(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

МҮХАҮТ-ын дэргэд Худалдааны бодлогын зөвлөлийг байгууллаа

2021/04/08 0

МҮХАҮТ-ын дэргэд Худалдааны бодлогын зөвлөлийг шинээр байгуулах хурал болж, зөвлөлийн даргаар С.Сайнбатыг сонголоо. С.Сайнбат нь 1996 оноос хойш тус салбарт ажиллаж байгаа бөгөөд 2020 он хүртэл “Номин холдинг” ХХК-д импорт менежерээс Гүйцэтгэх захирал хүртэл дэвшин ажилласан, “Ариг” банк, “Оллоо” ХК, “Хөвсгөл Усан зам” ХК, УИД ХК-иудын ТУЗ-ийн гишүүн юм.

МҮХАҮТ-ын дэргэдэх зөвлөлүүдийн үйл ажиллагааг салбарын бодлогын өмгөөлөл, нөлөөлөл явуулахад илүү чиглүүлэх, тухайн салбарын тулгамдсан асуудлаараа төрийн байгууллагуудтай хамтран ажиллах нь чухал байгааг МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин хурлын эхэнд онцоллоо. Танхимын дэргэд худалдаатай холбоотой Экспортыг дэмжих зөвлөл, Импортлогчдын зөвлөл үйл ажиллагаа явуулж байсан бөгөөд худалдааны салбарын бодлогыг том зургаар нь харах, эрх зүйн орчныг сайжруулах, энэ чиглэлээр төр-хувийн хэвшлийн хэлэлцлийг хөгжүүлэх чиглэлээр ажиллах зөвлөл болгон өөрчлөх зайлшгүй шаардлага тулгарчээ.

Худалдааны бодлогын зөвлөлийг шинэчлэн байгуулах хуралд томоохон худалдааны компанийн удирдлагууд оролцсон бөгөөд оролцогчдын зүгээс Худалдааны бодлогын зөвлөлийг байгуулахыг дэмжлээ. Цаашид худалдааны салбарын эрх зүйн орчныг сайжруулах чиглэлээр хийх ажил их байгаатай санал нэгдэж, тэргүүлэх чиглэлээ тодорхойлж үйл ажиллагаагаа үргэлжлүүлэхэд зөвлөлийн гишүүдийн идэвх оролцоо чухал гэдгийг онцоллоо.

Сүүлд нэмэгдсэн мэдээ
МҮХАҮТанхимын Ерөнхийлөгч Д. Энхтүвшин БНХАУ-ын Шаньдун мужийн Лин И хотын бизнес эрхлэгчдийн төлөөлөгчидтэй уулзлаа
2024/03/29
М БАНК ХК-ны үзүүлж буй бизнесийн зээлийн үйлчилгээний мэдээлэл хүргэж байна
2024/03/27
Корпорейт Зочид буудал ХХК-ны гишүүдэд үзүүлж буй үйлчилгээний мэдээлэл хүргэж байна
2024/03/27
ТАПАТРИП ХХК-ны үзүүлж буй бүтээгдэхүүн үйлчилгээний мэдээлэл хүргэж байна
2024/03/27
Боомтын сэргэлтийн Үндэсний хороо, МҮХАҮТ хоорондын хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
2024/03/26
Хөнгөн үйлдвэрийн анхны эмэгтэй баатар
2024/03/26
ХИЛ ДЭЭР ГАЦМААРГҮЙ БАЙНА
2024/03/25
Ногоон үйлдвэрлэл ноос, ноолуурын салбарт
2024/03/21
Ногоон үйлдвэрлэл ноос, ноолуурын салбарт
2024/03/21
Монголын Мэдээ: 10 мянган залууг бизнесийн сургалтад хамруулна
2024/03/21
Монгол Улсад нэмүү өртөг шингэсэн экспортын бүтээгдэхүүнийг дэмжих бодлого дутагдаж байна
2024/03/21
П.Төмөр-Очир: Бельги улсад компани байгуулах, ажиллуулахад харьцангуй хялбар журамтай
2024/03/21
БИЗНЕСИЙН СЭРГЭЛТ 10000 залуусын сургалт эхэллээ
2024/03/20
Өвөрхангай аймгийнхан МҮХАҮТ-тай хамтран Хөрөнгө оруулалтын чуулганаа хийлээ
2024/03/20
Монгол Тайваний 20 дахь удаагийн бизнес форум Тайпэй хотноо зохион байгуулагдаж байна
2024/03/20
Олон улсын хөдөлмөрийн байгууллагын Ази Номхон Далайн бүсийн чуулга уулзалт зохион байгуулагдаж байна
2024/03/20
МҮХАҮТ-аас Монгол Улсын Их хурлын 2024 оны ээлжит сонгуульд оролцох намуудын мөрийн хөтөлбөрт өгөх санал
2024/03/19
Эдийн засгийн коридор, боомт, тээвэр логистикийн зөвлөл хуралдлаа
2024/03/19
“КIMES Солонгосын эрүүл мэндийн тоног төхөөрөмжийн үзэсгэлэн”-д МҮХАҮТ-ын гишүүн байгууллагууд амжилттай оролцлоо
2024/03/19
МҮХАҮТ, "Сэтгэлийн мод ТББ"-тай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
2024/03/19