(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

Тахлын дараах нийгэмд бизнесээ бэлдье!

2020/04/14 0

Коронавирусын тахлын улмаас үүссэн эрүүл мэнд болон хүмүүнлэгийн хямралтай зэрэгцэн дэлхийн өнцөг булан бүрт байгаа удирдлагууд бизнесийн асар их бэрхшээлтэй тулгарч байна: үйлчлүүлэгчдийн эрэлт буурч, хяналт зохицуулалтын чухал өөрчлөлтүүд, нийлүүлэлтийн сүлжээний тасалдал, ажилгүйдэл, эдийн засгийн хямрал болон тодорхойгүй байдлууд улам нэмэгдсээр байна. Эрүүл мэнд, хүмүүнлэгийн салбаруудад тохиолдоод буй хямралын нэгэн адилаар бизнесийн салбарыг ч мөн сэргээх арга хэмжээ хэрэгтэй байна. Байгууллагууд өөрийн үйл ажиллагаагаа сэргээх суурь хөрсөө одооноос эхэлж бэлдэх хэрэгтэй бөгөөд түрхэн зуурийн арга хэмжээ төдий л үр дүнгүй байна.

Удирдлагын онолч Генри Минтзберг стратегийг 5 P-гээр тодорхойлсон. Үүнд:

  • Plan- төлөвлөгөө, 
  • Ploy-арга мэх, 
  • Pattern- хэв маяг, 
  • Position -байр суурь, , 
  • Perspective- хэтийн төлөв зэрэг орсон байна.

Бид байр сууриа, төлөвлөгөө,хэтийн төлөв, төсөл, бэлэн байдал гэсэн 5 чиглэлээр санал болгохын тулд түүний энэхүү стратегийг ашиглалаа. Иймд хямралаас буцаж гарахын тулд дараах асуултууд танд тусалж чадна.

1. Царт тахлын үед болон дараа нь та ямар байр суурь эзэлж болох вэ?
Ухаалаг стратегийн шийдвэр гаргахын тулд хүрээлэн буй орчиндоо танай байгууллага яг ямар байр суурийг эзэлж байгааг сайн ойлгох ёстой. Та өөрийн зах зээл дээр хэн бэ, та экосистемдээ ямар үүрэг гүйцэтгэдэг вэ, таны гол өрсөлдөгчид хэн бэ? Та хаашаа чиглэж юунд зорьж байгаагаа ч бас ойлгох ёстой. Та үйл ажиллагаагаа зогсоосон ч тахал өвчний дараа дахин нээх боломжтой юу? Алдсанаа эргүүлэн авч чадах уу? Та дампуурах уу, эсвэл хөл хорионий үеэр өөрийгөө хөгжүүлж зах зээлийн тэргүүлэгч болж гарч ирж чадах уу

2. Хэвийн үйл ажиллагаандаа орох ямар төлөвлөгөөтэй байгаа вэ?
Төлөвлөгөө бол таны хүрэхийг хүссэн байр суурь руу чиглэсэн үйл ажиллагаануудын нэгдэл юм. Маргааш зорилгодоо хүрэхийн тулд өнөөдөр юу хийхээ тооцоолох хэрэгтэй. Одоогийн нөхцөлд бол хямралаас гарахын тулд юу хийх ёстой вэ, энэ бүхэн дуусах үед бизнесээ эргүүлэн тогтворжуулж чадах уу гэсэн асуулт гарч ирнэ. Төлөвлөгөөгүй байх нь угаасаа хэцүү байгаа нөхцөл байдлыг улам хурцатгадаг. Хийх гэж буй алхамуудаа тооцоолхдоо өргөн цар хүрээтэй, гүн гүнзгий бодож, алсыг хараарай.

3. Таны хандлага хэрхэн өөрчлөгдөх вэ?
Перспектив гэдэг нь аливаа байгууллага ертөнцийг болон өөрийгөө үзэх үзлийг хэлдэг. Цар тахлаас үүдэж танай байгууллагын соёл, илэрхийлэл өөрчлөгдөх магадлалтай. Хямрал нь хүмүүсийг нэгтгэж, хамтын хүч, тэсвэр тэвчээрийг бий болгоход тусалдаг ч нөгөө талаас хүмүүсийг бие биедээ үл итгэх, аминчхан үзэлтэй болгодог. Иймээс таны үзэл бодол хэрхэн өөрчлөгдөхийг мэдэх нь нэн чухал юм. Танай байгууллага хямралыг даван гарахад соёлын хувьд хэр бэлтгэгдсэн бэ? Өнөөгийн нөхцөл байдалд ажилчдаа нэгтгэх үү, эсвэл тэднийг тараах уу? Энэ бүхний дараа тэд байгууллагаа өөрөөр харах уу?  Эдгээр асуултуудад өгөх таны хариултууд энэ тахал дуусах үед хэрэг болно.

4. Та ямар шинэ төсөл эхлүүлэх, ажиллуулах, зохицуулах шаардлагатай байна вэ?
Коронавирустэй холбоотой асуудлаа шийдвэрлэхэд тань дээрх асуултуудад өгөх таны хариултууд туслах бөгөөд олон төслийн санааг таньд тодорхойлж өгөх болно. Хамгийн чухал нь танай байгууллагад тэдгээр төслүүд ирээдүйд ямар ач холбогдолтой вэ гэдэг дээр анхаарал тавьж ач холбогдолоор нь ангилах хэрэгтэй. Шилдэг менежерүүд, тодорхой нэг алба хэлтэсүүд, эсвэл IT гэх мэт бүгд нэг ижил ажиллах хүч дээр суурилсан олон тооны төслүүдийг эхлүүлэхэд анхаарах хэрэгтэй. Хэт олон шинэ санаачилга гаргаснаар та өөрийн стратегийн хариу үйлдлээ удаашруулах эсвэл бүр бүхнийг зогсоох ч аюултай. 

5. Та төлөвлөгөө, төсөл хэрэгжүүлэхэд хэр бэлтгэлтэй байгаа вэ?
Эцэст нь та байгууллагынхаа бэлэн байдлыг үнэлэх хэрэгтэй. Хэрэв танай байгууллагын ихэнхи ажилтнууд зайнаас ажиллах болсон ч таны эхлүүлсэн төслийг хэрэгжүүлэхэд бэлэн үү? Бид хувь хүн, баг, байгууллага мөн үндэсний хэмжээнд бэлтгэлжилтийн том ялгаа байгааг харж байна.  Өнөөгийн нөхцөл байдлаас харахад хурдан, чанартай шийдвэр гаргах нь харилцан адилгүй байгаа бөгөөд үүнээс хэн амжилтанд хүрч, хэн ард хоцорж байгааг тодорхойлж байна.

Бид стратегийн таван асуулт бүхий хүснэгтийг гаргасан. Энэ нь таны одоогийн болон ирээдүйн нүүдлийг төлөвлөхөд тусална. Хэрэглэгчид хямралын үед та тэдэнд хэрхэн хандсаныг санах болно. Жишээлбэл, хомсдол үүссэн үед барааны үнийг нэмэх нь байгууллага хэрэглэгч хоёрын харилцаанд том сэв суулгадаг.

Коронавирус нь дэлхийд урьд өмнө хэзээ ч байгаагүй нөлөө үзүүлсэн бөгөөд энэ бүхэн дуусах болоогүй байна. Цаашид үйл ажиллагаагаа сэргээхийн тулд компаниуд одооноос арга хэмжээ авч ажиллах ёстой бөгөөд үүний үр дүнд дэлхий дахин хурдан сэргэж илүү уян хатан болж чадна гэдэгт бид итгэж байна.

Эх сурвалж: hbr.org

Сүүлд нэмэгдсэн мэдээ
ПУСАН ХОТЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ДАРГА КАН МИ ГҮЛ ТЭРГҮҮТЭЙ ТӨЛӨӨЛӨГЧИД МҮХАҮТ-Д ЗОЧИЛЛОО
ПУСАН ХОТЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ДАРГА КАН МИ ГҮЛ ТЭРГҮҮТЭЙ ТӨЛӨӨЛӨГЧИД МҮХАҮТ-Д ЗОЧИЛЛОО
2026/10/22
МЭДЭГДЭЛ
МЭДЭГДЭЛ
2026/10/22
“БИЗНЕСИЙН ТҮНШЛЭЛИЙГ БЭХЖҮҮЛЭХ НЬ” СЕМИНАРЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“БИЗНЕСИЙН ТҮНШЛЭЛИЙГ БЭХЖҮҮЛЭХ НЬ” СЕМИНАРЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2026/10/20
ЗӨВШӨӨРЛИЙН МЭДЭЭЛЭЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НЭГДСЭН ТӨВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА “ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН ЗӨВШӨӨРЛИЙН ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТ, ХЭРЭГЖИЛТ БА БИЗНЕСИЙН ОРЧИН” 7 ХОНОГИЙН АРГА ХЭМЖЭЭГЭЭР ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

ДЭЛХИЙН МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫН ХӨГЖЛИЙН БАГА ХУРАЛД ОРОЛЦЛОО
ДЭЛХИЙН МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫН ХӨГЖЛИЙН БАГА ХУРАЛД ОРОЛЦЛОО
2026/10/19
МОНГОЛТРАНС - ӨСӨЛТӨД ХӨТӨЛСӨН 35 ЖИЛ
МОНГОЛТРАНС - ӨСӨЛТӨД ХӨТӨЛСӨН 35 ЖИЛ
2026/10/19
ШИНЭ ГИШҮҮДДЭЭ ГЭРЧИЛГЭЭ ГАРДУУЛАВ
ШИНЭ ГИШҮҮДДЭЭ ГЭРЧИЛГЭЭ ГАРДУУЛАВ
2026/10/16
ИМПОРТЫН МЭДЭГДЭЛ ОЛГОХ БАРАА, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЖАГСААЛТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
ИМПОРТЫН МЭДЭГДЭЛ ОЛГОХ БАРАА, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЖАГСААЛТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
2026/10/16
“HOME PRO 2026” ТӨВ АЗИЙН ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
“HOME PRO 2026” ТӨВ АЗИЙН ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
2026/10/15
“BUSINESS OUTLOOK 2027” АРГА ХЭМЖЭЭГЭЭР ИРЭХ ОНЫ БИЗНЕСИЙН ОРЧИН, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТӨЛӨВИЙГ ХЭЛЭЛЦЛЭЭ
“BUSINESS OUTLOOK 2027” АРГА ХЭМЖЭЭГЭЭР ИРЭХ ОНЫ БИЗНЕСИЙН ОРЧИН, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТӨЛӨВИЙГ ХЭЛЭЛЦЛЭЭ
2026/10/14
МҮХАҮТ “MIU” ДЭЭД СУРГУУЛИЙН БАГШ, ОЮУТНУУДАД ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ТАНИЛЦУУЛЛАА
МҮХАҮТ “MIU” ДЭЭД СУРГУУЛИЙН БАГШ, ОЮУТНУУДАД ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ТАНИЛЦУУЛЛАА
2026/10/14
ISO/IEC 17025 СТАНДАРТЫН АРГЫН БАТАЛГААЖУУЛАЛТ, НОТЛОГООНЫ ПРАКТИК СУРГАЛТ БОЛЛОО
ISO/IEC 17025 СТАНДАРТЫН АРГЫН БАТАЛГААЖУУЛАЛТ, НОТЛОГООНЫ ПРАКТИК СУРГАЛТ БОЛЛОО
2026/10/13
МОНГОЛ–СИНГАПУРЫН БИЗНЕС ФОРУМ СИНГАПУР УЛСАД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
МОНГОЛ–СИНГАПУРЫН БИЗНЕС ФОРУМ СИНГАПУР УЛСАД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026/10/13
“KYRGYZSTAN EXPO-2026” үзэсгэлэн”
“KYRGYZSTAN EXPO-2026” үзэсгэлэн” "EXPO EURASIA KYRGIZSTAN -2026” үйлдвэрлэлийн үзэсгэлэнд оролцохыг урьж байна.
2026/10/12
“Тэрбум мод” үндэсний мод тарих аян
“Тэрбум мод” үндэсний мод тарих аян
2026/10/12
Сайн Трансфер ХХК нь Монгол Улсаас БНХАУ болон Хонг Конг руу юанийн гүйлгээ хийх үйлчилгээг найдвартай үзүүлж байна
Сайн Трансфер ХХК нь Монгол Улсаас БНХАУ болон Хонг Конг руу юанийн гүйлгээ хийх үйлчилгээг найдвартай үзүүлж байна
2026/10/09
МҮХАҮТ-ЫН ӨМНӨГОВЬ, ДУНДГОВЬ АЙМГУУДЫН САЛБАР ТАНХИМЫН БҮХ ГИШҮҮДИЙН ЭЭЛЖИТ  ХУРАЛ БОЛНО
МҮХАҮТ-ЫН ӨМНӨГОВЬ, ДУНДГОВЬ АЙМГУУДЫН САЛБАР ТАНХИМЫН БҮХ ГИШҮҮДИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛ БОЛНО
2026/10/09
"ХОЙД БҮСИЙН БИЗНЕС, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЧУУЛГАН - 2026" АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026/10/08
Монголын бизнес төлөөлөгчид Сингапурын Meinhardt Group-ийн удирдлагуудтай уулзлаа
Монголын бизнес төлөөлөгчид Сингапурын Meinhardt Group-ийн удирдлагуудтай уулзлаа
2026/10/07
МОНГОЛЫН КОМПАНИУД ХҮНИЙ ЭРХИЙН ЭРСДЭЛИЙГ ҮНЭЛЭХ ПРАКТИК ХЭРЭГЛЭГДЭХҮҮНТЭЙ БОЛЛОО
МОНГОЛЫН КОМПАНИУД ХҮНИЙ ЭРХИЙН ЭРСДЭЛИЙГ ҮНЭЛЭХ ПРАКТИК ХЭРЭГЛЭГДЭХҮҮНТЭЙ БОЛЛОО
2026/10/06