(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

“Эдийн засгийн хүндрэлийг улсын төсвийн оновчтой төлөвлөлт, удирдлагаар даван туулах нь” сэдэвт хэлэлцүүлэг боллоо

2020/09/08 0

Тус хэлэлцүүлгийн зорилго нь Монгол улсын төсвийн өнөөгийн байдал, тулгарч буй асуудал, алдаа сургамж, улсын төсвийн 2020 оны тодотгол, цар тахлын улмаас эдийн засагт учирч буй хүндрэлийг даван туулахад төсвийн зөв оновчтой төлөвлөлтийн үр нөлөө, улсын төсвийн алдагдлыг бууруулах ба үр өгөөжийг нэмэгдүүлэх гарц шийдлийн талаар хэлэлцэх, санал зөвлөмж гаргах юм.

Хэлэлцүүлэгт нийт 30 гаруй эдийн засагч, судлаач болон 20 гаруй эдийн засгийн сэтгүүлчид оролцлоо.

Хэлэлцүүлгийг нээж МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин “Жил бүр Танхим төсөвтэй холбоотой саналаа УИХ-д хүргүүлдэг бөгөөд 2020 оны төсвийг УИХ-аар хэлэлцүүлэх үед эрсдэлийг харгалзан үзээгүй хэт өндөр төсвийн орлого зарлага, алдагдлыг төлөвлөсөн гэж үзээд тодорхой саналуудыг хүргүүлж байсан. Гэвч эдгээр санал зөвлөмж, анхааруулгыг ойшоож үзэхгүйгээр өдийг хүрч байна.

Энэ оны 2-р улирлын байдлаар Монгол Улсын нийт гадаад өр 30,8 тэрбум ам.доллар болж, өмнөх улирлынхаас 300 сая ам.доллароор нэмэгджээ. Засгийн газрын мэдээллээс харахад өрийн үйлчилгээний төлбөр 2020 онд төсвийн орлогын 19 хувь, 2021 онд 29.2 хувь, 2022 онд 38.4 хувьд хүрч 2019 онтой харьцуулахад төсөвт үзүүлэх дарамт 2 дахин нэмэгдэхээр байна. Цар тахлын энэ үед төсвийн тодотгол хийхдээ зардлыг эрэмбэлэх зарчмыг баримтлан зайлшгүй бус зардлаа танах царцаах, алдагдлыг тохиромжтой түвшинд барьж, үр ашигтай, эдийн засгийн хүндрэлээс сэргийлэхэд чиглэсэн төсвийн оновчтой бодлого хэрэгжүүлэх шаардлагатай байлаа” хэмээв.

Эдийн засагч Н.Энхбаяр “Монгол Улс түүхий эдийн үнийн тодорхой хувийг төсвийн тогтворжуулалтын санд тууштай төвлөрүүлэх хэрэгтэй хэдий ч хангалттай бүрдүүлж чаддаггүй. Тогтворжуулалтын сан нь төрөөс хараат байх ёстой бөгөөд орлогыг олон улсад гаргаж хадгалах хэрэгтэй. Мөн уул уурхайн өсөлтийн орлогыг усан сан шиг тусд нь байлгах ёстой.”


Ард лайф ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Гантулга: “Ковид 19-тэй холбоотой эдийн засгийн хүндрэлтэй энэ үед хөрөнгийн зах ээлийг хөгжүүлж байж бага эрсдэлтэй даван туулна. Мөн 2030 онд зарцуулалт нь эхлэх ирээдүйн өв санг хөрөнгийн зах зээлийн эргэлтэд оруулахгүй бол ханшийн уналтад үнэ цэнэ нь буурах болно”


Жүр үр” ХХК-ийн захирал Б.Мөнхзул: “Улсын батлагдсан төсвийн ихэнх хувь хэмжээг хувийн хэвшил бүрдүүлдэг хэдий ч зарцуулалтын өгөөж, үр дүн нь хувийн хэвшилд ямар ч хүртээмжгүй байдаг. Нүдэнд харагдах байшин барилгаа л хөрөнгө оруулалт гэж үздэг. 1000 гаруй хүнтэй суманд том соёлын ордон барих гэх мэтээр үр ашиггүй бүтээн байгуулалт маш их. Гүйцэтгэл дундаас ашиг унагах гэсэн цөөн хүмүүсийн эрх ашиг ч байгаа.

Мөн үүнийг хараад зоригтой тэмцэх чадвар, боловсрол, хандлага, ард иргэдэд байхгүй байна. Байшин, зам барихаа энэ хүнд үед хэсэг зогсоогоод боловсролд хөрөнгө оруулмаар байна. Иргэд ч хандлагаа өөрчилмөөр байна”


Нью Жуулчин ХХК-ийн Ерөнхий захирал Ш.Нэргүй: “Аялал жуулчлал бол нэг компанийн, нэг салбарын асуудал биш. Маш олон салбарыг хамаардаг, олон ажлын байр шингээдэг. Covid-оос болоод үнэхээр нам зогслоо. Дотоодын аялал жуулчлал л гэж байна, ямар ч нэгдсэн бодлого зохицуулалтгүй, дур дураараа яваад хөгжихгүй. Аялал жуулчлалын тухай хууль батлана гээд 2 жил боллоо, энэ салбарт бодлогын дэмжлэг нэн түрүүнд хэрэгтэй. Салбарын сайд нь нэг сая жуулчин авна гэж ярьсан. Зөвхөн барилга бариад нэг сая жуулчин ирэхгүй”.


Дэлхийн банкны эдийн засагч Б. Даваадалай: “Төсвийн алдагдал дэлхий даяар өсөж байна. Монгол Улсын хувьд бүс нутгаар нь аваад үзвэл 10 хувийн алдагдалтай байгаа нь бусад улстай харьцуулахад өндөр байна”.


Нээлттэй нийгэм форум хөтөлбөр форумын менежер Д.Оюунбадам: ”Төсвийг боловсруулахад иргэд, татвар төлөгчдийг оролцуулдаг механизмыг бий болгох хэрэгтэй. Төсвийн тодотголыг иргэдэд нээлттэй танилцуулах хэрэгтэй байна. Бидэнд төсвийн хөрөнгө оруулалтын асуудал дээр тодруулах хэд хэдэн асуудлууд байгаа талаар санал хүргүүлсэн байгаа”.


Эдийн Засагч Б.Дөлгөөн: "2020 оны төсвийн тодотголд “Бэрх” гээд хайгаад Сонгинохайрхан дүүргийн төсөвтэй харьцуулж үзээрэй. СХД-т улсын нийт хүн амын 10 хувь нь амьдардаг бол Бэрх сум 3000 орчим иргэдтэй. Тэнд хөлбөмбөгийн талбай 1,3 тэрбум төгрөг, 20 км зам барихад 20 тэрбум төгрөг төсөвлөсөн байгаа. Энэ хөрөнгө оруулалт нийслэлд хийгдсэн бол өгөөж нь хэдэн хүнд хүрэх вэ? Эндээс алдагдсан боломж гэдэг ойлголт гарч ирж байгаа. Бид ийм үрэлгэн, тооцоогүй, сонгуульд зориулсан богино хугацааны төсөв хийж байгаагаараа түгжрэлийг бууруулах, бизнес хийж байгаа хүмүүсээ зээлийн дарамтаас салгах зэрэг тулгамдсан асуудлаа шийдэх маш олон боломжийг алдаж байгаа".


Сүүлд нэмэгдсэн мэдээ
МҮХАҮТ ЖИЖИГ, ДУНД БИЗНЕСИЙГ ДЭМЖИХ МОНГОЛЫН САЙН ТУРШЛАГЫГ ОЛОН УЛСАД ТАНИЛЦУУЛЛАА
МҮХАҮТ ЖИЖИГ, ДУНД БИЗНЕСИЙГ ДЭМЖИХ МОНГОЛЫН САЙН ТУРШЛАГЫГ ОЛОН УЛСАД ТАНИЛЦУУЛЛАА
2026/06/26
МОНГОЛ, ХЯТАД, СОЛОНГОСЫН БИЗНЕСИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН ГУРВАН ТАЛТ УУЛЗАЛТ БОЛОВ
МОНГОЛ, ХЯТАД, СОЛОНГОСЫН БИЗНЕСИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН ГУРВАН ТАЛТ УУЛЗАЛТ БОЛОВ
2026/06/26
МҮХАҮТ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧИД БНХАУ-Д СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМАНД АЖИЛЛАЛАА
МҮХАҮТ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧИД БНХАУ-Д СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМАНД АЖИЛЛАЛАА
2026/06/26
МҮХАҮТ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Б.ЛХАГВАЖАВ ГУАНДУН МУЖИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ОРЧНЫГ ТАНИЛЦУУЛАХ УУЛЗАЛТАД ОРОЛЦЛОО
МҮХАҮТ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Б.ЛХАГВАЖАВ ГУАНДУН МУЖИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ОРЧНЫГ ТАНИЛЦУУЛАХ УУЛЗАЛТАД ОРОЛЦЛОО
2026/06/25
МҮХАҮТ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Б.ЛХАГВАЖАВ БНХАУ ДАХЬ ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНТАЙ ТАНИЛЦЛАА
МҮХАҮТ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Б.ЛХАГВАЖАВ БНХАУ ДАХЬ ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНТАЙ ТАНИЛЦЛАА
2026/06/25
МҮХАҮТ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Б.ЛХАГВАЖАВ CCPIT-ИЙН ДАРГА РЭН ХУНБИНТАЙ УУЛЗАЖ, ХАМТЫН АЖИЛЛАГААГ ШИНЭ ШАТАНД ГАРГАХААР ТОХИРОЛЦОВ
МҮХАҮТ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Б.ЛХАГВАЖАВ CCPIT-ИЙН ДАРГА РЭН ХУНБИНТАЙ УУЛЗАЖ, ХАМТЫН АЖИЛЛАГААГ ШИНЭ ШАТАНД ГАРГАХААР ТОХИРОЛЦОВ
2026/06/25
ХАНГАН НИЙЛҮҮЛЭЛТИЙН СҮЛЖЭЭНИЙ IV УДААГИЙН ОЛОН УЛСЫН ЭКСПО БЭЭЖИН ХОТНОО ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
ХАНГАН НИЙЛҮҮЛЭЛТИЙН СҮЛЖЭЭНИЙ IV УДААГИЙН ОЛОН УЛСЫН ЭКСПО БЭЭЖИН ХОТНОО ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026/06/25
“КНХ БА ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ” ЗӨВЛӨЛ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛЭЭ ХЭЛЭЛЦЛЭЭ
“КНХ БА ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ” ЗӨВЛӨЛ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛЭЭ ХЭЛЭЛЦЛЭЭ
2026/06/24
МОНГОЛ, СОЛОНГОСЫН ЭДИЙН ЗАСГИЙН ТҮНШЛЭЛИЙН ХЭЛЭЛЦЭЭРИЙН ТӨСЛИЙН ГАРАЛ ҮҮСЛИЙН ДҮРМИЙН ТАЛААР УУЛЗАЛТ БОЛЛОО
МОНГОЛ, СОЛОНГОСЫН ЭДИЙН ЗАСГИЙН ТҮНШЛЭЛИЙН ХЭЛЭЛЦЭЭРИЙН ТӨСЛИЙН ГАРАЛ ҮҮСЛИЙН ДҮРМИЙН ТАЛААР УУЛЗАЛТ БОЛЛОО
2026/06/24
“ИННОПРОМ БЕЛАРУСЬ” ОЛОН УЛСЫН АЖ ҮЙЛДВЭРИЙН ҮЗЭСГЭЛЭНД УРЬЖ БАЙНА.
“ИННОПРОМ БЕЛАРУСЬ” ОЛОН УЛСЫН АЖ ҮЙЛДВЭРИЙН ҮЗЭСГЭЛЭНД УРЬЖ БАЙНА.
2026/06/23
“МОНГОЛ–ХБНГУ-ЫН ТУРШЛАГА СОЛИЛЦОХ УУЛЗАЛТ” ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
“МОНГОЛ–ХБНГУ-ЫН ТУРШЛАГА СОЛИЛЦОХ УУЛЗАЛТ” ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026/06/23
“ЧАНАРЫН ХЯНАЛТ БА ЧАНАРЫН БАТАЛГААЖУУЛАЛТ” АНХНЫ СУРГАЛТ АМЖИЛТТАЙ БОЛЛОО
“ЧАНАРЫН ХЯНАЛТ БА ЧАНАРЫН БАТАЛГААЖУУЛАЛТ” АНХНЫ СУРГАЛТ АМЖИЛТТАЙ БОЛЛОО
2026/06/22
CHAMBER PODCAST: ENTREPRENEUR 2025 ГАРААНЫ БИЗНЕС ЭРХЛЭГЧ ЭНТРЕПРЕНЕР
CHAMBER PODCAST: ENTREPRENEUR 2025 ГАРААНЫ БИЗНЕС ЭРХЛЭГЧ ЭНТРЕПРЕНЕР "ТЕКСТРИМ" ХХК TIMELY
2026/06/19
CHAMBER PODCAST: ENTREPRENEUR 2025 МЭДЭЭЛЭЛ ТЕХНОЛОГИЙН ЭНТРЕПРЕНЕР СКАЙТЕЛ ХХК
CHAMBER PODCAST: ENTREPRENEUR 2025 МЭДЭЭЛЭЛ ТЕХНОЛОГИЙН ЭНТРЕПРЕНЕР СКАЙТЕЛ ХХК
2026/06/19
CHAMBER PODCAST: ENTREPRENEUR 2025 ХӨДӨӨ АЖ АХУЙН ЭНТРЕПРЕНЕР
CHAMBER PODCAST: ENTREPRENEUR 2025 ХӨДӨӨ АЖ АХУЙН ЭНТРЕПРЕНЕР "МЕТАГРО" ХХК
2026/06/19
CHAMBER PODCAST: ENTREPRENEUR 2025 ИННОВАЦ НЭВТРҮҮЛЭГЧ ЭНТРЕПРЕНЕР
CHAMBER PODCAST: ENTREPRENEUR 2025 ИННОВАЦ НЭВТРҮҮЛЭГЧ ЭНТРЕПРЕНЕР "ТЭСО ФҮҮДС" ХХК
2026/06/19
МОНГОЛ – СОЛОНГОСЫН БИЗНЕС УУЛЗАЛТЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
МОНГОЛ – СОЛОНГОСЫН БИЗНЕС УУЛЗАЛТЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2026/06/18
МҮХАҮТ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Б.ЛХАГВАЖАВ  БНСУ-ЫН ХУДАЛДААНЫ САЙД Ё ХАН ГҮ -Г ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
МҮХАҮТ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Б.ЛХАГВАЖАВ  БНСУ-ЫН ХУДАЛДААНЫ САЙД Ё ХАН ГҮ -Г ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2026/06/18
МОНГОЛ-АВСТРИЙН БИЗНЕС ФОРУМ  ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
МОНГОЛ-АВСТРИЙН БИЗНЕС ФОРУМ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026/06/17
МҮХАҮТ КАНАДЫН “STEP” БАЙГУУЛЛАГАТАЙ ХӨДӨӨ АЖ АХУЙН ШИНЭ БОЛОМЖУУДЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ
МҮХАҮТ КАНАДЫН “STEP” БАЙГУУЛЛАГАТАЙ ХӨДӨӨ АЖ АХУЙН ШИНЭ БОЛОМЖУУДЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ
2026/06/16