(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

ХАНГАН НИЙЛҮҮЛЭЛТИЙН СҮЛЖЭЭНИЙ IV УДААГИЙН ОЛОН УЛСЫН ЭКСПО БЭЭЖИН ХОТНОО ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2026/06/25 0

БНХАУ-ын Бээжин хотноо энэ сарын 22-ноос 26-ны өдрүүдэд “Дэлхийг холбож, ирээдүйг хамтдаа бүтээе” уриан дор Ханган нийлүүлэлтийн сүлжээний IV удаагийн олон улсын экспо (China International Supply Chain Expo) амжилттай зохион байгуулагдлаа.

БНХАУ-ын Олон улсын худалдааг дэмжих хороо (CCPIT)-ноос зохион байгуулсан тус экспо нь дэлхийн үйлдвэрлэл, худалдаа, хөрөнгө оруулалт, инноваци, технологи болон ханган нийлүүлэлтийн сүлжээний хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд чиглэсэн олон улсын түвшний томоохон платформ болж чадсаныг албаныхан онцолж байна.

Үзэсгэлэнгийн нээлтийн ажиллагаанд БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Шадар сайд Дин Шюэсян оролцож, үндсэн илтгэл тавьсан бөгөөд тус арга хэмжээнд Монгол Улсыг төлөөлөн МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Б.Лхагважав тэргүүтэй төлөөлөгчид оролцлоо. Шадар сайд Дин Шюэсян илтгэлдээ дэлхийн эдийн засагт тулгарч буй сорилтууд болон үйлдвэрлэл, нийлүүлэлтийн сүлжээний тасалдлын эрсдэл нэмэгдэж буй өнөө үед олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх замаар сүлжээний тогтвортой, уян хатан чанарыг хамтран хангах нь чухал болохыг тэмдэглэсэн юм.

Мөн нээлтийн ажиллагааг удирдан явуулсан CCPIT-ийн дарга Рэн Хунбин хэлсэн үгэндээ, БНХАУ-ын 15 дугаар таван жилийн төлөвлөгөөний эхний жилд тохиож буй энэ удаагийн экспо нь өндөр чанартай хөгжил, өндөр түвшний нээлттэй бодлогыг урагшлуулж, олон улсын үйлдвэрлэл, ханган нийлүүлэлтийн сүлжээний хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахад ачболгодолтойг тодотгов.

Энэ удаагийн арга хэмжээний гол үр дүнгийн нэг нь оролцогч улс орнуудын худалдаа, аж үйлдвэрийн танхим, бизнесийн байгууллагууд хамтран “Ханган нийлүүлэлтийн сүлжээний IV удаагийн олон улсын экспогийн Бээжингийн санаачилга”-ыг баталсан явдал байв.

Тус санаачилгаар нээлттэй, тогтвортой, хүртээмжтэй, харилцан ашигтай дэлхийн ханган нийлүүлэлтийн сүлжээний тогтолцоог хамтран хөгжүүлэхийг уриалжээ. Үзэсгэлэнд дэлхийн 85 улс орон, бүс нутаг, олон улсын байгууллагын төлөөлөл болсон 676 тэргүүлэгч аж ахуйн нэгж хуран цуглаж, дижитал технологи ба хиймэл оюун ухаан, дэвшилтэт үйлдвэрлэл, ногоон хөдөө аж ахуй, эрүүл амьдрал, ухаалаг автомашин, цэвэр эрчим хүч болон ханган нийлүүлэлтийн үйлчилгээний тусгай бүсүүдэд өөрсдийн инноваци, шийдлүүдийг танилцууллаа.

Мөн экспогийн хүрээнд хиймэл оюун ухаан, дижитал шилжилт, ухаалаг үйлдвэрлэл, логистик, ногоон хөгжил, олон улсын худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны асуудлаар олон улсын форум, бизнес уулзалт, хөрөнгө оруулалтын арга хэмжээнүүд цувралаар зохион байгуулагдаж, дэлхийн эдийн засгийн харилцааг бэхжүүлэхэд чухал хувь нэмэр оруулсан үйл явдал боллоо.

 


Сүүлд нэмэгдсэн мэдээ
МҮХАҮТ БОЛОН ОХУ-ЫН ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛЭХЭЭР ТОХИРОЛЦЛОО
МҮХАҮТ БОЛОН ОХУ-ЫН ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛЭХЭЭР ТОХИРОЛЦЛОО
2026/08/20
МОНГОЛ БРЭНДҮҮД ЭРЭЭН ХОТЫН ОЛОН УЛСЫН ҮЗЭСГЭЛЭНД ЭХ ОРНОО ТӨЛӨӨЛӨН ОРОЛЦОЖ БАЙНА
МОНГОЛ БРЭНДҮҮД ЭРЭЭН ХОТЫН ОЛОН УЛСЫН ҮЗЭСГЭЛЭНД ЭХ ОРНОО ТӨЛӨӨЛӨН ОРОЛЦОЖ БАЙНА
2026/08/20
ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН МАНЛАЙЛАЛ - ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭХ ШИНЭ ХӨДӨЛГҮҮР
ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН МАНЛАЙЛАЛ - ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭХ ШИНЭ ХӨДӨЛГҮҮР
2026/08/20
МҮХАҮТ-ЫН УДИРДЛАГУУД UNCCD COP17-ИЙН “НОГООН БҮС”-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛОН ДОТООДЫН ААН-ҮҮДИЙН ҮЗЭСГЭЛЭНТЭЙ ТАНИЛЦЛАА
МҮХАҮТ-ЫН УДИРДЛАГУУД UNCCD COP17-ИЙН “НОГООН БҮС”-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛОН ДОТООДЫН ААН-ҮҮДИЙН ҮЗЭСГЭЛЭНТЭЙ ТАНИЛЦЛАА
2026/08/18
MNG GmbH нь Германд төвтэй логистикийн компани
MNG GmbH нь Германд төвтэй логистикийн компани
2026/08/14
АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
2026/08/12
Монгол-Польшийн бизнес уулзалт амжилттай зохион байгуулагдлаа
Монгол-Польшийн бизнес уулзалт амжилттай зохион байгуулагдлаа
2026/08/08
НҮҮРСНИЙ БҮС НУТГИЙН
НҮҮРСНИЙ БҮС НУТГИЙН "ШУДАРГА ШИЛЖИЛТ" ХИЙХ СТРАТЕГИЙН ОЛОН УЛСЫН СУРГАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ОРОЛЦЛОО
2026/08/05
УИХ-ААС ИРҮҮЛСЭН ХАРИУ
УИХ-ААС ИРҮҮЛСЭН ХАРИУ
2026/08/05
ЯПОНЫ КАНАГАВА МУЖИЙН САГАМИХАРА ХОТЫН  ХУДАЛДАА АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМЫН ТӨЛӨӨЛӨГЧИД  МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ХУДАЛДАА АЖ ҮЙЛДВЭРИЙН  ТАНХИМД ЗОЧЛОВ
ЯПОНЫ КАНАГАВА МУЖИЙН САГАМИХАРА ХОТЫН ХУДАЛДАА АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМЫН ТӨЛӨӨЛӨГЧИД МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ХУДАЛДАА АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМД ЗОЧЛОВ
2026/08/04
МҮХАҮТ болон БНХАУ-ын Өвөр Монголын Зөвлөл хамтран
МҮХАҮТ болон БНХАУ-ын Өвөр Монголын Зөвлөл хамтран "Монгол Улс, БНХАУ-ын бүс нутгийн эдийн засаг, хамтын ажиллагааны уулзалт"-ыг зохион байгууллаа
2026/07/30
ХАМТРАН АЖИЛЛАХ САНАЛ
ХАМТРАН АЖИЛЛАХ САНАЛ
2026/07/29
Гарал үүслийн дүрмийн дэлгэрэнгүй
Гарал үүслийн дүрмийн дэлгэрэнгүй
2026/07/20
Квоттой болон бууруулсан тарифтай барааны жагсаалт
Квоттой болон бууруулсан тарифтай барааны жагсаалт
2026/07/20
ЕАЭЗХ, түүний гишүүн орнуудаас Монгол улс руу хөнгөлттэй тарифаар импортлох 367 барааны жагсаалт
ЕАЭЗХ, түүний гишүүн орнуудаас Монгол улс руу хөнгөлттэй тарифаар импортлох 367 барааны жагсаалт
2026/07/20
Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо (ЕАЭЗХ), түүний гишүүн орнууд хоорондын худалдааны түр хэлэлцээр 2026 оны 07 дугаар сарын 22-ны өдрөөс албан ёсоор хэрэгжиж эхлэнэ
Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо (ЕАЭЗХ), түүний гишүүн орнууд хоорондын худалдааны түр хэлэлцээр 2026 оны 07 дугаар сарын 22-ны өдрөөс албан ёсоор хэрэгжиж эхлэнэ
2026/07/20
ШЕЛТЕК МОНГОЛИА ХХК
ШЕЛТЕК МОНГОЛИА ХХК
2026/07/06