(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ТҮНШЛЭЛИЙГ ШИНЭ ШАТАНД ГАРГАХ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛҮҮДИЙГ ТОДОРХОЙЛЛОО

2026/07/02 0

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Б.Пүрэвдагва Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын удирдлагуудтай уулзаж, төр, хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлэх, бизнес, хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлэх, Улаанбаатар хотын эдийн засгийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх чиглэлээр хамтын ажиллагааны асуудлаар санал солилцлоо.

Уулзалтыг нээж хотын дарга Б.Пүрэвдагва “Төр бизнестэй өрсөлдөхгүй, хот бизнес эрхлэхгүй” хэмээн онцолж, төр, хувийн хэвшлийн түншлэлд суурилсан хөгжлийн бодлогоо танилцууллаа. Тэрбээр зөвшөөрөл олголт, хяналт шалгалт, төрийн үйлчилгээний шат дамжлагыг цөөрүүлж, технологид суурилсан шийдлийг нэвтрүүлэх, нийслэлийн өмчит байгууллагуудын Төлөөлөн удирдах зөвлөлд хувийн хэвшлийн төлөөллийг ажиллуулах, хувийн хэвшлийн хэрэгжүүлэх боломжтой ажил, үйлчилгээнд төр өрсөлдөхгүй байх зарчмыг бодлогын түвшинд хэрэгжүүлэхээ илэрхийлэв.

Мөн энэ үеэр нийслэлийн үйл ажиллагаа, төсөл, хөрөнгө оруулалт, үйлчилгээ болон бусад мэдээллийг иргэд, аж ахуйн нэгжүүдэд нээлттэй, ил тод хүргэх зорилготой “Open.Ulaanbaatar.mn” нээлттэй мэдээллийн платформыг ашиглалтад оруулж буйгаа танилцуулж, мэдээллийн хүртээмж, ил тод байдлыг нэмэгдүүлэхэд уг платформ чухал үүрэг гүйцэтгэхийг онцлов.

Уулзалтын хүрээнд Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, МҮХАҮТ хамтын ажиллагааны санамж бичиг байгуулж, хөрөнгө оруулалт, худалдаа, үйлдвэрлэл, экспорт, аялал жуулчлалыг дэмжих, бизнесийн орчныг сайжруулахад чиглэсэн үзэсгэлэн, форум, бизнесийн арга хэмжээ, сургалт, судалгаа, зөвлөх үйлчилгээ зэрэг Танхимын бүтээгдэхүүн, үйлчилгээг хамтран хэрэгжүүлэх чиглэлээр санал нэгдэв.

Талууд цаашид бизнес эрхлэхэд тулгамдаж буй асуудлыг тогтмол хамтран хэлэлцэж, хувийн хэвшлийн санал, санаачилгыг бодлого боловсруулах, шийдвэр гаргах үйл явцад тусган ажиллах замаар төр, хувийн хэвшлийн үр дүнтэй түншлэлийг бэхжүүлж, Улаанбаатар хотын эдийн засгийн тогтвортой хөгжил, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах чиглэлд хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхээр тохиролцлоо.

 


Сүүлд нэмэгдсэн мэдээ
МҮХАҮТ БОЛОН ОХУ-ЫН ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛЭХЭЭР ТОХИРОЛЦЛОО
МҮХАҮТ БОЛОН ОХУ-ЫН ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛЭХЭЭР ТОХИРОЛЦЛОО
2026/08/20
МОНГОЛ БРЭНДҮҮД ЭРЭЭН ХОТЫН ОЛОН УЛСЫН ҮЗЭСГЭЛЭНД ЭХ ОРНОО ТӨЛӨӨЛӨН ОРОЛЦОЖ БАЙНА
МОНГОЛ БРЭНДҮҮД ЭРЭЭН ХОТЫН ОЛОН УЛСЫН ҮЗЭСГЭЛЭНД ЭХ ОРНОО ТӨЛӨӨЛӨН ОРОЛЦОЖ БАЙНА
2026/08/20
ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН МАНЛАЙЛАЛ - ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭХ ШИНЭ ХӨДӨЛГҮҮР
ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН МАНЛАЙЛАЛ - ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭХ ШИНЭ ХӨДӨЛГҮҮР
2026/08/20
МҮХАҮТ-ЫН УДИРДЛАГУУД UNCCD COP17-ИЙН “НОГООН БҮС”-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛОН ДОТООДЫН ААН-ҮҮДИЙН ҮЗЭСГЭЛЭНТЭЙ ТАНИЛЦЛАА
МҮХАҮТ-ЫН УДИРДЛАГУУД UNCCD COP17-ИЙН “НОГООН БҮС”-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛОН ДОТООДЫН ААН-ҮҮДИЙН ҮЗЭСГЭЛЭНТЭЙ ТАНИЛЦЛАА
2026/08/18
MNG GmbH нь Германд төвтэй логистикийн компани
MNG GmbH нь Германд төвтэй логистикийн компани
2026/08/14
АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
2026/08/12
Монгол-Польшийн бизнес уулзалт амжилттай зохион байгуулагдлаа
Монгол-Польшийн бизнес уулзалт амжилттай зохион байгуулагдлаа
2026/08/08
НҮҮРСНИЙ БҮС НУТГИЙН
НҮҮРСНИЙ БҮС НУТГИЙН "ШУДАРГА ШИЛЖИЛТ" ХИЙХ СТРАТЕГИЙН ОЛОН УЛСЫН СУРГАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ОРОЛЦЛОО
2026/08/05
УИХ-ААС ИРҮҮЛСЭН ХАРИУ
УИХ-ААС ИРҮҮЛСЭН ХАРИУ
2026/08/05
ЯПОНЫ КАНАГАВА МУЖИЙН САГАМИХАРА ХОТЫН  ХУДАЛДАА АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМЫН ТӨЛӨӨЛӨГЧИД  МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ХУДАЛДАА АЖ ҮЙЛДВЭРИЙН  ТАНХИМД ЗОЧЛОВ
ЯПОНЫ КАНАГАВА МУЖИЙН САГАМИХАРА ХОТЫН ХУДАЛДАА АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМЫН ТӨЛӨӨЛӨГЧИД МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ХУДАЛДАА АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМД ЗОЧЛОВ
2026/08/04
МҮХАҮТ болон БНХАУ-ын Өвөр Монголын Зөвлөл хамтран
МҮХАҮТ болон БНХАУ-ын Өвөр Монголын Зөвлөл хамтран "Монгол Улс, БНХАУ-ын бүс нутгийн эдийн засаг, хамтын ажиллагааны уулзалт"-ыг зохион байгууллаа
2026/07/30
ХАМТРАН АЖИЛЛАХ САНАЛ
ХАМТРАН АЖИЛЛАХ САНАЛ
2026/07/29
Гарал үүслийн дүрмийн дэлгэрэнгүй
Гарал үүслийн дүрмийн дэлгэрэнгүй
2026/07/20
Квоттой болон бууруулсан тарифтай барааны жагсаалт
Квоттой болон бууруулсан тарифтай барааны жагсаалт
2026/07/20
ЕАЭЗХ, түүний гишүүн орнуудаас Монгол улс руу хөнгөлттэй тарифаар импортлох 367 барааны жагсаалт
ЕАЭЗХ, түүний гишүүн орнуудаас Монгол улс руу хөнгөлттэй тарифаар импортлох 367 барааны жагсаалт
2026/07/20
Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо (ЕАЭЗХ), түүний гишүүн орнууд хоорондын худалдааны түр хэлэлцээр 2026 оны 07 дугаар сарын 22-ны өдрөөс албан ёсоор хэрэгжиж эхлэнэ
Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо (ЕАЭЗХ), түүний гишүүн орнууд хоорондын худалдааны түр хэлэлцээр 2026 оны 07 дугаар сарын 22-ны өдрөөс албан ёсоор хэрэгжиж эхлэнэ
2026/07/20
ШЕЛТЕК МОНГОЛИА ХХК
ШЕЛТЕК МОНГОЛИА ХХК
2026/07/06