(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН МАНЛАЙЛАЛ - ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭХ ШИНЭ ХӨДӨЛГҮҮР

2026/08/20 0

Нэгдсэн Үндэстний Байгууллагын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (UNCCD COP17)-ын хүрээнд МҮХАҮТ-аас “ESG, тогтвортой санхүүжилт, дижитал инновациар дамжуулан эмэгтэйчүүд газрын доройтлыг бууруулах үйлсэд оролцох нь” сэдэвт салбар хуралдааныг “Ногоон бүс”-д амжилттай зохион байгууллаа.

Уг арга хэмжээг нээж МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Б.Лхагважав хэлсэн үгэндээ, нүүдлийн ахуй болон малчдын нүүх бололцоог чөлөөтэй байлгах нь газрын эвдрэл, цөлжилтөөс хамгаалах гол амин сүнс бөгөөд Үндсэн хуульд малчин өрхийн аж ахуйг оруулснаар мал, малчин хоёрыг хамгаалах институцийг бүрдүүлэх ёстойг онцоллоо. Мөн хөрс, газрыг нөхөн сэргээх хөрөнгө оруулалт нь ирээдүйн эдийн засаг, бизнесийн тогтвортой байдалд хийж буй хөрөнгө оруулалт болохыг дурдаад, ESG стандарт болон бонд нь ердөө тайлан гаргах төдий зүйл биш, эрсдэлийг бууруулж өрсөлдөх чадварыг дээшлүүлэх хэрэгсэл тул эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих, тэдний тогтвортой байдал болон экспортын чадавхийг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтойг тэмдэглэв.

Үргэлжлүүлэн МҮХАҮТ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Саруул үндсэн илтгэл тавьж, танхимаас тогтвортой хөгжлийн чиглэлээр хэрэгжүүлж буй санал санаачилгууд болон эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих бодлогын хэрэгжилтийг танилцууллаа.

Арга хэмжээний эхний панел хэлэлцүүлгийг МҮХАҮТ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Саруул чиглүүлж, эмэгтэйчүүдийн удирдсан бизнест тогтвортой санхүүжилтийг хэрхэн хүртээмжтэй олгох, ногоон хөрөнгө оруулалтын механизм болон экспортын чадавхийг нэмэгдүүлэх боломжуудыг хөндөн ярилцав.

Энэхүү хэлэлцүүлэгт Голомт банкны Олон улсын банкны газрын захирал Б.Энхзаяа банк, санхүүгийн салбараас ногоон болон тогтвортой санхүүжилтийг дэмжих бодлого, эмэгтэй бизнес эрхлэгчдэд зориулсан уян хатан санхүүгийн боломжуудыг хуваалцсан бол "Ханбогд Кашмер" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ч.Ганцэцэг ноос, ноолуурын салбарт

тогтвортой үйлдвэрлэл болон бэлтгэн нийлүүлэлтийн сүлжээний хариуцлагыг нэвтрүүлж буй туршлагаасаа ярилаа.

Мөн "KITE Mongolia" ХХК-ийн үүсгэн байгуулагч, МҮХАҮТ-ын дэргэдэх Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн зөвлөлийн Удирдах зөвлөлийн гишүүн Л.Болормаа ногоон стартап болон эмэгтэйчүүдийн үүсгэн байгуулсан инновацийн төслүүдэд хөрөнгө оруулалт татах, чадавхижуулах боломжуудыг тодотгов.

Дараагийн хэлэлцүүлгийг МҮХАҮТ-ын Ерөнхийлөгчийн зөвлөх М.Сарандаваа чиглүүлж, Байгаль орчин, нийгэм, засаглалын (ESG) зарчмууд нь бизнесийн тогтвортой хөгжлийн хөдөлгүүр болох тухай өрнүүлсэн юм.

Хэлэлцүүлгийн үеэр "Промон Трейд" ХХК-ийн үүсгэн байгуулагч Н.Оюунбат бизнесийн байгууллагууд байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг багасгах, нийгмийн хариуцлагыг өдөр тутмын үйл ажиллагаандаа хэрхэн нэвтрүүлж буй жишээг дурдсан бол "Ресилиенси Консалтинг Сервис" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.Нямгарав компаниуд ESG-ийн

үнэлгээ хийлгэснээр эрсдэлийг бууруулж, олон улсын зах зээлд өрсөлдөх чадвараа дээшлүүлэх боломжтойг тайлбарлав.

Түүнчлэн Олон улсын хөдөлмөрийн байгууллага (ОУХБ)-ын Байгаль орчин, зохистой хөдөлмөрийн ахлах мэргэжилтэн Фреди Гуаякан уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох ногоон шилжилтийн үед зохистой хөдөлмөр эрхлэлт болон олон улсын стандартыг хангаж ажиллахын чухлыг онцоллоо.

Арга хэмжээний төгсгөлд “Цахим эдийн засаг дахь эмэгтэй экспортлогчдыг дэмжих WEIDE” төсөлд шалгарч, монгол хүний ур ухаан, бог малын өгөөжөөр хүүхдийн тав тухыг хангасан 100% цэвэр ноос, ноолууран бүтээгдэхүүнийг байгальд ээлтэй, хаягдалгүй үйлдвэрлэн олон улсын зах зээлд нийлүүлж буй "BOG Brand"-ийн үүсгэн байгуулагч Г.Нямдаваа өөрийн бизнесийн амжилттай түүх, уламжлалт гар урлалыг тогтвортой хөгжилтэй хослуулан өөрчлөлтийг манлайлж буй туршлагаасаа хуваалцаж чуулганыг өндөрлүүллээ.

Арга Хэмжээ
01
01 сар
КОМПАНИЙН ЗАСАГЛАЛЫН ГЭРЧИЛГЭЭ ОЛГОХ СУРГАЛТ-2026
01
01 сар
ISO/IEC17025 ЛАБОРАТОРИЙН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦОО
01
01 сар
СТРАТЕГИ ТӨЛӨВЛӨГӨӨ БОЛОВСРУУЛАХ АРГА ЗҮЙ
18
03 сар
"ISO/IEC17025 ЛАБОРАТОРИЙН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦОО" Ахисан шатны сургалт
16
04 сар
ISO/IEC 17025:2017 АРГЫН БАТАЛГАА & НОТОЛГОО
20
05 сар
ISO/IEC 17025:2017 ЧАНАРЫН ХЯНАЛТ БА ЧАНАРЫН БАТАЛГААЖУУЛАЛТ
29
06 сар
ELSA AI - Англи хэлний сургалт
22
09 сар
Монгол-Сингапур бизнес форум
13
10 сар
“ҮНДЭСНИЙ ЧАНАРЫН ШАГНАЛ-2026” ШАЛГАРУУЛАЛТЫН МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВЧ ЭХЭЛЛЭЭ
17
10 сар
Гадаад худалдааны менежерийн сургалт 2026
17
10 сар
ГАДААД ХУДАЛДААНЫ МЕНЕЖЕР-2026
21
10 сар
TEX+ VISION KOREA
04
11 сар
“BAZAAR BERLIN 2026” Олон Улсын Үзэсгэлэн
04
11 сар
Food Week Korea 2026 - Хүнсний салбарын олон улсын үзэсгэлэн
05
11 сар
Чанарын менежерийг чадавхжуулах сургалт
23
11 сар
Канад улсад зохион байгуулагдах Canadian Western Agribition Хөдөө аж ахуйн салбарын үзэсгэлэн
10
12 сар
“ТАЙПЭЙН ОЛОН УЛСЫН БАРИЛГЫН МАТЕРИАЛЫН ҮЗЭСГЭЛЭН-2026” ҮЗЭСГЭЛЭН БОЛНО
Сүүлд нэмэгдсэн мэдээ
“БИЗНЕСИЙН ТҮНШЛЭЛИЙГ БЭХЖҮҮЛЭХ НЬ” СЕМИНАРЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“БИЗНЕСИЙН ТҮНШЛЭЛИЙГ БЭХЖҮҮЛЭХ НЬ” СЕМИНАРЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2026/10/20
ЗӨВШӨӨРЛИЙН МЭДЭЭЛЭЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НЭГДСЭН ТӨВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА “ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН ЗӨВШӨӨРЛИЙН ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТ, ХЭРЭГЖИЛТ БА БИЗНЕСИЙН ОРЧИН” 7 ХОНОГИЙН АРГА ХЭМЖЭЭГЭЭР ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

ДЭЛХИЙН МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫН ХӨГЖЛИЙН БАГА ХУРАЛД ОРОЛЦЛОО
ДЭЛХИЙН МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫН ХӨГЖЛИЙН БАГА ХУРАЛД ОРОЛЦЛОО
2026/10/19
МОНГОЛТРАНС - ӨСӨЛТӨД ХӨТӨЛСӨН 35 ЖИЛ
МОНГОЛТРАНС - ӨСӨЛТӨД ХӨТӨЛСӨН 35 ЖИЛ
2026/10/19
ШИНЭ ГИШҮҮДДЭЭ ГЭРЧИЛГЭЭ ГАРДУУЛАВ
ШИНЭ ГИШҮҮДДЭЭ ГЭРЧИЛГЭЭ ГАРДУУЛАВ
2026/10/16
ИМПОРТЫН МЭДЭГДЭЛ ОЛГОХ БАРАА, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЖАГСААЛТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
ИМПОРТЫН МЭДЭГДЭЛ ОЛГОХ БАРАА, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЖАГСААЛТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
2026/10/16
“HOME PRO 2026” ТӨВ АЗИЙН ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
“HOME PRO 2026” ТӨВ АЗИЙН ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
2026/10/15
“BUSINESS OUTLOOK 2027” АРГА ХЭМЖЭЭГЭЭР ИРЭХ ОНЫ БИЗНЕСИЙН ОРЧИН, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТӨЛӨВИЙГ ХЭЛЭЛЦЛЭЭ
“BUSINESS OUTLOOK 2027” АРГА ХЭМЖЭЭГЭЭР ИРЭХ ОНЫ БИЗНЕСИЙН ОРЧИН, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТӨЛӨВИЙГ ХЭЛЭЛЦЛЭЭ
2026/10/14
МҮХАҮТ “MIU” ДЭЭД СУРГУУЛИЙН БАГШ, ОЮУТНУУДАД ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ТАНИЛЦУУЛЛАА
МҮХАҮТ “MIU” ДЭЭД СУРГУУЛИЙН БАГШ, ОЮУТНУУДАД ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ТАНИЛЦУУЛЛАА
2026/10/14
ISO/IEC 17025 СТАНДАРТЫН АРГЫН БАТАЛГААЖУУЛАЛТ, НОТЛОГООНЫ ПРАКТИК СУРГАЛТ БОЛЛОО
ISO/IEC 17025 СТАНДАРТЫН АРГЫН БАТАЛГААЖУУЛАЛТ, НОТЛОГООНЫ ПРАКТИК СУРГАЛТ БОЛЛОО
2026/10/13
МОНГОЛ–СИНГАПУРЫН БИЗНЕС ФОРУМ СИНГАПУР УЛСАД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
МОНГОЛ–СИНГАПУРЫН БИЗНЕС ФОРУМ СИНГАПУР УЛСАД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026/10/13
“KYRGYZSTAN EXPO-2026” үзэсгэлэн”
“KYRGYZSTAN EXPO-2026” үзэсгэлэн” "EXPO EURASIA KYRGIZSTAN -2026” үйлдвэрлэлийн үзэсгэлэнд оролцохыг урьж байна.
2026/10/12
“Тэрбум мод” үндэсний мод тарих аян
“Тэрбум мод” үндэсний мод тарих аян
2026/10/12
Сайн Трансфер ХХК нь Монгол Улсаас БНХАУ болон Хонг Конг руу юанийн гүйлгээ хийх үйлчилгээг найдвартай үзүүлж байна
Сайн Трансфер ХХК нь Монгол Улсаас БНХАУ болон Хонг Конг руу юанийн гүйлгээ хийх үйлчилгээг найдвартай үзүүлж байна
2026/10/09
МҮХАҮТ-ЫН ӨМНӨГОВЬ, ДУНДГОВЬ АЙМГУУДЫН САЛБАР ТАНХИМЫН БҮХ ГИШҮҮДИЙН ЭЭЛЖИТ  ХУРАЛ БОЛНО
МҮХАҮТ-ЫН ӨМНӨГОВЬ, ДУНДГОВЬ АЙМГУУДЫН САЛБАР ТАНХИМЫН БҮХ ГИШҮҮДИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛ БОЛНО
2026/10/09
"ХОЙД БҮСИЙН БИЗНЕС, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЧУУЛГАН - 2026" АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026/10/08
Монголын бизнес төлөөлөгчид Сингапурын Meinhardt Group-ийн удирдлагуудтай уулзлаа
Монголын бизнес төлөөлөгчид Сингапурын Meinhardt Group-ийн удирдлагуудтай уулзлаа
2026/10/07
МОНГОЛЫН КОМПАНИУД ХҮНИЙ ЭРХИЙН ЭРСДЭЛИЙГ ҮНЭЛЭХ ПРАКТИК ХЭРЭГЛЭГДЭХҮҮНТЭЙ БОЛЛОО
МОНГОЛЫН КОМПАНИУД ХҮНИЙ ЭРХИЙН ЭРСДЭЛИЙГ ҮНЭЛЭХ ПРАКТИК ХЭРЭГЛЭГДЭХҮҮНТЭЙ БОЛЛОО
2026/10/06
ТӨР, ОЛОН НИЙТИЙН ХЯНАЛТЫН ТУХАЙ ХУУЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫН ТӨСЛИЙГ БИЗНЕСИЙН ТӨЛӨӨЛӨЛД ТАНИЛЦУУЛЛАА
ТӨР, ОЛОН НИЙТИЙН ХЯНАЛТЫН ТУХАЙ ХУУЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫН ТӨСЛИЙГ БИЗНЕСИЙН ТӨЛӨӨЛӨЛД ТАНИЛЦУУЛЛАА
2026/10/06
"ЗУНДАРЬ" УРАН САЙХНЫ КИНОНЫ ДУУНУУДЫН ПЯНЗНЫ ТӨСӨЛД ХАМТРАН АЖИЛЛАХ САНАЛ
2026/10/05