НҮҮРСНИЙ БҮС НУТГИЙН "ШУДАРГА ШИЛЖИЛТ" ХИЙХ СТРАТЕГИЙН ОЛОН УЛСЫН СУРГАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ОРОЛЦЛОО
МҮХАҮТ-аас Олон улсын хөдөлмөрийн байгууллага (ОУХБ)-ын дэмжлэгтэйгээр, ОУХБ-ын Итали улсын Турин хот дахь Олон улсын сургалтын төв (ITCILO) болон IE University-тэй хамтран зохион байгуулсан “Нүүрсний бүс нутгийн шударга шилжилтийн стратегийг хэрэгжүүлэх практик гарын авлага” сэдэвт олон улсын сургалт, хэлэлцүүлэгт 7 дугаар сарын 28–30-ний өдрүүдэд оролцлоо.

Сургалт, хэлэлцүүлэгт зургаан улсын төлөөлөгчид оролцож, шударга шилжилтийн бодлого, хэрэгжилтийн туршлага, ололт амжилт, тулгамдсан сорилтуудаа харилцан хуваалцан, олон улсын сайн туршлагаас суралцав.
Уур амьсгалын өөрчлөлт, эрчим хүчний шилжилт нь өнөөдөр дэлхийн улс орнуудын хөгжлийн бодлогын чухал чиглэл болоод байна. Энэ шилжилтэд хувийн хэвшлийн идэвхтэй оролцоо нь тогтвортой хөгжлийг дэмжихээс гадна ногоон хөрөнгө оруулалт татах, өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх, шинэ бизнесийн боломжийг бий болгоход чухал ач холбогдолтой болохыг сургалтын үеэр онцоллоо.
МҮХАҮТ нь тогтвортой хөгжил, шударга шилжилтийн бодлогыг дэмжих чиглэлээр олон улсын байгууллагуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлж, Монголын бизнесийн салбарын оролцоог нэмэгдүүлэхэд анхааран ажиллаж байна