(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

Бизнес эрхлэгчид Оюутолгой уурхайд зочиллоо

2019/09/06 0

“Оны онцлох аж ахуйн нэгж”-ээр шалгарсан компаниудын амжилт, туршлагыг бусад гишүүн ААН, бизнес эрхлэгчдэд сурталчлах, гишүүд хоорондын уялдаа холбоо, хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор  МҮХАҮТ-аас “Энтрепренерийн аян” зохион байгуулдаг  бөгөөд энэ удаад бизнес эрхлэгчдийн төлөөлөл Оюутолгой ХХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа.

Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт орших “Оюут” ил уурхайн хэсэгтэй танилцаж, баяжуулах үйлдвэр болон баяжмал савлах үйлдвэрт зочилсон уг аялалд Эрдэнэт, Багануур, АПУ, Өгөөж, Магнай трэйд зэрэг 30 гаруй компанийн 40 орчим төлөөлөл оролцлоо.

“Оюут” ил уурхай 24 цагаар ажилладаг бөгөөд нэг ээлжиндээ 12 цагаар 560 орчим хүн ажиллаж байна. Өдгөө тус уурхай төлөвлөсөн хэмжээнээс давуулж буюу өдөрт 100 мянган тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг.  Үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойшхи хугацаанд 500 сая гаруй тонн хүдэр олборлож, хоёр км өргөн, 300 метр гүн ил уурхай бий болжээ.   Баяжуулах үйлдвэрийн хувьд бүрэн хүчин чадлаараа ажиллахад хоногт 100 мянган тонн хүдэр боловсруулж, алт, зэс, мөнгө ялгах хүчин чадалтай аж.

Тус компаниас нийгмийн хариуцлагынхаа хүрээнд Ханбогд сумын нутагт дэвсгэрт бүтээн байгуулсан “Үлэмжийн чанар” соёлын төв, Мод үржүүлгийн төвөөр аяллын баг зочилж, иж бүрэн засварлаж тохижуулсан дунд сургууль, цэцэрлэгээр орлоо. Уурхайн бүтээн байгуулалтаас гадна олон улсын стандартад нийцсэн хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдлыг хангах ажиллагааг нягт хэвшүүлсэн байдал, хөдөлмөрийн нарийн зохион байгуулалт, дэг журам зэрэг нь оролцогчдод онцгой сэтгэгдэл төрүүлсэн юм.


Сүүлд нэмэгдсэн мэдээ
ХОСМОГ СУРГАЛТЫН ТОГТОЛЦООГ ОЛОН УЛСЫН ЖИШГЭЭР ЧАДАВХЖУУЛЖ БАЙНА
ХОСМОГ СУРГАЛТЫН ТОГТОЛЦООГ ОЛОН УЛСЫН ЖИШГЭЭР ЧАДАВХЖУУЛЖ БАЙНА
2026/05/29
УРИАЛГА
УРИАЛГА
2026/05/29
ХОСМОГ СУРГАЛТЫН МЕНЕЖЕМЕНТИЙН ХОРООНЫ СУРГАЛТ БОЛЛОО
ХОСМОГ СУРГАЛТЫН МЕНЕЖЕМЕНТИЙН ХОРООНЫ СУРГАЛТ БОЛЛОО
2026/05/29
НҮБ-ЫН 2025 ОНЫ ТАЙЛАНД МОНГОЛЫН ЭМЭГТЭЙ БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙГ ОНЦОЛЛОО
НҮБ-ЫН 2025 ОНЫ ТАЙЛАНД МОНГОЛЫН ЭМЭГТЭЙ БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙГ ОНЦОЛЛОО
2026/05/27
ОХУ-ЫН ГОССТАНДАРТ БАЙГУУЛЛАГААС ХИЙХ СУРГАЛТАД УРЬЖ БАЙНА
ОХУ-ЫН ГОССТАНДАРТ БАЙГУУЛЛАГААС ХИЙХ СУРГАЛТАД УРЬЖ БАЙНА
2026/05/27
УИХ-ЫН ДАРГА С.БЯМБАЦОГТ БИЗНЕС ЭРХЛЭГЧИДТЭЙ ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
УИХ-ЫН ДАРГА С.БЯМБАЦОГТ БИЗНЕС ЭРХЛЭГЧИДТЭЙ ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
2026/05/27
"ENVEX 2026" ОЛОН УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ ТЕХНОЛОГИ, СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧНИЙ ҮЗЭСГЭЛЭН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026/05/26
ТАНХИМ 7 ХОНОГИЙН ТОЙМ /2026.05.18-22/
ТАНХИМ 7 ХОНОГИЙН ТОЙМ /2026.05.18-22/
2026/05/26
МОНГОЛЫН БИЗНЕСИЙН ТӨЛӨӨЛӨГЧИД ВЭЙНАНЬ ХОТЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ, ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ОРЧИНТОЙ ТАНИЛЦЛАА
МОНГОЛЫН БИЗНЕСИЙН ТӨЛӨӨЛӨГЧИД ВЭЙНАНЬ ХОТЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ, ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ОРЧИНТОЙ ТАНИЛЦЛАА
2026/05/26
   МОНГОЛ УЛС БОЛОН ЕВРАЗИЙН ЭДИЙН ЗАСГИЙН ХОЛБОО, ТҮҮНИЙ ГИШҮҮН ОРНУУД ХООРОНД БАЙГУУЛСАН ХУДАЛДААНЫ ТҮР ХЭЛЭЛЦЭЭРИЙН АСУУДЛААР БИЗНЕСИЙНХЭН МЭДЭЭЛЭЛ СОЛИЛЦЛОО
  МОНГОЛ УЛС БОЛОН ЕВРАЗИЙН ЭДИЙН ЗАСГИЙН ХОЛБОО, ТҮҮНИЙ ГИШҮҮН ОРНУУД ХООРОНД БАЙГУУЛСАН ХУДАЛДААНЫ ТҮР ХЭЛЭЛЦЭЭРИЙН АСУУДЛААР БИЗНЕСИЙНХЭН МЭДЭЭЛЭЛ СОЛИЛЦЛОО
2026/05/25
МОНГОЛЫН БИЗНЕСИЙН ТӨЛӨӨЛӨГЧИД БНХАУ-ЫН СИ АНЬ ХОТНОО ЗОХИОН БАЙГУУЛАГДСАН
МОНГОЛЫН БИЗНЕСИЙН ТӨЛӨӨЛӨГЧИД БНХАУ-ЫН СИ АНЬ ХОТНОО ЗОХИОН БАЙГУУЛАГДСАН "ТОРГОНЫ ЗАМЫН ЭКСПО"-Д ОРОЛЦЛОО
2026/05/25
ТА БҮТЭЭЛЭЭ ПАТЕНТААР ХАМГААЛАХААР ТӨЛӨВЛӨЖ БАЙНА УУ?
ТА БҮТЭЭЛЭЭ ПАТЕНТААР ХАМГААЛАХААР ТӨЛӨВЛӨЖ БАЙНА УУ?
2026/05/25
ХЭНТИЙ АЙМАГ ДАХЬ САЛБАР ТАНХИМЫН ДАРГААР Д.БАТБОЛДЫГ УЛИРУУЛАН СОНГОЛОО
ХЭНТИЙ АЙМАГ ДАХЬ САЛБАР ТАНХИМЫН ДАРГААР Д.БАТБОЛДЫГ УЛИРУУЛАН СОНГОЛОО
2026/05/22
ХАМТАРСАН УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
ХАМТАРСАН УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
2026/05/22
ТӨВИЙН БҮСИЙН БИЗНЕС ЭРХЛЭГЧ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ФОРУМ – 2026 ДАРХАН ХОТНОО АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ
ТӨВИЙН БҮСИЙН БИЗНЕС ЭРХЛЭГЧ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ФОРУМ – 2026 ДАРХАН ХОТНОО АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ
2026/05/22
“ISO/IEC 17025:2017 – ЛАБОРАТОРИЙН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦОО” АНХАН ШАТНЫ СУРГАЛТ БОЛЛОО
“ISO/IEC 17025:2017 – ЛАБОРАТОРИЙН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦОО” АНХАН ШАТНЫ СУРГАЛТ БОЛЛОО
2026/05/22
СҮХБААТАР АЙМАГ ДАХЬ САЛБАР ТАНХИМЫН БҮХ ГИШҮҮДИЙН ХУРАЛ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
СҮХБААТАР АЙМАГ ДАХЬ САЛБАР ТАНХИМЫН БҮХ ГИШҮҮДИЙН ХУРАЛ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026/05/21
ФРАНЦЫН ТАНСАГ ЗЭРЭГЛЭЛИЙН BACCARAT БРЭНДЭЭС ХАМТАРЧ АЖИЛЛАХ САНАЛ
ФРАНЦЫН ТАНСАГ ЗЭРЭГЛЭЛИЙН BACCARAT БРЭНДЭЭС ХАМТАРЧ АЖИЛЛАХ САНАЛ
2026/05/21
  ЦАХИМ АТА КАРНЕЙГ 2026.06.01-ЭЭС ЭХЛЭН ДАРААХИ ОРНУУДАД ХЭРЭГЛЭНЭ
  ЦАХИМ АТА КАРНЕЙГ 2026.06.01-ЭЭС ЭХЛЭН ДАРААХИ ОРНУУДАД ХЭРЭГЛЭНЭ
2026/05/21