МҮХАҮТ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧИД БНХАУ-Д СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМАНД АЖИЛЛАЛАА

БНХАУ-ын Бээжин хотноо ажиллаж буй Монголын төлөөлөгчид айлчлалынхаа хүрээнд Монгол Улсаас Бүгд Найрамдах Хятад Ард Улсад суугаа Элчин сайдын яаманд зочилж, Элчин зөвлөх Д.Мөнхтүшигтэй уулзлаа. Уулзалтад Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим (МҮХАҮТ)-ын Ерөнхийлөгч Б.Лхагважав болон БНХАУ дахь Танхимын төлөөлөгчид оролцов.

Энэхүү уулзалтаар талууд Монгол, Хятадын худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын өнөөгийн нөхцөл байдал, цаашдын чиг хандлага болон хоёр улсын бизнес эрхлэгчдийн түншлэлийг өргөжүүлэх боломжуудын талаар нарийвчлан санал солилцсон юм. Мөн МҮХАҮТ-ын Бээжин хот дахь төлөөлөгчийн газраас хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, бизнесийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх чиглэлээр хийж буй ажлуудыг танилцуулж, цаашид Элчин сайдын яамтай нягт хамтран ажиллахаар тохиролцлоо.