(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

МҮХАҮТ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Б.ЛХАГВАЖАВ CCPIT-ИЙН ДАРГА РЭН ХУНБИНТАЙ УУЛЗАЖ, ХАМТЫН АЖИЛЛАГААГ ШИНЭ ШАТАНД ГАРГАХААР ТОХИРОЛЦОВ

2026/06/25 0

Ханган нийлүүлэлтийн сүлжээний IV удаагийн олон улсын экспогийн үеэр Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын Ерөнхийлөгч Б.Лхагважав БНХАУ-ын Олон улсын худалдааг дэмжих хороо (CCPIT)-ны дарга Рэн Хунбинтай албан ёсны уулзалт хийлээ. Уулзалтын эхэнд МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Б.Лхагважав 2026 оны 9 дүгээр сарын 17-18-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах Монгол-Орос-Хятадын Худалдаа, аж үйлдвэрийн танхимуудын XIX форумд оролцох албан ёсны урилгыг Рэн Хунбин даргад гардуулан өгч, форумын бэлтгэл ажлын талаар санал солилцов.

Талууд Монгол, Хятадын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, бизнесийн байгууллагуудын түншлэлийг идэвхжүүлэх, бүс нутгийн болон олон улсын ханган нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлэх асуудлаар дэлгэрэнгүй ярилцсан байна. Мөн АТА карней болон барааны гарал үүслийн гэрчилгээний тогтолцоонд дижитал технологийг үе шаттайгаар нэвтрүүлэх, цахим баталгаажуулалтын системийг хөгжүүлэх, мэдээлэл солилцооны уялдаа холбоог сайжруулах замаар худалдааг хөнгөвчлөх чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр санал нэгдэв.

Үүний зэрэгцээ талууд хиймэл оюун ухаан (AI), хүний нөөц болон үйлдвэрлэлийн шинэ технологийн уялдаанд суурилсан аж үйлдвэрийн хөгжлийн шинэ чиг хандлагыг хэлэлцэж, дижитал эдийн засаг, ухаалаг үйлдвэрлэл, инноваци, үйлдвэрлэлийн автоматжуулалт болон нийлүүлэлтийн сүлжээний үр ашгийг нэмэгдүүлэх хамтарсан төсөл, санаачилга хэрэгжүүлэх боломжийг хэлэлцлээ. Энэ үеэр Рэн Хунбин дарга БНХАУ-ын 15 дугаар таван жилийн төлөвлөгөөний хүрээнд өндөр чанартай хөгжил, өндөр түвшний нээлттэй бодлого, технологид суурилсан үйлдвэрлэлийн шинэчлэлийг эрчимжүүлж байгааг танилцуулаад, энэ хүрээнд Монголын бизнесийн байгууллагуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх бүрэн боломжтойг онцлон тэмдэглэв. МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Б.Лхагважав, Монгол Улсын хувьд хиймэл оюун ухаан, дижитал шилжилт, үйлдвэрлэлийн шинэ технологи, цахим худалдаа болон логистикийн хөгжлийг дэмжих нь эдийн засгийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх чухал хүчин зүйл болж байгааг онцолж, энэ чиглэлээр CCPIT болон Хятадын аж ахуйн нэгжүүдтэй хамтрах сонирхолтой байгаагаа илэрхийллээ.

Уулзалтын төгсгөлд талууд МҮХАҮТ болон CCPIT хоорондын стратегийн түншлэлийг улам бэхжүүлж, худалдаа, хөрөнгө оруулалт, үзэсгэлэн яармаг, бизнес форум, инноваци, дижитал эдийн засаг болон өндөр технологийн үйлдвэрлэлийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахын төлөө хамтран ажиллахаар тохиролцлоо.

 


Сүүлд нэмэгдсэн мэдээ
“KYRGYZSTAN EXPO-2026” узэсгэлэн”
“KYRGYZSTAN EXPO-2026” узэсгэлэн” "EXPO EURASIA KYRGIZSTAN -2026” үйлдвэрлэлийн үзэсгэлэнд оролцохыг урьж байна.
2026/10/12
“Тэрбум мод” үндэсний мод тарих аян
“Тэрбум мод” үндэсний мод тарих аян
2026/10/12
Сайн Трансфер ХХК нь Монгол Улсаас БНХАУ болон Хонг Конг руу юанийн гүйлгээ хийх үйлчилгээг найдвартай үзүүлж байна
Сайн Трансфер ХХК нь Монгол Улсаас БНХАУ болон Хонг Конг руу юанийн гүйлгээ хийх үйлчилгээг найдвартай үзүүлж байна
2026/10/09
МҮХАҮТ-ЫН ӨМНӨГОВЬ, ДУНДГОВЬ АЙМГУУДЫН САЛБАР ТАНХИМЫН БҮХ ГИШҮҮДИЙН ЭЭЛЖИТ  ХУРАЛ БОЛНО
МҮХАҮТ-ЫН ӨМНӨГОВЬ, ДУНДГОВЬ АЙМГУУДЫН САЛБАР ТАНХИМЫН БҮХ ГИШҮҮДИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛ БОЛНО
2026/10/09
"ХОЙД БҮСИЙН БИЗНЕС, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЧУУЛГАН – 2026" АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026/10/08
Монголын бизнес төлөөлөгчид Сингапурын Meinhardt Group-ийн удирдлагуудтай уулзлаа
Монголын бизнес төлөөлөгчид Сингапурын Meinhardt Group-ийн удирдлагуудтай уулзлаа
2026/10/07
МОНГОЛЫН КОМПАНИУД ХҮНИЙ ЭРХИЙН ЭРСДЭЛИЙГ ҮНЭЛЭХ ПРАКТИК ХЭРЭГЛЭГДЭХҮҮНТЭЙ БОЛЛОО
МОНГОЛЫН КОМПАНИУД ХҮНИЙ ЭРХИЙН ЭРСДЭЛИЙГ ҮНЭЛЭХ ПРАКТИК ХЭРЭГЛЭГДЭХҮҮНТЭЙ БОЛЛОО
2026/10/06
ТӨР, ОЛОН НИЙТИЙН ХЯНАЛТЫН ТУХАЙ ХУУЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫН ТӨСЛИЙГ БИЗНЕСИЙН ТӨЛӨӨЛӨЛД ТАНИЛЦУУЛЛАА
ТӨР, ОЛОН НИЙТИЙН ХЯНАЛТЫН ТУХАЙ ХУУЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫН ТӨСЛИЙГ БИЗНЕСИЙН ТӨЛӨӨЛӨЛД ТАНИЛЦУУЛЛАА
2026/10/06
"ЗУНДАРЬ" УРАН САЙХНЫ КИНОНЫ ДУУНУУДЫН ПЯНЗНЫ ТӨСӨЛД ХАМТРАН АЖИЛЛАХ САНАЛ
2026/10/05
МЭДЭГДЭЛ
МЭДЭГДЭЛ
2026/10/03
КАРЕК-ИЙН ТАНХИМУУДЫН ХОЛБООНЫ АНХДУГААР УУЛЗАЛТ БОЛЖ, МҮХАҮТ 2026 ОНД ДАРГАЛНА
КАРЕК-ИЙН ТАНХИМУУДЫН ХОЛБООНЫ АНХДУГААР УУЛЗАЛТ БОЛЖ, МҮХАҮТ 2026 ОНД ДАРГАЛНА
2026/10/01
МҮХАҮТ-ЫН ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Б.САРУУЛ ОКСФОРДЫН ИХ СУРГУУЛИЙН УДИРДАХ ТҮВШНИЙ СУРГАЛТАД ХАМРАГДЛАА
МҮХАҮТ-ЫН ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Б.САРУУЛ ОКСФОРДЫН ИХ СУРГУУЛИЙН УДИРДАХ ТҮВШНИЙ СУРГАЛТАД ХАМРАГДЛАА
2026/09/30
МОНГОЛ, ИНДОНЕЗИЙН БИЗНЕСИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ШИНЭ БОЛОМЖ НЭЭГДЛЭЭ
МОНГОЛ, ИНДОНЕЗИЙН БИЗНЕСИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ШИНЭ БОЛОМЖ НЭЭГДЛЭЭ
2026/09/29
МОНГОЛ, ИХ БРИТАНИЙН БИЗНЕС, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭХ ТАЛААР УУЛЗЛАА
МОНГОЛ, ИХ БРИТАНИЙН БИЗНЕС, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭХ ТАЛААР УУЛЗЛАА
2026/09/28
ISO/IEC 17025:2017 СУРГАЛТ 5 ДАХЬ УДААГАА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
ISO/IEC 17025:2017 СУРГАЛТ 5 ДАХЬ УДААГАА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026/09/25
МОНГОЛ–ЧЕХИЙН БИЗНЕС УУЛЗАЛТ БОЛЛОО
МОНГОЛ–ЧЕХИЙН БИЗНЕС УУЛЗАЛТ БОЛЛОО
2026/09/25
“ОМСКИЙ ЛЕС” ХХК
“ОМСКИЙ ЛЕС” ХХК
2026/09/24
БНХАУ-ЫН ЛЯОНИНЬ МУЖИЙН ОЛОН УЛСЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ, ХУДАЛДААНЫ VII ЧУУЛГАНД МОНГОЛ УЛС ЗОЧИН ОРНООР ОРОЛЦЛОО
БНХАУ-ЫН ЛЯОНИНЬ МУЖИЙН ОЛОН УЛСЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ, ХУДАЛДААНЫ VII ЧУУЛГАНД МОНГОЛ УЛС ЗОЧИН ОРНООР ОРОЛЦЛОО
2026/09/24
МОНГОЛ-ХЯТАД-ОРОСЫН ХУДАЛДАА АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМУУДЫН 19 ДЭХ УДААГИЙН НЭГДСЭН ЧУУЛГАНААС  ГАРГАХ ХАМТАРСАН ТУНХАГ БИЧИГ
МОНГОЛ-ХЯТАД-ОРОСЫН ХУДАЛДАА АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМУУДЫН 19 ДЭХ УДААГИЙН НЭГДСЭН ЧУУЛГАНААС ГАРГАХ ХАМТАРСАН ТУНХАГ БИЧИГ
2026/09/23
МҮХАҮТ HRDD ПРАКТИК ХЭРЭГСЭЛ БОЛОВСРУУЛЖ БАЙНА
МҮХАҮТ HRDD ПРАКТИК ХЭРЭГСЭЛ БОЛОВСРУУЛЖ БАЙНА
2026/09/21