"Норинко интэрнэйшнл корпорэйшн" ХК МҮХАҮТ-ын 188 дахь ДИАМОНД гишүүн боллоо

Монгол Улсад уул уурхай, авто зам, барилга, бүтээн байгуулалт, олон улсын тээвэр, коксжих нүүрсний худалдааны салбарт амжилттай хөрөнгө оруулж байгаа "Норинко интэрнэйшнл корпорэйшн" ХК МҮХАҮТ-ын 188 дахь ДИАМОНД гишүүн боллоо ??
Тус компани нь дэлхийн 20 улсад EPC/BOT инженерийн 70 том төсөл хэрэгжүүлсэн, Монгол Улсад 4200 ажлын байр шинээр бий болгоод байна.
МҮХАҮТ нь сайн дурын гишүүнчлэлтэй, бизнесийн төлөөллийн байгууллага. ААН-үүд нэгжүүд өөрсдийн хүслээр Танхимд нэгдэж, бизнесийн эрүүл орчин, эдийн засгийн таатай нөхцлийн төлөө нэг зорилго, дуу хоолойгоор хамтарч ажилладаг бөгөөд эдүгээ 5000 гаруй компанийг эгнээндээ нэгтгээд байна. ???
Шинэ гишүүнээр элссэн Norinco International Limited компанид талархал илэрхийлж, бизнесийн амжилт хүсье ?