруулахгүйгээр чөлөөтэй нэвтрүүлэхээр болжээ. Одоогоор Замын-Үүд сумын хэмжээнд 900 гаруй жолооч эхний тунгаа хийлгэсэн байна. Замын-Үүд суманд байгаа тусгаарлах байрны зүгээс жолооч нарт И баримт олгох, Авто тээврийн үндэсний төв болон орон нутгийн зүгээс ачаа тээврийн үнийг тогтвортой байлгахад холбоодтой ярилцах, үнийн хөөрөгдөл үүсгэхээс сэргийлэх, Улаанбаатар төмөр замд аж ахуйн нэгжүүдийн санал хүсэлтийг нэгтгэн хүргүүлэхээр боллоо.

Сүүлд нэмэгдсэн мэдээ
ПУСАН ХОТЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ДАРГА КАН МИ ГҮЛ ТЭРГҮҮТЭЙ ТӨЛӨӨЛӨГЧИД МҮХАҮТ-Д ЗОЧИЛЛОО
ПУСАН ХОТЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ДАРГА КАН МИ ГҮЛ ТЭРГҮҮТЭЙ ТӨЛӨӨЛӨГЧИД МҮХАҮТ-Д ЗОЧИЛЛОО
2026/10/22
МЭДЭГДЭЛ
МЭДЭГДЭЛ
2026/10/22
“БИЗНЕСИЙН ТҮНШЛЭЛИЙГ БЭХЖҮҮЛЭХ НЬ” СЕМИНАРЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“БИЗНЕСИЙН ТҮНШЛЭЛИЙГ БЭХЖҮҮЛЭХ НЬ” СЕМИНАРЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2026/10/20
ЗӨВШӨӨРЛИЙН МЭДЭЭЛЭЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НЭГДСЭН ТӨВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА “ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН ЗӨВШӨӨРЛИЙН ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТ, ХЭРЭГЖИЛТ БА БИЗНЕСИЙН ОРЧИН” 7 ХОНОГИЙН АРГА ХЭМЖЭЭГЭЭР ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

ДЭЛХИЙН МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫН ХӨГЖЛИЙН БАГА ХУРАЛД ОРОЛЦЛОО
ДЭЛХИЙН МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫН ХӨГЖЛИЙН БАГА ХУРАЛД ОРОЛЦЛОО
2026/10/19
МОНГОЛТРАНС - ӨСӨЛТӨД ХӨТӨЛСӨН 35 ЖИЛ
МОНГОЛТРАНС - ӨСӨЛТӨД ХӨТӨЛСӨН 35 ЖИЛ
2026/10/19
ШИНЭ ГИШҮҮДДЭЭ ГЭРЧИЛГЭЭ ГАРДУУЛАВ
ШИНЭ ГИШҮҮДДЭЭ ГЭРЧИЛГЭЭ ГАРДУУЛАВ
2026/10/16
ИМПОРТЫН МЭДЭГДЭЛ ОЛГОХ БАРАА, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЖАГСААЛТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
ИМПОРТЫН МЭДЭГДЭЛ ОЛГОХ БАРАА, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЖАГСААЛТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
2026/10/16
“HOME PRO 2026” ТӨВ АЗИЙН ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
“HOME PRO 2026” ТӨВ АЗИЙН ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
2026/10/15
“BUSINESS OUTLOOK 2027” АРГА ХЭМЖЭЭГЭЭР ИРЭХ ОНЫ БИЗНЕСИЙН ОРЧИН, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТӨЛӨВИЙГ ХЭЛЭЛЦЛЭЭ
“BUSINESS OUTLOOK 2027” АРГА ХЭМЖЭЭГЭЭР ИРЭХ ОНЫ БИЗНЕСИЙН ОРЧИН, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТӨЛӨВИЙГ ХЭЛЭЛЦЛЭЭ
2026/10/14
МҮХАҮТ “MIU” ДЭЭД СУРГУУЛИЙН БАГШ, ОЮУТНУУДАД ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ТАНИЛЦУУЛЛАА
МҮХАҮТ “MIU” ДЭЭД СУРГУУЛИЙН БАГШ, ОЮУТНУУДАД ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ТАНИЛЦУУЛЛАА
2026/10/14
ISO/IEC 17025 СТАНДАРТЫН АРГЫН БАТАЛГААЖУУЛАЛТ, НОТЛОГООНЫ ПРАКТИК СУРГАЛТ БОЛЛОО
ISO/IEC 17025 СТАНДАРТЫН АРГЫН БАТАЛГААЖУУЛАЛТ, НОТЛОГООНЫ ПРАКТИК СУРГАЛТ БОЛЛОО
2026/10/13
МОНГОЛ–СИНГАПУРЫН БИЗНЕС ФОРУМ СИНГАПУР УЛСАД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
МОНГОЛ–СИНГАПУРЫН БИЗНЕС ФОРУМ СИНГАПУР УЛСАД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026/10/13
“KYRGYZSTAN EXPO-2026” үзэсгэлэн”
“KYRGYZSTAN EXPO-2026” үзэсгэлэн” "EXPO EURASIA KYRGIZSTAN -2026” үйлдвэрлэлийн үзэсгэлэнд оролцохыг урьж байна.
2026/10/12
“Тэрбум мод” үндэсний мод тарих аян
“Тэрбум мод” үндэсний мод тарих аян
2026/10/12
Сайн Трансфер ХХК нь Монгол Улсаас БНХАУ болон Хонг Конг руу юанийн гүйлгээ хийх үйлчилгээг найдвартай үзүүлж байна
Сайн Трансфер ХХК нь Монгол Улсаас БНХАУ болон Хонг Конг руу юанийн гүйлгээ хийх үйлчилгээг найдвартай үзүүлж байна
2026/10/09
МҮХАҮТ-ЫН ӨМНӨГОВЬ, ДУНДГОВЬ АЙМГУУДЫН САЛБАР ТАНХИМЫН БҮХ ГИШҮҮДИЙН ЭЭЛЖИТ  ХУРАЛ БОЛНО
МҮХАҮТ-ЫН ӨМНӨГОВЬ, ДУНДГОВЬ АЙМГУУДЫН САЛБАР ТАНХИМЫН БҮХ ГИШҮҮДИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛ БОЛНО
2026/10/09
"ХОЙД БҮСИЙН БИЗНЕС, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЧУУЛГАН - 2026" АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026/10/08
Монголын бизнес төлөөлөгчид Сингапурын Meinhardt Group-ийн удирдлагуудтай уулзлаа
Монголын бизнес төлөөлөгчид Сингапурын Meinhardt Group-ийн удирдлагуудтай уулзлаа
2026/10/07
МОНГОЛЫН КОМПАНИУД ХҮНИЙ ЭРХИЙН ЭРСДЭЛИЙГ ҮНЭЛЭХ ПРАКТИК ХЭРЭГЛЭГДЭХҮҮНТЭЙ БОЛЛОО
МОНГОЛЫН КОМПАНИУД ХҮНИЙ ЭРХИЙН ЭРСДЭЛИЙГ ҮНЭЛЭХ ПРАКТИК ХЭРЭГЛЭГДЭХҮҮНТЭЙ БОЛЛОО
2026/10/06