(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ

2026/08/12 0

Монгол Улсад ирэх таван жилийн хугацаанд хэрэгжүүлэх техник, мэргэжлийн боловсролын төслийн хүрээнд Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим (МҮХАҮТ) болон Азийн хөгжлийн банкны төлөөлөгчид уулзалт хийж, хамтын ажиллагааны боломж, төслийн хэрэгжилтийн талаар санал солилцлоо.

Уулзалтад Азийн хөгжлийн банкны Нийгмийн салбар хариуцсан ахлах мэргэжилтэн (Principal Social Sector Officer) Шин Лонг тэргүүтэй төслийн багийн төлөөлөл оролцож, Монгол Улсад хэрэгжүүлэхээр төлөвлөж буй техник, мэргэжлийн боловсрол, сургалтын салбарын төслийн талаар танилцууллаа.

Уулзалтын үеэр мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын чанар, хүртээмжийг сайжруулах, хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцсэн мэргэжилтэй ажиллах хүчнийг бэлтгэх, боловсролын салбар болон бизнесийн байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр санал солилцов.

Уулзалтад МҮХАҮТ-ын Гүйцэтгэх захирал Ц.Магнайбаатар, Бизнес академийн дарга Д.Бямбадорж нар оролцож цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
 
Мөн энэхүү уулзалтад Азийн хөгжлийн банкны төлөөлөгчдөөс гадна TVET-ийн зөвлөх, хөдөө аж ахуйн машин механизмын зөвлөх, AARC International Consulting Co-ийн дэд захирал болон боловсрол, нийгмийн салбарын мэргэжилтнүүд оролцсон юм. 

Энэхүү уулзалт нь Монгол Улсын мэргэжлийн болон техникийн боловсролын салбарыг хөгжүүлэх, бизнесийн салбарын оролцоог нэмэгдүүлэх, хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд нийцсэн хүний нөөцийг бэлтгэх чиглэлээр олон улсын байгууллагатай хамтын ажиллагааг өргөжүүлэх чухал алхам боллоо.


Сүүлд нэмэгдсэн мэдээ
АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
2026/08/12
Монгол-Польшийн бизнес уулзалт амжилттай зохион байгуулагдлаа
Монгол-Польшийн бизнес уулзалт амжилттай зохион байгуулагдлаа
2026/08/08
НҮҮРСНИЙ БҮС НУТГИЙН
НҮҮРСНИЙ БҮС НУТГИЙН "ШУДАРГА ШИЛЖИЛТ" ХИЙХ СТРАТЕГИЙН ОЛОН УЛСЫН СУРГАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ОРОЛЦЛОО
2026/08/05
УИХ-ААС ИРҮҮЛСЭН ХАРИУ
УИХ-ААС ИРҮҮЛСЭН ХАРИУ
2026/08/05
ЯПОНЫ КАНАГАВА МУЖИЙН САГАМИХАРА ХОТЫН  ХУДАЛДАА АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМЫН ТӨЛӨӨЛӨГЧИД  МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ХУДАЛДАА АЖ ҮЙЛДВЭРИЙН  ТАНХИМД ЗОЧЛОВ
ЯПОНЫ КАНАГАВА МУЖИЙН САГАМИХАРА ХОТЫН ХУДАЛДАА АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМЫН ТӨЛӨӨЛӨГЧИД МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ХУДАЛДАА АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМД ЗОЧЛОВ
2026/08/04
МҮХАҮТ болон БНХАУ-ын Өвөр Монголын Зөвлөл хамтран
МҮХАҮТ болон БНХАУ-ын Өвөр Монголын Зөвлөл хамтран "Монгол Улс, БНХАУ-ын бүс нутгийн эдийн засаг, хамтын ажиллагааны уулзалт"-ыг зохион байгууллаа
2026/07/30
ХАМТРАН АЖИЛЛАХ САНАЛ
ХАМТРАН АЖИЛЛАХ САНАЛ
2026/07/29
Гарал үүслийн дүрмийн дэлгэрэнгүй
Гарал үүслийн дүрмийн дэлгэрэнгүй
2026/07/20
Квоттой болон бууруулсан тарифтай барааны жагсаалт
Квоттой болон бууруулсан тарифтай барааны жагсаалт
2026/07/20
ЕАЭЗХ, түүний гишүүн орнуудаас Монгол улс руу хөнгөлттэй тарифаар импортлох 367 барааны жагсаалт
ЕАЭЗХ, түүний гишүүн орнуудаас Монгол улс руу хөнгөлттэй тарифаар импортлох 367 барааны жагсаалт
2026/07/20
Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо (ЕАЭЗХ), түүний гишүүн орнууд хоорондын худалдааны түр хэлэлцээр 2026 оны 07 дугаар сарын 22-ны өдрөөс албан ёсоор хэрэгжиж эхлэнэ
Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо (ЕАЭЗХ), түүний гишүүн орнууд хоорондын худалдааны түр хэлэлцээр 2026 оны 07 дугаар сарын 22-ны өдрөөс албан ёсоор хэрэгжиж эхлэнэ
2026/07/20
ШЕЛТЕК МОНГОЛИА ХХК
ШЕЛТЕК МОНГОЛИА ХХК
2026/07/06
МҮХАҮТ, ШАНХАЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ БАЙГУУЛЛАГЫН ХУДАЛДАА ЭДИЙН ЗАСГИЙН СУРГУУЛИЙН МОНГОЛ ДАХЬ ТӨЛӨӨЛӨГЧИЙН БАЙГУУЛЛАГАТАЙ ХАМТЫН АЖИЛЛААГАА ЭХЛҮҮЛНЭ
МҮХАҮТ, ШАНХАЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ БАЙГУУЛЛАГЫН ХУДАЛДАА ЭДИЙН ЗАСГИЙН СУРГУУЛИЙН МОНГОЛ ДАХЬ ТӨЛӨӨЛӨГЧИЙН БАЙГУУЛЛАГАТАЙ ХАМТЫН АЖИЛЛААГАА ЭХЛҮҮЛНЭ
2026/07/06
МҮХАҮТ ШИНЭЭР ЭЛССЭН ГИШҮҮДДЭЭ ГИШҮҮНЧЛЭЛИЙН ГЭРЧИЛГЭЭ ГАРДУУЛЖ, БИЗНЕСИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ШИНЭ БОЛОМЖУУДЫГ НЭЭЛЭЭ
МҮХАҮТ ШИНЭЭР ЭЛССЭН ГИШҮҮДДЭЭ ГИШҮҮНЧЛЭЛИЙН ГЭРЧИЛГЭЭ ГАРДУУЛЖ, БИЗНЕСИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ШИНЭ БОЛОМЖУУДЫГ НЭЭЛЭЭ
2026/07/03