(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

МҮХАҮТ-аас нийт бизнес эрхлэгчдэд хандан уриалга гаргалаа

2021/03/26 0

МҮХАҮТ-дарга Т.Дүүрэн, Гишүүнчлэлийн газрын дарга Ц.Магнайбаатар, Удирдах зөвлөлийн гишүүдийн төлөөлөл “АПУ” ХК-ийн Байгууллагын харилцаа эрхэлсэн захирал Ш.Батжаргал, “Наран групп”-ийн ТУЗ-ийн дарга С.Болдхэт, “Интерактив Би Ай” ХХК-ийн Ерөнхий захирал Ч.Чимэддорж, “Таван богд трейд” ХХК-ийн Ерөнхий захирал Ц.Баатарсайхан нар МҮХАҮТ-аас гаргасан уриалгыг танилцууллаа.

МҮХАҮТ дотоодод вирусийн халдвар гарсан цагаас эхлэн хөл хорионы бизнес дэх нөлөөллийн судалгааг удаа дараа явуулж, эдийн засагт учирч буй эрсдэлийг удирдах, цар тахлын нөлөөлөлд өртсөн бизнес эрхлэгчдийг хамгаалах, тэдгээрт дэмжлэг үзүүлэх саналуудыг Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их хурал, Засгийн газар, холбогдох яамдад тухай бүр хүргүүлэн, бодит мэдээллээр ханган ажилласан. Энэ дүнд бодит шийдвэрүүд гарч, тодорхой үр дүнд хүрснээр төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа амжилттай хэрэгжиж байна. Ялангуяа өнгөрсөн оны 11 дүгээр сараас хойших хатуу хөл хорионы үед бизнесийг шат дараатай нээх, хилийн боомтууд дээр үүссэн асуудал болон аж ахуй нэгжүүдийн өмнө тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх, дэмжлэг үзүүлэхэд Улсын Онцгой комисс болон Нийслэлийн Онцгой комисстой идэвхтэй хамтран ажиллалаа.

Цар тахлын үед үүссэн хүндрэлтэй нөхцөл байдлыг богино хугацаанд даван туулах, эдийн засгийг сэргээх хүндхэн үүрэг төр-хувийн хэвшлийн өмнө тулгарч байна. Вакцинжуулалт хийгдэж байгаа ч сүүлийн өдрүүдэд халдварын тоо нэмэгдэж байгаатай холбогдуулан 4 дүгээр сард ахин хөл хорио тогтоох магадлалтай байна.

Хоёрдугаар сарын хөл хорионы өмнө Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар энэ бол сүүлийн хөл хорио гэж мэдэгдсэн. Мөн Засгийн газар, Ерөнхий сайдын зүгээс ч аль болох бизнесийн үйл ажиллагааг нээлттэй байлган халдвар хамгааллын дэглэмийг баримтлуулж ажиллуулснаар эдийн засгаа сэргээх арга хэмжээг зэрэгцүүлэн авч явна гэсэн байр суурийг илэрхийлсэн. Үүнийг бизнес эрхлэгчид болон МҮХАҮТ дэмжиж байгааг МҮХАҮТ-ын дарга Т.Дүүрэн хэлээд танхимын 5500 гишүүн болон идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа 80 мянга гаруй жижиг дунд бизнес эрхлэгчиддээ хандан халдварын тоог хязгаарлахаар хийж буй Засгийн газрын үйл ажиллагааг дэмжин, аль болох хатуу хөл хорио тогтоохгүйгээр мэргэжлийн байгууллагуудаас өгсөн зөвлөмжөө сайтар мөрдөж, халдвар хамгааллын дэглэмээ чандлан сахихыг уриаллаа.

МҮХАҮТ-ААС НИЙТ БИЗНЕС ЭРХЛЭГЧИДДЭЭ ХАНДАН УРИАЛГА ХҮРГҮҮЛЖ БАЙНА

Сүүлд нэмэгдсэн мэдээ
ПУСАН ХОТЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ДАРГА КАН МИ ГҮЛ ТЭРГҮҮТЭЙ ТӨЛӨӨЛӨГЧИД МҮХАҮТ-Д ЗОЧИЛЛОО
ПУСАН ХОТЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ДАРГА КАН МИ ГҮЛ ТЭРГҮҮТЭЙ ТӨЛӨӨЛӨГЧИД МҮХАҮТ-Д ЗОЧИЛЛОО
2026/10/22
МЭДЭГДЭЛ
МЭДЭГДЭЛ
2026/10/22
“БИЗНЕСИЙН ТҮНШЛЭЛИЙГ БЭХЖҮҮЛЭХ НЬ” СЕМИНАРЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“БИЗНЕСИЙН ТҮНШЛЭЛИЙГ БЭХЖҮҮЛЭХ НЬ” СЕМИНАРЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2026/10/20
ЗӨВШӨӨРЛИЙН МЭДЭЭЛЭЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НЭГДСЭН ТӨВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА “ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН ЗӨВШӨӨРЛИЙН ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТ, ХЭРЭГЖИЛТ БА БИЗНЕСИЙН ОРЧИН” 7 ХОНОГИЙН АРГА ХЭМЖЭЭГЭЭР ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

ДЭЛХИЙН МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫН ХӨГЖЛИЙН БАГА ХУРАЛД ОРОЛЦЛОО
ДЭЛХИЙН МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫН ХӨГЖЛИЙН БАГА ХУРАЛД ОРОЛЦЛОО
2026/10/19
МОНГОЛТРАНС - ӨСӨЛТӨД ХӨТӨЛСӨН 35 ЖИЛ
МОНГОЛТРАНС - ӨСӨЛТӨД ХӨТӨЛСӨН 35 ЖИЛ
2026/10/19
ШИНЭ ГИШҮҮДДЭЭ ГЭРЧИЛГЭЭ ГАРДУУЛАВ
ШИНЭ ГИШҮҮДДЭЭ ГЭРЧИЛГЭЭ ГАРДУУЛАВ
2026/10/16
ИМПОРТЫН МЭДЭГДЭЛ ОЛГОХ БАРАА, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЖАГСААЛТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
ИМПОРТЫН МЭДЭГДЭЛ ОЛГОХ БАРАА, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЖАГСААЛТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
2026/10/16
“HOME PRO 2026” ТӨВ АЗИЙН ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
“HOME PRO 2026” ТӨВ АЗИЙН ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
2026/10/15
“BUSINESS OUTLOOK 2027” АРГА ХЭМЖЭЭГЭЭР ИРЭХ ОНЫ БИЗНЕСИЙН ОРЧИН, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТӨЛӨВИЙГ ХЭЛЭЛЦЛЭЭ
“BUSINESS OUTLOOK 2027” АРГА ХЭМЖЭЭГЭЭР ИРЭХ ОНЫ БИЗНЕСИЙН ОРЧИН, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТӨЛӨВИЙГ ХЭЛЭЛЦЛЭЭ
2026/10/14
МҮХАҮТ “MIU” ДЭЭД СУРГУУЛИЙН БАГШ, ОЮУТНУУДАД ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ТАНИЛЦУУЛЛАА
МҮХАҮТ “MIU” ДЭЭД СУРГУУЛИЙН БАГШ, ОЮУТНУУДАД ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ТАНИЛЦУУЛЛАА
2026/10/14
ISO/IEC 17025 СТАНДАРТЫН АРГЫН БАТАЛГААЖУУЛАЛТ, НОТЛОГООНЫ ПРАКТИК СУРГАЛТ БОЛЛОО
ISO/IEC 17025 СТАНДАРТЫН АРГЫН БАТАЛГААЖУУЛАЛТ, НОТЛОГООНЫ ПРАКТИК СУРГАЛТ БОЛЛОО
2026/10/13
МОНГОЛ–СИНГАПУРЫН БИЗНЕС ФОРУМ СИНГАПУР УЛСАД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
МОНГОЛ–СИНГАПУРЫН БИЗНЕС ФОРУМ СИНГАПУР УЛСАД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026/10/13
“KYRGYZSTAN EXPO-2026” үзэсгэлэн”
“KYRGYZSTAN EXPO-2026” үзэсгэлэн” "EXPO EURASIA KYRGIZSTAN -2026” үйлдвэрлэлийн үзэсгэлэнд оролцохыг урьж байна.
2026/10/12
“Тэрбум мод” үндэсний мод тарих аян
“Тэрбум мод” үндэсний мод тарих аян
2026/10/12
Сайн Трансфер ХХК нь Монгол Улсаас БНХАУ болон Хонг Конг руу юанийн гүйлгээ хийх үйлчилгээг найдвартай үзүүлж байна
Сайн Трансфер ХХК нь Монгол Улсаас БНХАУ болон Хонг Конг руу юанийн гүйлгээ хийх үйлчилгээг найдвартай үзүүлж байна
2026/10/09
МҮХАҮТ-ЫН ӨМНӨГОВЬ, ДУНДГОВЬ АЙМГУУДЫН САЛБАР ТАНХИМЫН БҮХ ГИШҮҮДИЙН ЭЭЛЖИТ  ХУРАЛ БОЛНО
МҮХАҮТ-ЫН ӨМНӨГОВЬ, ДУНДГОВЬ АЙМГУУДЫН САЛБАР ТАНХИМЫН БҮХ ГИШҮҮДИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛ БОЛНО
2026/10/09
"ХОЙД БҮСИЙН БИЗНЕС, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЧУУЛГАН - 2026" АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026/10/08
Монголын бизнес төлөөлөгчид Сингапурын Meinhardt Group-ийн удирдлагуудтай уулзлаа
Монголын бизнес төлөөлөгчид Сингапурын Meinhardt Group-ийн удирдлагуудтай уулзлаа
2026/10/07
МОНГОЛЫН КОМПАНИУД ХҮНИЙ ЭРХИЙН ЭРСДЭЛИЙГ ҮНЭЛЭХ ПРАКТИК ХЭРЭГЛЭГДЭХҮҮНТЭЙ БОЛЛОО
МОНГОЛЫН КОМПАНИУД ХҮНИЙ ЭРХИЙН ЭРСДЭЛИЙГ ҮНЭЛЭХ ПРАКТИК ХЭРЭГЛЭГДЭХҮҮНТЭЙ БОЛЛОО
2026/10/06