(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

ОУВС: Дэлхий нийт 1930-аад оноос хойшхи эдийн засгийн хамгийн том хямралтай нүүр тулж байна

2020/04/15 0

1930 оны Их хямралаас хойшхи хамгийн том санхүүгийн хямралд дэлхийн эдийн засаг өртөх магадлалтай байна гэж ОУВС мягмар гарагт мэдэгдсэн. Вашингтон хотод төвтэй уг байгууллага дэлхийн ДНБ-ийг энэ онд 3.3% -иар нэмэгдэнэ гэж 1-р сард таамаглаж байсан хэдий ч одоо дэлхийн эдийн засгийг 3% -иар буурна хэмээн үзэж байна.ОУВС-гийн ахлах эдийн засагч Гита Гопинат Дэлхийн эдийн засгийн төлөв байдлын хамгийн сүүлийн тайланд "Энэ жил дэлхийн эдийн засаг өмнөх арванд тохиолдсон хямралуудыг ардаа орхиж хамгийн гүн хямралд өртөх магадлал өндөр байна гэжээ. ОУВС 1 дүгээр сард 2021 онд дэлхийн ДНБ 3,4% -ийн өсөлттэй байна гэж таамаглаж байсан бол одоо уг таамаглалыг 5.8% болгон нэмэгдүүлсэн байна. Мягмар гарагт CNBC-д ярилцлага өгөхдөө Гопинат: "Энэ хямралыг эдийн засгийн бодлогоор бүрэн хянах боломжгүй хүнд цочрол юм. Энэ тахал хэзээ дуусах нь тодорхойгүй байна." гэжээ.

Их хямрал, Их Хорио

ОУВС-гийн ахлах эдийн засагч Их хямралтай харьцуулан хархад "бид одоо эрүүл мэндийн тал дээр илүү анхаарах хэрэгтэй. Эдийн засгийн талаас харахад бид зээлдүүлэгчидэд сүүлчийн найдвараа тавьж байгаа бөгөөд мөнгөний бодлого идэвхтэй явуулж зах зээлийн мөнгөн урсгалыг хангалттай хэмжээнд байлгаж төсвийн бодлогоор айл өрх, байгууллагуудыг дэмжих нь томоохон түлхэц болно”. Энэ жилийн өсөлтийн хурд огцом буурч байгаа нь аж ахуй нэгж байгууллагуудад коронавирусын дэгдэлт асар их хүндрэл авчирж байгаагаас харагдаж байна. Дэлхийн худалдааны байгууллага өнгөрсөн долоо хоногт дэлхийн худалдааны хэмжээ энэ жил 13 хувиар 32 хувь хүртэл буурна гэж мэдэгдсэн. Эдийн засгийн зохицуулалт, хөгжлийн байгууллагаас вирусийн үзүүлж буй нөлөө эдийн засгийг хүнд цохилтод оруулж үүний уршгийг “удаан хугацаанд мэдрэх болно” гэдгийг анхааруулсан. Вирусийн тархалтыг хязгаарлахын тулд олон орны засгийн газрууд хөл хорио тогтоох арга хэмжээг авч эхэлсэн бөгөөд зөвхөн хоол хүнс, эм худалдаж авах, зарим тохиолдолд дасгал хийх үед л гэрээс гарах зөвшөөрөл өгч байна. Үүний үр дүнд бизнесийн үйл ажиллагаа зогсонги байдалд ороод байна. Одоогийн хямралыг “Их хорио” хэмээн нэрлэж байгаа бөгөөд ОУВС-гийн дурдсанаар “энэ бол урьд өмнө бидний амьдралдаа үзээгүй хямрал” гэжээ. Мягмар гарагт болсон хэвлэлийн бага хурлын үеэр Гопинат хэлэхдээ: "Хол хорионоос улбаалсан хохирлын цар хүрээ, хурд нь бидний амьдралд өмнө тохиолдож байгаагүй зүйл юм гэжээ"

Тэгш бус байдал өсөх хандлагатай

Эдийн засгийн цохилтын эрч болон үргэлжлэх хугацаа нь тодорхойгүй байгаа хэдий ч хориг тусгаарлалтын бодлогыг харгалзан эдийн засгийг өдөөх үйл ажиллагаа нь илүү том сорилт болж байна.

ОУВС хэлэхдээ "урьд өмнө байгаагүй маш олон яаралтай тусламжийн санхүүжилтийн хүсэлтийг" хүлээн авсан. Нийт 189 гишүүнээс 90 гаруй нь санхүүгийн дэмжлэг хүссэн байна.

Эдийн засгийн хувьд хүндрэлтэй байгаа гишүүдэд санхүүжилт олгодог тус сан нь нэг их наяд ам.долларын зээлийн чадвартай.

CNBC-д өгсөн ярилцлагадаа Гопинат: "Эдийн засгийн гүн хямралтай байгаа энэ үед орлого багатай хүмүүс орлогоо алдаж болзошгүй тул ядуурал болон тэгш бус байдал нэмэгдэх болно” хэмээн дурджээ.

Европын орнуудад хүнд цохилт үзүүлж байна.

ОУВС-аас гаргасан хамгийн сүүлийн үеийн урьдчилсан мэдээгээр АНУ-ын эдийн засаг энэ онд 5.9 хувиар буурна гэж таамаглаж байна. Европын улсуудын эдийн засаг 7.5 хувиар буурах төлөвтэй байгаа бол Хятад улс 1.2 хувиар өсөх хандлагатай байна.

Итали, Испани улсуудад ДНБ 9.1 болон 8 хувиар тус тус буурч эдийн засгийн байдал хүнд  байх болно. COVID-19 цар тахал нь Европын орнууд дундаас энэ 2 улсад хамгийн хүчтэй цохилтыг өгч байна. Итали, Испани улсуудад 2019 оны сүүл үеэс вирус эрчимтэй тархаж эхэлсэн бөгөөд нас баралт болон халдварын тоогоороо Хятад улсаас илүү байгаа юм.

Засгийн газар ямар арга хэмжээ авах хэрэгтэй вэ?

ОУВС нь улс орнуудад оношлуурын зардал, эмнэлгийн хэрэгсэл болон эрүүл мэндийн бусад зардалд зарцуулалт хийх замаар эрүүл мэндийн хямралд анхаарлаа хандуулахыг зөвлөж байна.

Түүнчлэн засгийн газар хямралд өртөж буй аж ахуйн нэгжүүд, иргэдэд татварын хойшлуулалт, бэлэн мөнгө тараах зэрэг арга хэмжээг авч тусгаарлалт хязгаарлалтыг дэмжихэд бэлдэх хэрэгтэй.

Эх сурвалж: www.cnbc.com

Сүүлд нэмэгдсэн мэдээ
ПУСАН ХОТЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ДАРГА КАН МИ ГҮЛ ТЭРГҮҮТЭЙ ТӨЛӨӨЛӨГЧИД МҮХАҮТ-Д ЗОЧИЛЛОО
ПУСАН ХОТЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ДАРГА КАН МИ ГҮЛ ТЭРГҮҮТЭЙ ТӨЛӨӨЛӨГЧИД МҮХАҮТ-Д ЗОЧИЛЛОО
2026/10/22
МЭДЭГДЭЛ
МЭДЭГДЭЛ
2026/10/22
“БИЗНЕСИЙН ТҮНШЛЭЛИЙГ БЭХЖҮҮЛЭХ НЬ” СЕМИНАРЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“БИЗНЕСИЙН ТҮНШЛЭЛИЙГ БЭХЖҮҮЛЭХ НЬ” СЕМИНАРЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2026/10/20
ЗӨВШӨӨРЛИЙН МЭДЭЭЛЭЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НЭГДСЭН ТӨВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА “ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН ЗӨВШӨӨРЛИЙН ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТ, ХЭРЭГЖИЛТ БА БИЗНЕСИЙН ОРЧИН” 7 ХОНОГИЙН АРГА ХЭМЖЭЭГЭЭР ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

ДЭЛХИЙН МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫН ХӨГЖЛИЙН БАГА ХУРАЛД ОРОЛЦЛОО
ДЭЛХИЙН МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫН ХӨГЖЛИЙН БАГА ХУРАЛД ОРОЛЦЛОО
2026/10/19
МОНГОЛТРАНС - ӨСӨЛТӨД ХӨТӨЛСӨН 35 ЖИЛ
МОНГОЛТРАНС - ӨСӨЛТӨД ХӨТӨЛСӨН 35 ЖИЛ
2026/10/19
ШИНЭ ГИШҮҮДДЭЭ ГЭРЧИЛГЭЭ ГАРДУУЛАВ
ШИНЭ ГИШҮҮДДЭЭ ГЭРЧИЛГЭЭ ГАРДУУЛАВ
2026/10/16
ИМПОРТЫН МЭДЭГДЭЛ ОЛГОХ БАРАА, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЖАГСААЛТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
ИМПОРТЫН МЭДЭГДЭЛ ОЛГОХ БАРАА, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЖАГСААЛТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
2026/10/16
“HOME PRO 2026” ТӨВ АЗИЙН ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
“HOME PRO 2026” ТӨВ АЗИЙН ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
2026/10/15
“BUSINESS OUTLOOK 2027” АРГА ХЭМЖЭЭГЭЭР ИРЭХ ОНЫ БИЗНЕСИЙН ОРЧИН, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТӨЛӨВИЙГ ХЭЛЭЛЦЛЭЭ
“BUSINESS OUTLOOK 2027” АРГА ХЭМЖЭЭГЭЭР ИРЭХ ОНЫ БИЗНЕСИЙН ОРЧИН, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТӨЛӨВИЙГ ХЭЛЭЛЦЛЭЭ
2026/10/14
МҮХАҮТ “MIU” ДЭЭД СУРГУУЛИЙН БАГШ, ОЮУТНУУДАД ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ТАНИЛЦУУЛЛАА
МҮХАҮТ “MIU” ДЭЭД СУРГУУЛИЙН БАГШ, ОЮУТНУУДАД ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ТАНИЛЦУУЛЛАА
2026/10/14
ISO/IEC 17025 СТАНДАРТЫН АРГЫН БАТАЛГААЖУУЛАЛТ, НОТЛОГООНЫ ПРАКТИК СУРГАЛТ БОЛЛОО
ISO/IEC 17025 СТАНДАРТЫН АРГЫН БАТАЛГААЖУУЛАЛТ, НОТЛОГООНЫ ПРАКТИК СУРГАЛТ БОЛЛОО
2026/10/13
МОНГОЛ–СИНГАПУРЫН БИЗНЕС ФОРУМ СИНГАПУР УЛСАД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
МОНГОЛ–СИНГАПУРЫН БИЗНЕС ФОРУМ СИНГАПУР УЛСАД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026/10/13
“KYRGYZSTAN EXPO-2026” үзэсгэлэн”
“KYRGYZSTAN EXPO-2026” үзэсгэлэн” "EXPO EURASIA KYRGIZSTAN -2026” үйлдвэрлэлийн үзэсгэлэнд оролцохыг урьж байна.
2026/10/12
“Тэрбум мод” үндэсний мод тарих аян
“Тэрбум мод” үндэсний мод тарих аян
2026/10/12
Сайн Трансфер ХХК нь Монгол Улсаас БНХАУ болон Хонг Конг руу юанийн гүйлгээ хийх үйлчилгээг найдвартай үзүүлж байна
Сайн Трансфер ХХК нь Монгол Улсаас БНХАУ болон Хонг Конг руу юанийн гүйлгээ хийх үйлчилгээг найдвартай үзүүлж байна
2026/10/09
МҮХАҮТ-ЫН ӨМНӨГОВЬ, ДУНДГОВЬ АЙМГУУДЫН САЛБАР ТАНХИМЫН БҮХ ГИШҮҮДИЙН ЭЭЛЖИТ  ХУРАЛ БОЛНО
МҮХАҮТ-ЫН ӨМНӨГОВЬ, ДУНДГОВЬ АЙМГУУДЫН САЛБАР ТАНХИМЫН БҮХ ГИШҮҮДИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛ БОЛНО
2026/10/09
"ХОЙД БҮСИЙН БИЗНЕС, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЧУУЛГАН - 2026" АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026/10/08
Монголын бизнес төлөөлөгчид Сингапурын Meinhardt Group-ийн удирдлагуудтай уулзлаа
Монголын бизнес төлөөлөгчид Сингапурын Meinhardt Group-ийн удирдлагуудтай уулзлаа
2026/10/07
МОНГОЛЫН КОМПАНИУД ХҮНИЙ ЭРХИЙН ЭРСДЭЛИЙГ ҮНЭЛЭХ ПРАКТИК ХЭРЭГЛЭГДЭХҮҮНТЭЙ БОЛЛОО
МОНГОЛЫН КОМПАНИУД ХҮНИЙ ЭРХИЙН ЭРСДЭЛИЙГ ҮНЭЛЭХ ПРАКТИК ХЭРЭГЛЭГДЭХҮҮНТЭЙ БОЛЛОО
2026/10/06