(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

МҮХАҮТ, мэргэжлийн холбоодын төлөөллөөс бүрдсэн Бизнесийн зөвлөх баг байгуулагдана

2020/12/03 1

Монгол Улсын Шадар сайд өнөөдөр МҮХАҮТ-ын удирдах зөвлөлийн гишүүд, мэргэжлийн холбоод болон бизнес эрхлэгчдийн төлөөлөлтэй цахим уулзалт хийлээ. 

Уг уулзалтад МЭХН-ЭМ холбоо, Оёдлын салбарын нэгдсэн мэргэжлийн холбоо, Монголын тээвэр зуучлагчдын нэгдсэн холбоо, Барилгын үндэсний ассоциаци, Хүнсчдийн холбоо, Монголын авто тээвэрчдийн нэгдсэн холбоо, Хүнсний бүтээгдэхүүн импортлогч байгууллагуудын нэгдсэн холбоо, Монголын сав баглаа боодол үйлдвэрлэгчдийн нэгдсэн холбоо зэрэг салбар салбарын мэргэжлийн холбоодын төлөөлөл болон бизнес эрхлэгчдийн төлөөлөл оролцож асуулт тавьж санал хүсэлтээ илэрхийллээ. 

Уулзалтаар уул уурхайн салбарт ростерын ажилчдын асуудал, нүүрс тээврийн жолооч нарын PCR шинжилгээг Хятадын тал хүлээн зөвшөөрөхгүй байгаа зэрэг асуудлыг ярилцаж Монгол Улсын Шадар сайдын зүгээс салбарын сайдуудад тодорхой чиглэл өгч ажиллахаар болов. 

Мөн эмийн холбооны зүгээс Европын холбооны улсаас Алтан булаг боомтоор дамжин орж ирдэг эм, эмийн бүтээгдэхүүний тасалдал үүсэх асуудал үүсэж байгаа талаарх асуудлыг хөндсөн юм.

Оёдлын үйлдвэр, цехүүд ажиллахгүйн улмаас тендерийн дагуу ажил үйлчилгээгээ гүйцэтгэж төлбөрөө авах  асуудал үүссэн. Барилгын салбарт өвлийн улиралд хийгдэх барилга угсралт, дулаан битүүмжийн ажлууд саатаад байгаагаас барилгын халаалтын горим алдагдах, гүний ус халих зэрэг эрсдэлүүд үүсээд байгаа учир тусгай горимоор барилгын компаниудыг ажиллуулах шаардлагатай зэрэг санал гарлаа.

Мөн Замын Үүд боомтоор орж ирдэг бараа бүтээгдэхүүнүүд 7-8 хоногоор саатаж 2.2 сая байсан тээврийн зардал 12 сая хүрээд байна. Үүнээс үүдэн жимс жимсгэнэ, навчит ногоо, сармис зэрэг хүнсний бүтээгдэхүүнүүд үнийн хөөрөгдөлд орсон. Замын Үүд боомтын чөлөөт бүсийг энэ үед ажиллуулах шаардлага байгаа талаар холбоод болон бизнесийн төлөөллүүд онцолсон юм. 

Бас архи, согтууруулах ундааны гар дээрх шагийн наймаа олширч, 3-4 дахин өндөр үнээр гадуур зарагдаж байна. Тиймээс архи согтууруулах ундаанд тавьсан хоригоо эргэж харах хэрэгтэй байгаа талаар хөндөгдөв. 

Монгол Улсын Шадар сайдын зүгээс оролцогчдын асуусан асуултуудад тодорхой хариултууд өгсөн бөгөөд МҮХАҮТ, мэргэжлийн холбоод орсон бизнесийн зөвлөх багийг байгуулж ажиллах саналыг Шадар сайдын зүгээс тавьж зөвлөлийг ажиллуулахаар болов. 

Мөн зарим асуудлаар Монгол Улсын Шадар сайд салбарын сайд нарт тодорхой үүргүүд өгч ажиллах болсон бөгөөд эмийн асуудлаар Эрүүл мэндийн сайд, Зам тээврийн сайд эмийн холбоо, эм эмнэлгийн компаниуд орсон ажлын хэсэг байгуулахаар тохиров.

Сүрэнхорлоо
Монголын Төмөр Замын Нэгдсэн Холбоо НҮ ТББ нь төмөр замын мэргэжлийн 9 холбоодыг нэгтгэсэн, хамтын үйл ажиллагаатай, төмөр замын салбарын нэгдсэн бодлого хэрэгжүүлдэг, мэргэжлийн шинжээчдын баг бүрэлдэхүүнийг удирдан зохион байгуулж мэргэжлийн үнэлэлт, дүгнэлт өгч, тээврийн салбарын ISO стандартыг боловсруулж хэрэгжүүлэн ажилладаг, цаашид МҮХАҮТ, мэргэжлийн холбоодын төлөөлөлд оролцож болох уу? Хэрвээ оролцвол ямар шаардлага хангах ётой вэ? хариу өгнө үү
Сүүлд нэмэгдсэн мэдээ
ПУСАН ХОТЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ДАРГА КАН МИ ГҮЛ ТЭРГҮҮТЭЙ ТӨЛӨӨЛӨГЧИД МҮХАҮТ-Д ЗОЧИЛЛОО
ПУСАН ХОТЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ДАРГА КАН МИ ГҮЛ ТЭРГҮҮТЭЙ ТӨЛӨӨЛӨГЧИД МҮХАҮТ-Д ЗОЧИЛЛОО
2026/10/22
МЭДЭГДЭЛ
МЭДЭГДЭЛ
2026/10/22
“БИЗНЕСИЙН ТҮНШЛЭЛИЙГ БЭХЖҮҮЛЭХ НЬ” СЕМИНАРЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“БИЗНЕСИЙН ТҮНШЛЭЛИЙГ БЭХЖҮҮЛЭХ НЬ” СЕМИНАРЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2026/10/20
ЗӨВШӨӨРЛИЙН МЭДЭЭЛЭЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НЭГДСЭН ТӨВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА “ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН ЗӨВШӨӨРЛИЙН ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТ, ХЭРЭГЖИЛТ БА БИЗНЕСИЙН ОРЧИН” 7 ХОНОГИЙН АРГА ХЭМЖЭЭГЭЭР ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

ДЭЛХИЙН МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫН ХӨГЖЛИЙН БАГА ХУРАЛД ОРОЛЦЛОО
ДЭЛХИЙН МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫН ХӨГЖЛИЙН БАГА ХУРАЛД ОРОЛЦЛОО
2026/10/19
МОНГОЛТРАНС - ӨСӨЛТӨД ХӨТӨЛСӨН 35 ЖИЛ
МОНГОЛТРАНС - ӨСӨЛТӨД ХӨТӨЛСӨН 35 ЖИЛ
2026/10/19
ШИНЭ ГИШҮҮДДЭЭ ГЭРЧИЛГЭЭ ГАРДУУЛАВ
ШИНЭ ГИШҮҮДДЭЭ ГЭРЧИЛГЭЭ ГАРДУУЛАВ
2026/10/16
ИМПОРТЫН МЭДЭГДЭЛ ОЛГОХ БАРАА, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЖАГСААЛТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
ИМПОРТЫН МЭДЭГДЭЛ ОЛГОХ БАРАА, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЖАГСААЛТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
2026/10/16
“HOME PRO 2026” ТӨВ АЗИЙН ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
“HOME PRO 2026” ТӨВ АЗИЙН ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
2026/10/15
“BUSINESS OUTLOOK 2027” АРГА ХЭМЖЭЭГЭЭР ИРЭХ ОНЫ БИЗНЕСИЙН ОРЧИН, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТӨЛӨВИЙГ ХЭЛЭЛЦЛЭЭ
“BUSINESS OUTLOOK 2027” АРГА ХЭМЖЭЭГЭЭР ИРЭХ ОНЫ БИЗНЕСИЙН ОРЧИН, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТӨЛӨВИЙГ ХЭЛЭЛЦЛЭЭ
2026/10/14
МҮХАҮТ “MIU” ДЭЭД СУРГУУЛИЙН БАГШ, ОЮУТНУУДАД ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ТАНИЛЦУУЛЛАА
МҮХАҮТ “MIU” ДЭЭД СУРГУУЛИЙН БАГШ, ОЮУТНУУДАД ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ТАНИЛЦУУЛЛАА
2026/10/14
ISO/IEC 17025 СТАНДАРТЫН АРГЫН БАТАЛГААЖУУЛАЛТ, НОТЛОГООНЫ ПРАКТИК СУРГАЛТ БОЛЛОО
ISO/IEC 17025 СТАНДАРТЫН АРГЫН БАТАЛГААЖУУЛАЛТ, НОТЛОГООНЫ ПРАКТИК СУРГАЛТ БОЛЛОО
2026/10/13
МОНГОЛ–СИНГАПУРЫН БИЗНЕС ФОРУМ СИНГАПУР УЛСАД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
МОНГОЛ–СИНГАПУРЫН БИЗНЕС ФОРУМ СИНГАПУР УЛСАД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026/10/13
“KYRGYZSTAN EXPO-2026” үзэсгэлэн”
“KYRGYZSTAN EXPO-2026” үзэсгэлэн” "EXPO EURASIA KYRGIZSTAN -2026” үйлдвэрлэлийн үзэсгэлэнд оролцохыг урьж байна.
2026/10/12
“Тэрбум мод” үндэсний мод тарих аян
“Тэрбум мод” үндэсний мод тарих аян
2026/10/12
Сайн Трансфер ХХК нь Монгол Улсаас БНХАУ болон Хонг Конг руу юанийн гүйлгээ хийх үйлчилгээг найдвартай үзүүлж байна
Сайн Трансфер ХХК нь Монгол Улсаас БНХАУ болон Хонг Конг руу юанийн гүйлгээ хийх үйлчилгээг найдвартай үзүүлж байна
2026/10/09
МҮХАҮТ-ЫН ӨМНӨГОВЬ, ДУНДГОВЬ АЙМГУУДЫН САЛБАР ТАНХИМЫН БҮХ ГИШҮҮДИЙН ЭЭЛЖИТ  ХУРАЛ БОЛНО
МҮХАҮТ-ЫН ӨМНӨГОВЬ, ДУНДГОВЬ АЙМГУУДЫН САЛБАР ТАНХИМЫН БҮХ ГИШҮҮДИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛ БОЛНО
2026/10/09
"ХОЙД БҮСИЙН БИЗНЕС, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЧУУЛГАН - 2026" АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026/10/08
Монголын бизнес төлөөлөгчид Сингапурын Meinhardt Group-ийн удирдлагуудтай уулзлаа
Монголын бизнес төлөөлөгчид Сингапурын Meinhardt Group-ийн удирдлагуудтай уулзлаа
2026/10/07
МОНГОЛЫН КОМПАНИУД ХҮНИЙ ЭРХИЙН ЭРСДЭЛИЙГ ҮНЭЛЭХ ПРАКТИК ХЭРЭГЛЭГДЭХҮҮНТЭЙ БОЛЛОО
МОНГОЛЫН КОМПАНИУД ХҮНИЙ ЭРХИЙН ЭРСДЭЛИЙГ ҮНЭЛЭХ ПРАКТИК ХЭРЭГЛЭГДЭХҮҮНТЭЙ БОЛЛОО
2026/10/06