Монголд үйлдвэрлэж байгаа утаагүй түлшний үйлдвэрлэлд шинэ технологи, тоног төхөөрөмж нэвтрүүлэх талаар уулзалт хийлээ
МҮХАҮТ-ын дарга Т. Дүүрэн, "Таван Толгой Түлш" ХХК-ийн Гүйцэтгэх захирал М. Ганбаатар болон АНУ-ын Элчин сайдын яамны Худалдааны ахлах мэргэжилтэн Майкл Ричмонд нартай Монголд үйлдвэрлэж байгаа утаагүй түлшний үйлдвэрлэлд шинэ технологи, тоног төхөөрөмж нэвтрүүлэх талаар уулзалт хийлээ.
"Эрдэнэс Таван Толгой" ХХК олборлосон түүхий нүүрсийг угаан боловсруулах шинэ төслийн хүрээнд дэвшилтэт технологи, тоног төхөөрөмжийг хөгжингүй орнуудаас нэвтрүүлж, өнөөдөр хэрэглэгдэж байгаа утаагүй түлшний чанарыг сайжруулах зорилт тавьсныг МҮХАҮТ дэмжиж ажиллаж байна.
Уг ажлын хүрээнд шинэ төслийг АНУ-ын Элчин сайдын яамны төлөөлөлд танилцуулж, санал бодлоо солилцлоо. Утаагүй түлшний чанар сайжирснаар нийгмийн эрүүл мэндэд ашиг тустай гэдгийг талууд онцлоод энэ төслийг үр дүнтэй бодит ажил болгохын төлөө тал талаасаа хичээл зүтгэл гарган ажиллахаар тохиролцов.