(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

МҮХАҮТ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Б.ЛХАГВАЖАВ БНХАУ ДАХЬ ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНТАЙ ТАНИЛЦЛАА

2026/06/25 1

МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Б.Лхагважав Танхимын Бээжин дэх Төлөөлөгчийн газрын үйл ажиллагаатай танилцаж, БНХАУ дахь төлөөлөгчдийн 2026 оны эхний хагас жилийн үйл ажиллагааны тайланг сонслоо. Уулзалтад МҮХАҮТ-ын БНХАУ дахь тэргүүн төлөөлөгч О.Амарболд, Шанхай хот дахь төлөөлөгч Б.Золцэнгэл, Гуандун муж дахь төлөөлөгч Б.Эрдэнэ-Оюун нар оролцож, хариуцсан бүс нутгуудад хэрэгжүүлсэн ажлын үр дүн, бизнесийн хамтын ажиллагааны ололт амжилт, цаашдын зорилт, төлөвлөгөөний талаар дэлгэрэнгүй танилцуулга хийлээ.

Төлөөлөгчид тайлант хугацаанд Монгол, Хятадын худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг өргөжүүлэх, хоёр улсын аж ахуйн нэгжүүдийн харилцаа холбоог бэхжүүлэх, бизнес форум, үзэсгэлэн яармаг, худалдааны уулзалт, хөрөнгө оруулалтын арга хэмжээнд Монголын аж ахуйн нэгжүүдийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр хэрэгжүүлсэн ажлуудаа танилцуулсан юм. МҮХАҮТ-ын Бээжин хот дахь Төлөөлөгчийн газар нь байгуулагдсанаасаа хойш хоёр жилийн хугацаанд тасралтгүй үйл ажиллагаа явуулж, Монгол, Хятадын бизнесийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, аж ахуйн нэгжүүдэд зах зээлийн мэдээлэл хүргэх, боломжит түншүүдтэй холбох, хөрөрийн боломжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн олон талт ажлыг амжилттай хэрэгжүүлж байна. Мөн Бээжин, Шанхай болон Гуандун муж дахь төлөөлөгчид Монголын аж ахуйн нэгжүүдийг БНХАУ-ын бүс нутгийн зах зээлтэй холбох, хамтын ажиллагааны шинэ боломжуудыг эрэлхийлэх, хөрөнгө оруулагчид болон бизнесийн байгууллагуудтай үр дүнтэй хамтран ажиллахад онцгой анхаарч ажиллаж буйгаа онцоллоо.

Тайлантай танилцсаны дараа МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Б.Лхагважав төлөөлөгчдийн үйл ажиллагааны үр дүнг өндрөөр үнэлж, БНХАУ дахь төлөөлөгчдийн сүлжээ нь Монголын хувийн хэвшлийн байгууллагуудын гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх, экспорт, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, хоёр улсын худалдаа, эдийн засгийн харилцааг шинэ түвшинд хүргэхэд чухал үүрэг гүйцэтгэж байгааг онцлон тэмдэглэлээ. Түүнчлэн цаашид Монголын бизнес эрхлэгчдийг БНХАУ-ын зах зээлд илүү өргөн хүрээнд нэвтрүүлэх, хөрөнгө оруулалтын бодит төслүүдийг дэмжих, худалдааг хөнгөвчлөх, бүс нутгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр төлөөлөгчдийн үйл ажиллагааг улам эрчимжүүлж ажиллахыг үүрэг болгов. Уулзалтын үеэр 2026 оны хоёрдугаар хагас жилийн үйл ажиллагааны төлөвлөгөө, хэрэгжүүлэх томоохон арга хэмжээ, хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэлүүдийн талаар санал солилцож, Монгол, Хятадын бизнесийн харилцааг улам өргөжүүлэхэд чиглэсэн тодорхой зорилтуудыг дэвшүүллээ.

 

 


Батсайхан
Амараа айхтар хичээл зүтгэлтэй хүүхэд шүү, НҮБ-ийн ЗЗХ-д байхдаа хамгийн шилдэг нь байсан. Одоо ч хэвээрэй юм. Дүүдээ амжилт хүсье.
Сүүлд нэмэгдсэн мэдээ
“KYRGYZSTAN EXPO-2026” узэсгэлэн”
“KYRGYZSTAN EXPO-2026” узэсгэлэн” "EXPO EURASIA KYRGIZSTAN -2026” үйлдвэрлэлийн үзэсгэлэнд оролцохыг урьж байна.
2026/10/12
“Тэрбум мод” үндэсний мод тарих аян
“Тэрбум мод” үндэсний мод тарих аян
2026/10/12
Сайн Трансфер ХХК нь Монгол Улсаас БНХАУ болон Хонг Конг руу юанийн гүйлгээ хийх үйлчилгээг найдвартай үзүүлж байна
Сайн Трансфер ХХК нь Монгол Улсаас БНХАУ болон Хонг Конг руу юанийн гүйлгээ хийх үйлчилгээг найдвартай үзүүлж байна
2026/10/09
МҮХАҮТ-ЫН ӨМНӨГОВЬ, ДУНДГОВЬ АЙМГУУДЫН САЛБАР ТАНХИМЫН БҮХ ГИШҮҮДИЙН ЭЭЛЖИТ  ХУРАЛ БОЛНО
МҮХАҮТ-ЫН ӨМНӨГОВЬ, ДУНДГОВЬ АЙМГУУДЫН САЛБАР ТАНХИМЫН БҮХ ГИШҮҮДИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛ БОЛНО
2026/10/09
"ХОЙД БҮСИЙН БИЗНЕС, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЧУУЛГАН – 2026" АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026/10/08
Монголын бизнес төлөөлөгчид Сингапурын Meinhardt Group-ийн удирдлагуудтай уулзлаа
Монголын бизнес төлөөлөгчид Сингапурын Meinhardt Group-ийн удирдлагуудтай уулзлаа
2026/10/07
МОНГОЛЫН КОМПАНИУД ХҮНИЙ ЭРХИЙН ЭРСДЭЛИЙГ ҮНЭЛЭХ ПРАКТИК ХЭРЭГЛЭГДЭХҮҮНТЭЙ БОЛЛОО
МОНГОЛЫН КОМПАНИУД ХҮНИЙ ЭРХИЙН ЭРСДЭЛИЙГ ҮНЭЛЭХ ПРАКТИК ХЭРЭГЛЭГДЭХҮҮНТЭЙ БОЛЛОО
2026/10/06
ТӨР, ОЛОН НИЙТИЙН ХЯНАЛТЫН ТУХАЙ ХУУЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫН ТӨСЛИЙГ БИЗНЕСИЙН ТӨЛӨӨЛӨЛД ТАНИЛЦУУЛЛАА
ТӨР, ОЛОН НИЙТИЙН ХЯНАЛТЫН ТУХАЙ ХУУЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫН ТӨСЛИЙГ БИЗНЕСИЙН ТӨЛӨӨЛӨЛД ТАНИЛЦУУЛЛАА
2026/10/06
"ЗУНДАРЬ" УРАН САЙХНЫ КИНОНЫ ДУУНУУДЫН ПЯНЗНЫ ТӨСӨЛД ХАМТРАН АЖИЛЛАХ САНАЛ
2026/10/05
МЭДЭГДЭЛ
МЭДЭГДЭЛ
2026/10/03
КАРЕК-ИЙН ТАНХИМУУДЫН ХОЛБООНЫ АНХДУГААР УУЛЗАЛТ БОЛЖ, МҮХАҮТ 2026 ОНД ДАРГАЛНА
КАРЕК-ИЙН ТАНХИМУУДЫН ХОЛБООНЫ АНХДУГААР УУЛЗАЛТ БОЛЖ, МҮХАҮТ 2026 ОНД ДАРГАЛНА
2026/10/01
МҮХАҮТ-ЫН ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Б.САРУУЛ ОКСФОРДЫН ИХ СУРГУУЛИЙН УДИРДАХ ТҮВШНИЙ СУРГАЛТАД ХАМРАГДЛАА
МҮХАҮТ-ЫН ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Б.САРУУЛ ОКСФОРДЫН ИХ СУРГУУЛИЙН УДИРДАХ ТҮВШНИЙ СУРГАЛТАД ХАМРАГДЛАА
2026/09/30
МОНГОЛ, ИНДОНЕЗИЙН БИЗНЕСИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ШИНЭ БОЛОМЖ НЭЭГДЛЭЭ
МОНГОЛ, ИНДОНЕЗИЙН БИЗНЕСИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ШИНЭ БОЛОМЖ НЭЭГДЛЭЭ
2026/09/29
МОНГОЛ, ИХ БРИТАНИЙН БИЗНЕС, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭХ ТАЛААР УУЛЗЛАА
МОНГОЛ, ИХ БРИТАНИЙН БИЗНЕС, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭХ ТАЛААР УУЛЗЛАА
2026/09/28
ISO/IEC 17025:2017 СУРГАЛТ 5 ДАХЬ УДААГАА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
ISO/IEC 17025:2017 СУРГАЛТ 5 ДАХЬ УДААГАА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026/09/25
МОНГОЛ–ЧЕХИЙН БИЗНЕС УУЛЗАЛТ БОЛЛОО
МОНГОЛ–ЧЕХИЙН БИЗНЕС УУЛЗАЛТ БОЛЛОО
2026/09/25
“ОМСКИЙ ЛЕС” ХХК
“ОМСКИЙ ЛЕС” ХХК
2026/09/24
БНХАУ-ЫН ЛЯОНИНЬ МУЖИЙН ОЛОН УЛСЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ, ХУДАЛДААНЫ VII ЧУУЛГАНД МОНГОЛ УЛС ЗОЧИН ОРНООР ОРОЛЦЛОО
БНХАУ-ЫН ЛЯОНИНЬ МУЖИЙН ОЛОН УЛСЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ, ХУДАЛДААНЫ VII ЧУУЛГАНД МОНГОЛ УЛС ЗОЧИН ОРНООР ОРОЛЦЛОО
2026/09/24
МОНГОЛ-ХЯТАД-ОРОСЫН ХУДАЛДАА АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМУУДЫН 19 ДЭХ УДААГИЙН НЭГДСЭН ЧУУЛГАНААС  ГАРГАХ ХАМТАРСАН ТУНХАГ БИЧИГ
МОНГОЛ-ХЯТАД-ОРОСЫН ХУДАЛДАА АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМУУДЫН 19 ДЭХ УДААГИЙН НЭГДСЭН ЧУУЛГАНААС ГАРГАХ ХАМТАРСАН ТУНХАГ БИЧИГ
2026/09/23
МҮХАҮТ HRDD ПРАКТИК ХЭРЭГСЭЛ БОЛОВСРУУЛЖ БАЙНА
МҮХАҮТ HRDD ПРАКТИК ХЭРЭГСЭЛ БОЛОВСРУУЛЖ БАЙНА
2026/09/21