(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

МҮХАҮТ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Б.ЛХАГВАЖАВ ГУАНДУН МУЖИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ОРЧНЫГ ТАНИЛЦУУЛАХ УУЛЗАЛТАД ОРОЛЦЛОО

2026/06/25 0

БНХАУ-ын Бээжин хотноо 2026 оны 6 дугаар сарын 22-ны өдөр Олон улсын ханган нийлүүлэлтийн сүлжээний IV удаагийн экспогийн хүрээнд зохион байгуулагдсан “2026 онд Гуандунд хөрөнгө оруулах боломж” сэдэвт хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааг сурталчлах уулзалтад Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын Ерөнхийлөгч Б.Лхагважав зочноор оролцлоо.

Тус арга хэмжээг Гуандун мужийн Ардын Засгийн газар болон холбогдох байгууллагууд хамтран зохион байгуулж, тус мужийн эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын орчин, аж үйлдвэрийн хөгжлийн бодлого, олон улсын хамтын ажиллагааны боломжуудыг гадаадын төр, бизнесийн байгууллагуудын төлөөлөлд танилцуулсан юм. Арга хэмжээний үеэр Гуандун мужийн удирдлагууд тус бүс нутаг нь БНХАУ-ын эдийн засгийн хамгийн эрчимтэй хөгжиж буй төвүүдийн нэг бөгөөд өндөр технологи, ухаалаг үйлдвэрлэл, цахилгаан автомашин, дижитал эдийн засаг, логистик болон ногоон хөгжлийн салбаруудад хөрөнгө оруулалт татах өргөн боломжтойг онцлон тэмдэглэв. Мөн олон улсын үйлдвэрлэл, ханган нийлүүлэлтийн сүлжээний хамтын ажиллагааг өргөжүүлэх, гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих бодлого, хэрэгжүүлж буй томоохон төсөл хөтөлбөрүүдээ танилцууллаа.

Уулзалтын үеэр Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын Ерөнхийлөгч Б.Лхагважавыг БНХАУ-ын Олон улсын худалдааг дэмжих зөвлөлийн (CCPIT) Гуандун мужийн хорооны удирдлагууд хүлээн авч уулзан, Монгол Улс, БНХАУ-ын худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг өргөжүүлэх, бизнес эрхлэгчдийн харилцаа холбоог идэвхжүүлэх, хоёр улсын аж ахуйн нэгжүүдийн хамтын ажиллагааг шинэ түвшинд хүргэх асуудлаар санал солилцов. Түүнчлэн уул уурхай, хөдөө ахуй, хүнс боловсруулах үйлдвэрлэл, ноос ноолуур, логистик болон ханган нийлүүлэлтийн сүлжээний чиглэлээр хамтран ажиллах боломжуудын талаар дэлгэрэнгүй хэлэлцэж, харилцан ашигтай хамтын ажиллагааны шинэ чиглэлүүдийг тодорхойлсон юм.

Монголын талын идэвхтэй оролцоо нь Гуандун муж болон олон улсын бизнесийн байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцан ашигтай түншлэлийг бэхжүүлэхэд чухал хувь нэмэр оруулсныг зохион байгуулагчид онцлон тэмдэглэв. МҮХАҮТ нь БНХАУ-ын Олон улсын худалдааг дэмжих зөвлөл (CCPIT) болон түүний орон нутгийн салбаруудтай тогтоосон түншлэлээ шинэ шатанд гаргаж, хоёр орны бизнес эрхлэгчдийг холбох гүүр нь байхаа илэрхийллээ. Цаашид талууд худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, ханган нийлүүлэлтийн сүлжээг өргөжүүлэх чиглэлээр бизнес форум, үзэсгэлэн худалдааг тогтмолжуулж, эдийн засгийн харилцан ашигтай хамтын ажиллагааг тууштай дэмжин ажиллахаар тохиролцов.

 


Сүүлд нэмэгдсэн мэдээ
“KYRGYZSTAN EXPO-2026” узэсгэлэн”
“KYRGYZSTAN EXPO-2026” узэсгэлэн” "EXPO EURASIA KYRGIZSTAN -2026” үйлдвэрлэлийн үзэсгэлэнд оролцохыг урьж байна.
2026/10/12
“Тэрбум мод” үндэсний мод тарих аян
“Тэрбум мод” үндэсний мод тарих аян
2026/10/12
Сайн Трансфер ХХК нь Монгол Улсаас БНХАУ болон Хонг Конг руу юанийн гүйлгээ хийх үйлчилгээг найдвартай үзүүлж байна
Сайн Трансфер ХХК нь Монгол Улсаас БНХАУ болон Хонг Конг руу юанийн гүйлгээ хийх үйлчилгээг найдвартай үзүүлж байна
2026/10/09
МҮХАҮТ-ЫН ӨМНӨГОВЬ, ДУНДГОВЬ АЙМГУУДЫН САЛБАР ТАНХИМЫН БҮХ ГИШҮҮДИЙН ЭЭЛЖИТ  ХУРАЛ БОЛНО
МҮХАҮТ-ЫН ӨМНӨГОВЬ, ДУНДГОВЬ АЙМГУУДЫН САЛБАР ТАНХИМЫН БҮХ ГИШҮҮДИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛ БОЛНО
2026/10/09
"ХОЙД БҮСИЙН БИЗНЕС, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЧУУЛГАН – 2026" АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026/10/08
Монголын бизнес төлөөлөгчид Сингапурын Meinhardt Group-ийн удирдлагуудтай уулзлаа
Монголын бизнес төлөөлөгчид Сингапурын Meinhardt Group-ийн удирдлагуудтай уулзлаа
2026/10/07
МОНГОЛЫН КОМПАНИУД ХҮНИЙ ЭРХИЙН ЭРСДЭЛИЙГ ҮНЭЛЭХ ПРАКТИК ХЭРЭГЛЭГДЭХҮҮНТЭЙ БОЛЛОО
МОНГОЛЫН КОМПАНИУД ХҮНИЙ ЭРХИЙН ЭРСДЭЛИЙГ ҮНЭЛЭХ ПРАКТИК ХЭРЭГЛЭГДЭХҮҮНТЭЙ БОЛЛОО
2026/10/06
ТӨР, ОЛОН НИЙТИЙН ХЯНАЛТЫН ТУХАЙ ХУУЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫН ТӨСЛИЙГ БИЗНЕСИЙН ТӨЛӨӨЛӨЛД ТАНИЛЦУУЛЛАА
ТӨР, ОЛОН НИЙТИЙН ХЯНАЛТЫН ТУХАЙ ХУУЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫН ТӨСЛИЙГ БИЗНЕСИЙН ТӨЛӨӨЛӨЛД ТАНИЛЦУУЛЛАА
2026/10/06
"ЗУНДАРЬ" УРАН САЙХНЫ КИНОНЫ ДУУНУУДЫН ПЯНЗНЫ ТӨСӨЛД ХАМТРАН АЖИЛЛАХ САНАЛ
2026/10/05
МЭДЭГДЭЛ
МЭДЭГДЭЛ
2026/10/03
КАРЕК-ИЙН ТАНХИМУУДЫН ХОЛБООНЫ АНХДУГААР УУЛЗАЛТ БОЛЖ, МҮХАҮТ 2026 ОНД ДАРГАЛНА
КАРЕК-ИЙН ТАНХИМУУДЫН ХОЛБООНЫ АНХДУГААР УУЛЗАЛТ БОЛЖ, МҮХАҮТ 2026 ОНД ДАРГАЛНА
2026/10/01
МҮХАҮТ-ЫН ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Б.САРУУЛ ОКСФОРДЫН ИХ СУРГУУЛИЙН УДИРДАХ ТҮВШНИЙ СУРГАЛТАД ХАМРАГДЛАА
МҮХАҮТ-ЫН ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Б.САРУУЛ ОКСФОРДЫН ИХ СУРГУУЛИЙН УДИРДАХ ТҮВШНИЙ СУРГАЛТАД ХАМРАГДЛАА
2026/09/30
МОНГОЛ, ИНДОНЕЗИЙН БИЗНЕСИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ШИНЭ БОЛОМЖ НЭЭГДЛЭЭ
МОНГОЛ, ИНДОНЕЗИЙН БИЗНЕСИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ШИНЭ БОЛОМЖ НЭЭГДЛЭЭ
2026/09/29
МОНГОЛ, ИХ БРИТАНИЙН БИЗНЕС, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭХ ТАЛААР УУЛЗЛАА
МОНГОЛ, ИХ БРИТАНИЙН БИЗНЕС, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭХ ТАЛААР УУЛЗЛАА
2026/09/28
ISO/IEC 17025:2017 СУРГАЛТ 5 ДАХЬ УДААГАА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
ISO/IEC 17025:2017 СУРГАЛТ 5 ДАХЬ УДААГАА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026/09/25
МОНГОЛ–ЧЕХИЙН БИЗНЕС УУЛЗАЛТ БОЛЛОО
МОНГОЛ–ЧЕХИЙН БИЗНЕС УУЛЗАЛТ БОЛЛОО
2026/09/25
“ОМСКИЙ ЛЕС” ХХК
“ОМСКИЙ ЛЕС” ХХК
2026/09/24
БНХАУ-ЫН ЛЯОНИНЬ МУЖИЙН ОЛОН УЛСЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ, ХУДАЛДААНЫ VII ЧУУЛГАНД МОНГОЛ УЛС ЗОЧИН ОРНООР ОРОЛЦЛОО
БНХАУ-ЫН ЛЯОНИНЬ МУЖИЙН ОЛОН УЛСЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ, ХУДАЛДААНЫ VII ЧУУЛГАНД МОНГОЛ УЛС ЗОЧИН ОРНООР ОРОЛЦЛОО
2026/09/24
МОНГОЛ-ХЯТАД-ОРОСЫН ХУДАЛДАА АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМУУДЫН 19 ДЭХ УДААГИЙН НЭГДСЭН ЧУУЛГАНААС  ГАРГАХ ХАМТАРСАН ТУНХАГ БИЧИГ
МОНГОЛ-ХЯТАД-ОРОСЫН ХУДАЛДАА АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМУУДЫН 19 ДЭХ УДААГИЙН НЭГДСЭН ЧУУЛГАНААС ГАРГАХ ХАМТАРСАН ТУНХАГ БИЧИГ
2026/09/23
МҮХАҮТ HRDD ПРАКТИК ХЭРЭГСЭЛ БОЛОВСРУУЛЖ БАЙНА
МҮХАҮТ HRDD ПРАКТИК ХЭРЭГСЭЛ БОЛОВСРУУЛЖ БАЙНА
2026/09/21